20/06/2019
Өдрийн мэнд!
BIM on Mongolia-ийн зүгээс ямар нэгэн сургалт явуулахгүй байгааг мэдэгдье.
Сүүлийн үед сургалт асуусан хүмүүс их байна. Aнх миний бие Монголд BIM-ийн хэрэглээг нэвтрүүлэх таниулах зорилготой сургалт явуулж эхэлсэн. Тиймээс ашиг харахгүйгээр тодорхой хэмжээнд боломжоороо сургалт явуулдаг байсан.
Өдгөө дийлэнх мэргэжилтнүүд тодорхой хэмжээний ойлголттой болж, мөн адил тодорхой хэмжээнд ашигладаг болсон байна.
Нэгэнт зорилгодоо хүрсэн учир "Сургалт явуулах нь цаг их шаардсан, үнэлгээ багатай, эрэлт нь тогтворгүй гэх мэт хүчин зүйлээс хамаараад" явуулснаас явуулаагүй нь дээр тул сургалт явуулахгүй байгааг анхаарна уу!
Ирээдүйд сургалт явуулахаар бол хуудсаараа дамжуулан мэдэгдэх болно.
Жич: Зөвлөх үйлчилгээ, Иж бүрэн BIM зураг төсөл, BIM on Drawing pack зэрэг сургалтаас бусад чиглэлийн BIM-тэй холбоотой үйлчилгээнүүд нээлттэй хэвээрэй байгааг дуулгахад таатай байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
Хүндэтгэсэн архитектор, заагч багш, BIM менежер Б.Бат-Очир.