COST Consulting Mongolia

COST Consulting Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from COST Consulting Mongolia, Consulting Agency, Ulaanbaatar.

07/01/2020

The United States is sending firefighters and wildfire specialists to Australia to help fight the fires that have already consumed thousands of acres.

01/01/2020

Хүн заримдаа өөрийгөө "Бурханы сод бүтээл" гэдэгт дэндүү итгээд алдаа гаргаж, түүнээсээ суралцах боломж өөртөө олгодоггүй.

13/12/2019

🏢БАЙГУУЛЛАГА ГЭЖ ЮУ ВЭ?
💻НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
⏩НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ ЮУНД ХЭРЭГТЭЙ ВЭ?

🔘https://www.youtube.com/watch?v=fNn1V-LLgPs

Нийт шимтгэл төлөгчдийн 52.6% нь 500,000 - 1,300,000₮ цалинтай байна  #гэжээ.
12/12/2019

Нийт шимтгэл төлөгчдийн 52.6% нь 500,000 - 1,300,000₮ цалинтай байна #гэжээ.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн арваннэгдүгээр сарын байдлыг танилцууллаа.

Яг одоо...
11/12/2019

Яг одоо...

#НӨАТ-ын өнөөгийн тогтолцоо зөв үү?

Зөв гэж Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн нотолно.

Буруу гэж СЭЗИС-ийн ахлах багш Ч.Өнөржаргал няцаана.

Санал байвал бичээрэй. Өнөө орой 21:10цагаас Үндэсний ТВ-ээр шууд явна. Мөн фейсбүүкээр шууд.

PRODUCT LIFE CYCLE COSTINGБҮТЭЭГДЭХҮҮНИЙ АМЬДРАЛЫН МӨЧЛӨГИЙН ӨРТӨГ ТООЦООЛЛЫН ТУХАЙ👩‍💼Дунд болон урт хугацааны шийдвэр г...
10/12/2019

PRODUCT LIFE CYCLE COSTING

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АМЬДРАЛЫН МӨЧЛӨГИЙН ӨРТӨГ ТООЦООЛЛЫН ТУХАЙ

👩‍💼Дунд болон урт хугацааны шийдвэр гаргалт хийхийн тулд бүтээгдэхүүний өртгийг зөвхөн үйлдвэрлэлд зарцуулсан/зарцуулах нөөцийн дүнгээр хэмжих нь өрөөсгөл юм.

🎭Хэдийгээр бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлт, туршилт болон зах зээлд таниулахтай холбоотой зардлуудын ихэнх хэсгийг СТОУС-ын дагуу тайлант хугацааны үйл ажиллагааны зардлаар бүртгэж, тайлагнах боловч уг зардлууд нь шинж чанарын хувьд тухайн бүтээгдэхүүндээ хамаарах зардлууд буюу амьдралын мөчлөгийн өртгийнх нь нэг хэсэг юм.

🧐Түүгээр ч зогсохгүй тухайн бүтээгдэхүүнийг зах зээлээс татах, түгээлтийн сувгуудыг өөр зорилгод нийцүүлэн дахин зохион байгуулах, борлуулалтын дараах үйлчилгээгээ үргэлжлүүлэх үзүүлэхтэй холбоотой зардлуудыг ч урьдчилан тооцох шаардлага тулгарна.

🔍Тухайн бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн өртгийг тооцсоноор, зах зээлд нэвтрүүлэх эсэх, хийц, дизайныг өөрчлөх эсэх, зах зээлээс арчигдах хүртлээ хэдий хэмжээний ашиг олох боломжтой, ашигт байдлыг хэрхэн нэмэгдүүлэх гэх мэт стратегийн түвшний чухал шийдвэрүүдийг гаргах боломж бүрдэхээс гадна бүтээгдэхүүн аль мөчлөгтөө явааг цаг тухайд нь мэдэрч, оновчтой хариу үйлдэл үзүүлж чадах юм.

📌САНАМЖ: СТОУС-ын үзэл баримтлал нь шийдвэр гаргалтын тохиолдол болгонд нийцээд байдаггүйг санах хэрэгтэй. Тиймээс ихэнх тохиолдолд санхүүгийн тайлангийн мэдээллийг шинжилгээ болон шийдвэр гаргалтад ашиглах боломжгүй байдаг.

ТҮГЖИРСЭН ҮҮ?🚗Монгол улсад 2019 оны байдлаар нийт 970,818 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа бөгөөд үүний 89,7% буюу 87...
09/12/2019

ТҮГЖИРСЭН ҮҮ?

🚗Монгол улсад 2019 оны байдлаар нийт 970,818 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа бөгөөд үүний 89,7% буюу 871,329 нь автомашин байна. Үүнээс 637,436 нь суудлын автомашин ба нийт суудлын автомашины 397,990 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.

🚏 Түгжрэлд 1 цаг зогсоход 1,500 см3 хүртэлх хөдөлгүүртэй автомашин 0.45л; 2,000 см3 хөдөлгүүртэй автомашин 0.6л; 3,000см3 хөдөлгүүртэй автомашин 0.9л; 4,000см3 хөдөлгүүртэй автомашин 1.2л; 5,000см3 хөдөлгүүртэй автомашин 1.5л шатахуун /дунджаар/ зарцуулдаг.

⛽️2019 оны 11 сарын 28-нд нийслэлийн статистикийн газраас явуулсан судалгааны үр дүнд дизель түлш 2,335₮; Аи75, Аи80 1,675₮; Аи-92,93 1,810₮; Аи-95 2,240₮; газ-1,300₮ дундаж үнэтэй байна.


#түгжрэл

🔍🧮💻Нийтэлсэн: Доржпүрэв Полоож, М. Бадмаа

Эх сурвалж:

http://mrtd.gov.mn/i/1907

https://carfromjapan.com/article/car-maintenance/ac-low-side-high-high-side-low-pressure/

https://www.1212.mn/tables.aspx?tbl_id=DT_NSO_1200_013V3&13999001_select_all=0&13999001SingleSelect=&SOUM_select_all=0&SOUMSingleSelect=&YearY_select_all=0&YearYSingleSelect=&viewtype=table

http://taniltsuulga.ubstat.mn/une7.aspx

Peter Drucker - The Founder of modern management
02/12/2019

Peter Drucker - The Founder of modern management

Агуу Питэр Ф. Дракерын 1996 онд Словени улсад Олон улсын удирдлагын хөгжлийн төвд тавигдсан илтгэлээс

МАКРО ЭДИЙН ЗАСАГ
02/12/2019

МАКРО ЭДИЙН ЗАСАГ

Тусгаар тогтносон Монгол улсын иргэн танд баярын мэнд хүргэе!!!Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, Монгол Улсын Хөдөлм...
26/11/2019

Тусгаар тогтносон Монгол улсын иргэн танд баярын мэнд хүргэе!!!

Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, "Болор цом" наадмын анхны тэргүүн шагналтан (1983) Дэндэвийн Пүрэвдоржийн "ТУСГААР ТОГТНОЛ" шүлгийг хүргэж байна.

Source:
https://www.youtube.com/watch?v=wcu4Ce0rTiI
http://biirbeh.mn/index.php?sel=content&f=one&obj_id=2016

ТУСГААР ТОГТНОЛ

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хєєргєний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ширмэн тємєр дєрєєний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аавын мєнгєн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хєллєн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хєвєн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Индэр улаан галын цац бадман дєлєн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есєн голын цан хєєрєх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мєнгєн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Урсгал татмал усны хєл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хєрсєнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
Алтан босго єлзийтэй айл бvхний vvдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мєнхєрсєн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дvvрэн ургасан атрын тарианы мєрєн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны єргєєний зуун тvмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрх чєлєєний зарлиг ардын vндсэн хууль дээр
Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аав ээжийн буянтай єлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой єлгийт нялхсын єєжин дээр
Ардын журамт цэргийн єргєж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд єгсєн єрлєг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн єв баялаг дээр
Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр
Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр
Сар нарны єртєєнд хагацаж болшгvй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерєєл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Єглєє бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Євгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Єргєн цээж чєлєєтэй амьсгалж яваа газар дээр
Єєрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойн баярын мэндийг нийт Монгол түмэндээ хүргэж байна.

Компанийн танилцуулга, хамтран ажиллагч байгууллагуудын мэдээлэл, зөвлөх үйлчилгээний гэрээт ажлын танилцуулгыг хүргэж б...
24/11/2019

Компанийн танилцуулга, хамтран ажиллагч байгууллагуудын мэдээлэл, зөвлөх үйлчилгээний гэрээт ажлын танилцуулгыг хүргэж байна.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when COST Consulting Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to COST Consulting Mongolia:

Share