QCertf LLC

Call Directions Website Contact the business

QCertf LLC Менежментийн тогтолцооны стандартуудын баталгаажуулалт, сургалтын байгууллага (ISO9001 ISO14001 ISO22000 ISO45001 ISO50001)

Баталгаажуулалтын аудит / тохирлын үнэлгээ/-г ISO 9001, ISO 22000. ISO 14001, ISO 50001 болон бусад менежментийн тогтолцооны олон улсын стандартуудаар хийж тохирлыг хангасан байгууллагад гэрчилгээ олгодог итгэмжлэгдсэн байгууллага. Мөн сургалтыг үйлчлүүлэгчийн хүсэлтийг харгалзан танхим, цахим хэлбэрээр байгууллага, хувь хүнд зориулан зохион байгуулж гэрчилгээ олгодог.

ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.Дэлхийн стандартын өдөр буюу World Standards Day-ийг жил бүрийн 10 дугаар сарын 14...
13/10/2026

ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.

Дэлхийн стандартын өдөр буюу World Standards Day-ийг жил бүрийн 10 дугаар сарын 14-нд тэмдэглэдэг. Олон улсын цахилгаан техникийн комисс (IEC), Олон улсын стандартчиллын байгууллага (ISO), Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU) хамтран зохион байгуулдаг.

“Shared vision for a better world: Spotlight on SDG 7 – Affordable and Clean Energy”

“Илүү сайхан дэлхийн төлөөх хамтын алсын хараа: Тогтвортой хөгжлийн 7-р зорилго — Хүн бүрд хүртээмжтэй, цэвэр эрчим хүч.”

Энэ жилийн гол уриа нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 7-р зорилго (SDG 7), өөрөөр хэлбэл хүн бүрийг найдвартай, хүртээмжтэй, орчин үеийн, цэвэр эрчим хүчээр хангах уриалга юм.

2026 оны Дэлхийн стандартын өдрийн зорилтууд

Цэвэр, найдвартай эрчим хүчийг дэмжих — эрчим хүчний системийн аюулгүй байдал, найдвартай ажиллагаа, үр ашгийг олон улсын стандартаар хангах.

Тогтвортой хөгжлийг хурдасгах — стандартын тусламжтайгаар байгаль орчинд ээлтэй, тогтвортой эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх.

Технологийн уялдаа холбоог сайжруулах — эрчим хүчний системийг мэдээллийн технологи, харилцаа холбооны системтэй нийцтэй ажиллуулах.

Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх — улс орон, байгууллага, мэргэжилтнүүдийг нэгдсэн стандарт, нийтлэг зорилгын хүрээнд хамтран ажиллуулах.

01/10/2026
21/09/2026

✅Татварын ерөнхий газар нь ISO 9001:2015 стандартыг 2022 онд үйл ажиллагаандаа нэвтрүүлэн Q1512202219 тоот гэрчилгээ авснаас хойш уг стандартын тэмдэг, тэмдэглэгээг хэрэглэж ирсэн бөгөөд тасралтгүй сайжруулалтыг 4 жилийн турш стандартын шаардлага хангасан түвшинд хэрэгжүүлж, энэ хугацаанд 2 удаа магадлах аудитад хамрагдан гэрчилгээний хугацааг амжилттай сунгалаа.
✅Өнөөдөр КЮ СЕРТФ ХХК-ийн захирал Л.Амарзаяа Татварын ерөнхий газарт 2026 оны "Чанараар манлайлагч байгууллага" батламжийг гардуулав.
✅“QUALITY LEADER” батламжийг хараат бус, хөндлөнгийн, 5 хүний бүрэлдэхүүнтэй "Баталгаажуулалтын хороо" ISO 9001:2015 стандартын шаардлагыг үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлсэн байдал, тасралтгүй сайжруулалтын үйл явцыг хэрэгжүүлсэн байдал, удирдлагын манлайлал, ажилтнуудын оролцоо зэрэг нийт 10 шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулж олгодог байна.

04/09/2026

🔹Иргэдийн хэрэглэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг баталгаажуулж, хангахын тулд Стандарт, хэмжил зүйн салбарын аж ахуйн нэгжүүдийн оролцоо болон, иргэдийн хяналт хамгийн чухал.

Иргэд дэлгүүрийн лангуунаас бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хугацааг нь хардаг. Гэтэл тэрнээс чухал стандартын шаардлага хангасан байна уу, үгүй юу гэдэг хяналтыг тавьж сурах соёлд суралцах хэрэгтэй байна. Энэ дэд бүтцийг ухаалаг, энгийн болгож шийдвэрлэнэ.

04/09/2026

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газраас үзүүлж буй төрийн зарим үйлчилгээг мэргэжлийн болон хувийн хэвшлээр гүйцэтгүүлж, давхцалыг арилгана.

04/09/2026

📌 “Нэг асуулт, нэг хариулт”...

“Чөлөөлье” санаачилгын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар ямар бодлого, чиглэл баримтлан ажиллаж байна вэ?

📌Монгол Улсын Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд, Шадар сайдын 150 дугаар тушаалаар үндэсний стандартыг иргэн...
13/08/2026

📌Монгол Улсын Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд, Шадар сайдын 150 дугаар тушаалаар үндэсний стандартыг иргэн, ААН-үүд худалдан авч, хэрэглэж байсан үнэ төлбөрийг чөлөөллөө.

📌Үндэсний стандарт тус бүр 5500-78.700 төгрөгийн үнэтэй бөгөөд иргэн, ААН-үүд 3-15 стандартыг 20.000-900.000 төгрөгөөр худалдан авч, ашигладаг байжээ.
#Чөлөөлье

МОНГОЛ УЛСАД ОДООГИЙН БАЙДЛААР 6657 СТАНДАРТ ХҮЧИН ТӨГӨЛДӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА✅Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлы...
06/07/2026

МОНГОЛ УЛСАД ОДООГИЙН БАЙДЛААР 6657 СТАНДАРТ ХҮЧИН ТӨГӨЛДӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

✅Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг 1995 онд анх баталж, 2017 онд шинэчилэн найруулсан байдаг. Бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа олон улсын стандартад нийцүүлж эхэлснээр тэдний чиг хандлага, хэрэгцээ, шаардлагыг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар зохицуулах боломжгүй болсон гэдгийг Шадар сайд онцлов. Иймд эрүүл, аюулгүй орчны хэм хэмжээг тодорхойлох, стандартчилах, шинэчлэх, эрх зүйн зохицуулалтыг нийгэм, эдийн засгийн хөгжилд нийцүүлэн сайжруулах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

✅Монгол Улсад одоогийн байдлаар 6657 стандарт хүчин төгөлдөр байгаа ч тэдгээрийг дагаж мөрдөхгүй байгаагаас шалтгаалан хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөллийг бий болгож байгаа аж. Улмаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөхөд хүрсэн тул цаашид стандартыг дагаж мөрдөх, хэвшүүлэх зайлшгүй шаардлага тулгарчээ.

✅Хуулийн төсөл нь Монгол Улсын хөгжлийн баримт бичигт дурдсан стратеги, чиг хандлагад нийцүүлэн улс орон, нийгэм, эдийн засгийн болоод хүн амын аюулгүй байдлыг хангаж, экспортыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн бодлогоор дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн байна.

📍Өнөөдөр “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын ху...
06/07/2026

📍Өнөөдөр “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.

✅ Энэ хуулийн шинэчлэлээр стандарт зөвхөн баримт бичиг төдий бус амьдрал дээр бодитоор хэрэгждэг байх тогтолцоо бүрдэнэ.

Хуулийн төсөл батлагдсанаар:
✔️ Иргэн, аж ахуйн нэгжүүд стандартын хэрэгжилтэд хяналт тавьдаг болно.
✔️ Олон улсын жишигт нийцсэн стандартууд мөрдөгдөж эхэлнэ.
✔️ Асуудал гарсны дараа бус асуудал гарахаас өмнө эрсдэлийг хаадаг тогтолцоо руу шилжинэ.
✔️ Төрийн худалдан авалтад стандартын шаардлагыг мөрдүүлж, чанарын шаардлагад нийцсэн барилга байгууламж, эд хөрөнгийг худалдан авдаг болно.
✔️ Аж ахуйн нэгж, компаниуд бүтээгдэхүүнээ нэг л удаа баталгаажуулж, олон улсын зах зээлд экспортолдог болно.
✔️ Худалдааг хөнгөвчилж, экспортын саад тотгорыг бууруулна.

https://www.parliament.mn/nn/77811/

"Аравт Секьюрити Сервис" ХХК нь менежментийн тогтолцооны стандартын баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа.  "Аравт...
03/07/2026

"Аравт Секьюрити Сервис" ХХК нь менежментийн тогтолцооны стандартын баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа.

"Аравт Секьюрити Сервис" ХХК нь 2010 оноос аюулгүй байдлын салбарт үйл ажиллагаагаа эхлүүлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжлүүлэн үйлчлүүлэгч байгууллага, иргэдийн аюулгүй, амар амгалан байдлын төлөө хүчин зүтгэж байгаа байгууллага юм.
"Аюулгүй байдлын үйлчилгээг бид түүчээлнэ"
хэмээх уриатайгаар энэ салбартаа манлайлагч нь байж, эрхэлж буй үйл ажиллагаандаа 2023 онд анх нэвтрүүлж хэрэгжүүлсэн менежментийн тогтолцооны олон улсын ISO 9001:2015 "Чанарын менежментийн тогтолцоо Шаардлага" стандартын баталгаажуулалтын давтан аудитдаа амжилттай хамрагдсан тул баталгаажуулалтын гэрчилгээг гардуулан өглөө.
"Аравт Секьюрити Сервис" ХХК-ийн хамт олонд ажлын амжилт хүсэж, аюулгүй байдлын салбарын үйлчилгээгээ олон улсад өрсөлдөх чадвартай болгон, чанарын менежментийн тогтолцоогоо тасралтгүй сайжруулан хэрэгжүүлж ажилладаг салбарын түүчээлэгч, манлайлагч компани болохыг хүсэн ерөөе.

Аравт Секьюрити Сервис ХХК.
https://www.facebook.com/share/p/14gPoXA1yNR/



#менежментийнтогтолцооныстандарт
#Баталгаажуулалт
#АравтСекьюритиСервисХХК

Address

СБД, 1-р хороо Энхтайваны өргөн чөлөө Ди Эйч Эл оффис (DHL) 3 давхарт 302 тоот
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677073357

Alerts

Be the first to know and let us send you an email when QCertf LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to QCertf LLC:

Shortcuts

Share