Өнөөгийн даяршлийн үед монголчууд гадаадын улсууд руу жим гаргаж, их дээд, сургуулиудад суралцаж, ажил эрхэлж, улмаар харийн нутагт цагаачлахыг эрмэлзэн амьдралынхаа багагүй хэсгийг өнгөрөөдөг болоод олон жилийн нүүрийг үзэж байна.
Сургууль, ажил - аль ч тохиолдолд анхнаасаа үнэн зөв мэдээлэлтэй, эртнээс бодит төлөвлөгөө гаргах нь маш их цаг хугацаа болон санхүү хэмнээд зогсохгүй олон янзын хүнд
рэлүүдээс ч урьдчилан хамгаална. Ялангуяа сүүлийн жилүүдэд, гадаад руу цагаачлах, албан ёсоор мэргэжлийн буюу өндөр цалинтай ажил эрхлэх, ямар ч тохиолдолд визний зөрчилгүй очсон газраа “цээж дүүрэн, харц дээгүүр” алхахыг монголчууд маань хүсдэг болсон нь нэн сайшаалтай. Тэгснээрээ алсдаа, хүүхдүүдийнхээ ч замыг “харлуулахгүй” гэдэгийг сайн ойлгодог болсон байна.
Бидний эхний анхаарал хандуулах улс бол Герман Улс. Kein Problem.
Бид нар дараах мэдээллүдийг өгч, зохих үйлчилгээ үзүүлнэ:
- Тухайн улс, орны талаар үнэн зөв, бодит мэдээлэл өгч, сургалтын болон ажлын боломжуудыг дэлгэрэнгүй тайлбарлана
- Явах зорилтод нийцүүлэн бэлтгэл алхамуудын тодорхой төлөвлөгөө гаргаж өгнө
- Визаны шаардлагуудтай холбоотой бүх мэдээллийг өгнө /орчуулга, цаг авах, визний мэдүүлэг/
- Герман хэлний сургалт
- Герман Улсад банкны данс нээх
- Хүсвэл гадаад улс руу дагаж явна /ихэнхдээ групп бүрдсэн тохиолдолд/
- Гадаадад очиход эхний алхамуудыг хийхэд дэмжлэгэ үзүүлнэ /тосох, байр олох, визаний төрлөөс хамааран: сургууль олох, ажил олох г. м./ Хамт яваагүй тохиолдолд тухайн оронд байгаа гадаад хамтрагч уг ажлыг гүйцэтгэнэ
- Мэргэжлийн ажлаар явах болон стипендтэй мэргэжлийн сургалтанд хамрагдаж буй оюутнуудын гэр бүлийн гишүүдийг хамт явуулах боломжуудын талаар зөвлөгөө өгч, мөн зохих төлөвлөгөө гаргаж өгнө
Бид амьдралын явцад олон шийдвэр гаргаж, олон ч хаалга татдаг. Нэг хаалга хаагдаж байхад өөр нэг хаалга нээлттэй л байдаг. Таны дараагийн нээлттэй хаалгыг манай GoodJob Agency нээх ч юм билүү?
Хамгийн гол нь бүх юмыг эртнээс, тодорхой төлөвлөгөө гаргах нь зорилгодоо хүрэхэд амжилтын 50% гэдэгт бүрэн итгэх хэрэгтэй. Нөгөө 50% нь? ... Мэдээж: төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Яаж? ...
Ирээд уулз, бид туслаж чадна.