Шок

Шок Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, Бүлээн усаар угаавал хиргүй Онцгой бүхнийг мэдэр

Дэд профессор, генетикч Ж.Хулан: Хор гадагшлуулдаг ген гэмтсэнээс болж хавдар бий болдогСаяхныг хүртэл хүн төрөлхтөн өөр...
05/06/2024

Дэд профессор, генетикч Ж.Хулан: Хор гадагшлуулдаг ген гэмтсэнээс болж хавдар бий болдог

Саяхныг хүртэл хүн төрөлхтөн өөрсдийгөө бүрэн судлаагүйгээс янз бүрийн өвчин, эмгэгийн учрыг олдоггүй байлаа. Тухайлбал, хавдар, вирус зэргийг нэрлэж болно. Вирус дангаараа амьдрах чадваргүй, хүний эс дэх генийн бүтээгдэхүүн (уураг) дээр л үрждэг. Тиймээс айхавтар өвчнүүдийг эмчлэх, эрүүл хүүхэд төрүүлэх, насаа уртасгах, амьдралын чанараа дээшлүүлэхийн тулд генетикээ судлах шаардлагатай. Бүх шинжлэх ухаан хүн төвтэй байдаг. Тэр ч утгаараа XXI зууныг “Биологийн эрин” гэж нэрийдээд буй. Түүн дотор ген, биохими, уураг, генетикийн судалгаануудыг түлхүү хийж байна. Дэлхий нийтэд өдгөө шинжлэх ухааны салбарууд нэгдэх болжээ. Нэг асуудлыг шийдэхэд ганц физикч бус, химич, молекул биологич, ч зэрэг тухайн салбарын судлаачид хамтран ажиллаж, эцсийн үр дүнг гаргаж байна. Тухайлбал, Оросын физикчид эмч нартаа хавдрын мэс заслын үед хортой эсүүдийг шүршихэд гэрэлтдэг технологи нэвтрүүлж өглөө. Энэ нь хавдрын эс бүрийг үлдээлгүй авах боломж олгосон. Гэтэл манай анагаахын шинжлэх ухаанд заавал химич, хүрээлэнгийнх нь хэдэн судлаач л ажилладаг. Өөр салбарынхан ч ялгаагүй, мухрын нэг өрөөнд нуруугаа харуулаад сууцгаадаг. Тиймээс бүх шинжлэх ухааныг анагаахын салбарт суурилж, хөгжүүлбэл үр дүнтэй.
Бие махбодод гарч буй бодисын солилцооны өөрлөлтийг манай эмч нар, ялангуяа мэс засалчид сайн мэднэ. Гэхдээ вирусийн, ханиад, томуу дэгдэхэд нэг л учраа олохгүй байх шиг. Жишээлбэл, томууны вирусээс хэрхэн хамгаалахыг эмч нараас асуухад олонх нь дархлаагаа сайжруулахыг зөвлөдөг. Ачир дээрээ ингэснээр ханиад, томуунаас сэргийлдэггүй. Хүн бүхний дархлаа янз бүр. Тухайн бие организмд гаднаас халдвар нэвтрэхэд өвөрмөц дархлаа буюу эсрэг биет үүсдэг. Харин халдвар аваагүй байхад дархлаагаа сайжруулахаар нөгөө эсүүд юу “хийх” вэ. Өвчний үед үүссэн өвөрмөц дархлаа нь хүний генээр кодлогддог. Өөрөөр хэлбэл, “нүдгүй” хүний харааг сайжруулж болдоггүйтэй адил өвөрмөц ген үүсээгүй байхад дархлааг сайжруулах нь аюултай. Ингэснээр дархлааны эс өөрийнхөө эсрэг ажиллаж эхэлдэг. Өөрийн эсийн эсрэг өвөрмөц дархлаа үүсвэл тухайн хүн хоёр жил л амьдарна. Дархлаагаар хамаагүй тоглодоггүй нь үүнтэй холбоотой. Тиймээс дархлааны эмүүдийг хүнд өвчний үед л хэрэглэдэг. Ханиад, томуу дэгдсэн үед аминдэмээр баялаг хоол, хүнс хэрэглэх нь зөв. Гэхдээ аньс, чацаргана, зуун наст, цагаан гаа зэргийг хэрэглэхэд ч учир бий. Зуун наст дархлаа дэмждэг ч ходоод цочроодог тул шулуун гэдэсний шархтай хүн тохируулж хэрэглэхгүй бол өвчнөө сэдрээж, цус алдах эрсдэлтэй. Элэг муутай хүн цагаа гаа идэх хориотой гэхчлэн хэн юуг, хэзээ, яаж хэрэглэхээс шалтгаална.
Хүн 150 сая нуклелотид (нуклэйн хүчил буюу биомолекул)-тэй. Үүнээс нэг ширхэг нь л өөрчлөгдөхөд өвчин болдог. Гэхдээ ийм тохиолдолд тухайн хүний бие махбодоос шалтгаалж, гаднын хүчин зүйлд өртөлгүй энгийн амьдрах нь бий. Өөрөөр хэлбэл, өөрчлөгдсөн нэг ширхэг нуклэйн хүчил гаднын сөрөг хүчин зүйлээр өдөөгдөхөд өвчин сэдэрдэг байх нь. Тэгэхээр хавдар, гажиг өвчнийг эмчлэхийн тулд уургийн молекулууд байгальд хэрхэн нийлэгждэгийг эхлээд мэдэх хэрэгтэй. Жишээ нь, эхийн эрүүл мэнд, хор гадагшлуулдаг ген нь ажиллаж байгаа, вирусийн халдвар авсан, үгүйгээс ургийн гажиг үүсэх, эсэх нь хамаарна. Хэрвээ эх хорт бодисоо гадагшлуулж чадахгүй хэрнээ эрүүл бус хооллодог бол ураг гажигтай төрөх магадлал өндөр. Хор гадагшлуулдаг ген нь гэмтсэн ч өөрт тохирсон, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг бол гажиг үүсэхгүй байж болно. Ген болгон өөр өөр үүрэгтэй тул үүнийг “базаж” хэлэх боломжгүй. Нийслэлчүүд олон жил хорт утаагаар амьсгалсан. Бүгд үхээд, эсвэл хавдартай болчихоогүй. Эрүүл хүүхэд ч төрж л байна. Энэ нь бидний бие махбод хороо гадагшлуулж чадаж байгаагийн илрэл. Хор гадагшлуулдаг хэд хэдэн ген бий. Энэ нь мутацад орж, ажиллагаагүй болсон үед хавдар үүсдэг. Гэтэл энэ зохилдлогоог мэддэггүй зарим эмч, сүлжээний бизнес эрхлэгч “Агаарын бохирдолтой үед жирэмсэн эхчүүд антиоксидант заавал уух ёстой” гэж сурталчилдаг. Гэтэл антиоксидант нь харин ч ургийн гажиг үүсгэдгийг хүмүүс мэддэггүй. Ураг хөгжлийнхөө явцад сүүл, загалмайтай байдаг. Томрох тусам эдгээр нь үхжиж, үгүй болно. Антиоксидант их хэрэглэх нь ургийн хөгжлийн энэхүү үйл явцыг хааж, гажиг үүсгэдэг гэсэн үг. Нөгөө талаар антиоксидант хавдраас урьдчилан сэргийлж, биеийг хоргүйжүүлнэ гэж эмч нар хэлдэг. Их хэмжээгээр хэрэглэвэл бас л хавдар үүсгэх нэг шалтгаан болдгийг судалж тогтоожээ. Харин хүн өвчин туссан үед биед нь хортой бодис буюу чөлөөт радикал үүсдэг. Зөвхөн энэ тохиолдолд л антиоксидант “ажилтай” болж, хорыг биеэс гадагшлуулна.
В-гийн төрлийн аминдэмийн нэг нь бамбай булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлдэг байхад нөгөө нь дарангуйлдаг. Энэ нь хүний бодисын солилцоог эвдэх нэг эрсдэл болдог гэсэн үг. Даавар шиг үйлчилгээтэй ганц аминдэм байдаг нь D. Тун нь ихэдвэл дотор эрхтэн рүү кальцийг зөөвөрлөж, чулуужиж, шохойжно. Байгалиасаа бид аминдэмийг жимс, хүнсний ногоо, хоолоор дамжуулан өдөрт маш бага хэмжээтэйгээр авдаг. Нэг дор их хэмжээгээр ууж, хэрэглэх нь биед хортой. Тиймээс аминдэмийн дутагдалд орсон, эсэхээ шинжлүүлж, эмчийн хяналтад хэрэглэх нь аюулгүй. Барууны орнуудад ходоодны ашигтай бактерийг хэвийн хэмжээнд, тогтмол барьдаг жишигтэй. Аминдэмийг нийлэгжүүлдэг гол хүчин зүйл нь учраас. Хүний гэдсэнд эрүүл болон өвчин үүсгэгч бактери байдаг. Эрүүлийнх нь тоо цөөрөхөөр хортой бодис нийлэгжүүлнэ. Энэ нь организмыг хордуулж, улмаар элэг, ходоодны хавдар үүсгэдгийг япон эрдэмтэд нотолчихсон. Тэгэхээр ашигтай бактериа хэвийн хэмжээнд барих нь олон өвчнөөс хамгаалдаг. Үйлдвэрийн таргийг өдөрт 50-100 гр-ыг тогтмол хэрэглэснээр ашигтай бактери хэвийн оршдог. Өдөр бүр багахан хэмжээний тараг ууж хэвшсэнээр аливаа өвчнөөс 70 хувь хүртэл сэргийлж болох нь. Энгийн мөртлөө хямд төсөр аргаар эрүүл амьдрах боломжийг хайх хэрэгтэй. Түүнчлэн С аминдэмийг бие махбод нийлэгжүүлдэггүй учраас цэвэр жүржийн шүүс өдөрт 50-100 гр-ыг ууж хэвш. Жүрж нь транс тос, чихэр задлах давхар үйлчилгээтэй.

Харин эрүүл хооллолтын тухайд мацгийг эмчийн хяналтад л барьдаг. Тэгэхдээ бүр дотор гэдсээ бүрэн цэвэрлэсэн үед хийх боломжтой. Үгүй бол организм доторх хортой бодисоо шимж эхэлдэг. Зарим нь мацаг барина гээд бургуй тавьж, өтгөнөө гадагшлуулах нь бий. Энэ бол маш буруу. Нөгөө ашигтай бактериудаа устгах аюултай. Ер нь хоол сойсноор өвчин, хууч сэдрэх эрсдэлтэй. Би хувьдаа мацаг барихыг “хатуу тоглоом” гэж үздэг. Миний элэнц эмээ 114 насалсан. Хүүхэд байхын л “Өнөөдөр шинийн 15. Мацаг барина аа” гэдэг байв. Гэхдээ эмээ мацаг барихдаа хэзээ ч юм идэхгүй өнждөггүй байсан. Зүгээр л махнаас татгалзана. Монголчуудад тулгамддаг нэг асуудал нь мах их иддэг. Түүнээс болоод төмрийн агууламж нь хэт өндөр тул цус өтгөнтэй. Зүрх, судасны өвчинд өртөмхий байдаг нэг шалтгаан нь энэ. Тэгэхээр эрүүл хүмүүс цусны донор болох нь хамгийн тохиромжтой. Ингэж цусаа шингэлэх нь хий дэмий хануулснаас дээр. Тэглээ гээд махнаас татгалз гэсэн үг биш. Огт хэрэглэхгүй байж болохгүй. Учир нь махнаас гараад таван жил бололгүй, үгүй юү нуруугүй болсон цөөнгүй хүнийг би мэднэ. Монголчууд коллаген буюу уургаа махнаас авдаг. Үүний дутагдалд оронгуут үе мөчдийн холбоос шингэнгүй болж, сууна. Зарим хүнд цагаан хоол тохирдог. Олон жил хэрэглэж хэвшсэн, биед нь ямар нэгэн өвчин, зовуурь илрээгүй бол асуудалгүй. Гэхдээ төрөлхийн цагаан хоолтой орны иргэдийн гэдэсний бүтэц монголчуудынхаас өөр. Хооллолтоос шалтгаалаад организм хүртэл өөрчлөгдөнө. Тэр хэрээр хүний биед орлогддог, орлогдошгүй аминхүчлийн илүүдэл, дутагдал үүсдэг. Орлошгүйг нь бие махбод нийлэгжүүлдэггүй учраас хоол, хүнсээрээ дамжуулан авах ёстой. Тэр хоолны хоршил нь байгалиасаа заяасан байдаг. Харин манайхан дураараа хоолны зуршлаа өөрчилж, өвчин тусдаг. Хэдэн үеэрээ мах хэрэглэчихээд цагаан хоолонд орсон эмэгтэйчүүдийн цөөнгүй нь 35 нас хүрээд цэвэршдэг бол эрчүүд бэлгийн чадавхаа алдах нь олонтоо. Улмаар судасны хана нимгэрэх аюултай. Тиймээс махаа багасгамаар байвал өдөрт ядаж шүдэнзний хайрцгийн хэмжээтэйг идэх хэрэгтэй. Нэг өдөр махнаас татгалзсан бол маргааш нь ид гэж зөвлөе. Учир нь нэг хэвийн хоолны дэглэмээс нөгөөд шилжихэд гэдэсний бактери өөрчлөгддөг. Бидэнд мах задалдаг бактери олон. Дан ногоо идээд эхлэнгүүт мах задлагч хоолгүй болж устдаг гэсэн үг. Тиймээс буцаад маханд орохдоо яг нялх хүүхэд шиг бага багаар иднэ. Их хэмжээгээр идвэл задлагч бактеригүй учир илжирч, үхэх хүртэл аюултай. Жишээлбэл, нэг хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар идэхгүй байснаа гэнэт их хэмжээгээр хэрэглэвэл шууд хордлогод ордог. Энэ нь тухайн хоолыг задлагч бодис биед устсантай холбоотой. Үүнийг өдөөхийн тулд бага багаар хэрэглэнэ.
1990 оноос хойш ургамлын гаралтай гэх сүлжээний бүтээгдэхүүн дэлхий нийтэд олширсон ч генетикийн судалгааны цар хүрээ өргөжих хэрээр өдгөө эсрэгээрээ болсон. Тухайлбал, ургамлын гаралтай, зүрхэнд сайн гэх бүтээгдэхүүн бөөр гэмтээж байна. 4-5 эрхтэнд сайн гэсэн нь 2-3 “юм” зольдгийг эрдэмтэд тогтоосон. Учир нь ургамал, хүн хоёр генетикийн хувьд ижил. Ялангуяа ургамалд ургийн хөгжлийн ген давамгай байдаг. Гэтэл хавдрын үед энэ төрлийн ген “асдаг”. Тэгэхээр ургамалд буй эл уургийг хэрэглэхээр хавдрын эс асах нь. Хор гадагшлуулдаг ген нь сайн ажилладдаг бол үүнд өртдөггүй. Арай бага нийлэгжүүлдэг нь ургамлын гэх гаралтай бүтээгдэхүүнд дарлуулдаг.
Далай лам Европын том эрдэмтдийг цуглуулж, Төвөдийн уламжлалт анагаахын эмүүд хүнд хэрхэн үйлчилж байгааг 2-3 жил судлуулсан байдаг. Тэгэхэд уламжлалтын эм өвчний хурц үед нэмэргүй. Харин эмчилгээний дараах нөхөн сэргээх тусламж, үйлчилгээнд хэрэглэхэд илүү тохиромжтой гэж үзсэн. Монголчуудын цөөнгүй нь тан хэрэглэдэг. Танг нэрэхдээ ургамлын хорыг номхотгоно гэж ярьдаг. Нэг ургамалд буй хортой бодисыг нөгөөгийнхтэй хольж, идэвхгүй болгон буцалгаж, шүүдэг. Ингэж ургамлын хорыг авдаг гэхээр шууд хэрэглэвэл ямар үйлчилгээ үзүүлэх нь ойлгомжтой. Наранцэцэг гэхэд хүний гентэй 40 хувь адил. Голдуу ургийн хөгжлийн ген агуулдаг. Тухайн ген мутацад орвол организм амьдрахгүй. Тэгтэл эм бол ургамал дотор буй ашигтай бодисыг, жишээлбэл, уушгийг эмчилдгийг нь гарган авч, эс, амьтан, сайн дурын хүмүүст туршин, хор хөнөөлгүй болсных нь дараа хэрэглээнд нэвтрүүлдэг. Заавал хортой ургамал “идэх” гэж зүтгэх хэрэггүй гэсэн үг.

 #Мэдээлэл ✅ Та  хувцас авахдаа өөртөө тааруулж чадахгүй хэцүү байна уу? Хувцас худалдаж авахдаа эдгээр 4 алдааг гаргаха...
01/06/2024

#Мэдээлэл
✅ Та хувцас авахдаа өөртөө тааруулж чадахгүй хэцүү байна уу?

Хувцас худалдаж авахдаа эдгээр 4 алдааг гаргахаас зайлсхийж чадвал та сэтгэл хангалуун байж чадна шүү. 😍😍😍

?
1. Ташаан тойрог ❣
Энэ хэмжээсийг авахдаа толины өмнө хажуулдаж зогсож байгаад авна. Учир нь хэмжээг авах тууз хашааны хамгийн өргөн хэсгийг хэмжих учир зөв хэмжиж байгаа эсэхийг хянахад толь туслана.

2. Бүсэлхийн тойрог ❣
Энэ хэмжээсийг авахдаа бүсэлхийн хамгийн нарийн хэсгээр авах боловч хэмжих туузаа хэт наалдуулж авч болохгүй.

3. Цээжний тойрог ❣
Хөх болон далны хамгийн их төвийсөн хэсгээр даруулж хэмжээгээ авах ба нурууны хэсэг нь цээжний хэсгээс өндөр байх ёстой.

4.Хүзүүний тойрог ❣
(Ихэнхдээ эрэгтэй цамцны хүзүүний хэмжээ авахад хэрэглэнэ)
Хүзүүний 7р үеийг дайруулж туузаа байрлуулах ба урд талдаа төвөнхийн доогуурхи хонхорхойн дээд хэсгээр дайруулах хэрэгтэй.

Хэмжээ авсаны дараа доорхи хүснэгттэй харьцуулж таарах хэмжээг сонгоорой.

Хувцас захиалахдаа хэмжээний стандарт үйлдвэрлэгч болгонд өөр өөр байж болно гэдгийг бодож захиалаарай. #Амжилт👌

АНУ-ын иргэн, Анита Муржани гэх энэ эмэгтэй хорт хавдрын 4-р үедээ комд орсноор клиник үхлийн туршлагыг амссан талаар ТE...
02/03/2024

АНУ-ын иргэн, Анита Муржани гэх энэ эмэгтэй хорт хавдрын 4-р үедээ комд орсноор клиник үхлийн туршлагыг амссан талаар ТEDх дээр илтгэл тавьжээ. Эмч нар түүний хорт хавдар эмчилгээгүй учраас сэхэх боломжгүй бөгөөд эцсийн замд нь үдэхийг гэрийнхэнд нь сануулсан байна. Комд ороод ухамсар нь шууд бүхнийг мэдэрч, эргэн тойрноо 360 хэмээр харж, ойлгож эхэлжээ.

Бүх зүйлс нэгэн ухамсарт оршдогийг бас мэдэрсэн байна. Нас барсан аав, хамгийн сайн найз нь түүнтэй уулзаж эргэн биедээ орохыг зөвлөжээ. Анитад эргэн хүний амьдралаар амьдрах нэг ч хүсэл төрсөнгүй.

Анита яагаад хорт хавдраар өвдөх болсноо тэндээс ойлгожээ. Анита амьдралдаа бүх зүйлсээс айдаг байж. Хүсээгүй харилцаа, ажилгүй болох, өвдөх, муу хоол идэх гээд аюулгүй байхын тулд бараг бүх зүйлсээс айдаг байсан учраас энэ блок түүнийг үхэлд хүргэх өвчин тусгахад хүргэсэн байна. Анита үзэл ухамсраа өөрчлөхөд өвчин нь эдгэж болохыг ойлгожээ.

Клиник үхлээс сэрээд 5 долоо хоногийн дараа Анита эмнэлгээс эрүүл гэсэн оноштой гарсан байна. Анита эндэх физик амьдралыг тайлбарлаж байна.

“Та бүхэн маш харанхуй зааланд нэг жижигхэн гар чийдэнтэй явж байна гэж төсөөл. Танд өрөө, заал тэр чигтээ харагдахгүй. Та гар чийдэнгээ тусгасан газраа л сайн харж чадна. Бидний амьдрал үүнтэй яг ижил. Бидний дэргэд замд байж болох бүх л гайхамшгууд, маш олон сайхан учрал, тохиолдлоор дүүрэн байдаг ч та анзаардаггүй. Би энэхүү туршлагаас хамгийн том 5 зүйлийг сурсан.

НЭГД: Бидний энэ амьдралдаа анхаарлаа хандуулах ёстой зүйл бол ХАЙР. Би өөрийгөө хайрлаагүй учраас хорт хавдар туссан юм. Тиймээс юуны түрүүнд өөрийгөө хайрлаж, өөрийгөө үнэлж сурах ёстой. Өөрийгөө хэр их хайрлаж чадна, бусдыг төдий чинээ хайрлаж чадна.

ХОЁРТ: Амьдралыг айдасгүй нүүр тулж сур. Би бүх зүйлсээс айдаг байсан. Айдас аюулгүй байлгадаг гэж бодож байгаа бол алдаа юм. Айдас биш хайр л таныг аюулгүй байлгаж чадна.

ГУРАВТ: Баяр баясгалан, инээд, хөөрөөр амьдар. Инээд баяр баясал маш чухал зүйл. Бид хэрхэн ийм байхаа бүгд мэддэг. Бид инээд, баяр хөөр ихтэй байсан бол эмнэлэг, шорон, хорт хавдрууд улам цөөхөн байх байсан.

ДӨРӨВТ: Амьдрал бол бэлэг. Амьдралыг бэлэг байж гэдгийг харамсалтай нь та амьдралынхаа сүүлийн мөч хоромд мэддэг. Бэрхшээл саад хүртэл бэлэг юм. Миний бэлэг хорт хавдар байсан юм. Хорт хавдар намайг алж байна гэж бодож байсан ч үнэндээ би хорт хавдар тусахаас өмнө өөрийгөө алж байсан юм. Харин хорт хавдар намайг аварсан. Хэрэв зовлон бэрхшээл тань бэлэг шиг харагдаагүй бол та бэлэг гэж харах төгсгөл хэсэгт нь ирээгүй байна.

ТАВД: Хамгийн чухал зүйл бол ТА ӨӨРӨӨРӨӨ Л БАЙ. Өөрийнхөө өвөрмөц онцгой хувилбарт талархаж, таашаан амьдар. Өөрийгөө хэн гэдгийг мэдэрч өөрийгөө нөхцөл болзолгүй хайрлаарай” гэжээ.

29/02/2024

ДЭМБ-аас гаргасан урт наслах 20 зөвлөмж гэнэ.
1. Архийг тааруулж хэрэглэ. 🚫🙅🏻
2. Алх, гүй, хөдлө.🤾🏻‍♀️⛹🏽🏋🏽‍♂️🚴🏼‍♀️🏊🏻
3. Эсрэг хүйстнээ тэвэр, тэврэлд.👩🏻‍❤️‍👨🏻
4. Усанд ор, массаж хий, хийлгэ.
5. Хөгжилд.
6. Сайн найзтайгаа хамт бай.
7. Удаан битгий суу.
8. Цагаан гаа ид.
9. Сайн унтаж амар.
10. Аял.
11. Сахар бага ид. ⛔️
12. Битгий уурла, Тайван бай.
13. Навч, ногоо ид. 🥦🥬🥒
14. Алим сайн ид. 🍏🍎
15. Гар утас, ТВ бага үз.
16. Цай уу.
17. Сармис ид.
18. Хушга, самар ид.
19. Бүлээн ус уу.
20. Сайн инээ.😂🤣
💪💪💪

17/02/2024

Модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн наймны Маналын дүйцэн, хуртай хувьтай билэгт өдөр Гандантэгчэнлин хийд орж номын дуу сонслоо 🙏🐲

Бодол үг болж, үг нь үйлдэл, үйлдэл нь зуршил, зуршил нь зан, зан нь хувь тавилангийн зам болдог гэдэгт итгэдэг дээ.

Очсон газартаа олон болж
Байгаа газартаа баян болж
Сэдсэн ажил тань урагштай
Санасан хэрэг тань бүтэмжтэй
Буян чинь булхаж
Бяр чинь бялхаж
Будаа цагаа нь үржиж
Эрчүүд нь түшигтэй
Эхнэрүүд нь халамжтай
Хөвүүд нь цэцэн
Охид нь уран
Өтгөс нь тэнхлүүн
Нялхас нь жаргалтай
Төр нь төвшин
Түшмэд нь төлөв
Түмэн олны нуруу тэнэгэр
Дүүрэн жаргалтай
Түвшин баяртай амьдрах болтугай🙏🙏🙏

ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ 🤲🤲🤲

Эл өдөр үйлдсэн ерөөл буян тань түм бумаар үржиг ээ 🙏🙏🙏

24/01/2024

Амиа алдсан албан хаагчийн гэр бүл тус бүрд 50 сая өгнө гэнэ.Монгол хүний амь ийм хямдхан байх гэж үү?! Ядаж 300 саяыг өгөөч.

МУУ ЭЦЭГ, ЭХИЙН 14 ШИНЖ“Үр хүүхдээ юугаар ч дутаалгүй өсгөхийн тулд хичээдэг учраас би муу ээж биш” гэж та боддог байж б...
08/01/2024

МУУ ЭЦЭГ, ЭХИЙН 14 ШИНЖ

“Үр хүүхдээ юугаар ч дутаалгүй өсгөхийн тулд хичээдэг учраас би муу ээж биш” гэж та боддог байж болох юм. Архи, тамхи хэрэглэдэг, хэрэлдэж зодолддог, хүүхдэдээ гар хүрдэг хүмүүс л муу аав ээж гэж ойлгодог хүн олон.Тэгвэл муу ээж, аав байх үүнээс олон шалтгаан байдгийг залхууралгүй уншихыг хүсье. Муу эцэг эх хүүхдэдээ удаан хугацааны турш сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд ихэвчлэн хохирол нь нөхөж баршгүй.

1. Хүүхэд нь үнэнээ хэлж байхад зэмлэдэг

Буруу зүйл хийчихээд түүнийгээ хүлээн зөвшөөрч байхад алдаан дээр нь илүү ач холбогдол өгч загнах нь буруу. Та түүний үнэнч байсныг нь, эр зоригийг нь мартах ёсгүй.

2. Бусдын нүдэн дээр зэмлэдэг
Ичгүүрийн мэдрэмж авч, энэ нь хүүхдийг маш их эмзэглүүлдэг.

3. Хэтэрхий их зэмлэдэг, бага урам зориг өгдөг

4. Бусад хүүхэдтэй харьцуулдаг

5. Ололт, амжилтаар нь бахархдаггүй, хайнгадуухан ханддаг

6. Түүний хийсэн бүх үйлдлийг үргэлж сөрөг талаас нь харж шүүмжилдэг

7. Хүүхдэд сонголт хийх боломж олгодоггүй

Өмсөх хувцаснаас эхлээд явах дугуйлан, эзэмших мэргэжлийг нь хүртэл дур мэдэн шийддэг. Энэ нь хүүхдийг өөр зүйлд илүү тэмүүлэх, ярилцалгүй шийддэг болоход хүргэнэ.

8. Хатуу сахилга бат
Хэт хатуу сахилга бат мөрдүүлснээр хүүхэд өөрийнхөө ертөнцийг судлах боломж олдоггүй бөгөөд айдас түгшүүртэй тэрслүү нэгэн болдог.

9. Их зан суутал нь хошуу дэвсдэг
Та хүүхдээ онцгой гэж боддог байж болох ч тэр дэлхий дээрх бусад хүүхдийн л нэгэн адил. Түүнийг хэтэрхий дураар нь байлгаж, эрх мэдэл өгөх нь нийгмээс тусгаарлагдахад хүргэдэг муу зан авиртай болгож мэднэ.Мөн юугаар ч дутаахгүй өсгөх нь бүх зүйлийг энгийн мэтээр хүлээж авдаг болгох бөгөөд аливаа зүйлийн үнэ цэнийг ойлгодоггүй.

10. Жижиг зүйлийг ч өмнүүр нь орж хийдэг, хэт их хамгаалдаг
Ийм байдал нь тэдэнд тус биш ус л болно. Үүний үр дүнд өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурдаг.

11. Богино, ярдаг хариулт өгдөг
Ам мурийх ямар нэгэн асуудал гарахад та өөрийнхөөрөө л зүтгэж, сонсохыг ч хүсдэггүй. Уг нь хүүхдэд байж болох хамгийн ухаалаг хариултыг тайвнаар өгөх хэрэгтэй.

12. Буруу үлгэр дуурайл үзүүлдэг

Хүүхдүүд сайн, муу бүх зуршлыг эцэг эхээсээ сурдаг. Хүүхэд тань зохисгүй зүйл хийсэн бол танаас сурсан байж магадгүйг ойлгож, өөртөө дүгнэлт хий.

13. Хүүхдийнхээ мэдрэмжийг ойлгох хүчин чармайлт гаргадаггүй
Та тэдэнд зааж сургах цаг их зарцуулдаг байж болох ч заримдаа бяцхан үрсийнхээ үзэл бодол, мэдрэмжийг үл тоон цааргалдаг байж мэднэ. Мөн “Асуулт бүү асуу, том хүн үг хэлж байхад зүгээр л хэлснээр хий” гэх зэрэг хандлага бүү гаргаарай. Таны зааврын цаадахь зорилгыг тэд өөрсдөө ухамсарлаад ойлгоно гэдэг юу л бол. Цаашдаа өөрсдийнхөө ойлгохгүй зүйлийг эсэргүүцэх хандлагатай болдог.

14. Хошуу нэмдэг ч хуруу нэмдэггүй.
Та хүүхдэдээ аливааг хийх зөв арга замыг харуулахаас гадна эхний хэдэн алхмыг хамт хийх хэрэгтэй. Үг хэлэхээс илүү үйл хөдлөлөөрөө харуулах нь чухал.
Ажлаар шалтаглаж хэрэгтэй үед нь дэмждэггүй.

МУУ ЭЦЭГ, ЭХ ХҮҮХДЭДЭЭ ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

1. Бусдыг өрөвдөх сэтгэлгүй болох
2. Түрэмгий болох
3. Өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах
4. Удаан хугацааны нөхөрлөл бий болгож чаддаггүй
5. Сэтгэлийн хямрал
6. Сэтгэл зүйн эмгэг
7. Хүчирхийллийг энгийн зүйл мэт ойлгох (Бие махбодийн шийтгэл оногдуулах нь бусдыг ганц цохиод авахад гэмгүй гэдэг ойлголт суулгадаг)

Хүүтэй ээжүүдийн групп

Шинэ онХүн бүрийн хүсэл биелсэнАйл бүр аз жаргалаар бялхсанУрьд урьдаас илүү амжилт гаргасанТайван амгалан жил байх болт...
01/01/2024

Шинэ он
Хүн бүрийн хүсэл биелсэн
Айл бүр аз жаргалаар бялхсан
Урьд урьдаас илүү амжилт гаргасан
Тайван амгалан жил байх болтугай!
HAPPY NEW YEAR !🎉🎂🥂

ХАЙРЫГ ТҮГЭЭЕ! ❤️❤️❤️…Монголд 31 жил асрамжийн газар ажиллуулж буй Dida: Сард тогны мөнгө 20 сая төгрөг болдог. Намайг а...
29/12/2023

ХАЙРЫГ ТҮГЭЭЕ! ❤️❤️❤️…
Монголд 31 жил асрамжийн газар ажиллуулж буй Dida: Сард тогны мөнгө 20 сая төгрөг болдог. Намайг асрамжийн газар ажиллуулдаг болохоор цахилгааны тарифыг аж ахуй нэгжийн үнээр тооцож авдаг юм.
Dida Ananda Kalika Австрали улсын иргэн. Монголд анх 33 настайдаа 1992 онд ирсэн. Анх йога заах зорилгоор ирсэн ч дотроо монгол хүүхдүүдэд тусална гэж төсөөлж ирсэн гэдэг. Тэр эхлээд Яармагт хашаа байшин худалдан авч хүүхдүүдийг хайрлаж, хамгаалж ажлаа эхэлсэн. Дараа нь Гачуурт руу нүүж, илүү том газарт амьдрах болжээ. Өнгөрсөн 31 жилийн хугацаанд хатагтайн асрамжийн газарт монголын төрөөс хувьсах зардал олгож байгаагүй. Тэр бүхий л зүйлийг өөрөө зохицуулж, өнчин, ядуу, тэнэмэл, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн ээж, багш, энэрэн хайрлах түшиг тулгуур нь болж явна.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Dida гэдэг. Австралийн хөдөө газар төрж өссөн. Ямар нэг шатны сургуульд суралцаагүй. Харин багаасаа бусдад тусалдаг хүүхэд байлаа. Эмнэлэгт сувилагчийн туслах, асрамжийн газруудад туслах ажилтан гээд л. Дараа нь дэлхийн улс орнуудаар аялж эхэлсэн. Дотроо би өөрийгөө Африкт очиж хүүхдүүдэд тусалж амьдрах байхдаа гэж төсөөлдөг байж билээ. Нэг хэсэг Токиод энгийн сургуульд сурах боломжгүй хүүхдүүдэд хичээл заасан. 1993 онд нэг найз маань Монголд йогийн хичээл заахаар ирээд байна, чи хүрээд ирээч ээ гэсэн. Бид хамтл йога заах зорилготой байсан л даа. Ирэхээсээ өмнө Монголд байдал жаахан тааруу, зарим хүүхдүүд хэцүү нөхцөлд өсөж байгаа тухай сонссон. Хэдийгээр би йога заах үндсэн шалтгаанаар ирж байгаа ч хүүхдэд тусална гэдгээ мэдэж байсан.
-Монгол орон танд ямар сэтгэгдэл төрүүлж байсан бэ?
-Сэтгэгдлийн тухайд оросын нөлөөлөл ихээхэн харагдаж байсан, оросууд ч олноор оршин суудаг учраас хүмүүс ч намайг тэдний нэг гэж боддог байв. Хоол хүнсний олдоц, сонголт өнөөдрийнх шиг байгаагүй. Би цагаан хоолтон учраас дараагийн хоолоо яаж олж идэх вэ гэдэг челлэнж өрнөнө. Хүмүүс надаас тусламж их хүснэ. Хүмүүсийн харилцаа одоог бодвол их энгийн байсан даа, тэр үед. Траншейны хүүхдүүд маш ихтай. Би йога заадаг ажилтай ч тэдэнд л туслахыг хүссээр байв.
-Тэгээд…?
-Би тэр үед хоёр давхар байшингийн дээд давхарт байр түрээсэлж байсан. Доод талдаа цэцэрлэгтэй, гаднаа тэдэнд зориулсан тоглоомын талбайтай. Гэвч тэр талбайд тиймэрхүү хувцастай, гар нүүрэндээ шархтай том хүүхдүүд тоглож байгаад яг тэндээ унтаж, хоноод байгааг би анзаарсан. Тэгээд идэх зүйл, ус өгч танилцлаа. 1993-1995 он хүртэл түрээсийн байраа солиод ийш тийш нүүхэд тэр хүүхдүүд намайг дагаад л байрны гадаа бөөнөөрөө ирчихнэ. Сүүлдээ тоо нь нэмэгдээд бараг 30-40 боллоо шүү. Йогад явдаг монгол хүмүүс "Гудамжны хүүхдүүд ш тээ, заваан битгий оролц" гэнэ. Гэвч би Яармагт хашаа байшин худалдаж аваад нөгөө хүүхдүүдээ асарч хамгаалж эхэлсэн юм даа. Тэднийг охид, хөвгүүд гэж хуваасан. Надтай танилцахаасаа өмнө хулгай хийж, биеэ үнэлж хүртэл амьдарч явсан өсвөр насныхан дийлэнх нь байлаа. Тухайд үед хүүхэд хамгаалах чиглэлээр ажиллаж байсан нийслэлийн харьяа нэг байгууллагатай хамтарч үйл ажиллагаа явуулж, эхлээд хүүхдүүдийн аав ээжийг нь хайсан. Даанч тэр хүмүүс ихэвчлэн архины хамааралтай эсвэл өрх толгойлсон, бас хууль зөрчиж ямар нэг асуудалд холбогдсон байх нь элбэг учраас хүүхдээ авах боломжгүй байлаа. Маш цөөн хүүхдийг аав, ээж нь авсан даа.
-Яармагийн хашаа байшиндаа та олон хүүхэд асарч байв уу?
-Яармагт 16 жил болсон. Жижиг хашаа болохоор их давчуу. Хамгийн дээд тал нь 150 хүүхэдтэй байлаа. Эхний хүүхдүүд маань бусдыгаа дагуулаад ирнэ. Цагдаагийн газраас хүүхдүүд авч ирж өгнө. Хажуудаа оёдлын сургалт явуулж, ээж аавуудад хүүхдээ харах чадвар суулгахаар ажилласан. Одоо бол ийм үйл ажиллагаа явуулдаггүй. Дараа нь хүүхдүүдээ гэр хороололд байнга байлгахыг хүсээгүй учраас Гачууртад илүү том газар суурьшсан. Мөн Нийслэлээс ийм хүүхдүүдэд анхаарч 108 төвийг ажиллуулж эхэлснээр тэнэмэл хүүхэд ч цөөрсөн.
-Энэ хугацаанд та юу хийв. Хэчнээн хүүхэд таны гараар дамжиж амьдралд хүрсэн бол?
-Өөрийнхөө хийсэн ажлыг дүгнээд хэлэхэд би Монголд ирээд л хүүхдүүдэд туслахаар шийдсэн, одоог хүртэл гучаад жил туслаад л явж байна. Зөндөө хүүхэд нас биед хүрээд ажил мэргэжилтэй болчихсон. Би өнөө өглөө нэг охинтойгоо уулзлаа. Бид кофе ууж, хоол идэж ярилцаж суусны дараа Дида би нэг удаа төлье гээд миний тооцоог хийсэн. Сүүлд бас хэдэн хүүхэдтэйгээ уулзсан. Тэд байр түрээслээд амьдарч байна. Намайг очиход тусдаа амьдрахаар саван, вок гээд бүх юмаа худалдаж авч үзлээ, будаа ямар үнэтэй юм бэ гээд инээлдсэн. Би хамт явж хоол хүнсээ цуглуулахад тусласан. Энэ мэтээр зарим нь надтай холбоотой, зарим нь холбоогүй. Өнөөдөр хоёр хүүхэд маань цэрэгт татагдлаа. Нэг нь Улаанбаатарт ойрхон, нэг нь нэлээд хол явсан.
-Монголын өвөл их үнэтэй, тогны мөнгө сард 20 сая төгрөг болдог-
-Одоо та хэдэн хүүхэдтэй хэрхэн ажиллаж байна вэ?
-60 хүүхэдтэй, 11 нь оюутан, 8 нь цэцэрлэгт, 5 нь МСҮТ-д, хоёр нь 25-26 настай хөгжлийн бэрхшээлтэй, бусад нь бага, дунд, ахлах сургуульд сурдаг. Дүүргүүд 108 төвд ирсэн хүүхдүүдийг асрамжийн газруудад хуваарилдаг. Төрөөс санхүүжилт авдаггүй учраас олон хүүхэдтэй болоод хандивын данс нээж, Тайваниас тусламж авдаг болсон. Монголоос “Алтан тариа” компани бидэнд гурил өгдөг. Өчигдөр нэг настай эмэгтэй шинэ ургацын ногоо өгсөн. Бас надад хэлэхгүйгээр хандивын данс руу нэг сая төгрөг шилжүүлсэн байсан. Монголчууд дунд ийм сайхан сэтгэлтэй хүмүүс бий. Би түүнийг хэн гэдгийг мэдэхгүй шүү дээ. Мөнгөний асуудал үргэлж хэцүү байдаг. Би ойрын үед гадны улсаас тусламж хүсэх төлөвлөгөөтэй байна. Учир нь монголын өвөл маш үнэтэй. /инээв/ Бид байшингуудаа цахилгаан халаагуураар халаадаг учраас сард тогны мөнгө 20 сая төгрөг болдог. Намайг асрамжийн газар ажиллуулдаг болохоор цахилгааны тарифыг аж ахуй нэгжийн үнээр тооцож авдаг юм.
-Та өөрөө нийт тоог хэлээгүй ч өнгөрсөн гучаад жилийн турш таныг 1000 шахуу хүүхдийг асарч, хамгаалж насанд хүргэсэн гэж сонссон. Улсаас хувьсах зардал авахгүйгээр энэ бүхнийг хэрхэн зохицуулж ирсэн бэ?
-500-600 хүүхдэд үйлчилгээ тусламж үзүүлсэн болов уу. Холбогдох хурал, уулзалтуудад байнга л очиж суудаг. Өнгөрсөн жил санхүүжилт авах хүсэлт, материалаа бүрдүүлж өгсөн. Хүүхдүүдийн урмыг хэзээ ч хугалж болохгүй учраас өөр өөр арга замаар зохицуулж, тэднийгээ сайхан амьдруулж, сайн ирээдүйг бий болгохыг хичээсээр ирсэн. Оюутнуудынхаа сургалтын төлбөрийг төлнө. ЕБС-ийн сурагчдаас 13 хүүхэд хувийн сургуульд сурдаг. Монголд жилд 1-2 хандивын арга хэмжээ зохион байгуулдаг. Тэнд бизнес эрхлэгчид хүрэлцэн ирж боломжоороо хандив өгдөг. Хандив өгсөн хүмүүс дундаас азтан шалгаруулж нэг алдартай тогооч хүн өөрөө очиж хоол хийж өгнө. Энэ мэтээр бие биенээ дэмждэг хүмүүс байдаг.
-Таны гэр бүл хийдэг ажлыг тань дэмждэг үү?
-Эхлээд дэмждэггүй байсан. Би 33 настайдаа Монголд ирээд тэр чигтээ суурьшин хүүхдүүдэд тусалсаар өдий хүрсэн. Тэгээд нэг удаа гэрийнхэн маань энд ирж, миний хийж байгаа ажлыг харснаас хойш дэмждэг болсон. Миний ээж одоо 95 настай хүн бий.
-Монголд хүмүүст хандаад юуг хэлмээр байна вэ?
-Хүн болгон жаахан л хичээгээд, чадах чинээгээрээ бусдад туслаад явахад бүх зүйл сайхан болно. Түрүүн хэлсэн тэр тогооч шиг. Би амьдралынхаа ихэнх цаг хугацааг монголд өнгөрүүлсэн болохоор монгол нутаг, монгол хүмүүс надад их дотно сайхан байдаг.
-Та цаашдаа энэ ажлаа хийсээр л байх уу?
-Асрамжийн газрын маань хүүхдүүдийн хамгийн бага нь Янжка, Мөнхбаяр хоёр. Би энэ хоёрыг насанд хүрэхээр л амарна гэж боддог.
Бид түүний хотын төвд байрлах гэрт уулзаж, амралтын өдөр асрамжийн газар нь уулзахаар тохирсон юм.
-Хүүхдүүдийн ихэнх нь англи хэлийг чадамгай эзэмшиж, хувийн болон их дээд сургуульд суралцаж байна-
Тэд төрсөн эгч дүүс. Нэг л насны зөрүүтэй энэ охид 5, 6 дугаар ангид сурдаг. Асрамжийн газар ирээд .. жил болжээ. Нүд нь гялалзаж, ам булаалдан ярих сэргэлэн охид энд ирээд англи хэл сурсан, бас хоол хийж, гэр цэвэрлэх, хувцсаа эмх цэгцтэй тавихад суралцсан гэнэ.
Харин энэ гурав төрсөн ах дүүс. "Би хоёр ихэр дүүтэйгээ 108 төвөөс ирсэн. Анх ирэхэд ихэр их жаахан байсан. Эмэгтэй дүү намайг ахыгаа гэж сайн мэддэг, гадаа тоглохдоо надаас салдаггүй. Харин эрэгтэй дүү их сахилгагүй, миний үгэнд ордоггүй. Би герман хэлний сургалттай хувийн сургуульд сурдаг" арваад настай хүү ингэж ярьсан юм.
Эдгээр хүүхдүүдтэй бид Гацууртад байршилтай “Бадамлянхуа” хүүхдийн асрамжийн газар өнгөрсөн амралтын өдрөөр очихдоо уулзсан нь энэ. Тус газрыг ажиллуулдаг хатагтай Дэди хүүхдүүд холоос хотын төв рүү сургуульд явдаг учраас амралтын өдрүүдэд сайн унтах хэрэгтэй. Тиймээс 11 цагт ирээрэй гэж товлосон билээ.
Нэлээдгүй том энэ хашаанд дөрвөн дан хаус, бага сургуулийн байр, хүлэмж, гүний худаг, сагс, гар бөмбөг, тоглоомын талбай, сургалт, агуулахын байрыг эмх цэгцтэйгээр зохион байгуулжээ. Үүнээс гадна уулын энгэрт арваад гэр харагдах бөгөөд хүүхдүүд тэнд зуны улиралд амьдардаг аж.
Эхний байшин 4-12 насны 22 хүүхэдтэй, хоёр гэрийн ээжтэй. Тэд багшийг ингэж нэрлэдэг юм байна. Тэдний найм нь 3-5 настнууд, бусад нь 12 хүртэлх насны охид. Амралтын өдөр тул охид их цэвэрлэгээ хийж, жаахнуудын зарим нь унтаж, бусад нь гэрийн ээжийнхээ тусламжтайгаар дулаан хувцаслахаад тоглохоор гарлаа. Саруулхан том цонхтой тоглоомын өрөө, эмчийн өрөө энд байрлах бөгөөд хүүхдүүд насны ангиллаар өрөөнүүдэд амьдардаг юм байна.
Харин хөвгүүд болон оюутан, том хүүхдүүдийн байр зэргэлдээ оршино. Үүнтэй залгаад гал тогооны байр харагдана. Хэдийгээр гал тогооны томоохон байшин байгаа ч хүүхдүүдийн өрөөнд хөргөгч, цахилгаан зуухыг бэлдэж өгчээ.
Энэ зуур Дэди ирлээ. Дэди намайг тэвэр, Дэди намайг үнс хэмээн нөгөө жаахнууд бүчин авлаа. Тэр өмнө уулзахад дурьдаж байсан Янжка, Мөнхбаяр хоёрыгоо тэвэрч, шулганалдан юуг ч юм удаан ярилцлаа. Охин төрөөд нэг хоногтой эднийд ирсэн түүхтэй аж.
"Бадамлянхуа" асрамжийн төв хүүхдийг амьдрах ухаанд сургах төвийг энд төвхнүүлжээ. Нарийн боов, оёдол, үсчнээр суралцах боломжийг бий болгож, материал тоног төхөөрөмжийг нямбайлан бэлтгэсэн байх бөгөөд хүүхдүүд хүссэн чиглэлээрээ суралцаж, мэргэжилтэй болдог байна. Тогооч амралтын өдрүүдэд амардаг тулд дунд, ахлах ангийн хүүхдүүд хоолоо хийдэг аж. Энэ өдөр тэд пицца хийж байлаа. Асрамжийн төвийнхөө нарийн боовны цехэд мэргэжил эзэмшсэн нэг охин нь Непальд сурдаг. Сурахынхаа хажуугаар энд сурсан нарийн боовны чиглэлээрээ ажилладаг хэмээн Дэди зургийг нь үзүүлсэн юм. Оюутны байранд амьдардаг хүүхдүүдэд мах, гурил, будаа гоймон хүргэж өгөх ажил байгааг тэр төвийн нэгэн ажилтантай зөвлөлдөнө. "Бадамлянхуа" асрамжийн төвөөс том болоод бие даагаад гарсан ч амьдралд эвээ олохгүй зутрах, орон гэр олдохгүй нөхцөлд тэд Дэдигээ л зорин ирдэг байна. Тэдэнд адаглаж л сэтгэлзүйн тусламж хэрэгтэй л байдаг гэж тэр хэлэв.
Хатагтай нөгөө жулганасан жаахнуудаа дагуулан сургууль руу явцгаая хэмээв. Уг байшинг хэдэн жилийн өмнө бага сургууль болгон ашиглаж байжээ. Харин одоо йога, төгөлдөр хуур, номын сан гэх мэтээр хүүхдүүдээ хөгжүүлэх байдлаар ашиглах болжээ. Төвийн хүүхдүүд ихэнх нь англи хэлтэй. Хатагтай Дэди тэднийг төлөвшүүлэх, хөгжүүлэх, эрүүл энх өсөж бойжуулахын төлөө гучаад жилийн амьдралаа зориулан яваа нь энэ.
(eguur.mn, 20231101)

"Хүзүү нурууны мэдрэл дарагдсан эсэхийг хэрхэн мэдэх вэ"Хүний багана нурууны дундуур явах нугаснаас хүзүүний 7, сээрний ...
08/11/2023

"Хүзүү нурууны мэдрэл дарагдсан эсэхийг хэрхэн мэдэх вэ"

Хүний багана нурууны дундуур явах нугаснаас хүзүүний 7, сээрний 12, бүсэлхийн 5, ууцны 5, ахар сүүлний 5, нийт 34 хос мэдрэл салаалдаг. Эдгээр мэдрэлүүд нь хүний бүх эрхтэн системийн үйл ажиллагааг зохицуулахад оролцож байдаг.

☑️Хүзүүний нэгдүгээр үе гавал ясны хооронд мэдрэл дарагдахад толгой байнга өвдөх, толгой эргэх, хэвтэж байхад ч эргэж байгаа мэт санагдах зовиур илэрнэ. Хүзүүний үе арагш урагш хажуу тийшээ гэх мэт хааш гулссанаас шалтгаалан бусад шинж тэмдэг болон өвдөлт мөн илэрдэг.

☑️Хүзүүний 1-2 үений хооронд мэдрэл дарагдахад нүдний төвд өөрчлөлт орж улмаар хараа муудах, толгой дагз орчмоороо өвдөх, чих шуугих, эрүүний углуурга өвдөх зэрэг шинж илэрдэг. Хүзүү хааш мурийсан эргэснээсээ шалтгаалан бусад олон янзын шинж илэрдэг.

☑️Хүзүүний 3-4 үеийн хоорондох мэдрэл дарагдахад шилэн хүзүү хөших,дагзаар халах зовиур байнга илэрнэ, Хүзүүгээ эргүүлэх хөдөлгөөн хийх үед өвдөлт нэмэгдэх нь их. Хүзүүгээрээ бөхийх гэдийх хөдөлгөөн хийхэд өвдөлт нэмэгдэнэ.

☑️Хүзүүний 4-5,5-6 үеийн хоорондох мэдрэл дарагдахад дал, мөр хөшиж өвдөх, хүзүүгээрээ эргүүлэх хөдөлгөөн хийхэд чангарч өвдөх зовиур илэрнэ.

☑️Хүзүүний 5-7 үеийн хоорондох мэдрэл дарагдахад мөрний үеэр өвдөх, гар бадайрах, чинэрэх, удаан дарж унтсан мэт мэдээ алдах, хуруунууд мэдээгүй мэт санагдах, сэрвээгээрээ бөгтийх зэрэг зовиур шинж илэрдэг

☑️Сээр нурууны 1, 2 дугаар үе хоорондох мэдрэл дарагдахад бамбай булчирхай, зүрхэнд өөрчлөлт орно, зүрхээр хатгуулах, зүрх дэлсэж тайван бус байдал зонхилон нойр муудах шинж илэрдэг. Цээж эгэм хавиар хөндүүрлэж өвдөнө.

☑️Сээр нурууны 3- 4 дүгээр үе хоорондох мэдрэл дарагдахад хавирган завсраар хөндүүрлэж өвдөн, зүрх дэлсэх шинж илэрнэ.

☑️Сээр нурууны 4-6 үеийн мэдрэл дарагдахад уушигны цусан хангамжид өөрчлөлт орох магадлалтай.

☑️Сээр нурууны 6-7 үеийн мэдрэл дарагдахад зүрхний үйл ажиллагаа хэвийн бус болж, хэм алдагдах, санаа алдах, юм залгихад өвчүүний ард горойх шинж илрэн зовиурлана.

☑️Сээр нурууны 7-8 үенд мэдрэл дарагдахад өрцний талаас зогисох, амьсгалахад амаргүй болох мэт ямар нэг зовиур мөн илэрч болдог.

☑️Сээр нурууны 9-11 дугаар үеийн мэдрэл дарагдахад нойр булчирхай, дэлүүний үйл ажиллагаа мууддаг. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдоно.

☑️Сээр нурууны 12, бүсэлхийн 1 дүгээр үеийн мэдрэл дарагдахад бөөр, бөөрний дээд булчирхай, бөөрний цоргоны үйл ажиллагаа мууддаг байна. Мөн энэ үенд мэдрэл дарагдахад хөлийн ул тавхай хэсгээр өвдөх мэдээ алдах бадайрах,шилбэ үрүүгээ өгсөж өвдөх шинж илэрнэ.

☑️Бүсэлхийн 1-2 нугаламын хоорондох үенд суулт өгсөн тохиолдолд 2 хөлийн өвдөгний үеэр өвдөн энэ үений цусан хангамж муудан яс ургалт үүсэх магадлалтай.

☑️Бүсэлхийн 2- 3 дугаар үе хоорондын мэдрэл дарагдахад мухар олгой үрэвсэх, бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн муудах, өтгөн хатах, гэдэс түгжрэх зэрэг зэрэг шинж илэрнэ. Мөн хөлийн гуяны урд талаар, цавь орчмоор татаж чангарч өвддөг.

☑️Бүсэлхийн 4- 5 дугаар үеийн мэдрэл дарагдахаад бүдүүн гуя дагаж хажуу талаар нь өвдөх тахимаар хөлөө жийхэд өвдөх зовиур илэрнэ. Мөн давсагны талаас шээс олон хүрэх, бага багаар шээх, мэдээгүй шээх зэрэг шинж илэрч болно.

☑️Бүсэлхийн 5 дугаар үе болон ууцны 1 дугаар нугаламд суулт өгсөн үед хөлийн гуяны араар доош зураа даган өвдөж хөлийн эрээн булчин чинэрдэг.

☑️Ууцны үенд суулт өгсөн үед ууц ташаа түнх гуя хэсгээр бадайрч өвдөн удаан суух хэвтэхэд бие чилж зовиур нэмэгддэг.

☑️Бүсэлхий болон ууцны үеүүдийн мэдрэл дарагдахад нарийн гэдэсний талаас гэдэс дүүрэх, хоолны шингэц муудах, гүйлгэмтгий болох зэрэг шинж болно.

Мөн эмэгтэйчүүдийн эрхтэн талаас умай унжих, бэлгийн хөрөлт, үргүйдэл, зулбалт, биеийн юмны мөчлөг алдагдах, эрэгтэйчүүдэд бэлгийн сулрал үүсэх түрүү булчирхайн үйл ажиллагаа доголдох зэрэг шинж илэрч болно.

☑️Харин хүн бүрийн өвчний онцлог, өвчин үүсгэсэн шалтгаан, үе шатанд тохируулан өөр өөр эмчилгээ шаардагддаг тул мэргэжлийн эмчээр тусгайлан зөвлөгөө авсаны дараа эмчилгээ хийлгээрэй.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Шок posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share