28/04/2025
Алт 2025 3500 хүрсэн нь дэлхийн түүхэнд хамгийн өндөр түвшинд хүрсэн билээ. Энэ нь эдийн АНУ-ын олон улсад ногдуулсан тариф, АНУ-ХЯТАД-ын худалдааны дайн, орос украйн улсын олон улсын түвшний асуудал эдийн засгийг хямрааж байгаагийн илрэл юм.
Яагаад энэ бидэнд хамаатай гэж. Хамгийн хачирхалтай нь дэлхийн эдийн засагт Доллар он гарсанаас хойш 110-аас 99 хүртэл 10 хувь уналттай байгаа. Яг энэ цаг мөчид монгол төгрөг / долларын ханш 3570 дээр хүрч өссөн байгаа нь.
Монгол Улс 2025 оны төсөвт нүүрсний экспортыг 83 сая тонн, нэг тонн нүүрсний дундаж үнийг 105 ам.доллараар тооцон, нийт 8.7 тэрбум ам.долларын орлого олохоор төлөвлөсөн.
Гэвч дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурч, 2025 оны эхний улиралд тонн нь 80 орчим ам.долларт хэлбэлзэж байна . Энэ нь төлөвлөсөн үнээс 20 орчим хувиар бага байгаа учраас манай улсын гадаад валютын нөөцийн 40 орчим хувийг бүрдүүлдэг нүүрснээс олох орлого 20 хувиар тасалдсанаас үүдэн. Долларын үнэ өсч байгааг харж болно.
Харин ирээдүйг таамаглаж үзвэл: Трамп яг одоо 7 их наяд долларын гадаад өрийг барагдуулах үүднээс өөртөө ашигтай хэлцэл хийж арай хямдаар төлөхөөр зорьж байгаа өөрийнх нь стратеги гэж зарим эх сурвалжууд таамаглаад байгаа. Удахгүй долларын үнэ өсөөд эдийн засаг, худалдааны дайн намжмал байдалд орж, хэлцэлүүд эцэслэгдсэн тухайн үед монгол улсад одоогийн нүүрлээд байгаа эдийн засгийн хямралын давалгаа хүчээ авна. Энэ үед бодлогын хүү, инфляци, долларын ханш 4000 руу ч хүрч магадгүй монголд хадгаламжтай хүн алдагдал хүлээгээд хоцрохвийдээ.
Төгрөгийн ханш долларын эсрэг, өнгөрсөн оны 9 сараас хойш 3380 аас 3570 хүртэл 5.3 хувиар өссөн байна.