30/01/2026
Ажилтантай тогтвортой, бүтээмжтэй харилцаа тогтоох нь зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулахын нэр биш юм. Судалгаагаар ажилтны дараах 4 суурь хэрэгцээ хангагдах үед тэд Монголчуудын ярьж заншсанаар "сэтгэлээсээ" ажилладаг байх нь.
ИТГЭЛЦЛИЙН ХЭРЭГЦЭЭ: Удирдлага хэлсэндээ хүрдэг байх. Цалин шударга байх.
ИТГЭЛ НАЙДВАРЫН ХЭРЭГЦЭЭ: Карьерын болон хувь хүнийхээ хувьд өсөж дэвжих.
ҮНЭ ЦЭНЭЭ МЭДРЭХ ХЭРЭГЦЭЭ: Компанид "зардал" гэхээсээ "үнэ цэнтэй" гэдгээ мэдрэх.
ЧАДАМЖТАЙ БАЙХ ХЭРЭГЦЭЭ: Авьяас чадвараа бүрэн дайчилж, хийсэн ажлынхаа үр дүнг харах хэрэгцээ
Танай байгууллагад эдгээр 4 хэрэгцээний аль нь хамгийн сайн хангагддаг вэ?