MN JOIN LLC

MN JOIN LLC explosives-blasting-drilling

09/07/2026
📌Төмөр замын суурийн ухмалын өрөмдлөг, тэсэлгээний ажлыг амжилттай гүйцэтгэлээ.Манай хамт олон төмөр замын суурийн ухмал...
03/07/2026

📌Төмөр замын суурийн ухмалын өрөмдлөг, тэсэлгээний ажлыг амжилттай гүйцэтгэлээ.

Манай хамт олон төмөр замын суурийн ухмалын өрөмдлөг, тэсэлгээний ажлыг батлагдсан зураг төсөл, технологийн шаардлага болон аюулгүй ажиллагааны стандартын дагуу чанартай, хугацаанд нь амжилттай гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өглөө.

Бид уул уурхай, дэд бүтэц, барилга байгууламжийн төслүүдэд мэргэшсэн инженер, мэргэжлийн чадварлаг баг хамт олон, орчин үеийн техник технологийг хослуулан найдвартай үйлчилгээ үзүүлсээр байна.

Аюулгүй ажиллагаа • Чанартай гүйцэтгэл • Хариуцлагатай хамтын ажиллагаа

📩 Өрөмдлөг, тэсэлгээний ажлын талаар хамтран ажиллахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Ирээдүйн эзэд болсон бүх бяцхан үрсдээ Эх үрсийн баярын мэнд хүргэе! 🩷                      Бяцхан үрс минь дандаа инээж...
01/06/2026

Ирээдүйн эзэд болсон бүх бяцхан үрсдээ Эх үрсийн баярын мэнд хүргэе! 🩷 Бяцхан үрс минь дандаа инээж, аз жаргалтай байг! 💖

21/05/2026

ЭМГЭНЭЛ
Бид бүхний хүндэт, дотно эрхэм Дондоогийн Эрдэнэхүү зуурдаар таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Тэрээр ажил мэргэжилдээ хариуцлагатай, хамт олондоо үлгэр жишээ, дайчин, нягт нямбай, шударга зан чанараараа хамт олныхоо хүндэтгэлийг хүлээсэн хүн байлаа.
Түүний байгууллагын хөгжил, аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн сахилга бат, хамт олны эв нэгдэлд оруулсан үнэтэй хувь нэмрийг бид үргэлж дурсан санаж, хүндэтгэх болно.
Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан байх болтугай.
https://www.facebook.com/reel/3918378791800348

📌📌📌 НИЙТ АЖИЛТНЫ ХАБЭА-Н СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА“МН ЖОЙН” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ...
29/04/2026

📌📌📌 НИЙТ АЖИЛТНЫ ХАБЭА-Н СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“МН ЖОЙН” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) тухай хууль тогтоомжийг таниулах, аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх, ажилтнуудын эрсдэлийг урьдчилан таних мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нийт ажилтны ХАБЭА-н сургалтыг 2026 оны 4 дүгээр сард амжилттай зохион байгууллаа.

Сургалтад компанийн нийт ажилтнууд бүрэн хамрагдаж, дараах үндсэн сэдвүүдийн хүрээнд онол, практик хосолсон мэдлэг олж авсан юм. Үүнд:
📍 ХАБЭА-н хууль, эрх зүйн орчин
📍 Байгууллагын ХАБЭА-н соёл, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл
📍 Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ
📍 Онцгой байдлын үед авах хариу арга хэмжээ, галын болон цахилгааны аюулгүй ажиллагаа
📍 Анхны тусламж, эрүүл мэндийг дэмжих дадал
📍 Гамшгийн төрөл зүйл
📍 Баарсан цооног устгах тухай
📍 Ажилтны чадамжийг үнэлэх, эрчим хүчний хэмнэлт, аюултай ачаа тээвэрлэлт зэрэг компанийн дотоод журмын танилцуулга

Мөн сургалтын төгсгөлд мэдлэгийн шалгалт авч, ажилтнуудын ойлголт, мэдлэгийг баталгаажууллаа.

Энэхүү сургалтыг зохион байгуулснаар ажилтнуудын аюулгүй ажиллах хандлага, хариуцлага нэмэгдэж, байгууллагын хэмжээнд ХАБЭА-н соёлыг тасралтгүй төлөвшүүлэх чухал алхам боллоо.

👉 АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА – БИДНИЙ ХАМТЫН СОЁЛ
👉 АЖИЛТАН БҮР АЮУЛГҮЙ, ЭРҮҮЛ ОРЧИНД АЖИЛЛАХ НЬ БИДНИЙ ЗОРИЛГО

📌📌📌ХАБЭА-н сарын аян эхэллээЖил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Ажлын байран да...
31/03/2026

📌📌📌ХАБЭА-н сарын аян эхэллээ
Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.

🔰🔰🔰Энэ хүрээнд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх, ажилтнуудын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлд олон улсын хэмжээнд арга хэмжээнүүд зохион байгуулагддаг.

📊📊📊ОУХБ-аас 2026 оны ХАБЭА-н сарын аяныг “Ажлын байранд нийгэм‑сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе!” уриан дор зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд ажилтны сэтгэл зүйн эрүүл мэнд, ажлын байрны эерэг уур амьсгал онцгой ач холбогдолтой болоод байна.

“МНЖОЙН” ХХК нь энэхүү уриатай уялдуулан “Аюулгүй ажлын байр, эрүүл орчин” сэдвийн хүрээнд ХАБЭА-н сарын аяныг зохион байгуулж,

📍Аюул, эрсдэлийг илрүүлэх,
📍Мэдээлэх, арилгах,
📍Журмын мөрдөлтийг сайжруулах,
📍Сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлэхэд
📍Ажилтнуудын мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.

📢📢📢Иймд ажилтан, хамтран ажиллагч байгууллагууд та бүхнийг ХАБЭА-н соёлыг түгээн дэлгэрүүлэхэд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Төрийн дээд одон медалиар шагнагдсан эрхэм хамт олондоо чин сэтгэлийн халуун баярын мэнд хүргэе! 👏👏👏                    ...
16/02/2026

Төрийн дээд одон медалиар шагнагдсан эрхэм хамт олондоо чин сэтгэлийн халуун баярын мэнд хүргэе! 👏👏👏

Гал морин жилийн босгон дээр манай хамт олны гурван эрхэм ажлаа үнэлүүлж, төрийн одон медалиар энгэрээ мялаасан нь хамтын бахархал, онцгой бэлгэшээл боллоо. 💐💐💐

🎖️Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон- Ж.Дуламсүрэн
🎖️Алтан гадас одон- Б.Мөнхбат
🎖️Хөдөлмөрийн хүндэт медаль- Ж.Баттөр

Та бүхэн минь улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө чимээгүй хөдөлмөрлөж, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж, улс эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. 👏👏👏

🌕✨🐎 Гал морин жилдээ.
Ажил үйлс тань өөдрөг хурдтай, морин жилийн хийморьтой адил саруулхан, гэр бүл, үр хүүхэд тань аз жаргал, энх амгалангаар дүүрэн, ололт амжилт тань жин нэмэн, үр өгөөж арвин байхыг хүсэн ерөөе !!! Хамт олныхоо нэр хүндийг нэмэгдүүлж, хамтын зорилго, амжилтын манлайлал болсон та бүхэнд дахин дахин баяр хүргэе! 🌟🌟🔥

📌📌📌Манай компани нь ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны давтан баталгаажуулалтаа амжилттай хийлээ.👏👏👏Бид 2022...
06/01/2026

📌📌📌Манай компани нь ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны давтан баталгаажуулалтаа амжилттай хийлээ.

👏👏👏Бид 2022 онд анх ISO 9001 стандартын шаардлагыг хангаж, чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн бөгөөд энэ удаа давтан баталгаажуулалтаа амжилттай хийж, 2028 оны 12-р сарын 18 хүртэл хүчинтэй гэрчилгээ гардан аваад байна.

📈📈📈Энэхүү амжилт нь бидний үйл ажиллагааны чанар, аюулгүй ажиллагаа, тасралтгүй сайжруулалтыг батлан харуулж буй явдал юм. Бид цаашид үйлчлүүлэгчиддээ хамгийн өндөр түвшний үйлчилгээ үзүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллах болно.

Эрхэм харилцагч, түншүүд болон "МНЖОЙН" ХХК-ийн үнэт зүйл болсон нийт ажилтнууддаа🌟🌟🌟2025 он бидний хувьд хамтын ажиллаг...
31/12/2025

Эрхэм харилцагч, түншүүд болон "МНЖОЙН" ХХК-ийн үнэт зүйл болсон нийт ажилтнууддаа🌟🌟🌟
2025 он бидний хувьд хамтын ажиллагаа, итгэлцэл, амжилт бүтээлээр дүүрэн он байлаа.
Та бүхний дэмжлэг, итгэл бидний хамгийн үнэт хөрөнгө байсаар ирсэнд гүн талархал илэрхийлье.
Шинэ ондоо
Аз жаргал, амжилт бүтээл, хөгжил дэвшилээр дүүрэн байхыг хүсэн ерөөе!🎆🎆🎆
Хамтдаа илүү ихийг бүтээж, илүү өндөрт хүрэх болтугай.

26/09/2025

📢 Бид Байгаль орчны хууль тогтоомжийн нийцлийн хөндлөнгийн аудит амжилттай хийлгэлээ!

🌿 Манай компани Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь тэсрэх материалын үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд байгаль орчны төлөвлөгөөт хөндлөнгийн аудит хийлгэж, үйл ажиллагаа маань Монгол Улсын байгаль орчны хууль, стандартуудыг бүрэн хангаж байгааг баталгаажууллаа.

📊 Аудитын тайлан нь бидний байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилго, үйл ажиллагаа бодит үр дүнтэй байгааг нотолсон чухал баримт боллоо.

💚 Бид цаашид ч байгаль орчныг хамгаалах, нийгмийн хариуцлагатай бизнес эрхлэх зарчимд тууштай байж, ил тод байдлыг эрхэмлэн ажиллах болно.

📌 Хэрэв та бидний үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.mnjoin.mn [email protected] болон 80022292 утсаар холбогдоно уу.

#МНЖОЙН #БайгальОрчин #Аудит #НийгмийнХариуцлага #ТогтвортойХөгжил

Address

Ulaanbaatar
17030

Alerts

Be the first to know and let us send you an email when MN JOIN LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to MN JOIN LLC:

Shortcuts

Share

Category