05/11/2025
Яагаад зөрүү гараад байгаа гээч❓
👷♂️Орон сууцны “СУУЦНЫ БУС ЗОРИУЛАЛТТАЙ ТУСЛАХ ТАЛБАЙ”-н ангилал түүнийг тооцох аргачлал, хувь хэмжээ, итгэлцүүрийн талаар иргэд олон нийтийн мэдлэг дутмаг байдлыг зарим барилгын компаниуд их овжин ашиглаж, стандартын бус аргаар үнэлж, үнэ нэмэгдүүлэн зарж борлуулан залилах үйл явдал бүр хэрээс хэтэрлээ❗️ 😫
Жишээ нь:
Монгол улсад мөрдөгдөж буй MNS6058:2009 стандартын дагуу тухайн барилгын хийцлэлээсээ хамаараад нийт талбайн (тагт) 30%-ийг л тооцох ёстой ангиллын талбайг (лодж) 50% ангилалд стандартын бусаар хамааруулах, бүр цаашлаад огт байхгүй 70,80 гэх хийсвэр процентийг гаргаж ирэн байрны м2-ийг нэмэгдүүлж, илүү мөнгийг иргэдээс авсаар байна🚫
Тооцоогоор:
М2 нь 4’0 сая төгрөгийн үнэ бүхий байр 3м2 талбайтай тагттай байлаа гэж бодоход тухайн талбай 30% буюу 3.6 сая төгрөгөөр үнэлэгдэх ёстой. Гэтэл зарим барилгын компаниуд тус талбайг стандартын бусаар манайх тагтаа 50%-иар тооцно гэж иргэдийг сэнхрүүлэн 6 сая төгрөгөөр зарж байна. Үүнээс харахад л тухайн байрыг худалдан авч байгаа хүн дээрхи ангиллын зөрүүг мэдэхгүйгээсээ болж 2’400’000₮ 💰-г хий хоосонд итгэж, хүнд зүгээр өгч байна гэсэн үг юм.
Орон сууцны доторх үндсэн талбайн хэмжээнээс гадна иймэрхүү жижиг сажиг зүйлүүд дээр л тоглолт хийж та бүгдийн халааснаас 5,10 төгрөгийг тань сугалж аваад байгаа юм даа🥷
Иймд мэргэжлийн, албан ёсны тусгай зөвшөөрөлтэй байгууллагад хандаж сайтар шалгуулах хэрэгтэй шүү✅
Мэдээж бидэнд хандан дээрхи хохирлоос урьдчилан сэргийлж байгаа маш олон хүмүүс байгаад баяртай байна❤️
Холбогдох утас📲: 99495963