Олон улсын Эрүүл мэндийн төсөл

Олон улсын Эрүүл мэндийн төсөл Монгол оюун ухаанаар Дэлхийд ноёрхоно эрүүл биед саруул ухаан оршино

🍃 Энэ 7 хоногт өөртөө цаг гаргаарай. Эрүүл мэнддээ анхаарах хамгийн зөв үе бол өнөөдөр.📢 2026 оны 7-р сарын 21, 22, 23-н...
20/07/2026

🍃 Энэ 7 хоногт өөртөө цаг гаргаарай. Эрүүл мэнддээ анхаарах хамгийн зөв үе бол өнөөдөр.

📢 2026 оны 7-р сарын 21, 22, 23-ны өдрүүдэд 13:00 цагаас Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулна.
Жич: Та 2 цагийн завтай ирнэ
🤗 Цаг авахыг хүсвэл утасны дугаараа үлдээгээрэй.

🎁 Өдөрлөгийн үеэр:
✅ Эрдэс, аминдэм оношлогоо
✅ Элэгний өөхлөлт оношлогоо
✅ Эрүүл мэндийн зөвлөгөө, зөвлөмж
ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

⚠️ Элэг өөхөлж байгааг илтгэж болох нийтлэг шинжүүд:
• Ядарч сульдах, эрч хүч буурах
• Хоолны дуршил буурах, дотор муухайрах
• Жин нэмэгдэх (ялангуяа хэвлийн хэсгээр)
• Хэвлийн баруун дээд хэсгээр хөндүүрлэх, дарагдах мэдрэмж

Эдгээр шинж тэмдэг илэрч байгаа бол эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөөнд хамрагдаж, шаардлагатай тохиолдолд танд тохирох эмчилгээний боломжийн талаар мэргэжлийн мэдээлэл аваарай.

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон цаг захиалах бол:

88121011

80092399

88013678

99129772

🌿 Эрүүл элэг – Эрүүл амьдрал
Таны эрүүл мэнд бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө юм.

Бидэн шиг Жимс, хүнсний ногоогоо хятдаас авч иддэг, Мөн хөрсний бохирдол ихтэй, хувийн ариун цэвэр муутай хүмүүст бодито...
07/07/2026

Бидэн шиг Жимс, хүнсний ногоогоо хятдаас авч иддэг, Мөн хөрсний бохирдол ихтэй, хувийн ариун цэвэр муутай хүмүүст бодитоор тулгарч болох нэг шимэгчийн халдвар нь Аскарид шимэгчийн халдвар🪱 🪱
Саяхан энэтхэгийн нэг пэйж хуудсанд Цөсний хүүдийд байгаа шимэгч хорхойн бичлэг үзээд судалж үзтэл Манайд ч тохиолдож байсан болж таарав.
Цааш лавшруулаад судалтал.

Аскарид гэх шимэгч нь дэлхий дахинд хамгийн түгээмэл хүний нарийн гэдсэнд амьдардаг шимэгч хорхой бөгөөд 15-35 см хүртэл томрох боломжтой, Нарийн гэдэснээс ЦЕС,Нойр булчирхайн суваг,Элэгний цөсний сувгуудад, ховор тохиолдолд Цөсний хүүдийд хүртэл орох боломжтой шимэгч хорхой юм.

Бохир хөрс,Бохир гар, Угааж цэвэрлээгүй жимс, хүнсний ногоо, Бохир усаар халддаг. Өдөрт 200,000ш өндөг гаргах чадвартай шимэгч.
Ихэвчлэн: Хятад, энэтхэг, багладеш, пакистан, непал зэрэг ариун цэврийн нөхцөл муутай улсуудад элбэг байдаг.
Хэн халдварлах боломжтой вэ: Бага насны хүүхэд, Эдгээр улсаас ирсэн хүмүүс, Эдгээр улсаас ирсэн жимс хүнсний ногоо, бохир гар, Хөрстэй харьцдаг хүмүүс.
Гэдсэнд бага хэмжээтэй байвал шинж тэмдэг багатай,
Ихэссэн тохиолдолд: Хэвлийн өвдөлт, дотор муухайрах, турах, хоолны дуршил буурах, өтгөнд хорхой харагдах, заримдаа бөөлжсөөр хорхой илрэх шинжүүд илэрнэ./ цагаан хорхой буюу туузан хорхойтой андуурч болохгүй/

Аюултай үедээ: ЦЕС,Нойр булчирхайн суваг, Элэгний цөсний сувгуудад бүр ховор тохиолдолд Цөсний хүүдийд хорхой илэрнэ. Ийм үед цөсний замын бөглөрөл,шарлалт,цөсний хүүдийн үрэвсэл элэгний буглаа, нойр булчирхайн цочмог үрэвсэл үүсгэнэ. Маш ноцтой үед амь насны аюултай.

Оношилгоо: Өтгөнд шимэгч илрүүлэх, ЦДШ, ХЭвлийн эхо, Дуран, ПСР шинжилгээ хийгдэнэ.
Манай оронд тохиолдох боломжтой юу?- Тохиолдож байсан 1970-1990 онуудад ид үе нь баруун аймгуудаар голдуу Баян-өлгий ховд увс завхан гэх аймгуудад нилээд байсан. Сувгуудад орсон цөөн тохиолдол бүртгэгдэж байсан. Шимэгч нь Одоо ч илэрч байгаа боловч яг хүндрэлүүд буюу сувгуудруу орох нь ховор болсон. Гэхдээ ямагт сэргийлэх ёстой.

ЮУг анхаарах ёстой вэ: 1. Хятдаас орж ирж буй бүх жимс, ногоог маш сайн цэвэрлэж угааж ариутгаж хэрэглэх, Гарыг маш сайн угаах, хумсыг урт ургуулахгүй, хумсан завсарх хэрийг сайтар авах, Шимэгчийн шинжүүд илэрвэл шууд эмчид хандах, дур мэдэн эм уухгүй байх.

Мэдээллийг мэдлэг болгож хүргэх нь эмч бидний үүрэг бөгөөд 4-5 эх сурвалжаас хайж харьцуулж байж эдгээр мэдээллийг бэлтгэв.

Ясны сийрэгжилт ингэж харагдана.   Өндөр наслах сайхан ч ясны бэртэл гэмтэлд өртөөгүй хүн ховор.   Хэвтэрт ороод хүний г...
24/06/2026

Ясны сийрэгжилт ингэж харагдана. Өндөр наслах сайхан ч ясны бэртэл гэмтэлд өртөөгүй хүн ховор. Хэвтэрт ороод хүний гарт ороод эрүүл мэнд нь эрс муудаад өрөвдөлтэй.

Ясны сийрэгжилт хэд хэдэн шалтгаанаас болж үүсдэг. Нэг нь витамин Д дутагдал юм. Д дутагдахад хоол хүнснээсээ кальци шингээх чадвар нь муудна. Кальци бол хүний биеийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай эрдэс учраас түүнийгээ нөхөхийн тулд кальци 99% хадгалагддаг яс, шүднээс хулгайлдаг. Ингэж ясны сийрэгжилт үүснэ.

Д хангалттай байхад нэмэлтээр кальци уугаад байх шаардлагагүй.

Кальци нь ясанд шингэхийн тулд магни, D3 витамин, K2, бор зэрэг кофакторууд хэрэгтэй - эс тэгвээс артерийг шохойжуулдаг. Тиймээс манай групп кальци нэмэлтээр уу гэдэггүй.

Д биед хангалттай түвшинд байгааг яаж мэдэх вэ ?. Хүмүүс голдуу витамин Д шинжилгээ өгөөд мэдчихэж болно гэдэг. Гэтэл энэ учир дутагдалтай.

Д витамин буюу Д даавар.нь биед гурван өөр хэлбэрээр оршдог.

Эхнийх нь нарнаас гаргаж авдаг эсвэл нэмэлт витаминаар авдаг идэвхгүй хэлбэр юм.

Хоёр дахь нь энэхүү идэвхгүй хэлбэрээр байгаа Д маань элгэнд очиж хөрвөөд хадгалах хэлбэрт шилждэг. Эмч Д шинжилгээ өгөөд ир гэвэл гарсан хариу энэ хадгалах хэлбэрийг харуулж байна гэсэн үг.
Харин гурав дахь нь хадгалах хэлбэрт байгаа Д маань бөөрөнд очиж жинхэнэ идэвхтэй хэлбэрт шилждэг. Эсүүдэд дохиолол өгч чадах, биед хэрэглэгдэх хувилбар гэсэн үг. Ингэж нарнаас юмуу нэмэлт тэжээлээс авсан Д маань 3 процесс дамжиж байж идэвхтэй хэлбэрт шилждэг байх нь.
Ингэж хөрвөх бүрт магни шаарддаг.

Шинжилгээгээр Д хэмжээг биш, кальци хэмжээг хараад Д ихэдсэн үгүйг мэдчиж болно. Кальци өндөр гарвал Д илүүдэл байна гэсэн үг. Их хэмжээний Д цусны урсгалд их хэмжээний кальцийг шингээдэг мөн ясыг бага зэрэг задалж, хадгалагдсан кальцийг цусанд шууд ялгаруулдаг.

Бөөр нь кальцийг шүүж, шээсээр ялгаруулахын оронд хадгалах дохио өгдөг. Ингээд кальци өндөр гарсан бол Д илүүдэл болсон гэж болно. Харин Д өндөр гарсан байхад Кальци хэвийн бол тэгээд хэвийн.

Яс сийрэгжих өөр нэг шалтгаан бол эрдэс минералын дутагдал байдаг. Ялангуяа борын. Миний Бораксын тухай постийг заавал уншаарай. 👇 байгаа.
Одоо хүн төрөлхтөнд тулгараад байгаа гол асуудал бол эрдэс минералын дутагдал. Нэгэнт бичцэн учир нуршаад яах вэ. Уг нь бораксыг хүн болгон хэрэглэмээр л байгаа юм. Хамгийн хямдхан хамгийн үр дүнтэй арга. Асуувал хэлээд өгье хаанаас авах яаж хэрэглэхийг нь. Эрүүл байх заавал тийм үнэтэй байх шаардлагагүй.
Ер нь бол хөгшин залуугүй ясны сийрэгжилт их өргөн эрүүл мэндийн асуудал болсон.

Saruul Mgl -с хуулав

🩺 ТА ЭЛЭГ ӨДӨР БҮР ЮУ ХИЙДГИЙГ МЭДЭХ ҮҮ?Элэг бол зөвхөн “хор гадагшлуулдаг” эрхтэн биш.Таны идсэн хоол, уусан зүйл, хэрэ...
18/05/2026

🩺 ТА ЭЛЭГ ӨДӨР БҮР ЮУ ХИЙДГИЙГ МЭДЭХ ҮҮ?

Элэг бол зөвхөн “хор гадагшлуулдаг” эрхтэн биш.
Таны идсэн хоол, уусан зүйл, хэрэглэсэн эм, энерги, дархлаа, цусны бүлэгнэлт гээд биеийн олон чухал үйл ажиллагаанд өдөр бүр оролцдог маш завгүй эрхтэн юм.

Доорх 7 үүргийг ойлговол яагаад элгээ хамгаалах хэрэгтэйг илүү сайн мэднэ.

✅ 1. Хорт бодисыг шүүх, гадагшлуулахад оролцоно
Элэг нь цусаар дамжин ирсэн хорт бодис, архи, эмийн үлдэгдэл, бодисын солилцооны хаягдлыг задалж, биед бага хор нөлөөтэй хэлбэрт шилжүүлэхэд тусалдаг.
Тиймээс архи, тамхи, хүнд хоол, дур мэдэн хэрэглэсэн эм зэрэг нь элэгний ачааллыг ихэсгэдэг.

✅ 2. Цөс ялгаруулж, өөх тосны боловсруулалтад тусална
Элэг цөс үүсгэдэг. Цөс нь өөх тосыг задлах, шингээхэд хэрэгтэй.
Хэрэв элэг, цөсний үйл ажиллагаа алдагдвал тослог хоолны дараа гэдэс дүүрэх, хүнд оргих, хоол шингэхгүй байх мэдрэмж төрж болно.

✅ 3. Илүүдэл сахарыг энергийн нөөц болгон хадгална
Хоол идсэний дараа цусан дахь илүүдэл сахарыг элэг гликоген хэлбэрээр хадгалдаг. Харин бие энерги хэрэгтэй үед тэр нөөцийг буцаан ашиглаж, цусан дахь сахарын тэнцвэрийг барихад оролцоно.
Тиймээс элэг бол биеийн “энергийн агуулах” гэж хэлж болно.

✅ 4. Өөх тос, холестерины солилцоог зохицуулна
Элэг өөх тос, холестерин, зарим тээвэрлэгч уургийн солилцоонд чухал үүрэгтэй.
Хэт их тослог хоол, илүүдэл жин, хөдөлгөөний дутагдал нь элгэнд өөх хуримтлагдах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

✅ 5. Уураг болон цус бүлэгнэлтийн хүчин зүйл үүсгэнэ
Элэг альбумин зэрэг цусны чухал уургууд болон цус бүлэгнэхэд хэрэгтэй зарим хүчин зүйлсийг үүсгэдэг.
Элэгний үйл ажиллагаа ноцтой муудвал хаван үүсэх, амархан хөхрөх, цус тогтохгүй байх зэрэг асуудал гарч болдог.

✅ 6. Витамин, эрдэс бодис хадгална
Элэг A, D, B12 зэрэг зарим витамин болон төмөр зэрэг эрдсийг нөөцөлдөг.
Энэ нь биеийн энерги, цус төлжилт, дархлаа, ясны эрүүл мэнд зэрэг олон үйл ажиллагаанд дэмжлэг болдог.

✅ 7. Дархлааг дэмжиж, цусыг хамгаалах үүрэгтэй
Элэг нь цусыг шүүх явцдаа нян, вирус, хэрэггүй бодисуудтай тэмцэхэд дархлааны системд тусалдаг.
Тиймээс элэг эрүүл байх нь зөвхөн хоол боловсруулалт биш, биеийн хамгаалах чадвартай ч холбоотой.

📌 Санах зүйл:
Элэг өдөр бүр чимээгүй ажилладаг. Харин архи, тослог хоол, илүүдэл жин, нойр дутуу байдал, стресс, дур мэдэн эм хэрэглэх зэрэг нь элгийг удаан хугацаанд ачаалалд оруулдаг.

🌿 Элэгээ хамгаалахын тулд:
Архи, пивог багасгах, тослог хоолоо хязгаарлах, усаа сайн уух, хөдөлгөөн хийх, хангалттай унтах, эмийг зөв хэрэглэх, элэгний шинжилгээг үе үе өгөх нь чухал.

⚠️ Хэрэв баруун хавирганы доор өвдөх, удаан ядрах, арьс нүд шарлах, хэвлий томрох, шээс бараан болох зэрэг шинж илэрвэл эмчид хандаарай.
✅ Ойр дотнын хүндээ хуваалцаарай.
Элэг эрүүл байх нь бүх биеийн эрүүл мэндтэй холбоотой.

ЭЛЭГ ӨӨХЛӨЛТ ➡️ ЭЛЭГ ХАТУУРАЛ ➡️ ЭЛЭГНИЙ ЦИРРОЗ ЯАЖ БИЙ БОЛДОГ ВЭ?📍​1. Үндсэн шалтгаан: "Сахар бол шинэ архи"​Элэг өөхлө...
16/05/2026

ЭЛЭГ ӨӨХЛӨЛТ ➡️ ЭЛЭГ ХАТУУРАЛ ➡️ ЭЛЭГНИЙ ЦИРРОЗ ЯАЖ БИЙ БОЛДОГ ВЭ?

📍​1. Үндсэн шалтгаан: "Сахар бол шинэ архи"

​Элэг өөхлөлтийг архинаас үүдэлтэй элэгний гэмтэлтэй ижил түвшинд авч үздэг. Гэхдээ энд "хор" нь архи биш, харин фруктоз юм.

​Фруктозын замын зураг: Бусад нүүрс ус (глюкоз) биеийн бүх эсэд энерги болдог бол фруктоз шууд элэг рүү очдог. Элэг үүнийг боловсруулах явцад Lipogenesis буюу "өөх үйлдвэрлэх" процесс явагдаж, элэг өөрөө өөхөн дотор "живж" эхэлдэг.

​Үр дагавар: Энэ нь элгэнд үрэвсэл үүсгэж, яг л архи их уусан мэт сорвижилт (cirrhosis) руу хөтөлдөг.

📍​2. Инсулин ба "Дотор өөх" (Visceral Fat)

Элэг өөхлөлтийг Инсулины тэсвэржилттэй салшгүй холбоотой гэж үздэг.
​Цусны сахар ихсэх тусам инсулин өндөр байна.
​Өндөр инсулин нь элэгний орчимд өөх нөөцлөх тушаал өгдөг.
​Энэхүү "хэвлийн өөх" нь зүгээр нэг идэвхгүй өөх биш, харин үрэвсэл үүсгэгч химийн бодисуудыг (cytokines) байнга ялгаруулж, элгийг улам гэмтээдэг "хорт үйлдвэр" болдог.

📍​3. Гэдэсний эрүүл мэнд ба Элэгний ачаалал

​Функциональ анагаах ухааны нэг гол ойлголт нь "Нэвчимтгий гэдэс" (Leaky Gut) юм.
​Хэрэв гэдэсний хана муудвал хоол боловсруулах замаас бактерийн хорт бодисууд (LPS) цусны урсгалаар дамжин хамгийн түрүүнд элгэнд очдог.
​Элэг эдгээр хортой тэмцсээр байгаад туйлдаж, өөх тосны метаболизмыг зохицуулах үндсэн ажлаа орхигдуулдаг.

📍​4. Хоргүйжүүлэх тогтолцооны гацалт

​Элэг өөхлөлттэй хүмүүст Глутатион (биеийн гол антиоксидант) маш бага байдаг. Хүрээлэн буй орчны хорт бодисууд (пестицид, хуванцар, хүнд металл) элэгний хоргүйжүүлэх замыг бөглөдөг. ​Элэг өөрөө "хордоод" ирэхээр өөхийг шатааж, гадагшлуулж чадахаа байдаг.

​Тэрээр үүнийг эмээр биш, амьдралын хэв маягаар 100% буцаах (reverse) боломжтой гэж үздэг.

☘️​Бид "детокс" гэдэг үгийг маш их сонсдог. Энгийнээр хэлбэл, энэ нь бие махбодоос хорт бодисыг гадагшлуулах үйл явц юм. Бидний эс бүрт өөрийгөө цэвэрлэх систем байдаг бөгөөд үүнд глутатион, металлотионеин зэрэг тусгай молекулууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд хүнд металл (тугалга, мөнгөн ус г.м)-ыг өөртөө нааж, биеэс зайлуулдаг "соронз" мэт ажилладаг.

​Элэг бол биеийн хоргүйжүүлэх төв станц юм. Тэрээр зөвхөн идсэн хоол хүнс биш, амьсгалсан агаар, арьсаар нэвтэрсэн (тос, шүршигч бодис г.м) бүх хорт бодисыг цуснаас шүүж авдаг.

Элэг энэ ажлыг 3 үе шаттайгаар гүйцэтгэнэ.

📍Phase 1: Өөрчлөх шат (Бэлтгэл)

Элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааны 1-р шатыг маш энгийнээр тайлбарлая.

​Үүнийг та бие доторх "Химийн анхан шатны боловсруулалтын үйлдвэр" гэж ойлгож болно.

​Бидний биед орж ирж буй хорт бодисууд (эм тариа, агаарын бохирдол, хүнсний нэмэлтүүд) ихэвчлэн тосонд уусдаг хэлбэртэй байдаг. Тосонд уусдаг бодисууд нь биеэс гадагшлах дургүй, өөхөн эд болон эсүүдэд "нуугдаж" үлддэг аюултай. ​1-р шатны зорилго бол эдгээр бодисыг 2-р шатанд ороход нь бэлдэж, химийн бүтцийг нь өөрчлөх юм.

​Энэ шатанд тосонд уусдаг хорт бодисыг усанд уусдаг хэлбэрт шилжүүлж эхэлнэ. Энэ үйл явцын явцад "чөлөөт радикал" гэх түр зуурын, маш идэвхтэй хортой бодисууд үүсдэг. Хэрэв Phase 2 удаан байвал эдгээр бодисууд элгийг гэмтээх эрсдэлтэй.

❤️1-р шатыг хэрхэн зөв дэмжих вэ?

​1-р шатны үйл явцад үүсэж буй чөлөөт радикалуудыг саармагжуулахын тулд танд дараах зүйлс хэрэгтэй:

​Витамин B бүлэг (B2, B3, B6, B12, фолат) - Ферментүүд ажиллахад шаардлагатай "түлш".

​Антиоксидантууд - Витамин C, E, селен, цайр.

​Сүүн зараа (Milk Thistle): Элэгний эсийг Phase 1-ийн үеэр гэмтэхээс хамгаалдаг.

📍​Phase 2: Саармагжуулах шат (Нэгтгэх)

​1-р шатнаас гарсан "завсрын бүтээгдэхүүнүүд" нь ихэвчлэн маш идэвхтэй, хортой, усанд уусдаггүй хэвээр байдаг. 2-р шатны гол үүрэг бол эдгээр бодисууд дээр өөр нэгэн молекулыг "нааж" өгснөөр тэднийг усанд бүрэн уусдаг болгох явдал юм. Ингэж байж л хор биеэс шээс эсвэл өтгөнөөр дамжин гадагшилна.

​2-р шатны "Холбогч" 6 зам

​Элэг хорт бодисын төрлөөс хамаарч 6 өөр төрлийн химийн "цавуу" ашигладаг:

🔸​Глутатионтой холбох: Хамгийн хүчтэй зам. Глутатион хэмээх молекул хорт бодистой наалдаж, тэднийг саармагжуулна. (Хүнд металлуудыг ингэж гаргадаг).

🔸​Сульфатжуулах (Хүхэртэй холбох): Эстроген даавар, бамбай булчирхайн даавар болон хүрээлэн буй орчны хорыг гадагшлуулна.

🔸​Глюкуронжуулах: Эм тариа, хүнсний нэмэлт бодис, билирубинийг гадагшлуулахад ашиглагддаг хамгийн нийтлэг зам.

🔸​Метилжүүлэх: Метил бүлгийг ашиглаж хорыг саармагжуулна. Энэ зам нь сэтгэл зүй, ДНХ-ийн эрүүл мэндэд маш чухал.

🔸​Ацетилжуулах: Кофеин болон зарим төрлийн антибиотикийг боловсруулна.

🔸​Амин хүчилтэй холбох: Глицин зэрэг амин хүчлүүдийг ашиглаж хорыг гадагшлуулна.

⚠️​2-р шатанд тулгарах гол асуудал: "Гацалт"

​Хамгийн аюултай зүйл бол 1-р шат маш хурдан ажиллаж, 2-р шат нь удаан ажиллах (шим тэжээл дутмаг эсвэл генетикийн шалтгаанаар) үед үүсдэг. Энэ үед 1-р шатнаас гарсан "хортой завсрын бүтээгдэхүүнүүд" биед хуримтлагдаж, элэгний эсийг шууд гэмтээж, үрэвсүүлж эхэлдэг.

❤️​2-р шатыг хэрхэн зөв дэмжих вэ?

​2-р шат нь маш их хэмжээний "түүхий эд" буюу шим тэжээл шаарддаг. Хэрэв эдгээр нь дутагдвал хоргүйжүүлэлт зогсоно:

🌱Амин хүчлүүд (Glycine, Taurine, Glutamine, Cysteine): Элэг нь хорт бодисыг эдгээр амин хүчлүүдтэй "холбож" саармагжуулдаг. Ялангуяа амин хүчлээр баялаг яс, махны шөл энд маш чухал гэдгийг онцолдог.

🌱​Хүхэр (Sulfur): Сонгино, сармис, өндөг, брокколид агуулагддаг хүхэр нь Phase 2-ийн гол зам болох Sulfation-д шаардлагатай.

🌱​NAC (N-Acetyl Cysteine): Глутатионы эх үүсвэр болохоос гадна Phase 2-ийн процессыг шууд дэмждэг.

🌱Магни: Ферментүүд ажиллахад туслах гол эрдэс.

🌱​B витаминууд: Ялангуяа B12, фолат (Метилжүүлэх замд).

🌱​Витамин С: Глутатионыг эргэн сэргээхэд тусалдаг.

2-р шат бол элэгний "сав баглаа боодлын" хэсэг юм. Тэр хорыг биеэс гарах боломжтой (усанд уусдаг) хэлбэрт оруулж баглаад, хаалгаар гаргаж өгдөг.

📍​Phase 3: Зайлуулах шат (Гадагшлуулах)

Энэ бол хоргүйжүүлсэн бодисыг эсийн дотроос гадагш (цөс рүү эсвэл цус руу) шахах шат юм.

​Хоргүй болсон бодисууд цөсөөр дамжин нарийн гэдэс рүү орно. Хэрэв цөс өтгөрсөн эсвэл зогсонги байдалтай бол хорт бодис гэдсэнд буцаж шимэгддэг.

​Гэдэсний эрүүл мэнд: Гэдсэнд байгаа "муу" бактериуд (beta-glucuronidase фермент ялгаруулж) саармагжсан хорыг эргүүлэн задалж, цусанд буцааж оруулах аюултай байдаг.

❤️3​-р шатыг хэрхэн зөв дэмжих вэ?

🌱​Гашуун хүнс: TUDCA, Артишок, багваахай цэцгийн цай (dandelion tea) нь цөс ялгаралтыг дэмждэг.

🌱​Магнийн хэрэглээ: Детокс нь эрчим хүч (ATP) шаарддаг процесс бөгөөд магни нь эсийн түвшний энергийн солилцоонд чухал үүрэгтэй.

🌱Ус болон Эслэг: Хорт бодисууд шээс, хөлс болон өтгөнөөр гадагшилдаг тул хангалттай хэмжээний ус уух, эслэг хэрэглэх шаардлагатай.

🌱​Гарц (Elimination): Хэрэв өтгөн хатаж байвал элэгний гадагшлуулсан хорт бодисууд цусанд эргэж шингэх аюултай. Тиймээс элэгний детокс хийхээс өмнө гэдэсний үйл ажиллагаа хэвийн байгааг шалгаарай.

☝️ЭЛЭГНИЙ БИЕД ГҮЙЦЭТГЭХ ҮҮРГҮҮД

▶️Гормоны метаболизм ба тэнцвэр

​Элэг бол гормоны "оршуулгын газар" юм. Биед үүргээ гүйцэтгээд дууссан эстроген, кортизол, альдостерон зэрэг гормонуудыг элэг задалж, биеэс зайлуулах ёстой. Хэрэв элэгний үйл ажиллагаа удааширвал эстроген дахин цусанд шимэгдэж "эстроген давамгайлал" үүсэх эрсдэлтэй. Мөн элэг нь бамбай булчирхайн идэвхгүй T4 гормоныг идэвхтэй T3 хэлбэрт шилжүүлэх үйл явцын 60 орчим хувийг гүйцэтгэдэг.

▶️​Шүүрэл ба Боловсруулалт (Цөс бэлтгэл)

​Элэг өдөр бүр тасралтгүй цөс үйлдвэрлэдэг. Цөс нь хоёр үндсэн үүрэгтэй:

1. Хоол боловсруулах замаар орж ирсэн өөхийг эмульсжүүлж, өөхөнд уусдаг витаминуудыг (A, D, E, K) шимэгдүүлэх.

2. Элэгний шүүсэн хорт бодисуудыг (Phase II-оос гарсан) өтгөнөөр дамжуулан гадагшлуулах "тээврийн хэрэгсэл" болох.

🔸​Шим тэжээлийн нөөцлөлт ба Нийлэгжүүлэлт
​Элэг нь зөвхөн цэвэрлэгч биш, агуулах юм.

🔸​Гликоген: Цусан дахь сахарыг тогтвортой барихын тулд энергийг гликоген хэлбэрээр нөөцөлнө.

🔸​Витамин, эрдэс бодис: Витамин B12, төмөр, зэс болон өөхөнд уусдаг витаминуудыг хадгалдаг.

🔸​Уураг нийлэгжүүлэлт: Цусан дахь шингэний тэнцвэрийг баригч альбумин болон цус бүлэгнүүлэх хүчин зүйлсийг үйлдвэрлэдэг.

​▶️Холестерины зохицуулалт

​Бие дэх нийт холестерины дийлэнх хувийг (80% орчим) элэг өөрөө үйлдвэрлэдэг. Энэ нь эсийн бүрхүүл, тархины үйл ажиллагаа болон стрессийн гормон үйлдвэрлэхэд ашиглагддаг. Элэг нь холестериныг тээвэрлэгч LDL, HDL-ийг зохицуулж, илүүдлийг нь цөсөөр дамжуулан гадагшлуулдаг.

​▶️Дархлааны систем ба Купферийн эсүүд

​Элэгний дотор "Купферийн эс" (Kupffer cells) гэж нэрлэгддэг тусгай макрофагууд байдаг. Эдгээр нь гэдэснээс цусаар дамжин ирж буй нян, бактери, хорт бодисыг элэгний эсэд хүрэхээс нь өмнө устгаж, дархлааны анхны хамгаалалт болдог.
​

Функциональ анагаах ухааны үүднээс элэг бол зүгээр нэг эрхтэн биш, биеийн бүх системтэй (гэдэс, бамбай булчирхай, тархи, арьс) нягт холбоотой биохимийн идэвхтэй систем юм. Хэрэв Phase I болон Phase II-ийн хооронд тэнцвэр алдагдвал (жишээ нь шим тэжээлийн дутагдлаас болж Phase II удаашрах) биед исэлдэлтийн стресс үүсэж, архаг үрэвслийн суурь болдог.

​🩸 ЭЛЭГНИЙ ГЭМТЭЛ БА ЦИРРОЗЫН ҮНДСЭН ШАЛТГААНУУД

🔺​Архины хэтрүүлэлт (тэр байтугай дунд зэргийн хэрэглээ)
🔺Архины бус гаралтай элэгний өөхлөлт (NAFLD)-Сахар, ургамалын тос, инсулин тэсвэржилттэй холбоотой
🔺Архины бус стеатогепатит (NASH)-Ихэвчлэн фруктозоос үүдэлтэй үрэвсэлтэй элэгний өөхлөлт
🔺​Вируст гепатитын архаг халдварууд (B ба C)
🔺​Эмийн бүтээгдэхүүнүүд — Өвчин намдаах эмүүд, статин, антибиотик, антидепрессант
🔺​Хүрээлэн буй орчны хорт бодисууд-Мөөгөнцөр, пестицид, хүнд металл, хуванцар
🔺​Аутоиммун гепатит
🔺​Төмөр эсвэл зэсийн илүүдэл
🔺​Гэдэсний эрүүл мэнд муу байх-Нэвчимтгий гэдэснээс (Leaky gut) ялгардаг эндотоксинууд (LPS) элгийг ачаалдаг

Мэргэжилтнүүдийн санал болгож буй элэг рүү орох хорт бодисуудын "ОРЦЫГ ХААХ" 4 гол чиглэл:

⛔​1. Үрэвсэл үүсгэгч "Гурвал" (The Big Three)

​Эдгээр гурван зүйл нь элэгний детокс ферментүүдийг саатуулж, биед байнгын үрэвсэл үүсгэдэг.

🔺​Элсэн чихэр ба Гурил: Цусан дахь инсулиныг огцом өсгөдөг. Инсулин өндөр байх үед бие махбод "өөрөө цэвэрлэх" (Autophagy) үйл явцаа зогсоодог.

🔺​Кофеин: Др. Бен Линчийн үзэж байгаагаар зарим хүний ген (CYP1A2) кофеиныг маш удаан задалдаг. Детоксын үед кофеин уух нь элэгний1-р үе шатыг хэт ачаалж, бусад токсиныг шүүх боломжийг нь хязгаарладаг.

🔺​Согтууруулах ундаа: Элэгний хувьд хамгийн нэгдүгээр зэргийн "хор" тул бусад бүх детокс процессыг зогсоож байгаад зөвхөн спиртийг задлахад энергиэ зарцуулдаг.

⛔​2. Химийн нэмэлтүүд ба Токсинууд

​Хүнсний үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан (Processed food) бүтээгдэхүүнээс татгалзах.

🔺​MSG ба Хиймэл амт оруулагч: Эдгээр нь мэдрэлийн эсийг цочроож (excitotoxins), элэгний ачааллыг нэмдэг.

🔺​Хадгалалтын бодисууд: "Нитрат" болон "Сульфит" агуулсан боловсруулсан махан бүтээгдэхүүн (хиам, утсан мах)-ээс татгалзах.

🔺​Хүнд металл ба Пестицид: Химийн бордоотой хүнс нь элэгний Cytochrome P450 ферментийн системийг гэмтээдэг. Пестицид ихээр агуулдаг төрлийн ногоо, жимсийг заавал органик хэлбэрээр сонгохыг зөвлөдөг. Мөн жимс ногоог алимны цуу, содоор зөв угаах.

⛔​3. Гал тогоо болон Гэр ахуйн "Орц"-ыг хаах

​Токсин зөвхөн хоолоор бус арьс болон амьсгалаар ордог.

🔺​Хуванцар (BPA/BPS): Хуванцар саванд халуун хоол хийх, хуванцар савнаас ус уухыг зогсоох. Эдгээр нь "Xenoestrogens" буюу элэгний задалж амждаггүй хиймэл даавар болж биед хуримтлагддаг.

🔺​Наалддаггүй (Non-stick) хайруулын таваг: PFOA/PFAS химийн бодисууд нь элэг болон бөөрөнд хортой нөлөө үзүүлдэг тул ширэм эсвэл ган (stainless steel) сав суулга ашиглахыг зөвлөдөг.

​4. Далд үрэвсэл үүсгэгч хүнс (Elimination Protocol)

🔺​1. Сахар болон Фруктоз

​Сахар болон өндөр фруктозтой эрдэнэ шишийн сироп нь элэгний өөхлөлтийг шууд өдөөдөг. Фруктоз нь зөвхөн элгэнд боловсруулагддаг тул их хэмжээгээр хэрэглэхэд элэг "ядарч", детокс хийх нөөцөө өөх тос үйлдвэрлэхэд зарцуулж эхэлдэг. Хийжүүлсэн ундаа, бэлэн чихэр, савласан шүүс гэх мэт.

🔺​2. Транс тос болон Хэт боловсруулсан ургамлын тос

​Наранцэцэг, эрдэнэ шиш, шар буурцгийн тос нь үрэвсэл үүсгэгч Омега-6 ихтэй. Транс тос нь элэгний эсийн бүрхүүлийг хатууруулж, Phase 3 буюу хог гадагшлуулах үйл явцад саад болдог. Түргэн хоол, шарсан төмс, маргарин, дэлгүүрийн нарийн боов.

🔺​3. Алкоголь (Согтууруулах ундаа)
​
Элэг согтууруулах ундааг хамгийн түрүүнд зайлуулах "онцгой байдал" зарладаг. Энэ үед бусад хорт бодисуудыг (эм, гормон г.м) цэвэрлэх ажил хойшлогдож, биед хорт бодис хуримтлагдана. Мөн алкоголь нь Phase 2-т хэрэгтэй глутатионы нөөцийг маш хурдан шавхдаг.

🔺​4. Хэт их кофеин

​Кофеин нь Phase 1-ийг маш хүчтэй идэвхжүүлдэг. Хэрэв таны Phase 2 сул бол (уураг, ногоо бага иддэг бол) кофе их уух нь биеийг илүү их "исэлдэлтийн стресс"-т оруулна.

🔺5. Удаан хадгалсан, хөгцөрсөн үр тариа (Афлатоксин)
​
Чийгтэй газар хадгалсан самар, үр тарианд үүсдэг афлатоксин нь элгэнд хамгийн хортой бодисын нэг бөгөөд элэгний хорт хавдар үүсгэх эрсдэлтэй.

ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ 🫟ЭЛЭГНИЙ ӨӨХЛӨЛТИЙН ХЭМЖЭЭ🫟ЭЛЭГНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ тодорхойлно. Элэг өвддөггүй эрхтэн. Тиймээс элэгний өвчл...
11/05/2026

ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
🫟ЭЛЭГНИЙ ӨӨХЛӨЛТИЙН ХЭМЖЭЭ
🫟ЭЛЭГНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ тодорхойлно.

Элэг өвддөггүй эрхтэн. Тиймээс элэгний өвчлөлийг хүмүүс хожуу анзаардаг.
Туранхай хүмүүс ч элэгний ӨӨХЛӨЛТТЭЙ байдаг. Үнэн хэрэгтээ олон хүмүүс энэ өвчинтэй гэдгээ мэддэггүй байж магадгүй юм. Гэсэн хэдий ч шинж тэмдгүүд илрэх үед дараахь шинж тэмдгүүд хүчтэй илэрнэ.
⚡️Ядарсан мэдрэмж, сул дорой байдал
⚡️Хэвлийн хэсэг, баруун эсвэл төв рүү чиглэсэн бага зэргийн өвдөлт
⚡️Элэгний ферментийн түвшин нэмэгдсэн (AST, ALT гэх мэт)
⚡️Инсулин ба триглицеридын түвшин нэмэгддэг

Шалтгаан нь:
• Хөдөлгөөн бага
• Чихэр, боловсруулсан хоол /хүчиллэг хүнс/ их
• Стресс өндөр
• Холестерин хэлбэлздэг

Одоо яах вэ?
1️⃣ Эрүүл амдралын хэв маяг хэвшүүлэх
2️⃣ Элэгний өөхлөлтийн хэмжээг тодорхойлуулах
3️⃣ Элэгний ачааллыг багасгах

Утас: 90629214 88121011 дугааруудаар АМЖИЖ бүртгүүлээрэй 🤗

ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА🙌

📣 ЭРҮҮЛ МЭНДЭЭ ШАЛГУУЛАХ БОЛОМЖ – ҮНЭГҮЙӨөрийгөө хайрладаг хүнэрүүл мэнддээ анхаардаг.🎉 ЭРҮҮЛ МЭНДИЙН ВИП ӨДӨРЛӨГ зохион...
09/05/2026

📣 ЭРҮҮЛ МЭНДЭЭ ШАЛГУУЛАХ БОЛОМЖ – ҮНЭГҮЙ

Өөрийгөө хайрладаг хүн
эрүүл мэнддээ анхаардаг.

🎉 ЭРҮҮЛ МЭНДИЙН ВИП ӨДӨРЛӨГ зохион байгуулагдана.

📅 2026 оны 5 сарын 9, 10ны өдрүүдэд
(2 өдөр явагдана – суудал хязгаартай)

Та дараах үзүүлэлтүүдээ үнэгүй тодорхойлуулна:

✅ Ясны жин /кальци/
✅ Булчингийн масс
✅ Биеийн жин
✅ Усны хэмжээ
✅ Дотор өөхний хэмжээ
✅ Биологийн нас
✅ Калорийн хэрэгцээ
✅ Биеийн жингийн индекс (BMI)

Мөн
🥗 Эрүүл зөв хооллолт
💪 Амьдралын зөв хэв маяг
талаар үнэгүй сургалт, зөвлөгөө өгнө.

⏰ Та 2 цагийн зав гарган ирэхэд болно.

⚠️ Суудал хязгаартай тул урьдчилж бүртгэнэ.

📲 Бүртгүүлэх бол “+” тэмдэг эсвэл утасны дугаараа коммент дээр үлдээгээрэй.

Дархан хотын зарын нэгдсэн групп

ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ 🫟ЭЛЭГНИЙ ӨӨХЛӨЛТИЙН ХЭМЖЭЭ🫟ЭЛЭГНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ тодорхойлно. Элэг өвддөггүй эрхтэн. Тиймээс элэгний өвчл...
06/04/2026

ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
🫟ЭЛЭГНИЙ ӨӨХЛӨЛТИЙН ХЭМЖЭЭ
🫟ЭЛЭГНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ тодорхойлно.

Элэг өвддөггүй эрхтэн. Тиймээс элэгний өвчлөлийг хүмүүс хожуу анзаардаг.
Туранхай хүмүүс ч элэгний ӨӨХЛӨЛТТЭЙ байдаг. Үнэн хэрэгтээ олон хүмүүс энэ өвчинтэй гэдгээ мэддэггүй байж магадгүй юм. Гэсэн хэдий ч шинж тэмдгүүд илрэх үед дараахь шинж тэмдгүүд хүчтэй илэрнэ.
⚡️Ядарсан мэдрэмж, сул дорой байдал
⚡️Хэвлийн хэсэг, баруун эсвэл төв рүү чиглэсэн бага зэргийн өвдөлт
⚡️Элэгний ферментийн түвшин нэмэгдсэн (AST, ALT гэх мэт)
⚡️Инсулин ба триглицеридын түвшин нэмэгддэг

Шалтгаан нь:
• Хөдөлгөөн бага
• Чихэр, боловсруулсан хоол /хүчиллэг хүнс/ их
• Стресс өндөр
• Холестерин хэлбэлздэг

Одоо яах вэ?
1️⃣ Эрүүл амдралын хэв маяг хэвшүүлэх
2️⃣ Элэгний өөхлөлтийн хэмжээг тодорхойлуулах
3️⃣ Элэгний ачааллыг багасгах

Утас: 90629214 дугааруудаар АМЖИЖ бүртгүүлээрэй 🤗

ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА🙌

19/03/2026

Элэг , Зүрх өөхөлсөн байна уу? Эмийн бус аргаар өөхлөлтөөсөө САЛЖ БАЙНА.

Би таньд дотор өөхнөөс салхад тусалхад бэлэн 🥰
Та дотор өөхнөөсөө салахад бэлэн үү? 😊
Таны эрүүв мэнд таны гарт

ХҮРЭН МАНЖИН ХОРИГЛОХ ЗААЛТУУДЭмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үед хүрэн манжин хэрэглэх нь цус шингэлж, доошоо цус алдах а...
19/03/2026

ХҮРЭН МАНЖИН ХОРИГЛОХ ЗААЛТУУД
Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үед хүрэн манжин хэрэглэх нь цус шингэлж, доошоо цус алдах аюултай.
Халууны улиралд хүрэн манжин цус хөөргөдөг учир ямар ч хүнд хамраас цус их гаргадаг.
Сүүлийн үед хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, ургамлын гаралтай хүнсийг илүү их хэрэглэх болсон. Гэхдээ зарим ургамал бүх хүнд, бүх үед тохирдоггүй гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулдаг.
Хэрэв дотуур цус алдалттай, тархиндаа уйланхайтай, наалдангтай бол хэрэглэж болохгүй. Учир нь тархинд
•судас өргөсөх
•тархины даралт нэмэгдэх
•хаван үүсгэдэг.
Мөн таталт өгдөг хүн хэрэглэж болохгүй.
Тухайн ургамал нь биеийн цусны эргэлт, дулааны солилцоонд хүчтэй нөлөөлдөг тул болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
Энгийн хүн хүрэн манжинг 7 хоногт 2оос дээш удаа хэрэглэхгүй байх ёстой.

❗ Хослуулж болохгүй хүнс

Дараах хүнстэй хамт хэрэглэвэл бөөр болон элэгт ачаалал өгдөг:

• Сармис
• Сонгино
• Улаан чавга
• Хүн орхоодой

Иймээс элэг, бөөрний өвчтэй хүмүүс хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Эдгээртэй хольж хэрэглэвэл бөөрийг хэт их ачааллаж, их хэмжээгээр шээс ялгаруулж, элэг бөөрийг усгүйжүүлэн, хордлогыг биеэр улам тараадаг учир элэг болон бөөрний өвчний үед хэрэглэж болохгүй.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Олон улсын Эрүүл мэндийн төсөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share