Олон Улсын Стандартын Академи

Олон Улсын Стандартын Академи “Дэлхийн стандартаар хөгжлийг хурдасгахад манлайлна”-“We lead in accelerating development through global standards"

Олон Улсын Стандартын Академи нь анх “BSI TRAINING AKADEMY” /Британы стандартын байгууллагын сургалтын төв/ нэртэйгээр 2016 онд үүсгэн байгуулагдсан.
2017 оноос “INTERNATIONAL STANDART ACADEMY (ISA)” /Олон улсын стандартын академи/ болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүст менежментийн тогтолцооны стандартын шаталсан танхимын болон байгууллага дээрх сургалтуудыг анх удаа Монгол улсын хэмжээнд явуулж байна.
Олон Улсын стандартын сургалтаар дамжуулан Монголынхоо төдийгүй дэлхийн стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулахад нь байгууллагуудад туслах түлхүүр мэдлэгийг эзэмшүүлэх нь бидний үндсэн зорилго юм. Манай сургалтад төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил бизнесүүд болон менежментийн тогтолцоотой бүхий төрлийн байгууллагын удирдах болон гүйцэтгэх албаны ажилтнууд хамрагдах боломжтой.

🎓 ISO 31000, ISO 31010 стандартад суурилсан Эрсдэлийн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх арга зүйн сургалт амжилттай зо...
29/08/2026

🎓 ISO 31000, ISO 31010 стандартад суурилсан Эрсдэлийн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх арга зүйн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Байгууллагын эрсдэлийн менежментийн тогтолцоог олон улсын стандартын дагуу бүрдүүлэх, хэрэгжүүлэх арга зүйд суралцах сургалтыг ISO 31000 «Эрсдэлийн менежмент — Удирдамж» болон ISO 31010 «Эрсдэлийн менежмент — Эрсдэлийн үнэлгээний арга, техник» стандартуудад тулгуурлан зохион байгууллаа.

📌 ISO 31000, ISO 31010 гэж юу вэ?
ISO 31000 нь байгууллагын хэмжээнд эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, удирдах, тайлагнах нэгдсэн зарчим, хүрээ, үйл явцыг тодорхойлдог. ISO 31010 нь эрсдэлийн үнэлгээ хийхэд ашиглах тодорхой арга, техникийг практик байдлаар нарийвчлан тайлбарладаг дагалдах стандарт юм.

⭐ Сургалтын үнэлгээ: Маш сайн
Оролцогчдын сэтгэгдлээс:
▪️ «Цэгцтэй, эхнээсээ зөв мэдлэг, ойлголт өгсөн»
▪️ «Кейс сайтай»
▪️ «Багш агуулгаа сайн мэддэг тул ойлгомжтой, амархан байсан»
▪️ «Цогц мэдээллийг мэдэж авлаа»
▪️ «Практик»
▪️ «Бусад стандартын талаар суурь ойлголт өгсөн»
▪️ «Анги танхим, орчин, хүртээмжтэй байдал сайн байсан»

🎓 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 30201:2026 дотоод аудитор бэлтгэх сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалт...
29/08/2026

🎓 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 30201:2026 дотоод аудитор бэлтгэх сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтад идэвхитэй оролцсон их дээд сургууль, банк санхүү, уул уурхайн байгуллагын төлөөллүүддээ талархал илэрхийлж амжилт хүсье. Сургагч багшаар ажилласан ХНМТ-ны Тэргүүлэх аудитор Ю.Болортуяа, Д.Алтантуяа болон Smart HRM компанийн нэвтрүүлэлтийн төслийн ахлах менежер Б.Отгонжаргал нартаа баярлалаа.

📌 ISO 30201:2026 гэж юу вэ?
2026 оны 6 дугаар сард ISO-гоос анх удаа баталж гаргасан энэхүү шинэхэн стандарт нь байгууллагад хүний нөөцийн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх шаардлагыг тодорхойлдог. Ажилтныг татах, хөгжүүлэх, үр дүнтэй ажиллуулах үйл явцыг байгууллагын нийт менежментийн тогтолцоонд уялдуулж, хүмүүн капиталыг үнэ цэн бүтээх эх үүсвэр болгоход чиглэдэг. Хэмжээ, салбар, өмчийн хэлбэрээс үл хамааран аливаа байгууллагад хэрэглэх боломжтой юм.
⭐ Сургалтын үнэлгээ: Маш сайн
Оролцогчдын сэтгэгдлээс:
▪️ «Богино хугацаанд их мэдээлэл авсан, чанартай байсан» ▪️ «Интерактив» ▪️ «Аудиторт яг хэрэгтэй сургалт» ▪️ «Онол, кейс, дасгал хосолсон» ▪️ «Онол, практик хосолсон, маш үр дүнтэй»
📣 ISO 30201:2026 стандартын дараагийн шатны буюу Тэргүүлэх аудитор бэлтгэх гадаад, дотоод багштай хамтарсан сургалт 2026 оны 9 сарын 25,26 10 сарын 3,4,5-ны өдрүүдэд болно. Суудлын тоо хязгаартай тул та урьдчилан бүртгүүлж суудлаа хадгалаарай.

🔷 БИЗНЕСИЙН ПРОЦЕССЫГ ТОДОРХОЙЛОХ – BPM ХЭРЭГЖҮҮЛЭЛТИЙН СУРГАЛТ (Модуль 2)Байгууллагынхаа үйл ажиллагааг цаг зав, чирэгд...
28/08/2026

🔷 БИЗНЕСИЙН ПРОЦЕССЫГ ТОДОРХОЙЛОХ – BPM ХЭРЭГЖҮҮЛЭЛТИЙН СУРГАЛТ (Модуль 2)

Байгууллагынхаа үйл ажиллагааг цаг зав, чирэгдэлгүй, тодорхой процесст суурилан удирдмаар байна уу? 🤔

📅 Огноо: 2026 оны 9 сарын 4 🕘 Цаг: 09:00–16:30 ⏱ Үргэлжлэх хугацаа: 1 өдөр
Бүртгэл: https://www.isa.edu.mn/trainings/module-2/BPM

📌 Сургалтаар юу сурах вэ? ✅ Байгууллагынхаа процессуудыг тодорхойлж зураглах (СИПОК, урсгал диаграмм, хөндлөн функциональ арга) ✅ RACI матрицаар үүрэг хариуцлагыг тодорхойлох ✅ Процессын нөөц, эрсдэлийг тодорхойлж, сайжруулах ✅ Процессын гүйцэтгэлийг үнэлэх ✅ Процесст суурилсан журам боловсруулах

👥 Хэнд зориулагдсан бэ?
📌Байгууллагын бүх шатны удирдлага, менежерүүд,
📌Стандартаар мэргэшиж буй мэргэжилтнүүдэд зориулагдсан.

Visio болон Draw.io программ ашиглан практик дасгал ажлуудаар дамжуулан суралцана!

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл, бүртгүүлэх: 7711-9218, 9880-9218 🌐 isa.edu.mn ✉️ [email protected]

Суудлын тоо хязгаарлагдмал тул яараарай! 🚀

#БизнесПроцесс #Сургалт #Менежмент

📢🎉📢 СУРГАЛТЫН МЭДЭЭНэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001, ISO 14001, ISO 45001 стандартын Дотоод аудитор бэлтгэх ээл...
23/08/2026

📢🎉📢 СУРГАЛТЫН МЭДЭЭ
Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001, ISO 14001, ISO 45001 стандартын Дотоод аудитор бэлтгэх ээлжит сургалтаа амжилттай зохион байгууллаа! 🎓

🔍 Дотоод аудит гэдэг бол байгууллагын тогтолцоо стандартын шаардлагад бодитоор нийцэж байгаа эсэхийг тогтмол шалгаж, эрсдэлийг эрт илрүүлж, тасралтгүй сайжруулалтыг хангах гол хэрэгсэл. Мэргэшсэн дотоод аудитортой байгууллага л чанар, хүрээлэн буй орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлаа өөрөө хянаж, тасралтгүй сайжруулж чаддаг.

Суралцагчдын үнэлгээгээр:
✅ Бодит кейс, дадлага ажил их — онол практикийг сайн хослуулсан
✅ Дадлага туршлагатай багш нар ойлгоход хэцүү сэдвийг хялбар тайлбарласан
✅ Нээлттэй, найрсаг уур амьсгал — багш нар тэгш хандсан

Ойлгоход хэцүү зүйлийг ч хялбар болгож чаддаг сургалт — дараагийн сургалтаар тантай уулзахыг хүлээж байна! 🙌
Мэдээлэл авах ба бүртгүүлэх: https://www.isa.edu.mn/trainings/module-3

🔍 Танай байгууллага ДОТООД АУДИТ -аа ISO стандартын шаардлагын дагуу хийдэг үү?❓ Дотоод аудит төлөвлөсөн хугацаандаа хий...
21/08/2026

🔍 Танай байгууллага ДОТООД АУДИТ -аа ISO стандартын шаардлагын дагуу хийдэг үү?

❓ Дотоод аудит төлөвлөсөн хугацаандаа хийгдэхгүйгээс болж юуг сайжруулахаа мэдэхгүй байдаг уу?
❓ Аудит хийдэг ч зөвхөн хэлбэрийн шинжтэй, бодит үр дүн гардаггүй юу?
❓ Мэргэшсэн дотоод аудитор дутмагаас стандартын шаардлагад бүрэн нийцэж байгаа эсэхээ мэдэхгүй байна уу?
❓ Баталгаажуулах (гэрчилгээжих) аудитын өмнө сандарч, бэлтгэл дутмаг мэт санагддаг уу?
❓ Үл тохирол илэрсэн ч яаж, хаанаас засаж эхлэхээ мэдэхгүй байна уу?

Хэрэв дээрх асуултын аль нэгэнд "тийм" гэж хариулсан бол — бид тусалж чадна! ✅

🤝 ХАМТАРСАН ДОТООД АУДИТ
Манай мэргэшсэн, олон улсад бүртгэлтэй аудитортай хамтран, танай байгууллагын дотоод аудитыг ISO 19011 удирдамжийн дагуу хийж, дараагийн шатанд бэлтгэнэ.

🎯 ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ?
▪️ ISO гэрчилгээтэй ч дотоод аудитаа тогтмол хийж чадахгүй байгаа байгууллага
▪️ Баталгаажуулах/гэрчилгээжих аудитын өмнө бэлдэж буй компани
▪️ Дотоод аудитортой ч туршлага, мэргэшил дутмаг тул дэмжлэг хэрэгтэй баг
▪️ Стандартын шаардлагад бүрэн нийцэж байгаагаа бодитоор шалгамжлах хүсэлтэй байгууллага

💡 ХАМТАРСАН АУДИТ ХИЙЛГЭСНЭЭР ЮУ ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ?
✔️ Стандартын шаардлагад бүрэн нийцэж буй эсэхээ бодитоор мэдэх болно
✔️ Үл тохирлыг цаг тухайд нь илрүүлж, засах боломж бүрдэнэ
✔️ Танай дотоод аудиторын баг мэргэшсэн аудитортай хамт ажиллаж, ур чадвар дээшилнэ
✔️ Аудитын тайлан, баримт бичиг стандартад бүрэн нийцсэн байдлаар бүрдэнэ
✔️ Баталгаажуулах аудитад бэлэн байдал мэдэгдэхүйц дээшилнэ
✔️ Дотоод аудитын тогтолцоо тогтмолжиж, дараа дараагийн мөчлөгт бие даан хийх чадвартай болно

📊 Эхлээд байгууллагынхаа өнөөгийн түвшинг мэдэхийг хүсч байна уу? Бид үнэ төлбөргүй, түргэвчилсэн GAP үнэлгээ хийж, тайланг гаргаж өгнө!

📞 7711-9218 · 📧 [email protected] · 🌐 www.isa.edu.mn

#дотоодаудит

🤔 Танай байгууллагад дараах асуудлууд тулгарч байна уу?❓ Процесс тодорхойгүйгээс болж ажилтнууд хооронд үл ойлголцол гар...
21/08/2026

🤔 Танай байгууллагад дараах асуудлууд тулгарч байна уу?

❓ Процесс тодорхойгүйгээс болж ажилтнууд хооронд үл ойлголцол гардаг уу?
❓ Нэг ажлыг хэд хэдэн хүн давхар хийж, цаг хугацаа дэмий үрэгддэг үү?
❓ Ажил үүргийн хуваарь тодорхойгүй, "энэ хэний ажил вэ" гэсэн асуулт байнга гардаг уу?
❓ Шинэ ажилтан ажилдаа орж, бие даан ажиллаж эхлэхэд хэт удаан хугацаа шаарддаг уу?
❓ Ижил төрлийн алдаа дахин дахин давтагддаг уу?
❓ Дотоод аудит төлөвлөсөн хугацаандаа хийгдэхгүйгээс болж юуг сайжруулахаа мэдэхгүй байдаг уу?
❓ Чанарын бодлого, журам зөвхөн цаасан дээр байгаад, өдөр тутмын ажилд хэрэгждэггүй юу?

Хэрэв дээрх асуултын аль нэгэнд "тийм" гэж хариулсан бол — манай ЗАХИАЛГАТ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР-ийг сонирхоод үзээрэй. ✅

🎯 ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ?
▪️ ISO стандартын гэрчилгээ авахаар төлөвлөж буй байгууллага
▪️ISO гэрчилгээтэй ч сайжруулалт шаардлагатай байгууллага
▪️ Дотоод процесс, зохион байгуулалтаа сайжруулах хүсэлтэй компани
▪️ Шинэ ажилтнаа хурдан чадавхжуулах шаардлагатай баг
▪️ Дотоод аудитор, чанарын менежерээ бэлтгэх шаардлагатай байгууллага
▪️ Уул уурхай, барилга, үйлдвэрлэл, эрүүл мэнд зэрэг эрсдэл өндөртэй салбарын компани
▪️ Гадаад харилцагч, экспортын шаардлагад нийцэх стандарт хэрэгтэй бизнес

💡 БАЙГУУЛЛАГА ДЭЭРЭЭ СУРГАЛТ АВСНААР ЮУ ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ?
✔️ Ажилтнууд бодит процесс дээрээ шууд суралцана — мэдлэг нь шууд хэрэгжинэ
✔️ Баг нэг стандарт ойлголттой болж, үл ойлголцол буурна
✔️ Давхардал бүхий ажлууд илэрч, засагдана
✔️ Ажил үүргийн хуваарь тодорхой болж, хариуцлага тодорхой болно
✔️ Дотоод аудит тогтмол, төлөвлөгөөний дагуу хийгдэж, сайжруулах чиглэл тодорхой болно
✔️ Шинэ ажилтан хурдан дасан зохицож, бие дааж ажиллаж эхэлнэ
✔️ Гэрчилгээжих бэлтгэл богиносож, амжилттай дамжина
✔️ Цаг, зардал хэмнэнэ — ажлын байраасаа гарах шаардлагагүй

📊 Нэн түрүүнд өнөөгийн түвшингээ мэдэхийг хүсч байна уу? Бид үнэ төлбөргүй, түргэвчилсэн GAP үнэлгээ хийж, тайланг гаргаж өгнө!

📞 7711-9218 · 📧 [email protected] · 🌐 www.isa.edu.mn

⚠️ ЭРСДЭЛГҮЙ БИЗНЕС ГЭЖ БАЙХГҮЙ. ГАГЦХҮҮ ЭРСДЭЛЭЭ УДИРДАЖ ЧАДСАН БИЗНЕС Л БАЙДАГ!🌍 ISO 31000:2018 «Эрсдэлийн менежментий...
21/08/2026

⚠️ ЭРСДЭЛГҮЙ БИЗНЕС ГЭЖ БАЙХГҮЙ. ГАГЦХҮҮ ЭРСДЭЛЭЭ УДИРДАЖ ЧАДСАН БИЗНЕС Л БАЙДАГ!

🌍 ISO 31000:2018 «Эрсдэлийн менежментийн заавар стандарт»-ыг хэрэгжүүлэх 2 ӨДРИЙН СУРГАЛТАД урьж байна.

Байгууллага бүр өдөр тутам эрсдэлтэй нүүр тулдаг — санхүү, үйл ажиллагаа, нэр хүнд, хууль эрх зүй... Гагцхүү тэдгээрийг ЭРТ ТОДОРХОЙЛЖ, ЗӨВ ҮНЭЛЖ, ОНОВЧТОЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ авч чадсан байгууллага л тогтвортой өсдөг.

📌 Сургалтаас та юу мэдэж, чадварлаг болох вэ?

✅ ЭРСДЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ — эрсдэлийг эрт илрүүлж таних арга зүй
✅ ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ — магадлал, нөлөөллийг тооцож зэрэглэх
✅ ЭРСДЭЛИЙГ УДИРДАХ — хариу арга хэмжээ, шийдвэр гаргах хандлага
✅ ХЯНАЛТ ТАВИХ — эрсдэлийн хяналтын тогтолцоог бэхжүүлэх
✅ ТАСРАЛТГҮЙ САЙЖРУУЛАХ — эрсдэлийн менежментийг байгууллагын соёл болгох

🎯 Хэнд зориулагдсан бэ?
Эрсдэлийн менежмент, чанарын менежмент, дотоод аудит, санхүү, үйл ажиллагааны хариуцлагатай ажилтан, менежер, удирдах ажилтнууд.

🏆 Сургалтын үр дүнд:
Та ISO 31000:2018 стандартын философи, зарчим, арга зүйг бодит кейс, дадлагаар баталгаажуулан эзэмшиж, өөрийн байгууллагадаа эрсдэлийн менежментийн тогтолцоог бүрдүүлэх суурь мэдлэг, чадвартай болно.

📅 Хугацаа: 2 өдөр
Өдөр: 8 сарын 26, 27
Цаг: 09:00-16:30

📩 Бүртгүүлэх, дэлгэрэнгүй мэдээлэл авах: https://www.isa.edu.mn/trainings/module-2/rms-m2
📧 [email protected]
🌐 www.isa.edu.mn
☎️ 7711-9218, 9880-9218

Суудлын тоо хязгаартай тул одоо бүртгүүлээрэй! 🚀

#чанарынменежмент

19/08/2026
18/08/2026

🎓 ISO 30201:2026 стандартад суурилсан ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ДОТООД АУДИТОР БЭЛТГЭХ СУРГАЛТ
📅 2026 оны 08 дугаар сарын 26–28

📩 Бүртгэл болон дэлгэрэнгүй мэдээлэл:
Бүртгүүлэх: https://www.isa.edu.mn/trainings/module-3/hrms-m3
Утас: 77119218, 98809218

Байршил: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Д.Сүхбаатарын гудамж 14 (СУИС-ийн чанх хойно), 8 давхар, 802 тоот

Address

Чингэлтэй дүүрэг 6-р хороо, 14-р байр, 8 давхарт 802 тоот (СУИС-ын хойд талд)
Ulaanbaatar
15030

Alerts

Be the first to know and let us send you an email when Олон Улсын Стандартын Академи posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Олон Улсын Стандартын Академи:

Shortcuts

Share