20/12/2021
Синхрон орчуулагч ид орчуулга хийж байх үед тархинд нь хэмжилтийн багажууд суулгаад ажиглахад тархи нь хамгийн дээд хүчин чадлаараа бараг "утаа, хярвас үнэрттэл" ажиллаж байсан гэдэг. Тархинд өгөх стресс, ачааллаараа синхрон орчуулга дэлхийд хамгийн өндөрт ордог гэж үздэг байна.
Сонирхолтой нь, синхрон орчуулга хийгээд бууж ирсэн өндөр зэрэглэлийн орчуулагчдаас "Сая та яг юуны тухай орчуулсан бэ?" гэхэд ихэнхи нь "Сайн мэдэхгүй байнаа" гэж хариулсан байдаг. Өөрөөр хэлбэл синхрон орчуулга хийх үед орчуулагч бол шууд машин шиг орчуулах бөгөөд тархи тухайн орчуулгын ярианы сэдэв, утга агуулга руу орж бодож эргэцүүлж амждаггүй гэсэн үг. Нэг хэлээс нөгөө хэл рүү тухайн яриаг синхрон орчуулгаар буулгана гэдэг нь маш богино хугацаанд олон тооны кодуудын солбилцол хийдэг гэсэн үг аж.
Би их гоё гоё лекц уншиж, сонсож байгаа юм.🙂