Mining Education

Mining Education Mining Education

18/12/2025

Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийг хэрэгжүүлэгч Jade Gas Holdings компани "Улаан нуур" талбайгаас гарган авч буй хийнд метан хийн агууламж маш өндөр байгааг мэдээллээ.

Үйлдвэрлэлийн хоёр хэвтээ цооногоос гарсан хийнд найрлагын нарийвчилсан шинжилгээ хийхэд метаны агууламж 97 хувиас дээш, харин нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж маш бага буюу 1 хувиас доош байжээ.

Метаны цэвэршлийн хувь ийнхүү өндөр байгаа нь төслийн олборлолтоос LNG буюу шингэрүүлсэн байгалийн хий, CNG буюу байгалийн шахсан хий үйлдвэрлэх Jade Gas-ийн гол зорилтод нийцэж байна.

Цаашлаад метанол, устөрөгчийн боловсруулалт зэрэг химийн үйлдвэрлэлийн түүхий эд нийлүүлэх сонголт нээж өгч байгааг онцолжээ.

29/08/2025

Зэсийн үнэ дөрөв дэх долоо хоногтоо “Ногоон бүс”-д арилжаалагдах төлөвтэй

29/08/2025

Анх 2011 онд Энержи Ресурс ХХК говийн бүс дэх цөлжилтийг бууруулж хөрсний доройтлыг багасгахаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн ойролцоо газарт ойн зурвас байгуулж байжээ. 🍋

14 жилийн дараа тус ойн зурвас 12,000 гаруй модтой болж салхины хамгаалалт үүсгэх ногоон төгөл болоод буй. Компани ойн зурвасаа хайлаас, улиас, жигд, сухай, чацаргана тэргүүтэй олон төрлийн модоор төрөлжүүлсэн бөгөөд ойн зурвас ургаж буй ургамлын төрөл зүйл нь гаднах талбайгаасаа 3 дахин их аж.

📌 Цаашлаад, мод сөөгийнх нь амьдралын хувь 85%-иас дээш байгаа нь говийн нөхцөлд нэлээн өндөрт тооцогдох үзүүлэлт гэсэн шүү.

29/08/2025

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ЭНЭ ДОЛОО ХОНОГТ 371.2 МЯНГАН ТОНН НҮҮРС БОРЛУУЛЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК энэ долоо хоногт буюу 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 29-ний өдрийн хугацаанд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 удаагийн арилжааг амжилттай хийж 24.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 371.2 мянган тонн нүүрс борлууллаа.

Компани нүүрсийг сорчлон олборлохгүй байх бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсийг түлхүү борлуулж байна. Тухайлбал 371.2 мянган тонн нүүрс борлуулсны 288.0 мянган тонныг нь буюу 78%-ийг нь 1/3 коксжих нүүрсний борлуулалт, 64.0 мянган тонныг нь буюу 17%-ийг нь эрчим хүчний нүүрс, үлдсэн 5%-ийг нь баяжуулсан бүтээгдэхүүний борлуулалт тус тус бүрдүүлсэн байна.

Нүүрсний үнийн хувьд 1/3 коксжих нүүрсний үнэ 66.0-74.4 ам.долларт, эрчим хүчний нүүрсний үнэ 46 ам.долларт, баяжуулсан коксжих нүүрсний үнэ 122.9 ам.долларт тус тус хэлцэл хийгдлээ.

Монгол Улсын Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хугацаанд Бүрэн эрхт төлөөлөгчийн баг биржийн арилжааг эрчимжүүлэх, нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэх шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Онцгой дэглэмийн хугацаанд 34 удаагийн арилжаагаар 144.5 сая ам.долларын үнэлгээ бүхий 2.43 сая тонн нүүрс борлуулаад байгаагаас 15%-ийг нь буюу 371.2 мянган тонныг нь энэ долоо хоногт борлуулсан үзүүлэлттэй байна.






https://ett.mn/mn/news/single/6498

04/08/2025

МАК компани БНХАУ-ын "Harbin Electric International" компанитай цахилгаан станцын зураг төсөл гүйцэтгүүлэх гэрээ байгууллаа 🤝

Тодруулбал, Хөөт болон Адуунчулууны уурхайд 2х300 МВт буюу нийт 600 МВт хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү төслүүд нь зөвхөн МАК-ийн үйлдвэр, уурхайн эрчим хүчний хэрэгцээг хангаад зогсохгүй, тухайн бүс нутгийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлж, эрчим хүчний найдвартай байдлыг сайжруулах ач холбогдолтой юм.

08/03/2025

⛏️🇨🇳 Хятадын Өвөр Монголын Баян Овоо уурхайгаас илрүүлсэн 1 сая тонн торийн нь дэлхийн эрчим хүчний ирээдүйд томоохон өөрчлөлт авчрах нээлт болж байна. Торийн нь уран-235-аас 200 дахин их энерги гаргах чадвартай бөгөөд шинээр хөгжүүлж буй хайлмал давсны реакторууд (MSR)-д ашиглагдвал илүү аюулгүй, тогтвортой, хямд эрчим хүч үйлдвэрлэх боломжтой.

Энэхүү судалгаа нь Хятадын торийн нөөцийн хэмжээ өмнөх тооцооллоос хэд дахин их болохыг илчилсэн бөгөөд зөвхөн Хятадыг төдийгүй дэлхий нийтэд цэвэр эрчим хүчний хязгааргүй эх үүсвэр болж магадгүй.

📌 Торийн давуу талууд:
- Уранаас 200 дахин их энерги ялгаруулдаг
- Аюулгүй ажиллагаатай – хайлмал давсны реактор нь хэт халж, цөмийн осол болох эрсдэлгүй
- Урт хугацааны хаягдал багатай – уламжлалт реакторуудаас 100 дахин бага хортой хаягдал гаргана
- Эрчим хүчний хангамжийг тогтвортой болгоно – газрын тос, нүүрсний хэрэглээг эрс бууруулах боломжтой

📌 Баян Овоогийн торийн нөөц:
- 1 сая тонн торийн – Хятадыг 60,000 жилийн турш эрчим хүчээр хангах боломжтой
- Дэлхийн хамгийн том торийн хуримтлал байж магадгүй

Хэрэв энэ технологи амжилттай хэрэгжвэл дэлхийн эрчим хүчний хангамжийн шинэ эрин эхэлж, цахилгаан төлбөргүй, цэвэр, тогтвортой болох боломжтой. 2050 он гэхэд Хятад Улс нүүрс, газрын тосны хэрэглээг 80%-иар бууруулах боломжтой.

Дэлхийн хамгийн хүйтэн нөхцөлтэй уурхайнуудын нэг нь ОХУ-ын Чукотка дахь “Kupol” уурхай юм.Kupol уурхай (ОХУ, Чукотка) •...
21/02/2025

Дэлхийн хамгийн хүйтэн нөхцөлтэй уурхайнуудын нэг нь ОХУ-ын Чукотка дахь “Kupol” уурхай юм.

Kupol уурхай (ОХУ, Чукотка)
• Жилийн дундаж температур: -27°C
• Өвлийн улиралд: -50°C хүртэл хүйтэрдэг
• Байршил: Оросын хамгийн алслагдмал бүс нутаг болох Чукотка дахь мөнх цэвдэгтэй бүс
• Олборлодог ашигт малтмал: Алт, мөнгө

Мөн Оросын Норильск хотын ойролцоох Талнах, Октябрский, Заполярный уурхайнууд ч дэлхийн хамгийн хүйтэн уурхайн тоонд багтдаг. Норильскийн уурхайнуудын өвлийн температур -40°C хүрэх нь элбэг бөгөөд мөнх цэвдэгт байрладаг тул олборлолт хийхэд маш их бэрхшээлтэй.

18/02/2025

🥊 Татварын маргаан

SouthGobi (1878.HK) болон Татварын Ерөнхий Газрын хоорондох татварын маргааныг компанид ногдуулсан татварын хэмжээг багасгаж шийдвэрлэв. 🍋

🫣 Асуудал эндээс эхлэв

2023 онд ТЕГ компанийн Монголд 100% эзэмшдэг охин компани болох SouthGobi Sands-н 2017-2020 оны хоорондох татварын аудитын үр дүнд үнэлгээ хийн $75 сая татварын торгууль ногдуулж, 2024 онд торгуулиа хоцроосон шалтгаанаар $85 сая болгон нэмэгдүүлж байв. Компани тус шийдвэрийг эсэргүүцэн давж заалдахаа мэдэгдэж байсан. Улмаар өнгөрсөн 7 хоногт Татварын маргаан таслах зөвлөлөөс ногдуулсан $80 саяын татвараа $25 болгон бууруулж, талууд тохиролцсон байна.

🐦‍⬛ Хар түүх: Одоогоос 9 жилийн өмнө буюу 2015 онд SouthGobi Resource $18 саяын татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдож, удирдлагууд нь 5 жилийн хорих ял авч байсан түүхтэй.

🔗 Дэлгэрэнгүй: https://buff.ly/430avL0

14/02/2025

🇲🇳⚒️ Монгол мэргэжилтнүүд мегад

Дэлхийн ТОП уул уурхайн компаниудад Монгол залуус ажилладаг гэдгийг та мэдэх үү? Энэ боломж зөвхөн зарим онцгой хүмүүсийнх биш, харин тууштай хичээл зүтгэл гаргасан хүн бүрд нээлттэй! 🍋

Шилдэг төслөөс ➡️ Шилдэг уурхай руу

Монголд байгаа олон улсын жишигт нийцсэн хамгийн том уул уурхайн төсөл бол Оюу толгой. Энэ төсөл зөвхөн Монголд төдийгүй Rio Tinto (RIO)-н уурхайнуудаас технологи, ажиллах хүчний орон нутгийн оролцоо, аюулгүй байдлаараа ялгардаг. Нэмээд уг уурхайн 97% нь монголчууд байгаа нь үндэсний боловсон хүчний өндөр оролцоог харуулж буй. Иймдээ ч Оюу толгой уурхайд ажилладаг инженерүүд дэлхийн топ уурхайд ажиллах нь бий.

🔗 Дэлгэрэнгүй: https://buff.ly/42XkQHo

14/01/2025
10/01/2025

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2025.01.10) Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С ...

📌 ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ЗЭСИЙН УУРХАЙEscondida уурхай нь дэлхийн хамгийн том зэсийн уурхай бөгөөд Чилийн хойд хэсэгт орших...
18/11/2024

📌 ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ЗЭСИЙН УУРХАЙ

Escondida уурхай нь дэлхийн хамгийн том зэсийн уурхай бөгөөд Чилийн хойд хэсэгт орших Атакама цөлд, Antofagasta хотоос зүүн өмнө зүгт ойролцоогоор 170 км зайд байрладаг. Уурхай нь 3000м өндөрт байрладаг бөгөөд BHP (57.5%), Rio tinto (30%) болон Mitsubishi тэргүүтэй Японы консорциум (12.5%) хамтран эзэмшдэг.

✅ “Escondida” нэр нь испани хэлээр “далд” гэсэн утгатай бөгөөд газар доорх зэсийн асар том ордыг хэлдэг.

✅ Escondida уурхайн нөөц ойролцоогоор 21 сая.тн бөгөөд жилд 1 сая тонн зэсийн олборлодог.

✅ Escondida уурхай нь Escondida ба Escondida Norte гэсэн хоёр үндсэн ил уурхайгаас бүрддэг.

Address

Ulaanbaatar
11000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mining Education posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mining Education:

Share

Category