MonCertf LLC - First Mongolian International Certification Organization

Call Directions Website Contact the business

MonCertf LLC - First Mongolian International Certification Organization Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from MonCertf LLC - First Mongolian International Certification Organization, Management Service, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, Тусгаар тогтнолын талбай гудамж 5-р байр, МН тауэр, 19 давхар, 1905, 1906 тоот, Ulaanbaatar.

Олон улсаар Итгэмжлэгдсэн Менежмент ISO9001, ISO45001, ISO27001, ISO22000, ISO14001, ISO37001, ISO50001, БОНЗ, Бүтээгдэхүүн, Ажилтны Баталгаажуулалтын байгууллага,
Multi-National Accredited CAB for Management system, Product, Personnel and ESG Moncertf LLC provides management system certification service according to ISO 17021, personnel certification service according to ISO 17024 and product certification service according to ISO 17065.

14/10/2026
14/10/2026

МонСертф ТҮБ-н 10 жилийн ойн баяр өргөн дэлгэр сайхан боллоо.

14/10/2026

МонСертф ТҮБ-н 10 жилийн ойн баярын мэнд хүргэе!

🌎 Дэлхийн стандартын өдрийн баярын мэнд хүргэе!👏🏻👏🏻👏🏻🌎 МонСертф ХХК-ийн 10 жилийн ой, Афнор группийн 100 жилийн ойн баяр...
14/10/2026

🌎 Дэлхийн стандартын өдрийн баярын мэнд хүргэе!👏🏻👏🏻👏🏻

🌎 МонСертф ХХК-ийн 10 жилийн ой, Афнор группийн 100 жилийн ойн баярын мэнд хүргэе 🇲🇳💯💐

Өнөөдөр 15 цагт уулзацгаая💐

Оюунлаг сургууль Oyunlag schoolОЮУНЛАГ СУРГУУЛЬ ISO 9001:2015, ISO 21001:2025 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДАН АВЛ...
13/10/2026

Оюунлаг сургууль Oyunlag school

ОЮУНЛАГ СУРГУУЛЬ ISO 9001:2015, ISO 21001:2025 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДАН АВЛАА

БНСУ-ын тэргүүлэх гурван тохирлын үнэлгээний байгууллагын нэг болох G-CERT-ийн төлөөлөгч МонСертф ХХК-тай хамтран Оюунлаг сургуульд дараах олон улсын стандартын баталгаажуулалтын гэрчилгээг гардууллаа.

* ISO 9001:2015 — Чанарын менежментийн тогтолцоо
* ISO 21001:2025 — Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо

ISO 9001:2015 стандарт нь байгууллагын үйл ажиллагааны чанар, үр ашгийг дээшлүүлэх, үйл явцыг оновчтой удирдах, тасралтгүй сайжруулалтыг хэвшүүлэхэд чиглэдэг.

Харин ISO 21001:2025 стандарт нь боловсролын байгууллагын менежментийн тогтолцоог сайжруулах, суралцагч болон бусад оролцогч талуудын хэрэгцээ, хүлээлтийг хангах, хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн олон улсын стандарт юм.

Эдгээр стандартыг нэвтрүүлснээр Оюунлаг сургууль боловсролын үйлчилгээний чанарыг тогтвортой хангах, сургалт, үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, суралцагч төвтэй менежментийг бэхжүүлэхэд чухал алхам хийлээ.

Оюунлаг сургуулийн хамт олонд баяр хүргэж, боловсролын чанар, хөгжил дэвшилд нь өндөр амжилт хүсье!

#ОюунлагСургууль #БоловсролынЧанар #ОлонУлсынСтандарт

Хан-Уул Эко ДүүрэгХАН-УУЛ ДҮҮРГИЙН 9 ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДАН АВЛАА...
13/10/2026

Хан-Уул Эко Дүүрэг

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 9 ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДАН АВЛАА

БНСУ-ын тэргүүлэх гурван тохирлын үнэлгээний байгууллагын нэг болох G-CERT-ийн төлөөлөгч МонСертф ХХК-тай хамтран Хан-Уул дүүргийн 9 өрхийн эрүүл мэндийн төвд чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартын баталгаажуулалтын гэрчилгээ гардууллаа.

ISO 9001:2015 нь байгууллагын үйл ажиллагааг системтэй удирдах, үйлчилгээний чанарыг тогтвортой хангах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, үйл явцыг тасралтгүй сайжруулахад чиглэсэн олон улсын стандарт юм.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хувьд энэхүү стандартыг хэрэгжүүлснээр иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, үйл ажиллагааны уялдаа холбоо, хариуцлагыг бэхжүүлэх, иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн үйлчилгээг хүргэхэд чухал ач холбогдолтой.

МонСертф ХХК нь олон улсын түнш байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монголын эрүүл мэндийн байгууллагуудын чанарын менежментийн тогтолцоог олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Иргэн бүрд чанартай тусламж, үйлчилгээг хүргэхийн төлөө ажиллаж буй өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье!

#ХанУулДүүрэг #ӨрхийнЭрүүлМэндийнТөв #ЭрүүлМэндийнҮйлчилгээ #ЧанарынМенежмент

State Bank of Mongolia (Төрийн банк)ТӨРИЙН БАНК ISO 31000:2018 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДАН АВЛААТөрийн банк-д...
13/10/2026

State Bank of Mongolia (Төрийн банк)

ТӨРИЙН БАНК ISO 31000:2018 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДАН АВЛАА

Төрийн банк-д эрсдэлийн менежментийн ISO 31000:2018 олон улсын стандартын баталгаажуулалтын гэрчилгээ гардууллаа.

ISO 31000:2018 стандарт нь байгууллагын эрсдэлийг тодорхойлох, шинжлэх, үнэлэх, удирдах үйл явцыг сайжруулж, шийдвэр гаргалтад эрсдэлд суурилсан хандлагыг нэвтрүүлэхэд чиглэдэг.

Энэхүү стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлснээр байгууллага эрсдэлийг урьдчилан тооцоолох, боломжит сөрөг нөлөөллийг бууруулах, боломжийг үр дүнтэй ашиглах, тогтвортой хөгжлийг дэмжих нөхцөлийг бүрдүүлдэг.

Гэрчилгээг БНСУ-ын G-CERT байгууллагын төлөөлөгч МонСертф ХХК-тай хамтран гардуулсан нь олон улсын хамтын ажиллагаа, стандартын хэрэгжилтийг дэмжсэн чухал үйл явдал боллоо.

Төрийн банк ХХК-ийн хамт олонд баяр хүргэж, эрсдэлийн оновчтой удирдлага, тогтвортой хөгжил, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!

#ТөрийнБанк #ЭрсдэлийнМенежмент #ОлонУлсынСтандарт

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 3-Н ХОРОО ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛААХан-Уул дүүргийн 6, 10, 19 дүгээ...
13/10/2026

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 3-Н ХОРОО ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

Хан-Уул дүүргийн 6, 10, 19 дүгээр хороодод чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартын гэрчилгээ гардуулах ёслол Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын шуурхай хурлын үеэр боллоо.

ISO 9001:2015 нь байгууллагын чанарын менежментийн тогтолцоонд тавигдах олон улсын стандарт бөгөөд хэрэглэгч, үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлагыг хангах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, үйл явцыг оновчтой удирдах, эрсдэлд суурилсан сэтгэлгээг төлөвшүүлэх, чанарыг тасралтгүй сайжруулахад чиглэдэг.

Тус стандартыг хэрэгжүүлснээр байгууллага үйл ажиллагаандаа нэгдсэн менежментийн арга барил нэвтрүүлж, хариуцлага, гүйцэтгэл, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг.

МонСертф ХХК нь төрийн байгууллагуудын чанарын менежментийн тогтолцоог олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Чанарыг хэвшил болгож, үйлчилгээг тасралтгүй сайжруулъя!

#ЧанарынМенежмент #ХанУулДүүрэг #ОлонУлсынСтандарт #ХанУулДүүрэгЗургаадугаарХороо
#ХанУулДүүрэгАравдугаарХороо
#ХанУулДүүрэгАрванесдүгээрХороо

Petrovis Group🥈 МӨНГӨН ИВЭЭН ТЭТГЭГЧ — “ПЕТРОВИС ГРУПП” ХХКТогтвортой хөгжилд чиглэсэн өнөөдрийн зөв оролцоо — маргааший...
13/10/2026

Petrovis Group

🥈 МӨНГӨН ИВЭЭН ТЭТГЭГЧ — “ПЕТРОВИС ГРУПП” ХХК

Тогтвортой хөгжилд чиглэсэн өнөөдрийн зөв оролцоо — маргаашийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт.

“STANDARDS & QUALITY 2026” арга хэмжээний МӨНГӨН ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР “ПЕТРОВИС ЭНЕРЖИ ГРУПП” ХХК хамтран ажиллаж байна.

Чанар, стандарт, эрчим хүчний үр ашиг, хариуцлагатай бизнес, тогтвортой хөгжлийн үзэл санааг дэмжин нэгдсэн Та бүхний оролцоо нь байгууллагуудын урт хугацааны өрсөлдөх чадвар, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болж байна.

🌱 Хариуцлагатай өнөөдөр — тогтвортой маргаашийн үндэс.

“ПЕТРОВИС ГРУПП” ХХК-ийн хамт олонд үнэтэй дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.

📅 2026.10.14
📍 Галлериа Улаанбаатар

#ПетровисЭнержиГрупп

Address

Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, Тусгаар тогтнолын талбай гудамж 5-р байр, МН тауэр, 19 давхар, 1905, 1906 тоот
Ulaanbaatar
15140

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670115522

Alerts

Be the first to know and let us send you an email when MonCertf LLC - First Mongolian International Certification Organization posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to MonCertf LLC - First Mongolian International Certification Organization:

Share