Бишрэлт Эх Эмнэлэг

Бишрэлт Эх Эмнэлэг Бишрэлт Эх Эмнэлэг нь Арьс, БЗДХ-ын өвчнүүдийг оношлох, эмчлэх

БЭЛГИЙН ҮҮ БУЮУ ХҮНИЙ ПАПИЛОМАВИРУСЫН ХАЛДВАР Хүний папиллома вирусийн олон хэв шинжээр үүсгэгддэг бүлэг өвчнийг папилом...
29/08/2026

БЭЛГИЙН ҮҮ БУЮУ ХҮНИЙ ПАПИЛОМАВИРУСЫН ХАЛДВАР
Хүний папиллома вирусийн олон хэв шинжээр үүсгэгддэг бүлэг өвчнийг папилома вирус (ХПВ)-ийн халдвар гэнэ ХПВ нь арьс, салстыг сонгомлоор гэмтээж эмнэл зүйн олон шинжээр илрэх бөгөөд хүн амын дунд элбэг тохиолддог. Сүүлийн жилүүдэд бэлгийн үү ихээр тархаж байна. Энэ талаарх мэдээлэл бага, хаана хандахаа мэдэхгүй хугацаа алдаж өвчнөө хүндрүүлж байгаатай холбогдуулан энэхүү мэдээлэлийг хүргэж байна ХПВ-ийн халдвар хэрхэн дамжих вэ? ХПВ нь 100 гаруй төрөл байдгаас 30-аад төрөл нь бэлгийн замаар дамжин шээс, бэлгийн замыг илүүтэй үрэвсүүлж, гэмтээдэг. Бэлгийн замаар дамждаг ХПВ-ийн тодорхой хэв шинжүүд нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн шээс, бэлгийн замын хучуур эдүүдийн хавдрыг үүсгэхэд чухал нөлөөтэй Үүнд бэлгийн хавьтал, арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдах, төрөх замаар нярайд халдварлана. ХПВ-ИЙН ХАЛДВАР ДАМЖИХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД ЮУ ВЭ? •ХПВ-ийн халдвар бэлгийн идэвхтэй амьдралд байгаа залуу насны хүмүүсийн дунд хамгийн их тархалттай байна • Бэлгийн хавьтагчийн тоо их байх нь бэлгийн замаар ХПВ-ийн халдвар авах эрсдэлийг ихэсгэдэг. • БЗДХ (тэмбүү, заг хүйтэн, шээс бэлгийн замын хламидийн халдвар г.м) нь ХПВ-ийн халдварыг авах нөхцлийг бүрдүүлдэг. ХПВ-ИЙН ХЭВ ШИНЖИЙГ ХЭРХЭН АНГИЛДАГ ВЭ? ХПВ-ийн хэв шинжийг хавдар үүсгэх өндөр, дунд, бага эрсдэлтэй гэж ангилдаг бөгөөд зарим төрлүүд нь хорт хавдар үүсгэх магадлал өндөртэй байдаг. ХПВ-16, 18, 30,31,33 г.м дахь төрөл нь бэлэг эрхтэн түүний орчмыг гэмтээж умайн хүзүү болон хошного, бэлэг эрхтний орчмын хорт хавдрыг үүсгэдэг. Харин ХПВ-ын/6,11, 42-44,54 г.м/ зарим төрөл нь ихэвчлэн гадна бэлэг эрхтэн, бэлгийн их бага уруул, умайн хүзүү, хошного орчимд бэлгийн “үү” гарах шинжээр илэрч хорт хавдар үүсгэх магадлал харьцангуй багатай байдаг бол зарим төрөл нь төдийлөн элбэг тохиолддоггүй боловч өвчлөх магадлал өндөртэй төрөлд багтдаг. Бэлгийн “үү” өвчин нь архаг явцтай, өөрөө аяндаа эдгэрэх хандлагагүй, эрэгтэйн тээрхий, шодой орчим, эмэгтэйн бэлгийн их бага уруул, хярзан, үтрээ, эрэгтэй эмэгтэйд хошногоны орчим зөөлөн нарийн суурьтай, орчныхоо эдтэй наалдаагүй, цэцэгт байцаа болон тахианы залааг санагдуулам хэлбэртэй, биеийн өнгөтэй, заримдаа цайвар ягаан эсвэл тод улаан өнгөтэй ургацаг гардаг.эрэгтэй, эмэгтэйд шээсний сүвнд гарах тохиолдолууд бий. ХПВ-ИЙН ХАЛДВАРААС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ? •ХПВ-ийн халдварыг цаг алдалгүй оношлуулан, эмчилгээг хийлгэх •Бусад БЗДХ-ыг эрт илрүүлж, үр дүнтэй эмчлүүлэх •Бэлгийн олон хавьтлаас зайлсхийх , бэлгийн хавьтагчийг хамт эмчлэх 📍БИШРЭЛТ ЭХ ЭМНЭЛЭГ: Зүүн 4 замын CENTRAI MALL- н зүүн талд, ХӨСҮТ-н чанх ард Борх төвийн 3 давхарт 307 тоот. 📞Утас: +976-96885638 БИД ТАНЫ НУУЦЫГ ХАДГАЛНА.

ШЭЭС БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАР Шээс бэлгийн замын уреаплазм, микоплазмын халдвар нь шээс бэлгийн замын микоплазмуудаар үүсгэ...
27/08/2026

ШЭЭС БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАР Шээс бэлгийн замын уреаплазм, микоплазмын халдвар нь шээс бэлгийн замын микоплазмуудаар үүсгэгдэж, хүний шээс бэлгийн замын эрхтнийг гэмтээдэг үрэвсэлт өвчин бөгөөд ураг, нярайд эмгэг үүсгэх, үргүйдэл үүсгэх шалтгаануудын нэг болдог. Микоплазм болон уреаплазмын халдвар нь хүний биед шээс бэлгийн замын (ШБЗ)-н гонококкийн бус гаралтай шээсний сувгийн үрэвслийг үүсгэдэг бөгөөд гонококкийн бус гаралтай шээсний сувгийн үрэвсэл нь олон шалтгаантай бүлэг өвчин бөгөөд үүнд микоплазм, уреплазмын халдвар чухал үүрэгтэй байдаг. Микоплазм болон уреаплазм бактерийг нийтэд нь микоплазмын бүлэгт хамааруулдаг ба хүнд 16 төрлийн микоплазм илэрдгээс 6 нь шээс бэлгийн замд халдварлан өвчин үүсгэдэг байна. Mycoplasma hominis, Ureaplasma urealyticum гэх зүйлийн нянгууд хүний шээс бэлгийн замд хамгийн их тохиолддог. Сүүлийн үед PCR-н тусламжтай гонококкийн бус шээсний сувгийн үрэвсэлтэй эрчүүдэд Mycoplasma genitalium илрэх нь ихэссэн. ХАЛДВАРЛАХ ЗАМ ШБЗ-н халдварын эх уурхай нь өвчтэй хүн буюу тээгч болно. Халдвар нь бэлгийн замаар дамжин халдварлана. Жирэмсэн, төрөх үед урагт халдварлаж болно. ЭРЭГТЭЙЧҮҮДЭД Микоплазм нь шээсний суваг, түрүү булчирхай, төмсөгний дайвар, давсагны үрэвсэл зэргийг үүсгэнэ. Уг халдварын үед цочмог хэлбэртэй байх нь ховор буюу микоплазмын халдвартай эрчүүдийн 4.7%-д цочмог явцтай шээсний сувгийн үрэвсэл тохиолддог. Ихэвчлэн балархай хэлбэртэй тохиолддог бөгөөд бага зэрэг загатнах, ирвэгнэх, хорсох зовиур илэрч, шээсний сүвнээс бага зэргийн салсархаг ялгадас гарч болно. Мэдэгдэх зовиургүй тохиолдолд цааш ШБЗ-н эрхтнийг хамарсан хүндрэл үүсгэдэг ба үүссэн хүндрэл нь өвчтөнг эмчид хандахад хүргэдэг. ЭМЭГТЭЙЧҮҮДЭД Үтрээ, умайн хүзүү, умайн гуурсан хоолой, өндгөвчний архаг үрэвслийн үед микоплазмын халдвар илэрч байдаг. Халдварын шинж тэмдэггүй буюу микоплазмын халдварын тээгч үед ШБЗ-н эрхтний салст бүрхэвчийн үрэвсэл илэрдэггүй. Зарим үед гадна бэлэг эрхтэн орчмоор бага зэрэг загатнах, үтрээ, шээсний сувгаас бага зэрэг ялгадас гардаг ба онцын зовиургүй байдаг. Иймээс өвчтөн эмнэлэгт ханддаггүй байна. Халдвар цааш даамжирч дотор бэлэг эрхтэнд өгсөх халдварууд илэрдэг. 📍БИШРЭЛТ ЭХ ЭМНЭЛЭГ: Зүүн 4 замын CENTRAI MALL- н зүүн талд, ХӨСҮТ-н чанх ард Борх төвийн 3 давхарт 307 тоот. 📞Утас: +976-96885638 БИД ТАНЫ НУУЦЫГ ХАДГАЛНА

ШЭЭС БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРШээс бэлгийн замын уреаплазм, микоплазмын халдвар нь шээс бэлгийн замын микоплазмуудаар үүсгэг...
25/08/2026

ШЭЭС БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАР
Шээс бэлгийн замын уреаплазм, микоплазмын халдвар нь шээс бэлгийн замын микоплазмуудаар үүсгэгдэж, хүний шээс бэлгийн замын эрхтнийг гэмтээдэг үрэвсэлт өвчин бөгөөд ураг, нярайд эмгэг үүсгэх, үргүйдэл үүсгэх шалтгаануудын нэг болдог. Микоплазм болон уреаплазмын халдвар нь хүний биед шээс бэлгийн замын (ШБЗ)-н гонококкийн бус гаралтай шээсний сувгийн үрэвслийг үүсгэдэг бөгөөд гонококкийн бус гаралтай шээсний сувгийн үрэвсэл нь олон шалтгаантай бүлэг өвчин бөгөөд үүнд микоплазм, уреплазмын халдвар чухал үүрэгтэй байдаг.
Микоплазм болон уреаплазм бактерийг нийтэд нь микоплазмын бүлэгт хамааруулдаг ба хүнд 16 төрлийн микоплазм илэрдгээс 6 нь шээс бэлгийн замд халдварлан өвчин үүсгэдэг байна. Mycoplasma hominis, Ureaplasma urealyticum гэх зүйлийн нянгууд хүний шээс бэлгийн замд хамгийн их тохиолддог. Сүүлийн үед PCR-н тусламжтай гонококкийн бус шээсний сувгийн үрэвсэлтэй эрчүүдэд Mycoplasma genitalium илрэх нь ихэссэн.
ХАЛДВАРЛАХ ЗАМ
ШБЗ-н халдварын эх уурхай нь өвчтэй хүн буюу тээгч болно. Халдвар нь бэлгийн замаар дамжин халдварлана. Жирэмсэн, төрөх үед урагт халдварлаж болно.
ЭРЭГТЭЙЧҮҮДЭД
Микоплазм нь шээсний суваг, түрүү булчирхай, төмсөгний дайвар, давсагны үрэвсэл зэргийг үүсгэнэ. Уг халдварын үед цочмог хэлбэртэй байх нь ховор буюу микоплазмын халдвартай эрчүүдийн 4.7%-д цочмог явцтай шээсний сувгийн үрэвсэл тохиолддог. Ихэвчлэн балархай хэлбэртэй тохиолддог бөгөөд бага зэрэг загатнах, ирвэгнэх, хорсох зовиур илэрч, шээсний сүвнээс бага зэргийн салсархаг ялгадас гарч болно. Мэдэгдэх зовиургүй тохиолдолд цааш ШБЗ-н эрхтнийг хамарсан хүндрэл үүсгэдэг ба үүссэн хүндрэл нь өвчтөнг эмчид хандахад хүргэдэг.
ЭМЭГТЭЙЧҮҮДЭД
Үтрээ, умайн хүзүү, умайн гуурсан хоолой, өндгөвчний архаг үрэвслийн үед микоплазмын халдвар илэрч байдаг. Халдварын шинж тэмдэггүй буюу микоплазмын халдварын тээгч үед ШБЗ-н эрхтний салст бүрхэвчийн үрэвсэл илэрдэггүй. Зарим үед гадна бэлэг эрхтэн орчмоор бага зэрэг загатнах, үтрээ, шээсний сувгаас бага зэрэг ялгадас гардаг ба онцын зовиургүй байдаг. Иймээс өвчтөн эмнэлэгт ханддаггүй байна. Халдвар цааш даамжирч дотор бэлэг эрхтэнд өгсөх халдварууд илэрдэг.
📍БИШРЭЛТ ЭХ ЭМНЭЛЭГ: Зүүн 4 замын CENTRAI MALL- н зүүн талд, ХӨСҮТ-н чанх ард Борх төвийн 3 давхарт 307 тоот.
📞Утас: +976-96885638
БИД ТАНЫ НУУЦЫГ ХАДГАЛНА

ЗАГ ХҮЙТЭН (ГОНОРЕЙ), ХЛАМИДЗаг хүйтэн, хламидын аль аль нь аюултай өвчин. Эрт үед нь илрүүлж эмчлэх юм бол амархан эмчл...
20/08/2026

ЗАГ ХҮЙТЭН (ГОНОРЕЙ), ХЛАМИД
Заг хүйтэн, хламидын аль аль нь аюултай өвчин. Эрт үед нь илрүүлж эмчлэх юм бол амархан эмчлэгддэг. Харин эмчлэхгүй удвал хүндэрч өөр төрлийн халдварын шалтгаан болохоос гадна эрэгтэй эмэгтэй хүний аль алиныг нь үргүйдэлд хүргэнэ. Халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орсноос хойш 2-5 өдрийн дараагаас эрэгтэй хүнд шинж тэмдэг илрэнэ. Харин эмэгтэйчүүдийн хувьд шинж тэмдэг долоо хоногийн дараагаас, эсвэл бүр сарын дараагаас ч илэрч болно. Заг хүйтэн, хламидын халдвартай ч гэсэн ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байж болдог бөгөөд тэр үедээ бэлгийн харьцаанд орвол өөр хүнд халдвар дамжуулдаг.
ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ:
Эрэгтэйчүүдэд:
• Шодойноос идээрхэг ялгадас гарах.
• Шээхэд хорсож өвдөнө.
• Төмсөг хавдаж өвдөнө.
• Ямар ч шинж тэмдэг илрэхгүй
Эмэгтэйчүүдэд:
• Үтрээ болон ануснаас шар ногоон идээрхэг ялгадас гарна.
• Шээхэд хорсож өвдөнө.
• Халуурна.
• Хэвлийн доод хэсгээр өвдөнө.
• Бэлгийн хавьтлын үед хэвлийгээр өвдөх, цус гарах.
• Ямар ч шинж тэмдэг илрэхгүй
ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?
- Заг хүйтний болон хламидийн халдвар илэрсэн тохиолдолд эмчийн хяналтанд орж, эмчилгээг гүйцэд хийлгэх, бэлгийн хавьтагчийг эрт эмчлэх
- Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх, бэлгэвч байнга зөв хэрэглэж занших
- Нярайн халдвараас сэргийлэхийн тулд жирэмсэн эмэгтэйчүүдэд хяналтанд эрт орж, БЗДХ-ыг илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.
Мэргэжлийн эмчид хандаж бэлгийн хамтрагчийн хамт оношлогоо, эмчилгээ хийлгэвэл бүрэн эдгэрдэг.
📍БИШРЭЛТ ЭХ ЭМНЭЛЭГ: Зүүн 4 замын CENTRAI MALL- н зүүн талд, ХӨСҮТ-н чанх ард Борх төвийн 3 давхарт 307 тоот.
📞Утас: +976-96885638
БИД ТАНЫ НУУЦЫГ ХАДГАЛНА

Address

Баянзүрх дүүрэг
Ulaanbaatar
11000

Alerts

Be the first to know and let us send you an email when Бишрэлт Эх Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share