MCS Group

MCS Group Эрхэм зорилго - Дэлхийн хөгжлийг Монголд

М-Си-Эс Групп буюу “Mongolian Consulting Services” нь анх 1993 онд эрчим хүчний салбарт зөвлөгөө өгдөг багахан хэмжээний компани болон байгуулагдаж байсан бол өдгөө 9000 ажилтантай, бизнесийн долоон салбарт үйл ажиллагаагаа амжилттай эрхэлж, татвараар дамжуулан улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулагч, баялаг бүтээгч хорь гаруй компанийг эгнээндээ нэгтгэсэн үндэсний томоохон группийн нэг болоод байна.

М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай М банк Өмнөд Солонгосын КакаоБанктай стратегийн түншлэлийг эхлүүллээ Түншлэлийн хүр...
09/04/2026

М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай М банк Өмнөд Солонгосын КакаоБанктай стратегийн түншлэлийг эхлүүллээ

Түншлэлийн хүрээнд КакаоБанк нь Монголын анхны бөгөөд цорын ганц бүрэн дижитал М банкинд стратегийн хөрөнгө оруулалт хийх, алтернатив зээлийн онооны загвар хамтран хөгжүүлэх, бүтээгдэхүүн болон UX зөвлөх үйлчилгээ үзүүлэх, Төв Азид хамтарсан бизнес байгуулах боломжийг судлахаар тохиролцсон юм.

2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр КакаоБанкнаас М банканд стратегийн хөрөнгө оруулалт хийхийн зэрэгц...

📢 “MCS Internship 2026” хөтөлбөрт хамрагдах мэргэжлийн чиглэлүүдийг танилцуулж байна.Хөтөлбөрт шалгарсан оюутнууд М-Си-Э...
07/04/2026

📢 “MCS Internship 2026” хөтөлбөрт хамрагдах мэргэжлийн чиглэлүүдийг танилцуулж байна.

Хөтөлбөрт шалгарсан оюутнууд М-Си-Эс Группийн 14 компанид сонгосон мэргэжлээрээ цалинтай ажиллаж, практик туршлага хуримтлуулахын зэрэгцээ компанидаа үргэлжлүүлэн ажиллах санал авах ч боломжтой.

⏰ Бүртгэлийн хугацаа: 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал
🔗 Бүртгүүлэх холбоос: https://careers.mcs.mn/

📢 М-Си-Эс Группт цалинтай дадлагажих “MCS Internship 2026” хөтөлбөрийн бүртгэл эхэллээХөтөлбөрт магадлан итгэмжлэгдсэн и...
01/04/2026

📢 М-Си-Эс Группт цалинтай дадлагажих “MCS Internship 2026” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Хөтөлбөрт магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3, 4 дүгээр курст 2.8-аас дээш голч дүнтэй суралцаж буй оюутан хамрагдах боломжтой.

Оюутан та https://careers.mcs.mn/ вэб хуудсаар бүртгэл үүсгэн анкетаа илгээгээрэй.

⏰ Бүртгэлийн хугацаа: 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал
📌 Сонгон шалгаруулалт: 2026 оны 4 дүгээр сар

🔗 https://mcs.mn/mn/mcs-internship-2026/

30/03/2026

🌍 Бид “Эх дэлхийн цаг”-т нэгдлээ

Дэлхийн сая сая хүмүүс нэгэн зэрэг нэг цагийн хугацаанд гэрлээ унтраахыг уриалж буй нь эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд бүх нийтийн анхаарлыг хандуулж, ойлголт, оролцоог нэмэгдүүлэхийг зорьж буй хэрэг.

Эрчим хүчийг ухаалгаар ашиглах, илүү хэмнэлттэй, байгальд ээлтэй шийдлийг хэрэгжүүлэх нь зөвхөн өнөөдрийн биш, ирээдүйн хариуцлага юм.

М-Си-Эс Группийн хэмжээнд 2025 онд үр ашигтай технологийн шинэчлэл, ачаалал горимын тохируулга, үйлдвэр оффисын гэрэлтүүлгийг сайжруулах болон бусад арга хэмжээгээр 1'040 орчим МВт.ц эрчим хүч хэмнэж, нарны эрчим хүчээр 1'570 орчим МВт.ц эрчим хүч үйлдвэрлэж ашигласан байна. Үүний үр дүнд бид агаарт 1'957.36 тонн СО2 ялгарахаас зайлсхийснээр хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээнд хувь нэмрээ оруулжээ.

🌎 М-Си-Эс Группийн барилга, байгууламжууд аюулгүй ажиллагаанд нөлөөлөхгүй гэрэлтүүлгээ унтраан “Эх дэлхийн цаг”-т нэгдэж...
27/03/2026

🌎 М-Си-Эс Группийн барилга, байгууламжууд аюулгүй ажиллагаанд нөлөөлөхгүй гэрэлтүүлгээ унтраан “Эх дэлхийн цаг”-т нэгдэж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн гэрэл унтрааж, цахилгаан хэмнэх төдийгөөр хэмжигдэхгүй, эх дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо авран хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал болохыг сануулдаг онцгой арга хэмжээ билээ.

🕯️ 60 минут гэрлээ унтрааж эх дэлхийн цагт нэгдэцгээе!

М-СИ-ЭС ПРОПЕРТИ КОМПАНИ “ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР” ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР АЖИЛЛАЛАА Төслийн ерөнхий гүйцэтг...
17/03/2026

М-СИ-ЭС ПРОПЕРТИ КОМПАНИ “ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР” ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР АЖИЛЛАЛАА

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр М-Си-Эс Проперти компани ажиллаж, монгол инженерүүдийн ур ухаан, чадавх чадамжийг бүрэн илэрхийлсэн, үйлдвэрийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай 17 барилга байгууламжийг бүтээн байгууллаа.

Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлийн усны нөөцийг нэмэгдүүлж, усны хомсдолоос сэргийлэх шинэ боломжийг бүрдүүлж буйгаараа чухал ач холбогдолтой юм.

🔗https://mcs.mn/mn/mcs-property-company-hayagdal-us/

🏥 ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ ЯПОНЫ IUHW ГРУППТЭЙ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ 🇲🇳 🇯🇵Түншлэлийн хүрээнд өмнө нь Монгол Улсад хийх...
03/03/2026

🏥 ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ ЯПОНЫ IUHW ГРУППТЭЙ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ 🇲🇳 🇯🇵

Түншлэлийн хүрээнд өмнө нь Монгол Улсад хийх боломжгүй байсан зарим нарийн оношилгоо, эмчилгээг дотооддоо хийх нөхцөл бүрдэж, урьдчилан сэргийлэх үзлэгийг Япон стандартын дагуу хэрэгжүүлнэ.

Түүнчлэн, Интермед IUHW эмнэлэгт хийсэн үзлэгийн үр дүнг Япон эмч нар давхар хянаж, баталгаажуулах тогтолцоо нэвтэрч буйгаараа чухал ач холбогдолтой юм.

🔗Дэлгэрэнгүй: https://mcs.mn/mn/imc_iuhw/

17/02/2026

~ Утга бэлгэ төгөлдөр дорнын он тоолол эргэсээр гал морин жилтэй бид золгож байна.

🐎 Хүлгийн зоон дээр хүн болж, аяны уртыг, амьдралын бартааг хамтдаа давж, ижил хань шигээ ээнэгшин дасдаг адуу хэмээх амьтныг нүүдэлчин соёлоос салгаж ойлгох аргагүй. Ерөөс Монгол хэмээх өнө холын түүхийг туурайн төвөргөөн дунд бичиж, төрийнхөө сүлдэнд адуугаа залсан ард түмэн билээ, бид.

Бидний түүх соёл, өв уламжлалтай эд эс шиг холбоотой морин жил ийнхүү туурайндаа гал цахилуулан, хийморь даллан айсуй.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

✨ Үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдлэгч М-Си-Эс Групп

17/02/2026

ХИЙМОРЬ ДАЛЛАСАН ЖИЛ 🐎

Монгол хэмээх өнө холын түүхийг туурайн төвөргөөн дунд бичиж, дорнын он тоолол эргэсээр морин жил гал цахилуулан, хийморь даллан айсуй.

Асгасан шагай шиг адууныхаа дунд хийморийн дарцаг шиг дэрвэдэг монголчууд бид өөдөө дэвшихийн ерөөлтэй гал морин жилийг амны бэлгэ дүүрэн, ашдын утга төгөлдөр угтаж байна.

МОНГОЛ ТҮМЭН МИНЬ САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

✨ Үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдлэгч М-Си-Эс Групп

М-Си-Эс Группийн Хиймэл Оюуны Нэгдсэн Стратегийн Төв - MCS AI LAB нь албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.AI инновац, ...
20/01/2026

М-Си-Эс Группийн Хиймэл Оюуны Нэгдсэн Стратегийн Төв - MCS AI LAB нь албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.

AI инновац, судалгаа хөгжүүлэлтийн төв, цаашлаад олон улсын зах зээлд өрсөлдөх AI бүтээгдэхүүнүүдийг экспортлох зорилгоос гадна М-Си-Эс Академийг түшиглэн М-Си-Эс Группийн бүх түвшний мэргэжилтэн болон удирдлагуудыг сурган хөгжүүлэх, байгууллагуудаа бизнес моделийн түвшинд хиймэл оюунаар тоноглох зэргээр дэлхийн хөгжлийг Монгол Улсдаа нутагшуулж байна.

Тус стратегийн төв нь бүхий л бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцсэн машин сургалт, өгөгдлийн шинжилгээ, хиймэл оюуны технологийн шийдлүүдийг М-Си-Эс Группээс гадна бусад бүх байгууллагуудад нээлттэй нэвтрүүлэн хамтдаа хөгжих эрхэм зорилготой юм.

MCS AI LAB-ийн дараахи бүтээгдэхүүнүүдийг байгууллагадаа нэвтрүүлэхээр бол 7777 7781 дугаар, [email protected] имэйлээр эсвэл цахим хуудас руу холбогдоно уу.

26/12/2025

✨Итгэлээр өрдөж, сэтгэлийг асаав✨

Монголчууд бидний хувьд 2025 он эв нэгдлийн бэлгэдэл - спортоор амьсгалсан бахархалт жил байлаа.

Амжилт, ялалт бүхний ард итгэл хайрласан гэр бүл, урам өгсөн найз нөхөд, чиглүүлж зөвлөсөн багш дасгалжуулагч, олон түмний тууштай дэмжлэг байдаг.

Ирээдүй гэрэлтэй…

Шинэ оны мэнд дэвшүүлье. 💫

М-Си-Эс Групп

✨ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “Entr...
24/12/2025

✨ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “Entrepreneur-2025” арга хэмжээнээс М-Си-Эс Группийн таван компани шагнал хүртлээ.

🔗 https://mcs.mn/mn/entrepreneur-2025/

Address

Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when MCS Group posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Our Story

М-Си-Эс Групп буюу “Mongolian Consulting Services” нь анх 1993 онд эрчим хүчний салбарт зөвлөгөө өгдөг багахан хэмжээний компани болон байгуулагдаж байсан бол өдгөө 9000 ажилтантай, бизнесийн долоон салбарт үйл ажиллагаагаа амжилттай эрхэлж, татвараар дамжуулан улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулагч, баялаг бүтээгч 20 гаруй компанийг эгнээндээ нэгтгэсэн үндэсний томоохон группийн нэг болоод байна.