CHURE MUSIC

Call Directions Website Contact the business

CHURE MUSIC Products of Chure Music Company

Бүтээгдэхүүний зөвлөмж.Алтай ятга, Буган ятга нь алтлаг шар хүрээтэй, барааны тэмдэгттэй хар чихтэй хийгдэж байгаа.Таны ...
30/03/2025

Бүтээгдэхүүний зөвлөмж.
Алтай ятга, Буган ятга нь алтлаг шар хүрээтэй, барааны тэмдэгттэй хар чихтэй хийгдэж байгаа.
Таны худалдаж авсан хөгжмийн чих чавхдсаа ороож дийлэхгүй, буцаад байвал энэ нь эвдрэл биш тохиргоотой холбоотой асуудал юм. Тийм учраас чихний шрүпийг тохируулж чангалахыг зөвлөж байна.

Буган ятгын хамгаалалтын цүнхҮнэ 550.000₮Дэлгэрэнгүй мэдээллийг 99167471 утаснаас авна уу.
31/12/2024

Буган ятгын хамгаалалтын цүнх
Үнэ 550.000₮
Дэлгэрэнгүй мэдээллийг 99167471 утаснаас авна уу.

25/12/2024
Хатан ятгын цуурайт их тал дээгүүрХорин нэгэн чавхдаст дуу нурууд дундТөрийн их ятгын цар ихт талаар гүйдэлтэйШөрмөсөн ч...
20/12/2024

Хатан ятгын цуурайт их тал дээгүүр
Хорин нэгэн чавхдаст дуу нурууд дунд
Төрийн их ятгын цар ихт талаар гүйдэлтэй
Шөрмөсөн чавхдасны дэлдэх их дэнж дунд
Туурайн төвөргөөнийг баруун гартаа шингээж,
Туульсын хүүрнэлийг зүүн гартаа хөгсөөж,
Гучин гурван говийг сэтгэлдээ багтааж
Дөчин дөрвөн хангайг зүрхэндээ хэм татуулж,
Тавин таван тэнгэрийн суу их өргөн талаар
Тэлмэн жороог дөрөө жийлгэн цэнгүүлсэн МУГЖ, Консерваторийн дэд профессор Ч. Мөнх-Эрдэнэдээ баярлалаа.
Учиг сүвлэж, сэтгэлээ холбож,
Ур нэмж сэтгэгдлээ хуваалцана уу.

Гоцлол хөгжимчин, Монгол Улсын Гавъяат Жүжигчин, МУК-ийн дэд профессор МӨНХ-ЭРДЭНЭ Чулуунбат Хөгжмийн зохиолч: Б. ЭнхбаярНайруулга: Анир студиДууны инженер: ...

Та нар бөөсний онигоо сонсож байсан уу? Нэгэн хүү бөөсний тухай маш сайн бэлдээд шалгалтандаа орсон чинь усны амьтан таа...
24/08/2024

Та нар бөөсний онигоо сонсож байсан уу?
Нэгэн хүү бөөсний тухай маш сайн бэлдээд шалгалтандаа орсон чинь усны амьтан таарчихдаг. "Загас хэрвээ үстэй байсан бол бөөстэй байх байсан. Бөөс нь... " гэж ирээд хариулаад байдаг шиг би бас тийм нэгэн болж байгаа бололтой.
Ямар нэгэн дүрслэл дундаас Алтай ятга тодорч харагдаад байх юм. Манай CHURE CLUB-ын гишүүн Мөнхөд Хамтдаа Их хааны музейд дэлгэгдэн тавьсан "Бүсний болор тоног"-ийг нүүр хуудаснаа хуваалцжээ. Эхний тоног дээр яалт ч үгүй баглуургат бишгүүр үлээсэн нэгэн байх юм. Түүнийг энд оруулсангүй.
Удаах тоног дээр Алтай ятга маань зурайгаад байх юм. Зурайгаад байгаа зураасыг нь хараар тодруулаад эх зургийн хамт хавсаргав. Баруун гарынхаа эрхий хуруугаар яалт ч үгүй чавхдас юуг нь татаж харагдах юм.
Та нар бас саналаа хуваалцаарай.

Та нар бөөсний онигоо сонсож байсан уу? Нэгэн хүү бөөсний тухай маш сайн бэлдээд шалгалтандаа орсон чинь усны амьтан таа...
24/08/2024

Та нар бөөсний онигоо сонсож байсан уу?
Нэгэн хүү бөөсний тухай маш сайн бэлдээд шалгалтандаа орсон чинь усны амьтан таарчихдаг. "Загас хэрвээ үстэй байсан бол бөөстэй байх байсан. Бөөс нь... " гэж ирээд хариулаад байдаг шиг би бас тийм нэгэн болж байгаа бололтой.
Ямар нэгэн дүрслэл дундаас Алтай ятга тодорч харагдаад байх юм. Манай CHURE CLUB-ын гишүүн Мөнхөд Хамтдаа Их хааны музейд дэлгэгдэн тавьсан "Бүсний болор тоног"-ийг нүүр хуудаснаа хуваалцжээ. Эхний тоног дээр яалт ч үгүй баглуургат бишгүүр үлээсэн нэгэн байх юм. Түүнийг энд оруулсангүй.
Удаах тоног дээр Алтай ятга маань зурайгаад байх юм. Зурайгаад байгаа зураасыг нь хараар тодруулаад эх зургийн хамт хавсаргав. Баруун гарынхаа эрхий хуруугаар яалт ч үгүй чавхдас юуг нь татаж харагдах юм.
Та нар бас саналаа хуваалцаарай.

Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн олон улсын 50 судлаач эрдэмтэдийн бичсэн "Дэлхийн улс орнуудад тоглогддог үгээр ...
31/07/2024

Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн олон улсын 50 судлаач эрдэмтэдийн бичсэн "Дэлхийн улс орнуудад тоглогддог үгээр илэрхийлэхийн аргагүй бүс улсын хөгжмийн зэмсгүүд" номонд Алтай ятгын тухай сонирхолтой эссэг бичсэн эрхэм шавь Kozue Takahashi (Козү)-даа маш их баярлалаа.
Япон шавь маань хамтран ажиллагч нарын хамтаар хүрэлцэн ирээд, бэлгийн дээжээ хүндэтгэн өргөөд эх орондоо буцлаа.

CHURE CLUB  маань шинэ гишүүнтэй болсон шүү. Дараагийн удаа Алтай ятга дээрээ дуу тоглож сураад танд үзүүлнээ гэнэ. Ийнх...
11/07/2024

CHURE CLUB маань шинэ гишүүнтэй болсон шүү. Дараагийн удаа Алтай ятга дээрээ дуу тоглож сураад танд үзүүлнээ гэнэ. Ийнхүү Алтай ятга 4 дэх улсынхаа Ерөнхийлөгчийн гэрт залагдлаа.

Ten years ago in Ulaanbaatar, a grand ceremony was held for re-sounding the Altai Harp, an extraordinary archaeological ...
03/07/2024

Ten years ago in Ulaanbaatar, a grand ceremony was held for re-sounding the Altai Harp, an extraordinary archaeological finding, which was played more than 1,400 years ago in the Mongolian steppe.

The artifact, unmatched cultural heritage of ancient nomads was restored in the Federal Republic of Germany in the framework of the archeological cooperation between Mongolia and Germany.

The Altai Harp was officially declared as a symbol of cultural ties between Mongolia and Germany in 2014 during an official ceremony for celebrating the 40th anniversary of the establishment of diplomatic relations between the two countries.

The Altai Harp was discovered by archaeologists in 2008 in the course of excavations in an ancient tomb in Mankhan soum of Khovd Province,located in western Mongolia. This ancient masterpiece dating back to the Turkic period is the first ever musical instrument to be unearthed in the territory of Mongolia.

Two years ago in Ulaanbaatar, a grand ceremony was held for re-sounding the Altai Harp, an extraordinary archaeological finding, which was played more than 1,400 years ago in the Mongolian steppe. The artifact, unmatched cultural heritage of ancient nomads was restored in the Federal Republic of Ger...

Алтай ятгын тахилга дээр Хянган нутгаас гаралтай Баягууд ургийн Бүрэнсайхан анд Алтай ятгын судалгааг дэмжиж 10 сая төгр...
31/05/2024

Алтай ятгын тахилга дээр Хянган нутгаас гаралтай Баягууд ургийн Бүрэнсайхан анд Алтай ятгын судалгааг дэмжиж 10 сая төгрөг хандивлав. Өмнө нь Өнөр бүл төвийн Алтай ятгын ӨНӨР чуулгын хөгжим, тоглолтын дээлийг ивээн тэтгэснийг түмэн олондоо түгээн танилцуулж байсан.
Монгол угсаатны өв, уламжлалд гүн хүндэтгэлтэй хандаж, бодит дэмжлэг үзүүлсэн Бүрэнсайхан анддаа маш их баярлалаа.

Алтай ятгын тахилгаар гурван эрхэмд Алтай ятгыг хүндэтгэн гардуулав.1. Хаднаа оршуулга анхлан олсон Н. Дандарт,2. Хаднаа...
31/05/2024

Алтай ятгын тахилгаар гурван эрхэмд Алтай ятгыг хүндэтгэн гардуулав.
1. Хаднаа оршуулга анхлан олсон Н. Дандарт,
2. Хаднаа оршуулгыг хамгаалж эрдэм шинжилгээний байгууллагатай холбосон Ч. Энтөр багшид,
3. Манхан суманд Алтай ятгын тахилгыг хийхэд онцгойлон лэмжиж хамтран ажилласан Х. Цэрэнбадам эгч,

ЧҮРЭ КЛУБ Алтай ятгын тахилга дээр Жангарыг бүүвэй аялав.
31/05/2024

ЧҮРЭ КЛУБ Алтай ятгын тахилга дээр Жангарыг бүүвэй аялав.

ЧҮРЭ ЧУУЛГА Алтай ятгын тахилга дээр Жангарын тэргүүн бүлгээс хайлав.
31/05/2024

ЧҮРЭ ЧУУЛГА Алтай ятгын тахилга дээр Жангарын тэргүүн бүлгээс хайлав.

Жаргалант хайрханаар дүүрэн Алтай ятга бэлчив.
31/05/2024

Жаргалант хайрханаар дүүрэн Алтай ятга бэлчив.

Жаргалант хайрханы эх олдворыг дахин сэргээгээд 10 дахь намартай золгох гэж байна. Олон сайхан эрдэмтэн судлаачдын оюун ...
16/05/2024

Жаргалант хайрханы эх олдворыг дахин сэргээгээд 10 дахь намартай золгох гэж байна. Олон сайхан эрдэмтэн судлаачдын оюун ухаан, мэдлэг, сэтгэлийн нандин холбоос дээр энэхүү хөгжмийн хөг дэнслэгдэж байгаа.
Энэ оны 5 сарын 30-д Алтай ятгын 4 дэх тахилга болно.
Урд тахилгуудад арай чүү дөрвөн Алтай ятгаар оролцдог байсан бол энэ удаад 44 Алтай болон Буган ятгаар оролцоно.
Алтай ятгын 4 дэх тахилгыг дэмжигч байгууллагууд тодорч байгаад баяртай байна. Удахгүй зарлана.
Алтай ятгын тахилгад оролцогчдод зориулж Манхан сумын ЕБС-ийн захирал Энхтөр болон Мөнхбат нар "Эртний түүхийн жимээр Алтай ятгатай аялах" аялалыг зохион байгуулна.
2024.05.27-д Говь-Алтай аймагт, 2024.05.30-д Манхан сумын соёлын төвд ОУ-ын Алтай ятга тоглоочдын хамтарсан тоглолт болно.

Address

Алтай ятгын сургалт судалгааны төв
Ulaanbaatar
101100

Telephone

+97699167471

Alerts

Be the first to know and let us send you an email when CHURE MUSIC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to CHURE MUSIC:

Shortcuts

Share