Gan-em Pharm

Gan-em Pharm Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Gan-em Pharm, Business service, Ulaanbaatar.

Энэхүү бэлдмэл нь БНСУ-ын Донгкоо био фармд үйлдвэрлэсэн өндөр тунтай милк тистл агуулсан бэлдмэл юм. ✔️Хэрэглэх заалт:-...
28/08/2025

Энэхүү бэлдмэл нь БНСУ-ын Донгкоо био фармд үйлдвэрлэсэн өндөр тунтай милк тистл агуулсан бэлдмэл юм.
✔️Хэрэглэх заалт:
- Элэгний архаг болон цочмог гепатит
- Элэгний хатуурал
- Спиртийн төрлийн хэрэглээний үеийн хордлого
- Элэгний өөхлөлт
- Цөсний ялгаралтыг идэвхжүүлэх
✔️Нэмэлт судалгаагаар:
- Хавдрын хими эмчилгээ болон сүреэгийн эмчилгээний үед элэгийг болон бие махбодыг хордлогоос
урьдчилан сэргийлэхэд туслах зорилготой хэрэглэхэд тохиромжтой.

✔️ Гаж нөлөө:
1) Ховор тохиолдолд ходоод өвдөх, суулгах
2) Харшлын урвал илрэх г.м.

✔️Цээрлэлт, өвөрмөц хориглох заалт:
- Хүнд хэлбэрийн цөсний замын бөглөрөлттэй өвчтөн,
- Энэхүү эмэнд хэт мэдрэгшсэн өвчтөн,
- 12-с доош насны хүүхэд,
- Шар буурцаг буюу харшилын өгүүлэмжтэй өвчтөн,
- Шош болон газрын самранд харшилтай өвчтөнүүдэд хэрэглэж болохгүй.

✔️Анхааруулга ба болгоомжлол:
- Жирэмсэн болон хөхүүл эх
- Өөх тосны солилцооны алдагдалтай өвчтөн тухайлвал,
гиперлипопротейнеми, чихрийн шижин бүхий гиперлипеми болон нойр булчирхайн үрэвсэлтэй эсвэл липоид эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.

✔️Давуу тал:
Витаминий нэмэлт найрлага агуулаагүй учир хавдарийг дэмжихгүй давуу талтай юм.

✔️Хэрэглэх заавар:
Насанд хүрэгчид: Өдөрт 1-2 капсулыг усаар даруулж ууна.

Ханиадыг хүрсэн дариуд хурдан дарах хэрэгтэй 🙂✅ БНСУлсад 🇰🇷🇰🇷🇰🇷  үйлдвэрлэсэн AЛКАФЕН НАСАЛ эмийн бэлдмэлийг танилцуулж ...
14/07/2024

Ханиадыг хүрсэн дариуд хурдан дарах хэрэгтэй 🙂

✅ БНСУлсад 🇰🇷🇰🇷🇰🇷 үйлдвэрлэсэн AЛКАФЕН НАСАЛ эмийн бэлдмэлийг танилцуулж байна.
✅ АЛКАФЕН НАЗАЛ
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
1 бүрээсд:
Хлорфенирамин Малеат 2мг
Гуафенисин 80мг
Декстрометорфан гидробромид 10мг Ацетаминофен 325 мг
Псевдоэфедрин гидрохлорид 30мг агуулагдана
✅ ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Хамраас усархаг шингэн гоожих, хамар битүүрэх, найтайлгах, хоолой хөндүүрлэж өвдөх, цэртэй ханиалгах, халуурах, толгой өвдөх, үе ба булчин өвдөх, жихүүцэх зэрэг ханиад томууны шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ
✅ АНХААРУУЛГА
Бэлдмэлийг дараах өвчтөнүүдэд хэрэглэхээс өмнө эмч болон эм зүйчээс зөвлөгөө авах шаардлагатай. Үүнд уушгины эмфизем, архаг бронхиолит, нүдний даралт ихсэх өвчин, түрүү булчирхай томрох, зүрхний өвчин, багтраа, артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижин, бамбай булчирхайн эмгэгүүд
Сэтгэл засах ба нойрсуулах эм хэрэглэж байгаа өвчнүүдэд бэлдмэлийг
✅ Цээрлэлт:
12-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй

🇲🇳 Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалы...
10/07/2024

🇲🇳 Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье🇲🇳🇲🇳🇲🇳

Та бүхэн дэнж хотойтол сайхан наадаарай

Шинээр ирлээ !!!!✅ БондексЯсны сийрэгжилтийг зогсоох тарилга (бисфосфанат)✅ Xэрэглэх заавар: - цэвэршилтйн дараахь ясны ...
10/11/2023

Шинээр ирлээ !!!!

✅ Бондекс

Ясны сийрэгжилтийг зогсоох тарилга
(бисфосфанат)

✅ Xэрэглэх заавар:

- цэвэршилтйн дараахь ясны сийрэгжилт ( остепороз )
- насжилтаас шалтгаалсан ясны сийрэгжилт
- гормоны гаралтай эм бэлдмэл удаан хэрэглэснээс шалтгаалсан ясны сийрэгжилт

✅ Xэрэглэх арга, тун:..

- 3сарын зайтай 3мг -Ибандронатын ыг венийн судсанд 15-30 секундын турш тарина. Эмчлүүлэгч кальци болон витамин Д -г нэмэлтээр хэрэглэнэ.

✅ Элэгний дутмагшилтай өвчтөн:

тунг зохицуулах шаардлагагүй.

✅ Бөөрний дутмагшилтай өвчтөн:

Сийвэнгийн креатанин 200ммоль/л/ 2.3 мг/дл/ тэй тэнцүү ба түүнээс их байгаа үед бөөрний хөнгөн ба дунд зэргийн дутмагшилтай өвчтөн тун зохицуулах шаардлагагүй бөгөөд БОНДЕКС тарилгыг бөөрний хүнд хэлбэрийн дутмагшилтай, сийвэнгийн креатанин 200ммоль/л/2.3 мг/дл/ - ээс их ба креатаниний клиренс хэмжсэн ба тогтоосон /30мл/ мин- аас бага бол хэрэглэж болохгүй.

✅ Өндөр настан:

Тун зохицуулах шаардлагагүй.

✅ Хүүхэд:

18-аас доош насны эмчлүүлэгчид Ибандронатын пармакокинеткийн судалгаа хийгдээгүй.

✅ Анхааруулга:

БОНДЕКС тарилгыг зөвхөн венийн судсанд тарина. Артерийн судсанд тарих ба венийн судасны гадуур тарьж болохгүй учир нь зөөлөн эдийн гэмтэл үүсч болох тул анхаарах хэрэгтэй.

✅ Хориглох заалт:

Засагдахгүй байгаа гипокальцеми, бондekc тарилгын бодист хэт мэдрэг бол хэрэглэж болохгүй.

💊 (Зөвхөн жороор олгоно)

🏠 Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Бөмбөгөрийн урд
МОНФА эмийн төв 2 давхар 208 тоот

🇰🇷🇰🇷🇰🇷Солонгос улсад үйлдвэрлэсэн Ургамалын гаралтай уушигны бэлдмэлийг танилцуулж байна !!!✅ Вирус болон бактерийн гара...
28/09/2023

🇰🇷🇰🇷🇰🇷Солонгос улсад үйлдвэрлэсэн

Ургамалын гаралтай уушигны бэлдмэлийг танилцуулж байна !!!

✅ Вирус болон бактерийн гаралтай ханиад томуу, цочимог бронхит, цэр шингэлэхэд хэрэглэх ургамалийн гаралтай бэлдмэлийг танилцуулж байна.

💊КАЛОМИН S Шахмал

Пеларгоний сидоидес
11% Этанол хуурай экстракт (5.5~ 6.6 → 1)

KALOMIN S Tabs.
Pelargonium Sidoides 11% Ethanol Dry Extract
(5.5 ~ 6.6 → 1)

💊 Найрлага:
Хальсан бүрхүүлтэй шахмал бүрийн агууламж:
o Пеларгоний сидоидес
o 11% Этанол хуурай экстракт (5.5~ 6.6 → 1) ... 20мг

💊 Ерөнхий шинж:
Хүрэн бор өнгөтэй, дугуй хэлбэртэй, хальсан бүрхүүлтэй шахмал.

💊 Хэрэглэх заалт:
- Цочмог бронхит.
- Архаг бронхит
- Цэр шингэлэх
- Фарингит
- Вирусын гаралтай ханиад

💊 Тун ба хэрэглэх арга:
Насанд хүрэгсэд ба 12 нас буюу түүнээс дээш насны хүүхдэд:
o 1 шахмалаар өдөрт 3 удаа багаахан хэмжээний усаар даруулан ууна.

💊 Хориглох заалт:
o Жирэмсэн болон хөхүүл эхчүүд,
o Цусны бүлэгнэлт саатуулах эм хэрэглэж буй өвчтөнүүд,
o Цус алдах хандлагатай өвчтөнүүд,
o Хангалттай өгөгдөхүүн байхгүйн улмаас элэг болон бөөрний хүнд хэлбэрийн эмгэгтэй өвчтөнүүд,
o Идэвхтэй бодис хийгээд найрлаганд нь буй аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөнүүд,
o 12-с доош насны хүүхдэд тус тус хэрэглэхгүй.

💊 Гаж урвалууд:
o Эмчилгээний явцад цөөвтөр тохиолдолд ходоод ходоод-гэдэсний талаас ходоод өвдөх, цээж хорсох, дотор муухайрах буюу суулгах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.
o Ховор тохиолдолд буйл болон хамраас цус гарах зэрэг хөнгөн хэлбэрийн цус алдалт илэрч болзошгүй.
o Ховор тохиололд хэт мэдрэгшилтийн урвалууд (арьс салстанд тууралт гарах, чонон хөрвөс, арьс салст загатнах г.м.) илэрч байсан нь бүртгэгдсэн.
o Маш ховор тохиолдолд нүүр хавагнах, амьсгал бачимдах болон цусны даралт унах зэрэг хүнд хэлбэрийн хэт мэдрэгшилтийн урвалууд илэрч болзошгүй.
o “Каломин S” бэлдмэлийн хэрэглээтэй хамааралтайгаар элэг хордох ба элэг үрэвсэх тохиолдлууд үүсч байсан нь мэдээлэгдсэн. Харин дээрх тохиолдлууд нь өөрөө аяндаа мэдээлэгдсэн байх тул давтамжийг тодорхойлох боломжгүй байгаа болно.

💊 Ерөнхий анхааруулга:
o Элэг хордсон шинж тэмдэг илэрсэн тохиолдолд “Каломин S” бэлдмэлийг хэрэглэхийг яаралтай зогсоох хэрэгтэй.
o Нэг долоо хоногийн дотор сайжралт илрэхгүй буюу хэд хоног халуурах хийгээд амьсгал давхцах ба эсвэл цустай цэр гарсан тохиолдолд яаралтай эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй.
o Энэхүү эмийг хэвтэж байгаа үедээ ууж болохгүй.

💊 Эмийн харилцан нөлөөлөл:
o Эмийн харилцан нөлөөллийн тухай ямар нэгэн мэдээлэл байхгүй.
o Энэхүү эм нь цус бүлэгнэлтийн үзүүлэлтүүдэд илэрхий нөлөөлдөг тул варфарин зэрэг цус бүлэгнэлтийг саатуулах эмүүдийн үйлдлийг хүчжүүлж болзошгүй тул тэдгээр эмүүдтэй хамт хэрэглэж болохгүй.

💊 Жирэмсэн ба хөхүүл үед:
o Жирэмсэн ба хөхүүл үед аюулгүй эсэх нь тогтоогдоогүй.
o Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэсэн хангалттай өгөгдөхүүн байхгүй тул энэхүү эмийг хэрэглэхийг зөвлөдөггүй болно.

💊 Тун хэтрэлт:
o Тун хэтэрсэн үед үзүүлэх нөлөө нь тодорхойгүй.
o Тун хэтэрсэн тохиолдлын өгөгдөхүүн байхгүй.
o Тун хэтэрвэл түүний гаж нөлөө хүчжин илрэх магадлалтай. Тиймээс шинж тэмдгийн олон эмнэлзүйд тохирсон эмчилгээ хийх хэрэгтэй.

💊 Хадгалах үеийн тусгай анхааруулга:
o Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
o Санамсаргүй тохиолдлоор андууран хэрэглэх буюу эсвэл чанар алдагдахаас зайлсхийхийн тулд уг эмийг өөр саванд шилжүүлэн хадгалж болохгүй.

🏠 Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Бөмбөгөрийн урд МОНФА эмийн төв 2 давхар 208 тоот

06/08/2023
💊💊💊 Солонгосын "Ил Янг" фармын ХОДООД ХАМГААЛАХ БЭЛДМЭЛ-ийг танилцуулж байнаАЛМАГЭТ ALMAGATE 💊 Найрлага: 100мл бүрдҮйлчл...
12/05/2023

💊💊💊 Солонгосын "Ил Янг" фармын ХОДООД ХАМГААЛАХ БЭЛДМЭЛ-ийг танилцуулж байна

АЛМАГЭТ ALMAGATE

💊 Найрлага: 100мл бүрд

Үйлчлэгч бодис : Алмагэт – 6.67 гр

💊Хэраглэх заалт:
• Ходоод шархлаа
• 12 хуруу гэдэсний шархлаа
• Ходоодны үрэвсэл
• Ходоодны хүчил ихсэж (цээж хорсох, дотор муухай оргих, бөөлжис хүрэх, ходоод өвдөх)
• Улаан хоолойн сөргөөт өвчиний үед тус тус хэрэглэнэ.
Тун ба хэрэглэх арга:
• Насанд хүрэгсэд: Өдөрт 3-4 удаа хоолны дараа 5-10мин зайтай ууна.
• Хүүхэд (6-12 настай): Насанд хүрэгсдийн 1 / 2 тунгаар ууна. өвчний шинж тэмдэгтэй
уялдуулан тунг ихэсгэж болно.

🏠 Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Бөмбөгөрийн урд
МОНФА эмийн төв 2 давхар 208 тоот

Цорын ганц зөөлөн капсултай ацеклофенак !!!✅ Солонгос улсад🇰🇷🇰🇷🇰🇷 үйлдвэрлэсэн ходоодны хамгаалттай Ацеклофенак эмийн бэ...
21/03/2023

Цорын ганц зөөлөн капсултай ацеклофенак !!!

✅ Солонгос улсад🇰🇷🇰🇷🇰🇷 үйлдвэрлэсэн ходоодны хамгаалттай Ацеклофенак эмийн бэлдмэлийг танилцуулж байна.

Кланза с

✅ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР

👉Остреоартроз

👉Ревматоид артрит

👉Анкилозирующий спондилоартрит

👉Дал мөрний периартрит

👉Хэрхийн гаралтай зөөлөн эдийн гэмтэл

👉Янз бүрийн гаралтай өвдөлт

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

👉100 мг -г 1 шахмалаар өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ .

👉Хоолны дараа ууж хэрэглэнэ

✅ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

👉Ацеклофенак 100мг

✅ АНХААРУУЛГА

👉Элэг бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлт

👉Хоол боловсруулах замын эмгэг

👉Гуурсан хоолойн багтраа

👉Зүрхны дутагдал

👉Өндөр настай хүмүүс

👉Жирэмсний үед болгоомжтой хэрэглэнэ

✅ Давуу тал

👉Ходоод цочроохгүй

👉Дэвшилтэд технологоор хийгдсэн зөөлөн капсул нь өвчин намдаах үйлдлийг удаан хугацаанд хадгалхаас гадна хүний биед маш хурдан шимэгдэж 20мин дотор үйлдлээ үзүүлнэ.

🏠 Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Бөмбөгөрийн урд
МОНФА эмийн төв 2 давхар 208 тоот

13/02/2023

Ясны сийрэгжилт!!!

Address

Ulaanbaatar

Telephone

+97688408427

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Gan-em Pharm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Gan-em Pharm:

Share