02/10/2026
За манайхаан, үнийн талаар буруу ойлголт төрүүлэх гээд байгаа болохоор нэг тайлбарлачихъя. 😊
Хуурамч хаягны цаанаас бичээд байгаа, адилхан бизнес хийдэг хэнээ… би чамайг таниад байна аа, хаха. 🤣
Худлаа зүйл бичиж, хүмүүсийг хардуулах гэж оролддог үе өнгөрсөөн. Хуурамч хаягтай л бол хэн гэдэг нь мэдэгдэхгүй гэж бодоод байна уу? Бичиж байгаа зүйл, гаргаж байгаа үйлдлээс чинь илт харагдаад байна шүү дээ. 🤭
Зүгээр нэг таамгаар хэлээгүй шүү, надад баримт, нотолгоо ч байгаа. Бусдын ажлыг харлуулах гэж зүтгэхийн оронд өөрийнхөө ажлыг хийгээд, бараагаа сайн зарахаа бодоочээ шударгаар өрсөлдье өө. 🤣✋🏻
Энэ бараа анх үндсэн үнээрээ гарсан. Би дараа нь хямдрахыг нь мэдээгүй учраас үндсэн үнээр нь олноор авч, Монгол руу явуулсан байсан юм. Харин дараа нь хямдрал зарлагдахад нь хямдралтай үнээр нь дахиад захиалга авсан. Манайхаас захиалсан хүмүүс мэдэж байгаа даа.
Тэгэхээр үндсэн үнээр авсан бараа, дараа нь хямдралаар авсан бараа хоёрын авсан өртөг өөр гэсэн үг. Анхнаасаа бага ашиг нэмдэг байж үндсэн үнээр авсан бараагаа дараа гарсан хямдралын үнээр зарна гэж байхгүй шүү дээ. Хямдрал зарлагдлаа гээд өмнө нь авсан барааны маань өртөг дагаад буурчихдаггүй юм аа. 😅
Хямдралаар авчихаад, хямдрал дуусангуут үнэ нэмээд зарсан мэтээр ойлгуулах нь бодит дарааллаас огт өөр шүү.
Үнэ асууж, тайлбар хүсэж болно оо. Харин учрыг нь мэдэхгүй байж хүний постын сэтгэгдэл бүрийн доор хариу бичээд, буруу ойлголт төрүүлэх хэрэггүй л дээ.
Адилхан бизнес хийдэг бол барааны авсан үнэ, хямдралын хугацаа, өртгийн ялгааг ойлгох байх. Бие биеийнхээ ажлыг хүндлээд өрсөлдье өө. Ийм явуургүй арга хэрэггүй дээ.
Хөөе, хэнээ… бичиж байгаа өнгө аяс, үйлдлээс чинь хэн гэдэг чинь танигдаад байх юм аа кк. 🤣🤭