Амьдрах Стратеги - Life Strategy

Амьдрах Стратеги - Life Strategy Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Амьдрах Стратеги - Life Strategy, Consulting Agency, Ulaanbaatar.

"Хүмүүсийг үнэ цэнтэй, утга учиртай амьдрахад нь дэмнэнэ"
My mission: Empowering people to live with meaning, worth, and inner direction.
Хүний хөгжлийг дэмжих "Амьдрах Стратеги" хөтөлбөрийн санаачлагч
"Амьдрах стратеги" номын зохиогч

Бусдад биш эхлээд өөртөө шаардлага тавьБусдад биш эхлээд өөртөө найдБусдыг биш эхлээд өөрийгөө өөрчилБусадтай биш эхлээд...
16/09/2026

Бусдад биш эхлээд өөртөө шаардлага тавь
Бусдад биш эхлээд өөртөө найд
Бусдыг биш эхлээд өөрийгөө өөрчил
Бусадтай биш эхлээд өөртэйгөө ажилла

Сайхан амьдралыг гаднаас хүсээд
Сайхан амьдруулсангүй гэж бусдад гомдоод
Сайхан амьдрахсан гэж мөрөөдөж суугаад
Сайхан амьдрахгүй л дээ

Өөрөө хичээ
Өөрийгөө хөгжүүл
Өөрийгөө мэдлэгжүүл
Өөртэйгөө ажилла

Энэ чинь чиний амьдрал


Үр хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулжҮг, ажил даах тэвчээртэй болгожЭрдэм, мэдлэгт шамдуулахгүй болЭнэ насаараа та тэ...
14/09/2026

Үр хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулж
Үг, ажил даах тэвчээртэй болгож
Эрдэм, мэдлэгт шамдуулахгүй бол
Энэ насаараа та тэдний амьдралыг үүрч явна
Энэ насаараа та тэднийг бас тэжээх болно


Sky King UlaanbaatarСкай кинг секьюрити ХХК-ийн хамт олонд   сэдвээр сургалт орлоо. Та нартаа амжилт хүсьеАжил нь өрнүүн...
12/09/2026

Sky King Ulaanbaatar
Скай кинг секьюрити ХХК-ийн хамт олонд сэдвээр сургалт орлоо.
Та нартаа амжилт хүсье
Ажил нь өрнүүн дэлгэрэх болтугай

Багшийн мэргэжил маш үнэ цэнтэйУчир нь багш цэцэрлэг, сургууль, МСҮТ, коллеж, их, дээд сургуульд харьяалагдахаас үл хама...
12/09/2026

Багшийн мэргэжил маш үнэ цэнтэй

Учир нь багш цэцэрлэг, сургууль, МСҮТ, коллеж, их, дээд сургуульд харьяалагдахаас үл хамааран ХӨГЖИЖ БУЙ тархитай ажилладаг

Сурагчид, оюутан, шавийнхаа ирээдүйд хэн болохыг нь тодорхойлдог маш хариуцлагатай ажлыг багш хийдэг

Тиймээс цэгцгүй сэтгэх, мэдлэггүй ярих, зохисгүй үйлдэх нь зөвшөөрч боломгүй хэм хэмжээ

Багш бол тухайн нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах иргэн, мэргэжилтнүүдийг бэлтгэх тул өөрөө зөв, сайн, эерэг хүн байхыг эрмэлзэх хэрэгтэй

Зөв багш хүний итгэл үнэмшлийг засаж, тархийг цэнэглэж, сэтгэлийг тогтооно

Тиймээс л багш үнэ цэнтэй мэргэжил


Хэлсэндээ хүрнэ гэдэгТөлөвшсөн хүний шинжАмласнаа биелүүлнэ гэдэгХэлбэрээ олсон сэтгэлийн төлөвСэтгэл хөдлөлдөө автаадЧа...
09/09/2026

Хэлсэндээ хүрнэ гэдэг
Төлөвшсөн хүний шинж
Амласнаа биелүүлнэ гэдэг
Хэлбэрээ олсон сэтгэлийн төлөв

Сэтгэл хөдлөлдөө автаад
Чадах чадахгүйгээ ч ялгахгүй
Ам гараад өрөнд унадаг
Саагсан, хийссэн хүмүүс байна

Нэрэлхэж ичээд
Амлалт өгчихдөг
Нэрээ хайрладаг
Бүтэлгүй хүмүүс байна

Бусдад мундаг харагдах гээд
Буруу зөвгүй ам гардаг
Өгсөн амлалтаа мартчихдаг
Ойж буусан хүмүүс байна

Үнэхээр тус болохсон гээд
Өөрт байгаагаасаа илүүчлэн амласан ч
Биелүүлж чадахгүй дутаж яваа
Гэмгүй, хоргүй хүмүүс байна

Ай тэгээд амлахад ч ухаан хэрэгтэй
Амласныхаа дараа хичээх хэрэгтэй
Амласан бол хүрэх хэрэгтэй
Чадахгүй бол амлах хэрэггүй


Уучилъя гэвэл шалтгаан олдоно ооАлдаа хийх болсон сэдлийг ньАлдаанаас гарсан үр дагаврыг ньАлдаатайгаа дууссан үйл явдлы...
06/09/2026

Уучилъя гэвэл шалтгаан олдоно оо

Алдаа хийх болсон сэдлийг нь
Алдаанаас гарсан үр дагаврыг нь
Алдаатайгаа дууссан үйл явдлыг нь
Алдаанаасаа суралцсан ухаарлыг нь ойлгож болно

Уучлахгүй холдох шалтгаан ч олон

Урвасан заналт сэтгэлийг нь
Зүрх зүссэн үгийг нь
Үл тоосон хандлагыг нь
Худал байсан үйлийг нь мартана гэдэг амаргүй

Уучлах эсэхийг
Таны ухаан шийдэх бол
Уучлагдах эсэх нь
Нөгөө хүний ухаарлаас хамаарна


Алдаа бүхэнд буруутан олддогАлдаандаа хэн нэгнийг буруутгажЯллах гэж яарахын орондБусдын үг, үйлдэл ньЧиний шийдвэрийг у...
03/09/2026

Алдаа бүхэнд буруутан олддог

Алдаандаа хэн нэгнийг буруутгаж
Яллах гэж яарахын оронд
Бусдын үг, үйлдэл нь
Чиний шийдвэрийг удирдаж чадахгүй хэмжээнд
Сэтгэлийн хаттай, оюуны бядтай байхад суралц

Юу ч болсон бусдыг буруутгаж
Өөрийгөө үргэлж гэмгүй
Энхийн цагаан тагтаа шиг
Хохирогч болгон харах тусам
Чи өөрөөсөө улам л холдоно

Сонголтондоо эзэн болж
Шийдвэртээ эзэн сууж
Хийсэн сонголтынхоо үр дагаврыг зөвшөөрч
Гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээж

Алдаа гаргасан бол хамгийн түрүүнд
Буруутай хүнийг биш
Буруудсан хандлагаа өөрчлөхийг хичээ

Чи хүнийг өөрчилж чадахгүй ч
Өөрийгөө бол өөрчилж чадна


Чинийх болоогүй бүхэнХамгийн шилдэг нь санагданаЧинийх болсны дараа Үнэлэмж нь буурсаар л байнаЧинийх болоогүй үеийн үнэ...
02/09/2026

Чинийх болоогүй бүхэн
Хамгийн шилдэг нь санагдана
Чинийх болсны дараа
Үнэлэмж нь буурсаар л байна

Чинийх болоогүй үеийн үнэ цэн нь
Чам дээр ирээд буурч байна
Тэр зүйлийн үнэ цэн хэвээрээ
Харин чиний сэтгэлийн төлөв л өөрчлөгдсөн хэрэг

Чи сэтгэл хангалуун амьдрахыг хүсвэл
Гаднаас гоё сайхныг түүх биш
Олсон, авсан, бүтээсэн зүйлийнхээ
Гоё сайхныг мэдэрч сур


Өөртэйгөө хамт амьдарчӨөрийнхөө дэргэд оршижӨөрийнхөө үнэнийг хүлээжӨөрийгөө бүрэн мэдэрчБусдын амьдралыг шүүхгүйБусдын ...
01/09/2026

Өөртэйгөө хамт амьдарч
Өөрийнхөө дэргэд оршиж
Өөрийнхөө үнэнийг хүлээж
Өөрийгөө бүрэн мэдэрч

Бусдын амьдралыг шүүхгүй
Бусдын үгэнд гомдохгүй
Бусдын эрхэнд хүлэгдэхгүй
Бусдын хөрөнгөнд шунахгүй

Та өөрийгөө л бүтээ
Та өөрөөсөө л эхэл
Та өөрийгөө л хайрла
Та өөртэйгөө л ажилла

Өөрийгөө таньж, өөрийгөө хайрлаж сурвал
Бусдыг ойлгож, бусдыг ч хайрлаж чадна

Өөрөөсөө л эхэл


Дүүрэн-Эрдэм сургууль-ийн багш, хамт олонд   агуулгаар сургалт орлоо. Хийж буй ажлынхаа мөн чанарыг ухаарч зорилготой аж...
28/08/2026

Дүүрэн-Эрдэм сургууль-ийн багш, хамт олонд агуулгаар сургалт орлоо.

Хийж буй ажлынхаа мөн чанарыг ухаарч зорилготой ажиллана гэдэг ажлаас халшрах, стресст өртөх магадлалыг бууруулах, ийм үе ирвэл эрүүл сэтггэлгээгээр даван туулах боломж бүрдэх давуу талыг олгодог.

Хүүхдүүдийн мөрөөдөл амилдаг гэгээн өргөөнд ажилладаг багш нартаа амжилт хүсье.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Амьдрах Стратеги - Life Strategy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share