SRP Engineer Consulting Mongolia

SRP Engineer Consulting Mongolia “Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа” ХХК

“Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа” ХХК нь Монгол улсын дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулах зорилгоор 2011 оноос ХБНГУ-ын “Эс Ар Пи Шнайдер энд Партнер Инженер Консалт” ХХК-ийн Монгол улс дахь салбар компани болон байгуулагдсан билээ.
“Эс Ар Пи Шнайдер энд Партнер Инженер Консалт” ХХК нь анх 1969 онд ХБНГУлсад үүсгэн байгуулагдсан. Тус компани нь Герман улсын дэд бүтцийн салбарт зураг тө

сөл, зөвлөх үйлчилгээ үзүүлэх арвин туршлагатай. Ялангуяа авто зам, гүүрийн зураг төсөл, хяналтын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр дагнан мэргэшиж энэ чиглэлээрээ ХБНГУлсдаа дээгүүрт орох туршлага, ур чадвар хуримтлуулсан нэр хүндтэй компани болно. Тэр дундаас хурдны замын гүүр, олон түвшний уулзвар, туннель, төмөр зам дээгүүрх гүүрэн гарцын зураг төсөл боловсруулах, хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр Герман улсдаа ижил үйл ажиллагаа явуулдаг компаниудын дундаа ТОП 5-д багтдаг болно.
Монгол улс дах салбар компани болох “Эс Ар Пи инженер консалтинг монголиа” ХХК нь байгуулагдсан цагаасаа авто замын салбарт зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд “Улаанбаатар - Мандалговь чиглэлийн 104 км хатуу хучилттай авто зам”, мөн “Мандалговь - Даланзадгад чиглэлийн 83 км хатуу хучилттай авто зам”-ын төслүүдэд өдөр тутмын технологийн хяналтын зөвлөх үйлчилгээг үзүүлэн ажилласан бөгөөд дээрхи төслүүдийг цаг хугацаанд нь амжилттайгаар хэрэгжүүлснийг батламжлан Зам, тээврийн сайд А.Гансүх дурсгалын бичиг батламж гардуулсан болно.
Манай компани нь барилга угсралтын хяналтын хэлтэс болон зураг төслийн хэлтэстэй бөгөөд нийт 25 гаруй чадварлаг мэргэжлийн ажиллагсадтай. Эдгээрээс 20 нь авто зам, гүүр, геодези, материалын технологи, усны барилга байгууламж зэрэг мэргэжлийн инженерүүд байна. Үүнд: Монгол улсын зөвлөх инженер 1, мэргэшсэн инженер 5, мэргэшсэн төсөвчин 1 тус тус ажиллаж байна. Бид чадварлаг боловсон хүчин бэлтгэх, ажилчдынхаа ур чадварыг дээшлүүлэхэд ХБНГУ дахь толгой компанитайгаа хамтран тодорхой үе шат бүхий зорилтот төлөвлөгөө гарган амжилттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор жил бүр тогтмол 2 ажилтныг герман улсад 2-3 сар дадлагажуулж байна. Одоогийн байдлаар нийт 4 Монгол инженер толгой компанид тодорхой хугацаанд дагалдан ажилласан. Мөн гадаадад боловсрол эзэмшсэн, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан чадварлаг боловсон хүчинг авто зам, гүүрийн салбарт бэлтгэх зорилгоор Герман улсад гүүр, бүтээцийн төлөвлөлтийн инженерийн мэргэжлээр сургууль төгссөн 2 Монгол инженерийг толгой компанийн байнгын ажилтнаар аван ажиллуулж байна.Бидний өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүд нь:
- Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 104 км хатуу хучилттай авто зам барих төслийн өдөр тутмын технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ
- Мандалговь-Даланзадгад чиглэлийн 83 км хатуу хучилттай авто зам барих төслийн өдөр тутмын технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ
- Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны Хараа голын 72.85 у/м төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажлын өдөр тутмын технологийн зөвлөх үйлчилгээ
- Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 27.72 у/м төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажлын технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ
- Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн голын 90 у/м хөвөгч гүүрийн зөвлөх
- Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайг хатуу хучилттай болгон тохижуулах ажлын зураг төсөл боловсруулах
- Дорноговь аймгийн Сайншанд сумын багуудын авто зогсоолын зураг төсөл боловсруулах
- ХУД-ийн 10 дугаар хороо, орон сууцны хороолол дундах авто замын засварын ажлын зураг төсөл
- ХУД-ийн 8 дугаар хороо, Наадамчдын замын уулзвараас Яармагийн автобусны шинэ эцсийн буудал хүртэлх авто замын их засварын ажлын зураг төсөл
- ХУД-ийн 10 дугаар хороо, Нисэхийн орон сууцны уулзвараас 9 дүгээр хорооны автобусны эцсийн буудал хүртэлх авто замын их засварын ажлын зураг төсөл
Одоо хэрэгжүүлж буй төслүүд:
- БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл”-ийн технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ
- БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “ Улаанбаатар олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 30.2 км хурдны авто зам барих төсөл”-ийн зөвлөх “Гуанжоу Ванан Констракшн супервишн” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр дотоодын инженерүүдийн баг гарган ажиллаж байна.
Мөн манай байгууллага нь өөрийн санаачилгаар “ГҮҮР ТӨСӨЛ”-ийг хэрэгжүүлсэн бөгөөд төслийн анхан шатны суурь судалгааны ажлыг 2013 онд амжилттай хийж гүйцэтгэсэн билээ. Төслийн хүрээнд Монгол улсын аймаг, сум, хот, дүүрэг, хороод, суурин газруудын нутаг дэвсгэрт байгаа засварлах шаардлагатай болон шинээр баригдах шаардлагатай гүүр, гүүрэн байгууламжийн хэрэгцээний судалгааг гаргаж улмаар Олон улсад өргөнөөр ашиглагддаг модулан гүүрийн загварыг судлан, гадаадын дэвшилтэт технологийг ашиглан Монгол улсын байгал цаг уур, газар орны онцлогт тохирсон гүүрийн нэг маягийн зураг төсөл (МГ модулан гүүр) боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн.
Бид мэргэжлийн хариуцлагаа ухамсарлан аливаад бүтээлчээр хандаж, шинийг санаачлан харилцагчиддаа чанар болон стандартын өндөр түвшний үйлчилгээг үзүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг.
Манай байгууллагын хэтийн зорилго бол ирээдүйд Монгол улсын дэд бүтцийн салбарт буюу усан хангамжийн технологи, бохир усны менежмент, хатуу биет хог хаягдлын менежмент, барилгын бүх төрлийн бүтээцийн төлөвлөлт, авто зам, гүүр барилгын технологи, төслийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлд тэргүүлэгч компани болох юм.

28/07/2025
15/05/2025

Авто замын инженер мэргэжлээр суралцахын тулд ямар хичээлээр элсэлтийн шалгалт өгөх вэ?

#элсэлтийншалгалт
#ЭШ
#автозамынинженер
#мэргэжилсонголт

Урин дулаан цаг ирж зам, барилгын ажил эхэллээ 🚜🚧🏗️🏗️Авто замын зураг төсөл, техник технологийн хяналтын зөвлөх үйлчилгэ...
18/03/2025

Урин дулаан цаг ирж зам, барилгын ажил эхэллээ 🚜🚧🏗️🏗️

Авто замын зураг төсөл, техник технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг манай хамт олон Улаанбаатар хотод болон хөдөө орон нутгуудад ажиллах инженерүүд хайж байна.
Бид танд найрсаг дулаан хамт олон, тогтвортой ажлын байр, мэргэжлийн өсөж хөгжих боломжийг танд санал болгож байна.👷‍♀️👷👷‍♂️
Бидэнтэй холбогдох утас📞70139025, 99986635

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when SRP Engineer Consulting Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share