TML Plastic

TML Plastic Монгол Улс дахь хаягдал шингэн хүнсний хуванцар савыг 100% дахин боловсруулах хүчин чадалтай "Ти Эм Эл Пластик" үйлдвэр

🌱COP17-д ТМЛ Пластик хуванцар сав дахин боловсруулах үйлдвэр нэгдэж байна.  🇲🇳НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын т...
13/08/2026

🌱COP17-д ТМЛ Пластик хуванцар сав дахин боловсруулах үйлдвэр нэгдэж байна.

🇲🇳НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал 8/17-8/27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Энэхүү арга хэмжээнд Ти Эм Эл Пластик ХХК нэгдэж Монгол улсад үүсэж буй ус, ундааны PET төрлийн хуванцрыг 100% дахин боловсруулах хүчин чадалтай, дэлхийд тэргүүлэх технологиор шингэн хүнсний хуванцар савыг дахин боловсруулж, “савнаас сав” бий болгох зарчмаар ОУ-ын стандартын шаардлага хангасан байгаль орчинд ээлтэй үйлдвэрээ болон эх үүсвэр дээр ангилан ялгах дадлыг хэвшүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй нөлөөллийн ажил, ангилсан хаягдлыг дуудлагаар тээвэрлэх үйл ажиллагаагаа танилцуулна.

Хуванцар хаягдлыг дахин боловсруулах нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгальд ээлтэй тогтвортой хөгжлийг дэмжих, хөрсний доройтлыг бууруулахад зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай алхмуудын нэг тул манай асраар зочлон өнөөгийн хандлагыг өөрчлөхөөр зорин ажиллаж буй бидний үйл ажиллагаатай танилцан, ангилсан хуванцар хаягдлаа хэрхэн нийлүүлэх талаар мэдээлэл авахыг урьж байна.♻️✅

📍Ногоон бүс – Асар№27
📆2026.08.17-2026.08.28



Бид багтаа ҮНДСЭН АЖИЛТАН ХАЙЖ БАЙНА!🌿🥰Монголынхоо байгальд булагдах хог хаягдлыг багасган, дахин боловсруулж, бохирдлыг...
06/08/2026

Бид багтаа ҮНДСЭН АЖИЛТАН ХАЙЖ БАЙНА!
🌿🥰Монголынхоо байгальд булагдах хог хаягдлыг багасган, дахин боловсруулж, бохирдлыг бууруулахаар хичээнгүйлэн ажилладаг хамт олны нэг хэсэг болохыг урин дараах ажлын байруудыг танд санал болгож байна.

06/08/2026

♻️ Expert Series №5

❓ Ус ундааны PET савыг дахин хүнсний зориулалтаар ашиглахын тулд ямар шаардлагуудыг хангадаг вэ?

TML Plastic үйлдвэрийн чанарын менежер Ш.Оюундарь PET савыг хэрхэн дахин боловсруулж, хүнсний зориулалттай rPET үрэл үйлдвэрлэдэг талаар хуваалцлаа.

Итали улсын Sorema, Австри улсын Erema шугамаар боловсруулагдсан rPET нь олон улсын хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийцдэг. Мөн үйлдвэрийн дотоод лабораторийн хяналт, олон улсын болон үндэсний стандартын дагуу бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулан ажилладаг.

🤗Зөв ангилан ялгасан PET сав бүр шинэ савлагааны түүхий эд болох боломжтой.

☘️ХУВАНЦАРЫН ХАЯГДАЛГҮЙ ХУСТАЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР Ус, ундааны хуванцар хаягдлыг байгальд хаягдаж булагдахаас сэ...
23/07/2026

☘️ХУВАНЦАРЫН ХАЯГДАЛГҮЙ ХУСТАЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР
Ус, ундааны хуванцар хаягдлыг байгальд хаягдаж булагдахаас сэргийлэн дахин боловсруулах боломжийг нээн хамтран ажиллаж эхний нийлүүлэлтээ хийлээ.

♻Хаягдал хуванцар саваа эх үүсвэр дээр нь ангилан, байгаль орчинд үнэтэй хувь нэмэр оруулан, салбараа манлайлж буйд талархал илэрхийлье

УХААЛАГ ХЭВШИЛ- НОГООН ИРЭЭДҮЙ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв
COP17 Mongolia

🇲🇳🇲🇳🇲🇳Эртний сайхан уламжлал, эв нэгдлийн бэлгэдэл болсон Үндэсний их баяр наадмын мэндийг та бүхэндээ хүргэе!Хотол олно...
10/07/2026

🇲🇳🇲🇳🇲🇳Эртний сайхан уламжлал, эв нэгдлийн бэлгэдэл болсон Үндэсний их баяр наадмын мэндийг та бүхэндээ хүргэе!

Хотол олноороо дэлгэр сайхан наадаарай.

18/06/2026
18/06/2026
🌱COP17 хүрээнд зохион байгуулагдаж буй "Байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй шилдэг технологи" уралдаанд оролцон 🏆ДЭД 🏆б...
17/06/2026

🌱COP17 хүрээнд зохион байгуулагдаж буй "Байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй шилдэг технологи" уралдаанд оролцон 🏆ДЭД 🏆байрын шагнал хүртлээ.

🇲🇳Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд байгальд ээлтэй, дэвшилтэт технологи, инновацыг дэмжих, сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор
🌱Нийслэлийн Байгаль орчны газар,
🌱COP17 Mongolia Ногоон бүс хариуцсан дэд хороо,
🌱Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв,
🌱ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн
🌱ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн-Ботаникийн цэцэрлэг
хамтран зохион байгуулж, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн нийт 36 бүтээл, төслүүд оролцсон юм.

УХААЛАГ ХЭВШИЛ- НОГООН ИРЭЭДҮЙ

🌏САНХҮҮЖИЛТИЙН ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ |Монголын Ус Ундааны Салбарын Тогтвортой Сав Баглаа Боодлын Форум 2026Монгол Улсад тойр...
16/06/2026

🌏САНХҮҮЖИЛТИЙН ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ |Монголын Ус Ундааны Салбарын Тогтвортой Сав Баглаа Боодлын Форум 2026

Монгол Улсад тойрог эдийн засгийн бодлого, сав баглаа боодлын хог хаягдлын тогтвортой менежментийг бодитоор хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх болон ногоон санхүүжилтийн шийдлүүдийг тодорхойлохоор салбарын удирдлагууд, банк санхүүгийн салбарын төлөөллүүд цуглан хэлэлцэх гэж байна.

🎤 Модератор:
Б. Батманлай – Сэтгүүлч

Панелистууд:
Т. Баясгалан – Эдийн засаг, xөгжлийн яам Ministry of Economy and Development -ны Төр хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга
Э. Ананд – ТоС Холбоо / MSFA -ны Гүйцэтгэх захирал
Рандолф Коппа – Худалдаа хөгжлийн банк / Trade and Development Bank -ны ТУЗ-ийн дарга
Л. Даваа – "Эс И Энд Эл Смарт Сэлүшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал

📅 Хэзээ: 2026 оны 6 дугаар сарын 16
⏰ Цаг: 09:00–18:00
📍 Байршил: ITC Tower, Ballroom Zu, Улаанбаатар хот
🎟️ Хэлбэр: Урилгаар

📢 Суудлын тоо хязгаартай тул дараах холбоосоор бүртгүүлж, эсвэл [email protected] хаягаар холбогдон урилга авна уу.
🔗 Бүртгүүлэх холбоос: https://mww.mn/registration/

🌏FINANCING PANEL DISCUSSION | Mongolia Sustainable Beverage Packaging Forum 2026

To turn circular economy and sustainable packaging goals into reality, building viable financing mechanisms is crucial. This panel session brings together key figures from financial institutions, government ministries, and corporate solution providers to discuss green financing, investment strategies, and public-private partnerships (PPP) in Mongolia.

🎤 Moderator:
B. Batmanlai – Journalist

Panelists:

T. Bayasgalan – Head of Public-Private Partnership Department, Ministry of Economy and Development

E. Anand – Executive Director, Mongolian Sustainable Finance Association (ToC)

Randolph Koppa – Chairman of the Board of Directors, Trade and Development Bank (TDB
)
L. Davaa – CEO, SESL Smart Solution LLC

From Waste to Wonder - building Mongolia's sustainable future, together.

Address

БЗД, 1-р хороо, 11-р хороолол, Emart Чингис салбарын зүүн хойно TML оффисын 4 давхар
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when TML Plastic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to TML Plastic:

Shortcuts

Share