01/05/2026
БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛД ЗОХИОГЧИЙН ХЯНАЛТ ХИЙХ ЯВЦАД ГАРЧ БУЙ ХҮНДРЭЛ, ЭРСДЭЛ
Барилгын чанар, аюулгүй байдал, зураг төслийн хэрэгжилтийг хангах үндсэн механизм болох зохиогчийн хяналтын үйл ажиллагаанд дараах ноцтой хүндрэлүүд нийтлэг тулгарч байна.
ХҮНДРЭЛ
1. Мэргэжлийн инженер, техникийн ажилтны дутагдал
* Барилга угсралтын компаниудад туршлагатай инженер, техникийн ажилтан хангалтгүй
* Зураг төслийг бүрэн уншиж ойлгох чадвар сул
* Ажлын уялдаа холбоо, инженерийн шийдлийг цогцоор нь хянахгүй
* Бригадын ажлыг мэргэжлийн түвшинд удирдах бус, туршлагагүй шинэ төгсөгчөөр формаль хяналт тавиулдаг
* Үүний улмаас зураг зөрчих, стандарт алдагдах, буруу угсралт түгээмэл
2. Удирдлагын мэргэжлийн бус байдал
* Зарим компанийн удирдлага барилгын салбарын мэргэжлийн бус
* Санхүүгийн ашигт хэт төвлөрсөн хандлага давамгайлдаг
* Илэрсэн зөрчил, шаардлагыг үл тоомсорлох
* Чанар, аюулгүй байдлаас илүү хугацаа, мөнгөн урсгалд анхаарах
3. Хуурамч гүйцэтгэл баталгаажуулах шахалт
* Хийгдээгүй ажлыг хийсэн мэтээр актанд гарын үсэг шаардах
* Зохиогчийн хяналтад дарамт үзүүлэх
* Мэргэжлийн дүгнэлтийг санхүүгийн хэрэгсэл болгох оролдлого
Техникийн эрсдэл
* Зураг буруу унших
* Зургийг дур мэдэн өөрчлөх
* Стандартын бус угсралт хийх
* Ирээдүйн ашиглалтын үеийн осол, гэмтэл, чанарын доголдол
Хүний аюулгүй байдлын эрсдэл
* Дарамт шахалт
* Айлган сүрдүүлэх
* Санхүүгийн дарамтаар мэргэжлийн шийдвэрт нөлөөлөх оролдлого
* Хувийн аюулгүй байдалд заналхийлэх нөхцөл
Хуулийн зохицуулалтын сул тал
* Зохиогчийн хяналтаас татгалзах тодорхой эрх зүйн хамгаалалт сул
* Хяналтын шаардлагыг биелүүлэхгүй этгээдэд хүлээлгэх хариуцлага сул
* Ил тод бүртгэл, мөрдөлт хангалтгүй
ЦАХИМ ХЯНАЛТЫН НЭГДСЭН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ ШИЙДЛИЙН САНАЛ
Гол оролцогч талууд:
* Захиалагч
* Зохиогчийн хяналт
* Захиалагчийн хяналт
* Гүйцэтгэгч
* Ус, дулаан, цахилгаан хангагч
* Ашиглагч байгууллага
* Улсын хяналтын байгууллага
Системийн боломжууд:
✔ Барилгын ажлын өдөр тутмын тэмдэглэл
✔ Фото, видео баталгаажуулалт
✔ Акт, шаардлагын цахим бүртгэл
✔ Зөрчил, шаардлагын мөрдөлт
✔ Хугацааны хяналт
✔ Ил тoд мэдээллийн сан
✔ Оролцогч талуудын харилцан хяналт
✔ Хуулийн нотлох баримтын суурь
ХҮЛЭЭГДЭХ ҮР ДҮН
Эрсдэлийг бууруулна:
* Зураг зөрчих
* Хуурамч акт
* Дарамт шахалт
* Хариуцлагагүй байдал
Сайжруулна:
* Ил тод байдал
* Хариуцлагын тогтолцоо
* Барилгын чанар
* Аюулгүй байдал
* Санхүүжилтийн сахилга бат
Санал дүгнэлт:
Барилгын салбарын өнөөгийн нөхцөлд зохиогчийн хяналтын үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн хүний нөөцөд найдах бус, “ЦАХИМ + ИЛ ТОД + ХАРИУЦЛАГАТАЙ” нэгдсэн хяналтын тогтолцоонд шилжих шаардлага бодитоор үүсээд байна.
“Чанартай барилга = Ил тод хяналт + Хариуцлагатай оролцогч талууд”
Barilgachin group БАРИЛГАЧИН худалдааны төв