28/09/2026
Иргэн: ӨЧИГДРИЙН ЗАМ ХААЛТ БИДЭНД ЯМАР ҮНЭТЭЙ ТУСАВ?
Заа машинаа авсаан 36,000₮ зогсоолын төлбөр!!!
Уржигдар зам хааж хязгаарласнаас болж олон мянган машин хэдэн цагаар түгжирлээ. Тэгээд эдийн засгийн энгийн тооцоолол хийж үзлээ.
Албан мэдээллээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд ердийн өдөр дунджаар 744,000 тээврийн хэрэгсэл оролцдог.
Өчигдрийн зам хаалт, тойруу хөдөлгөөнөөс үүдсэн түгжрэлд дээрх машины 20% нь л өртсөн гэж үзье.
744,000 × 20% = 148,800 автомашин
Тэгээд эдгээр машин тус бүр ердийнхөөсөө хамгийн багадаа 2 цаг илүү түгжирсэн гэж тооцъё.
АЛДСАН ЦАГ
148,800 машин × 2 цаг
= 297,600 машин-цаг
Өөрөөр хэлбэл бараг 300 МЯНГАН ЦАГ зам дээр үрэгдсэн гэсэн үг.
Нэг машинд зөвхөн жолооч ганцаараа явсан гэж хамгийн багаар тооцоход ч 297,600 хүн-цаг.
Улсын сарын дундаж цалин 3.02 сая төгрөгийг сарын 176 ажлын цагт хуваавал нэг цагийн үнэ цэнэ ойролцоогоор 17,160₮ болно.
297,600 × 17,160₮
= 5.1 ТЭРБУМ ₮
ШАТАХУУН
Түгжрэлд асаалттай зогсох, бага багаар урагшлах үед нэг машин цагт 1–1.5 литр шатахуун нэмэлтээр зарцуулсан гэж тооцвол:
148,800 × 2 цаг × 1–1.5 литр
= 297,600–446,400 литр шатахуун
Литрийг 3,040₮ гэж тооцвол:
= 905 САЯ – 1.36 ТЭРБУМ ₮
Зөвхөн зохиомол түгжрэлд шатаасан нэмэлт шатахуун.
АГААРТ ЯЛГАРСАН CO₂
За марафон автомашингүй өдөр эрүүл мэнддээ яг анхаарсан уу?
297,600–446,400 литр бензин шатахад ойролцоогоор:
= 699–1,049 ТОНН CO₂
нэмэлтээр ялгарах хэмжээний тооцоо гарч байна.
ТЭГЭЭД НИЙЛҮҮЛБЭЛ?
Хүний алдсан цаг:
≈ 5.1 тэрбум ₮
Нэмэлт шатахуун:
≈ 0.9–1.36 тэрбум ₮
ЗӨВХӨН ЭНЭ ХОЁРЫГ НЭМЭХЭД:
👉 ≈ 6.0–6.46 ТЭРБУМ ТӨГРӨГ
Энд хамгийн чухал нь — бид нийт хөдөлгөөнд оролцдог автомашины ердөө 20%-ийг л тооцсон.
Дараах зардлуудыг ОГТ ОРУУЛААГҮЙ:
• тойруу замаар явсан нэмэлт километр
• машины элэгдэл
• таксины нэмэлт төлбөр
• хүргэлт, үйлчилгээний саатал
• бизнесүүдийн алдсан орлого
• нийтийн тээврээр зорчсон хүмүүсийн алдсан цаг
• нэг машинд жолоочоос гадна сууж явсан зорчигчдын цаг
• PM2.5, NOx зэрэг агаар бохирдуулагчийн нөлөө
• төлбөртэй зогсоолын нэмэлт зардал
Миний хувьд гэхэд л гэртээ машинаараа хүрч чадахгүй, машинаа гадна төлбөртэй зогсоолд хонуулаад 36,000₮ төлсөн.
Нэг хүнд 36 мянган төгрөг жижиг тоо мэт санагдаж болно.
Гэхдээ ийм шийдвэр хэдэн арван, хэдэн зуун мянган хүний амьдралд зэрэг нөлөөлөхөөрөө огт өөр тоо болдог.
Хотын гол замуудыг хаах шийдвэр гаргахдаа зөвхөн арга хэмжээний зохион байгуулалтыг биш, иргэдийн цаг хугацаа, шатахуун, мөнгө, зорчих боломж, байгаль орчинд үүсэх өртгийг хамтад нь тооцдог байх ёстой.
Үүнээс цааш зам хаахаас өмнө нэг асуултыг асуудаг болмоор байна:
“Энэ шийдвэрийн төлөөсийг хэн, хэдээр төлөх вэ?”
Өөрт учирсан хохиролоо би зүгээр гомдоллож бухимдаад өнгрөөхгүйгэээ иргэн хүнийхээ хувьд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал- аас нэхэмжилж авмаар байна. Хамтарч нэхэмжлэл гаргах бол постны доор сэтгэгдлээ бичээрэй.