Өлзийбуян Зөвлөх

Өлзийбуян Зөвлөх Менежментийн зөвлөх үйлчилгээ, менежментийн сургалт
(1)

“Би л хийхээс өөр аргагүй бизнесийг яах вэ?”  “Унтаж байхад мөнгө орж ирдэг бизнесийг бий болго. Та хөрөнгө оруулаад л с...
27/05/2026

“Би л хийхээс өөр аргагүй бизнесийг яах вэ?”

“Унтаж байхад мөнгө орж ирдэг бизнесийг бий болго. Та хөрөнгө оруулаад л сууна. Баг чинь бизнесийг чинь ажиллуулаад л явна.” гэх мэт хэт маркетингийн өнгө аястай мессежүүд их явдаг.

Та эдгээрийг сонсоод “Сайхан үлээж байна аа” гэж боддог уу?

Би лав тэгж боддог хэхэ.

Би үйлчилгээгээ үзүүлэхийн тулд маркетинг хийдэг. Гэхдээ сайхан зүйл амлаж, тархи угаах маягийн маркетинг надад огт таалагддаггүй.

Захирлаас хамаарал багатай бизнесийг бий болгох боломжтой. Гэхдээ амархан биш.

Ялангуяа нэг маш хэцүү асуудал бий.

Хэрэв хамгийн чухал know-how нь танд л байдаг, тэгээд тэрийгээ хүнд шилжүүлэх бараг боломжгүй бол яах вэ?

Энэ хамгийн хэцүү хэсэг нь.

Манай Гүйцэтгэх захирлыг мэргэшүүлэх хөтөлбөр-т хамрагдсан нэг захирал надад нэг удаа хатуухан үнэнийг хэлсэн юм.

“Багшаа, та захирлаас хамааралгүй бизнес бий болго гэж ярьдаг мөртлөө өөрөө сургалтаа хийгээд, өөрөө зөвлөх үйлчилгээгээ үзүүлээд явж байна шүү дээ” гэж.

Энэ үнэн байсан.

Үнэнийг хэлэхэд ийм асуулт ирэхийг би дотроо гадарладаг байсан.

Тийм ээ. Энэ зөвхөн манай компанийн асуудал биш. Манай салбарын асуудал.

Ихэнх зөвлөх компаниуд мэдлэг туршлагатай, авьяастай нэг хүн дээр дөрөөлж босдог. Тэгээд тэр хүн нь шантрахад компани нь хамт нурдаг.

Үнэндээ захирлуудад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлнэ гэдэг маш олон төрлийн ур чадвар шаарддаг.

Тэр чадварыг хүнд өвлүүлж сургана гэдэг бол маш урт хугацааны ажил.

Иймэрхүү асуудалтай бизнес манай салбарт ч гэлтгүй олон бий.

Рестораны захирал маш гоё хоол хийдэг тогооч бол гал тогооноосоо хөндийрч чаддаггүй.

Эмнэлгийн захирал мундаг туршлагатай эмч бол хүнээ үзээд л суудаг.

Тэд захирал мөртлөө үйлчилгээний ажилтан давхар хийдэг.

Эндээс би нэг зүйлийг ойлгосон.

Зарим бизнес дээр үнэхээр захирлаасаа салгах хэцүү know-how байдаг.

Гэхдээ хүмүүс нэг алдаа их гаргадаг.

“Үүнийг бүхэлд нь шилжүүлэх боломжгүй” гэдгийг “Юуг нь ч шилжүүлэх боломжгүй” гээд ойлгочихдог.

Яг үнэндээ хийж буй ажлын дотор бусдад шилжүүлж болох олон хэсэг байдаг.

Би танд нэг бодит жишээ хуваалцъя.

Би эрэгтэйчүүдийн Цэпү эмнэлгээр үйлчлүүлж байхдаа энэ санааг маш тод харсан.

Тэр жижигхэн эмнэлэг. Нэг л мундаг эмчтэй. Мэдээж тэр бас захирал нь.

Би түрүү булчирхайн шинжилгээ өгөөд тэр эмчид үзүүлсэн.

Тэр эмч надад бараг 10 минут л зарцуулсан. 10 минутын үйлчилгээ – муу үйлчилгээ шиг сонсогдож байна уу. Үгүйээ үр дүн нь гарч би өвчнөө зөв эмчилж чадсан.

Тэр 10 минутад миний асуудал болон хэрхэн эдгээхийг маш ойлгомжтой тайлбарласан. Олон зүйл яриагүй, зөвхөн хамгийн чухал зүйлсийг л тэр тайлбарласан.

Тэгээд нэг урьдчилан хэвлэж бэлтгэсэн зөвлөгөө бүхий цаас өгөөд, эм бичиж өгөөд бусдыг нь сувилагч тайлбарлаж өгнө гээд намайг бушуухан гаргасан.

Дараа нь эмээ хэрхэн уух, дэлгэрэнгүй заавар, нэмэлт зөвлөгөө, тайлбаруудыг нь өөр сувилагч өгсөн.

Бас тэр зөвлөгөө бүхий цаас дээр миний мэдэх ёстой маш олон хэрэгтэй зүйл байсан.

Тэр эмч процесс дээр юуг нь өөрөө хийх, юуг нь сувилагч хийх, юуг нь цаасаар өгөхөө шийдчихсэн байсан.

Энд хамгийн чухал нь юу вэ?

Эмнэлгийн зорилго бол хүнд цаг зарцуулж мөнгө олох биш. Зорилго нь хүний асуудлыг шийдэх.

Өөрөөр хэлбэл тэд зорилгодоо тохирсон процессыг бий болгосон байсан.

Эндээс л би нэг чухал зүйлийг ойлгосон.

Захирал өөрийгөө бүрэн орлуулах боломжгүй байж болно. Гэхдээ өөрийн ажлын маш олон хэсгийг бусдад шилжүүлэх боломжтой байдаг.

Тэр хэсгүүдийг ялгаж харах хэрэгтэй. Тэгээд процесс болгох, журамлах, хүн сургах, үүрэг хуваарилах ажлыг хийж эхлэх хэрэгтэй.

Ихэнх захирал “би л хийхгүй бол болохгүй” гэж боддог ажлынхаа дотор шилжүүлж болох олон зүйлтэй байдаг.

Ийм асуудлуудыг бид Гүйцэтгэх захирлыг мэргэшүүлэх хөтөлбөр дээр НМТ тогтолцооны аргачлалаар системтэй авч үздэг.

Магадгүй олон жилийн туршлагаар ойлгох байсан зүйлээ та илүү хурдан ойлгож, хэрэгжүүлж чадна.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй:
👉 www.nmt.mn/ceo

Яагаад зарим бизнес хэзээ ч системчлэгдэж чаддаггүй вэ? Манай Гүйцэтгэх захирлыг мэргэшүүлэх хөтөлбөр-т хамрагдсан нэг з...
26/05/2026

Яагаад зарим бизнес хэзээ ч системчлэгдэж чаддаггүй вэ?

Манай Гүйцэтгэх захирлыг мэргэшүүлэх хөтөлбөр-т хамрагдсан нэг захирлаас суралцсан зүйлээ би тантай хуваалцъя.

Үнэнийг хэлэхэд би зөвлөх, сургах ажлаа хийх явцдаа харилцагчдаасаа маш их зүйл сурдгаа нуухгүй 😊

Тэр хүн нийтлэгээр төсөөлдөг “мундаг CEO” төрлийн хүн байгаагүй. Тэр зүгээр л цонхны үйлдвэрийн үүсгэн байгуулагч, мужаан хүн байсан.

Гэхдээ яг л миний хүндэлдэг төрлийн захирал.

“Суусан газраасаа шороо атгаж босдог”, тасралтгүй суралцаж чаддаг хүн.

Хөтөлбөрийн төгсгөл хэсгээр стратегийн аргачлал үзэж дуусаад тэр надад нэг зүйл ярьсан юм.

“Өлзий, чиний сургалтад хамрагдаад бизнес маань өнөөдөр яагаад амжилттай явааг ойлголоо” гэж.

Тэгээд дараах зүйлсийг надад ярилаа.
“Би бизнесээ анх эхлүүлж байхдаа ‘Модоор хүнээс бусдыг нь хийнэ’ маягийн л уриатай байлаа.”

Хаалга хийнэ.
Тавилга хийнэ.
Цонх хийнэ.

Модоор хийж болох юм болгоныг хийдэг байлаа.
Тэр үед хийсэн болгон л зарагддаг байсан.

Гэхдээ нэг мэдэхэд би өөрөө хийхгүй бол ажил явдаггүй нөхцөл байдалд орчихсон байсан.

Тэр үед хүмүүсийг сургах маш хэцүү байсан.
Бараг өдөр болгон өөр бүтээгдэхүүн хийхээр тэр болгонд хүмүүсээ сургана гэдэг боломжгүй юм билээ.

Тэгээд л би яг өөр шигээ хүн хайдаг болсон.
Хүмүүсээ өөрийнхөө арга барилаар ажиллуулж, яг өөр шигээ сэтгэдэг болгох гэж их хичээдэг байсан.

Гэхдээ энэ бүтэхгүйг би дотроо мэдэрч байсан.

Тэгээд нэг шийдвэр гаргасан.
Манай компани зөвхөн модон цонх үйлдвэрлэдэг болно гэж.

Тэр цагаас хойш бид зөвхөн энэ бүтээгдэхүүн дээрээ төвлөрсөн.

Одоо бид олон юм хийдэггүй.
Гэхдээ модон цонхоороо бол хамгийн шилдэг нь болсон.

Би өөрөө үйлдвэрлэл рүүгээ ороогүй удаж байна.
Манай залуус надгүйгээр үйлдвэрлэлээ асуудалгүй авч явж байна.

Яагаад гэвэл нэг л зүйлийг давтаж хийдэг болохоор хүнээ хурдан сургадаг болсон, ачаалал тогтворжиж, хүмүүсээ тогтвортой ажиллуулах ч боломжтой болсон.

Хэрэв энэ шилжилтийг хийгээгүй бол би захирал нэртэй үйлдвэрийнхээ хамгийн мундаг Мужаан нь л байх байлаа.”

Түүний энэ ярианаас би нэг зүйлийг илүү тодорхой ойлгосон юм.

Стратеги бол зүгээр том зорилго тавих тухай биш юм.

Стратеги гэдэг компани юуг тогтмол хийх, юуг хийхгүйгээ шийддэг зүйл юм.

Олон бизнесүүд дээр яг эсрэгээрээ зүйл болдог.

Орлого олох боломж болгоныг хийх гэж оролддог. Өнөөдөр нэг үйлчилгээ, маргааш өөр нэг үйлчилгээ, нөгөөдөр бүр өөр ажил.

Гаднаасаа бол боломжуудыг ашиглаад гоё харагддаг ч дотроо үйл ажиллагаа нь тогтворжиж чаддаггүй.

Тэгээд хүн сургах хэцүү, чанар тогтвортой биш, ажил үүрэг замбараагүй, захирал ажлаа шилжүүлж чаддаггүй нөхцөл байдал үүсдэг.

Эцэстээ захиралгүй юм бизнест байхгүй болдог.

Тогтолцоо гэдэг тогтвортой давтагддаг үйл ажиллагаан дээр л бий болдог.

Эдгээр асуудлуудыг бид Гүйцэтгэх захирлыг мэргэшүүлэх хөтөлбөр дээр НМТ тогтолцооны аргачлалаар системтэй авч үздэг.

Хэрэв та өөрөөсөө хэт хамааралтай биш, тогтолцоотой бизнесийг бий болгохыг хүсэж байвал удахгүй болох элсэлтийг сонирхоорой.

Дэлгэрэнгүй:
www.nmt.mn/ceo

25/05/2026

Зөв шуналтай бай:
"Эхлээд хүмүүсийн асуудлыг шийд, Дараа нь мөнгө ол" - Мөнгө олох нь эхэнд байдаг хүмүүсээс сайн шийдэл гардаггүй юм.

Send a message to learn more

Бизнесийг эхлүүлэх нэг хэрэг 👇Харин бизнесийг хөгжүүлэх болөөр чадвар.Ихэнх жижиг бизнесзахирлын “хар арга барил”-аар аж...
20/05/2026

Бизнесийг эхлүүлэх нэг хэрэг 👇

Харин бизнесийг хөгжүүлэх бол
өөр чадвар.

Ихэнх жижиг бизнес
захирлын “хар арга барил”-аар ажилласаар байдаг.

Харин амжилттай өсөж,
томорсон бизнесийн цаана
мэргэжлийн арга барилтай захирал байдаг.

Та бизнесийн удирдлагаар
сураагүй байж болно.

Гэхдээ та бизнес удирдаж л байгаа бол
мэргэжлийн арга барил зайлшгүй хэрэгтэй.

“Гүйцэтгэх захирлыг мэргэшүүлэх хөтөлбөр” бол
яг тан шиг захирлуудад зориулсан
практик хөтөлбөр юм.

Та хөтөлбөрийн эхний өдрөөс эхлээд
бизнесээ удирдах тогтолцоог
угсарч эхлэх болно.

Дэлгэрэнгүйг доорх холбоосоор:
www.nmt.mn/ceo

Эрт бүртгүүлээд 10% хөнгөлөлт аваарай

Бизнесийг амжилттай өсгөхөдердөө 3 зүйл л хамгийн чухал 👇Би 10 жилийн туршжижиг, дунд бизнесийн захирлуудадзөвлөгөө өгч ...
20/05/2026

Бизнесийг амжилттай өсгөхөд
ердөө 3 зүйл л хамгийн чухал 👇

Би 10 жилийн турш
жижиг, дунд бизнесийн захирлуудад
зөвлөгөө өгч ажиллахдаа
нэг зүйлийг маш тодорхой олж харсан.

Бизнест олон зүйл чухал байдаг.

Гэхдээ амжилттай өсөж, томордог
компаниудын цаана
дандаа энэ 3 зүйл байдаг.

1. Оновчтой стратеги + сахилга баттай хэрэгжүүлэлт
2. Тогтолцоогоор ажилладаг үйл ажиллагаа
3. Гар нийлсэн удирдлагын баг

“Гүйцэтгэх захирлыг мэргэшүүлэх”
6 долоо хоногийн хөтөлбөр маань
яг энэ 3 суурийг бий болгоход чиглэдэг.

Та бизнестээ
энэ 3 зүйлийг бий болгож чадсан уу?

Хэрэв үгүй бол

“Гүйцэтгэх захирлыг мэргэшүүлэх хөтөлбөр”-т
хүрээд ирээрэй.

Бизнесийг хэрхэн амжилттай удирдахыг
би танд ойлгомжтой, практик,
хэрэгжүүлж болохоор
маш энгийнээр зааж өгье.

Дэлгэрэнгүйг доорх холбоосоор:
www.nmt.mn/ceo

Эрт бүртгүүлээд 10% хөнгөлөлт аваарай

“Гүйцэтгэх захирлыг мэргэшүүлэх хөтөлбөр”илүү үр дүнтэй, илүү хэрэгждэг боллоо.Би хөтөлбөрөө“хийнгээ суралцах, бодитоор ...
20/05/2026

“Гүйцэтгэх захирлыг мэргэшүүлэх хөтөлбөр”
илүү үр дүнтэй, илүү хэрэгждэг боллоо.

Би хөтөлбөрөө
“хийнгээ суралцах, бодитоор хэрэгжүүлэх”
зарчмаар шинэчилсэн.

1. ЗАХИРАЛ ТАНХИМААР, БАГ ОНЛАЙНААР

Сайн тогтолцоо бий болгохын тулд
захирал болон удирдлагын баг
нэг ойлголттой байх ёстой.

Нэг хүний төлбөрөөр,
багаараа хөгжих боломжтой болсон.

2. ХИЙНГЭЭ СУРАЛЦАНА

7 хоног бүр тогтолцооны
нэг аргачлалыг компанидаа хэрэгжүүлнэ.

Хийсэн зүйл дээрээ
мэргэжлийн зөвлөхөөс
шууд зөвлөгөө авч явна.

Учир нь онол сонссоноор биш,
хийж хэрэгжүүлснээр бизнес сайжирдаг.

3. МЭРГЭЖЛИЙН CEO КОММУНИТИ

Хөтөлбөрт хамрагдсанаар
суралцах, хөгжих зорилготой
захирлуудын community-д нэгдэнэ.

Улирал бүр бизнесийн тодорхой сэдвээр
мэргэжлийн сургалт,
туршлага солилцоо,
хамтын өсөлт хөгжил өрнөх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор:
www.nmt.mn/ceo

Эрт бүртгүүлээд 10% хөнгөлөлт аваарай

Бизнес үргэлж захирлаараа хязгаарлагддаг 👇Ажилтнуудын тоог нэмж болно.Тоног төхөөрөмжөө өргөтгөж болно.Илүү том агуулахт...
20/05/2026

Бизнес үргэлж захирлаараа хязгаарлагддаг 👇

Ажилтнуудын тоог нэмж болно.
Тоног төхөөрөмжөө өргөтгөж болно.
Илүү том агуулахтай ч болж болно.

Харин захирал таны ажлын цагийг нэмэх боломжгүй.

CEO бүрт адилхан 24 цаг л бий.

Тиймээс бизнесээ өсгөхийн тулд
та өөрийгөө чөлөөлөх ёстой.

Ажлыг хүмүүстээ өгөөд,
тэднийг тогтолцоогоор удирд.

Тангүйгээр ажил хэвийн явдаг болох ёстой.

Харин та завтай болчихвол яах вэ?

Тэр үед та жинхэнэ захирлын ажлаа хийж эхэлнэ.

Стратеги, өсөлт, томролт, ирээдүйрүү чиглэсэн ажилдаа төвлөрнө.

Энэ шилжилтийг та ганцаараа муйхраар оролдох хэрэггүй.

“Гүйцэтгэх захирлыг мэргэшүүлэх хөтөлбөр”-т
хүрээд ирээрэй.

Би танд бизнесээ алхам алхмаар тогтолцоонд шилжүүлж, тангүйгээр ажилладаг бизнес
бий болгоход туслах болно.

Дэлгэрэнгүйг доорх холбоосоор:
www.nmt.mn/ceo

Эрт бүртгүүлээд 10% хөнгөлөлт аваарай

11/05/2026

“Хүн нэмэхгүйгээр өсөх” боломж бодитоор бий болжээ.

Сүүлийн үед би AI + cloud tools + процесс дизайн тал дээр нэлээн гүн судаллаа. Дүгнэлт нь маш сонирхолтой байв:

Өнөөдөр:

Claude / Claude Code + AI coworker
Zapier / Make
Google Workspace / Microsoft 365

зэрэг cloud tool-уудыг зөв холбож ашиглавал оффисын ажлын 70–80%-ийг автоматжуулах боломжтой болсон байна.

Гэхдээ энд хамгийн чухал нь AI биш.

Суурь нь:

Процессоо зураглаж чаддаг байх
Давтагддаг ажлуудаа ялгаж харах
Урсгал, хариуцлага, мэдээллийн хөдөлгөөнөө ойлгодог байх
Процесс сайжруулалтын сэтгэлгээтэй байх

Өөрөөр хэлбэл:
“AI ашиглах” биш,
“Процессоо систем болгох” чадвар хамгийн үнэ цэнтэй болж байна.

Би сүүлийн 1–2 жил “багаа томруулах уу?” гэж их бодсон.
Одоо харин өөр асуулт гарч ирж байна:

“Том баггүйгээр яаж өсөх вэ?”

Миний харж байгаагаар,
жижиг боловч маш системтэй, AI leverage ашигладаг багуудын эрин эхэлж байна.

"Гүйцэтгэх захирлыг мэргэшүүлэх хөтөлбөрийн" 4-р долоо хоног.Сургалтын сэдэв: Тоон үзүүлэлтээр гүйцэтгэлийг хэмжихВеб: h...
24/04/2026

"Гүйцэтгэх захирлыг мэргэшүүлэх хөтөлбөрийн" 4-р долоо хоног.

Сургалтын сэдэв: Тоон үзүүлэлтээр гүйцэтгэлийг хэмжих

Веб: https://www.nmt.mn/ceo

"Гүйцэтгэх захирлыг мэргэшүүлэх хөтөлбөрийн" 2-р долоо хоног.Сургалтын сэдэв: Улирлын төслийн төлөвлөгөө, долоо хоногийн...
10/04/2026

"Гүйцэтгэх захирлыг мэргэшүүлэх хөтөлбөрийн" 2-р долоо хоног.

Сургалтын сэдэв: Улирлын төслийн төлөвлөгөө, долоо хоногийн шуурхай хурал

Веб: https://www.nmt.mn/ceo

"Гүйцэтгэх захирлыг мэргэшүүлэх хөтөлбөрийн" 1-р долоо хоног.Сургалтын сэдэв: Бүтэц зохион байгуулалт, үүрэг хариуцлагаВ...
03/04/2026

"Гүйцэтгэх захирлыг мэргэшүүлэх хөтөлбөрийн" 1-р долоо хоног.
Сургалтын сэдэв: Бүтэц зохион байгуулалт, үүрэг хариуцлага

Веб: https://www.nmt.mn/ceo

Address

Ulaanbaatar
976

Telephone

+97691114128

Alerts

Be the first to know and let us send you an email when Өлзийбуян Зөвлөх posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Өлзийбуян Зөвлөх:

Share