29/04/2025
Зайсан толгой 1956-1969 он хүртэл ийм байжээ. Энэ хөшөө нь БНМАУ-н эрх чөлөө, тусгаар тогтнолыг харийн түрэмгийлэгчдээс хамгаалах удаа дараагийн байлдаанд алтан амиа өргөсөн Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулан босгосон тэрхүү гэрэлт хөшөө нь "Тахьсан шүтээн" буюу "Чоддин" гэх Түвд нэртэй суваргийн маягаар барьсан байжээ. Чоддин хэлбэрт хөшөө нь Монголын эзэнт гүрний бага хаадын үеийн цайз хэрэм, бэхлэлтийн уламжлалыг хадгалсан байгууламж байсан хэлбэртэй юм байна.
Богд уул нь Хангарьд савдагтай. Хангарьд нь гурван хумстай. Тэр гурван хумс нь Богд уулын хойд талд байрлах гурван толгой болой. Эдгээр гурван толгойн нэг нь мэдээж бидний мэдэх Зайсан толгой билээ. Одоогийн Соёмботой толгойг Зэндмэнь толгой гэдэг бол дунд байрлахыг нь Зайсан, түүний зүүн талд байрлахыг Ум толгой гэдэг байжээ. Зэндмэнь толгойг 1936 онд буюу Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Соёмбо үсэг өрж тавьсан тул түүнээс хойш Соёмбот толгой гэх болжээ.
Зайсан толгойд нэгэн суварга мэт хөшөө байсныг буулгаж одоогийн хөшөөг 1969-1971 онд барьжээ. Барих гэтэл дайны ялалтын хөшөөг дайны ялалт болсон газар буюу Дорнод аймагт байгуулбал яасан юм бэ гэжээ. Гэтэл нэгэн хөгшин лам "Дайн Сэцэн ханы нутагт болж ялалт байгуулжээ. Зайсан толгой нь Сэцэн ханы нутаг тул ялалтын цогцолбор барьхад болохгүй зүйлгүй" гэснээр хуучин байгууламжийг буулгаж барьсан гэнэ дээ.
Байгууламжийг Ерөнхий архитектур Хишигт, архитекту Мишиг, Уртнасан, Өлзийхишиг, Байгууламжийн инженерээр Кусницов, Бадай, Барималч Доржсүрэн, Зулзага, Зураач Үржнээ, Доржханд нарын уран барималчид барьсан цогцолбор нь 27м өндөр Нийслэлийн хамгийн том хөшөө юм. Гэрийн буурь хэлбэртэй тойрогийн радиус нь 22м, 300м урт буюу 612 шат гээд л нарийн харвал зөндөө л гоё чимэглэлтэй.