01/07/2026
📌📌📌 ОНЦЛОХ МЭДЭЭ
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Экспорт олон улсын худалдааны төвөөс хамтран зохион байгуулж буй салбарын тогтвортой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, инноваци болон олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилготой “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум”-ын хүрээнд
- БНТУ-ын элчин сайдын яамны худалдааны зөвлөх Kadir Ceryan
- “МонСертф” ХХК-ийн Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын газрын дарга Б.Лхагвамаа
- “Прайм Фийлд Хаб” ХХК-ийн Дорнод аймгийн мах үйлдвэрлэх газрын захирал Д.Даваасүрэн
- “Зузу” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Найдан
- “Монгол Галерей” гадаад худалдааны төвийн захирал А.Бадамцэцэг
- ХХААХҮ-ийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ш.Цэнд-Аюуш нар “Булигаар” ХК-ийн үйлдвэрлэл үйл ажиллагаатай танилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах, экспортын боломжийг нэмэгдүүлэх, салбарын цаашдын хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж санал солилцлоо.
Салбарын хамт олондоо талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье. 🤝🤝🤝