Дөргөн нуур

Дөргөн нуур welcome to durgun lake

I've just reached 500 followers! Thank you for continuing support. I could never have made it without each one of you. 🙏...
07/07/2025

I've just reached 500 followers! Thank you for continuing support. I could never have made it without each one of you. 🙏🤗🎉

26/06/2025
Дөргөн нуурын гэр кэмпТаны аяллын төгс зогсоол!Та байгалийн үзэсгэлэнт Дөргөн нуурын эрэг дээр амрах, амьд байгальтай ой...
15/06/2025

Дөргөн нуурын гэр кэмп
Таны аяллын төгс зогсоол!

Та байгалийн үзэсгэлэнт Дөргөн нуурын эрэг дээр амрах, амьд байгальтай ойрхон цагийг өнгөрүүлэхийг хүсч байна уу? Бид таныг найрсаг үйлчилгээ, тухлаг орчинтой гэр кэмпдээ урьж байна!

Хүлээн авах цаг: 24/7

Үйлчилгээ:

Тав тухтай монгол гэр

Байгальтай ойр сэтгэл сэргээх

Байршил: Дөргөн нуурын баруун эрэг, амар тайван, үзэсгэлэнт байгальтай газар.

Манай гэр кэмп таныг найрсаг инээмсэглэл, зочломтгой сэтгэлээр угтах болно. Байгалийн сайханд амарч, ая тухтай өдрүүдийг өнгөрүүлээрэй!

холбоо барих утас 95005502

19/02/2025

Хаврын уралдааны үүсэл:
Монголын морин уралдаан, түүний дотор хаврын уралдааны түүхийг нарийн тогтоосон баримт ховор ч нийтлэг ойлголтоор олон зуун жилийн тэртээгээс эхлэлтэй. Морин уралдаан бол монголчуудын морьтон соёлын салшгүй хэсэг бөгөөд нүүдэлчин амьдралын онцлог, дайн байлдааны стратеги, морины үүлдэр, уяа засалтай нягт уялдсан уламжлал юм.

Түүхэн гарал:

1. Эртний нүүдэлчин аймгуудын үе:

Хүннү, Түрэг, Монгол аймгууд морийг аж ахуй, дайн байлдаан, тээвэрт өргөн ашиглаж байсан тул морьдыг сорих, бэлтгэх зорилгоор уралдаан хийдэг байсан гэж үздэг.

2. Их Монгол Улсын үе (13-р зуун):

Их Монгол Улсын үед морин уралдаан цэрэг дайны бэлтгэл, хурдан шуурхай ажиллагааг сайжруулах зорилготой байсан нь тодорхой. Энэ үед морины хурд, тэсвэр, чанар чухал үзүүлэлт болдог байжээ.

3. Буддын шашны нөлөө (17-19-р зуун):

Монголчууд буддын шашинтай болсон үеэс морин уралдаан уламжлалт баяруудтай холбогдон, ихэвчлэн баяр ёслолын нэг хэсэг болон тогтсон. Хаврын уралдаан нь Цагаан сарын дараа морьдын уяа засал, бэлтгэлийг шалгах зорилготойгоор зохион байгуулагдах болсон байна.

Орчин үеийн хөгжүүлэлт:

20-р зуунд морин уралдааныг төрийн наадам, үндэсний баярын гол хэсэг болгон албан ёсоор зохион байгуулах болсон. Хаврын уралдаан нь цаг улирлын онцлог, уламжлалт зан үйлийн нэгэн чухал хэсэг болж өнөөдрийг хүрсэн.

Тодорхой эх сурвалжид хаврын уралдааныг яг хэзээ албан ёсоор эхлүүлсэн нь дурдаагүй ч Монголын уламжлалт баяр, морин соёлтой холбоотой олон зуун жилийн түүхтэй гэж үздэг.

19/02/2025

Цагаан сар нь Монголын хамгийн том уламжлалт баяр бөгөөд үндэсний баяр мөн. Энэ баяр нь өвөг дээдэс, гэр бүл, ойр дотнын хүмүүсийг хүндэтгэх, эв нэгдэл, баяр хөөрийг илэрхийлэх гол уламжлалтай баяр юм.

Цагаан сарын гарал үүсэл:

Цагаан сарын баяр нь эртний нүүдэлчин монголчуудын амьдрал, ахуйтай нягт холбоотой бөгөөд хөдөө аж ахуй, байгалийн цаг улирлын хэмнэлтэй уялдсан уламжлал юм. Түүхийн сурвалжид дурдсанаар Цагаан сарыг 13-р зууны үед, Их Монгол Улсын үед Тэнгэр шүтлэгийн ёслолтой хамтатган тэмдэглэдэг байжээ.

Харин 17-р зууны үед, Монголын төр шашны нөлөөгөөр буддын шашны зурхайн дагуу тэмдэглэх болжээ. Тухайлбал, манж Чин улсын үед сар шинийн баярыг билгийн тооллын хаврын эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэх уламжлал жигдэрсэн байна.

Цагаан сарын утга учир:

Эв нэгдэл: Ах дүү, төрөл садан, хамт олон нэгэн дор цуглаж, шинэ оноо хүндэтгэлтэй угтдаг.

Хүндэтгэл: Ахмадуудаа хүндлэх, буян заяагаа даатгах, сайн сайхныг ерөөх баяр.

Цэвэр ариун байдал: Шинэ он, шинэ эхлэлийн билэгдэл учраас орон гэрээ цэвэрлэж, шинэ хувцас өмсөн бэлгэдлийн идээ зоог барьдаг.

Цагаан сарын баярын өнөөгийн уламжлал:

Өнөөг хүртэл монголчууд Цагаан сарыг өв уламжлалаа хадгалан ёс заншил, зан үйлийн дагуу өргөн дэлгэр тэмдэглэсээр байна.

20/12/2024

Сүүлийн 45 хоногт 349 хүн угаартжээ.
Тайван замаар бид үхэж байна. Хотоос гараад хөдөөгүүрээ тархан суурьшилдаа монголчуудаа!!!

🎉🎄🌲 🎁  #Уралдаан 🎁🎄🌲🎉  #БЭЛЭГТЭЙ  #УРАЛДААН зарлаж байна.Та ердөө эдгээр болзлыг биелүүлэхэд л хангалттай.🎯Манай Durgun ...
17/10/2024

🎉🎄🌲 🎁 #Уралдаан 🎁🎄🌲🎉 #БЭЛЭГТЭЙ #УРАЛДААН зарлаж байна.
Та ердөө эдгээр болзлыг биелүүлэхэд л хангалттай.
🎯Манай Durgun lake хуудсанд like дарах. 👍
🎯Энэхүү пост нь дээр like дарж public тохиргоотой share хийх.
🎯5 групп рүү share хийх
🎯Comment хэсэгт хүссэн 3 найзыгаа mention хийх .
Уралдааны ялагчийн шагнал:
- Уралдааны ялагч нь олон төрлийн бэлэгнээс хожих юм. #СуперАзтан нь #Гэр бүл, Найз нөхөд, Хамт олноороо дөргөн нуурын амралтын газарт амрах эрхийн бичиг хожих болно.
Уралдааны ялагчыг 2025 оны 01 сарын 01 ны өдөр 12 цагт азтангаа шалгаруулах болноо.
Та бүхэнд амжилт хүсье. Бүгд азтай байх болтугай

17/10/2024

Хар ус нуурын үргэлжлэл Хар нууртай залгаа орших Дөргөн нуур нь говийн томоохон нууруудын нэг юм. Нутгийнхан нь "Манай Дөргөн нууранд нь хун хоргодож, нутагт нь хүн хоргоддог сайхан нутаг" хэмээн бахархдаг.

 Дөргөн нуур нь Баруун Монголын Их нууруудын хотгор дахь давстай, гадашаа урсгалгүй нуур бол Дөргөн нуур юм. Дөргөн нуур...
17/10/2024


Дөргөн нуур нь Баруун Монголын Их нууруудын хотгор дахь давстай, гадашаа урсгалгүй нуур бол Дөргөн нуур юм.
Дөргөн нуур нь зүүн урдаасаа баруун хойшоо сунаж тогтсон нийт 311км2 тайлбаг хамран Хар нууртай залгаа оршино. Нуурыг тойрон Завхан аймгийн Дөрвөлжин сум, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумдууд хүрээлнэ. Нуурын баруун талд Алтайн салбар Жаргалант хайрхан уулын ар хормой болох Таван харын тал говийн хайргаар хучигдсан байдаг.
Гадагш урсгалгүй, нэлээд шорвог устай энэ нуурын эрэг бусад нууруудаас илүү цөлөрхөг, элсэрхэг байдаг аж.
Хар нууртай залгаа орших энэ нуурын эргийн байдал бусад нууруудыг бодвол илүү цөлөрхөг бөгөөд ялангуяа нуурын зүүн хойт талаас 50-100 метр харьцах өндөртэй. Бага нуурын манхан элс уснаа гүн түрж нуурын ёроолыг хучна.
Нуурын баруун талд Алтайн салбар Жаргалант хайрхан уулын ар хормой болох Таван Харын тал Сээх нуур руу хэвгий бэл үргэлжилж говийн хайргаар хучигдсан байна. Зөвхөн Хомын хоолой, Ногоон нуурын зах, Мэргэний шанаа хавьд намгархаг болж бага хэмжээний нишингэ ургана. Энэ нуур нь гадагш урсгалгүй учир нилээд давсжиж шорвог устай.

Address

Ulaanbaatar

Telephone

+97680821199

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дөргөн нуур posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share