29/09/2025
Сөрөг энерги, атаа жөтөө, хараал хорт муу зүйлсээс гэр орноо хамгаалах олон зан үйл, дом, бэлгэдэл байдаг. Эдгээр нь итгэл үнэмшил, байгальтайгаа зохицох, эцэг өвгөдийн сургаалиас урган гарсан аргууд юм.
🔥 Гал, утаагаар ариулах
• Арц, ганга, бор гишүү зэрэг ургамал уугиулж гэрийнхээ бүх булан тохойд, үүд хаалга, цонхоор тойруулан утаж ариулдаг.
• Энэ нь муу энергийг хөөн зайлуулахын зэрэгцээ, анхилуун үнэр гэрт сайхан уур амьсгал бүрдүүлдэг.
🧿 Хамгаалах бэлгэдэл тавих
• Хадаг, Өвөг дээдсийн шүтээн, зураг, эд өлгийн зүйлс зэргийг гэртээ байрлуулж “нүдэн хор, атаа жөтөөг арилгадаг”.
• Зарим айл нутаг орны ялгаанаас үүдэж гадна талын хаалга, үүдэн дээрээ жижиг хөрөө, эсвэл эвэртэй амьтны эвэр өлгөдөг нь сөрөг муу зүйлийг зайлуулдаг
💧 Ус, давс ашиглах
• Давс цацах нь газар орны муу энергийг дардаг гэж үздэг. Шинэ байшин, гэрт орсон үед үүдэнд бага зэрэг давс цацдаг.
• Ариг ус (цэвэр ариун булаг, худгийн ус) авч орон гэрийнхээ дөрвөн буланд цацах нь муу муухайг ариусгадаг байна.
🐴 Тахилгын аргууд
• Морины сүүл, чонын арьс зэрэг хамгаалах хүчтэй хийморьлог амьтдын зүйлсийг гэртээ өлгөдөг.
• Өвөг дээдсийн онго, өв соёлын зүйлсийг гэртээ залах нь гэрийн хамгаалал болж, үр хүүхдийг ивээдэг.
✨ Өдөр тутмын зан үйл
• Гэртээ байнга цэвэрлэгээ хийж, тоос шороог арилгах – муу муухай бохир зүйл хуримтлагдахгүй.
• Өглөө эрт гэрийнхээ үүдэнд цайны дээж өргөх, сүү дусаах нь тухайн өдрийг сайн сайхан энергиэр эхлүүлнэ.
• Хүүхдийн өлгий, хувцсыг шөнө хаяанд өлгөхгүй, тогоо шанага угсарч хонохгүй, ор дэр дэлгээтэй эзэнгүй орхихгүй зэрэг өдөр тутмын жижиг зан үйл ч чухал.
🪶 Дом шившлэг
• “Өлзий буян тогтож, өөдлөн дэвжих ерөөл өргөе.”
• “Гэрийн эзэд хийморьтой, үр хүүхэд тань өлзийтэй байг.” Гэх мэт бие биедээ сайхан үг хэлэх нь өөрөө хамгаалалт болдог.
✨Амны бэлгээс Ашдын бэлгэ✨
#ШЭЙР хийж бусдадаа түгээгээрэй❗️❗️❗️