Business Excellence

Business Excellence Байгууллагад менежментийн EOS систем нэвтрүүлэх чиглэлээр зөвлөгөө өгч, воркшоп, көүчинг явуулдаг. ЕOS системээр зөвлөхүүдийг сургаж чадавхижуулдаг.

Бизнес Экселенс менежментийн зөвлөх компанийг 2013 онд мэдээллийн технологи, стратегийн удирдлага, хүний нөөц, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн зөвлөхүүд үүсгэн байгуулсан. Mенежментийн чиглэлээр зөвлөгөө өгч сургалт явуулдаг.
Бизнес Экселенс компаний зөвлөх үйлчилгээний гол давуу тал нь бизнесийн байгуулагуудыг мэргэжлийн арга зүй, арга хэрэгслээр хангаж, тэргүүн туршлагыг практикт амжилттай нэвтр

үүлэхэд чиглэсэн менежментийн үйл ажиллагаан дээр тохиолддог бэрхшээлүүдийг даван туулахад зааж, сурган хамтран ажилласнаар удирдлагын мэдлэг чадамжийг сайжруулж, бизнест бодит үр дүн авчирч чаддагт оршино.

12/02/2026

MONCPA Training in LA

AI нягтлангуудын механик ажлыг хийснээр нягтлангууд их дээд сургуульд заалгасан эрдмээ жинхэнээр нь үзүүлж ажиллах боломжтой.

6000 бээрийг туулан Монгол нутгаас аялан ирсэн Санхүүгийн салбарын 25 мэргэжилтнүүд Лос Анжелос хотод АНУ-н Проблем Солвер Инк-ийн зохион байгуулсан “Practical Tools for the Global Gateway: Building Practices without Borders” сургалтанд суралцсан нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбарт шинэчлэл хийх олон санаа, парадигмийг олж харсан онцгой үйл явдал болсон юм. Дэлхий нийтийн хөгжлөөс зуураад л байх нь улам чухал болж байна даа.
Чиглэл зорилго, алсын хараагаа олж хараад итгэл төгс алхаж ажиллахад олон горхи, гол мөрөн нэгэн их далайд цутгадагтай адил дэлхийн тавцанд гарна.
Гадаадад байр сууриа олсон элэг нэгт залуучуудынхаа ачаар эх хэлээрээ Америкийн мэргэжилтнүүдээс суралцсан маш завгүй, ихээхэн сонирхолтой 2 өдөр мартагдашгүй дурсамжийг бүтээлээ.

Хаан банкны шилдэг 25 захирлууд, менежерүүд, ахлахууд Харилцагчиддаа бизнесийн өсөлт хийхэд нь туслахаар EOS Удирдлагын ...
08/02/2026

Хаан банкны шилдэг 25 захирлууд, менежерүүд, ахлахууд Харилцагчиддаа бизнесийн өсөлт хийхэд нь туслахаар EOS Удирдлагын системийг 2025 оны 7 сарын 2-3, 9 сарын 8-9 өдрүүдэд суралцлаа.
Ямар ч үйл ажиллагаа системгүй бол замбараагүй, замбараагүй бол чанарын баталгаагүй, чанаргүй бол ашиггүй, ашиггүй бол өсөлтгүй. Асуудлууд шийдэгдэхгүй, их ажиллаад ч нэмэргүй.
Удирдлагын ажлыг системээр хийснээр жинхэнэ сахилга бат бий болж бизнесээ амар тайвнаар удирдаж болохыг бид хамтдаа харлаа.
Лос Анжелос хотоос оролцсон багш Саруулдаа баярлалаа!

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Business Excellence posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Business Excellence:

Shortcuts

Share