Bizmap

Bizmap Map the opportunities

28/01/2013

"Хэрвээ та ѳѳрчлѳлтийг ѳѳрѳѳсѳѳ хийхгүй бол ѳѳрчлѳлт таны эсрэг чиглэх аюултай."

"If you do not change, you run the risk of things changing against you."
Niraj Shah, CEO at Wayfair

Орлогын хэмжээгээрээ хамгийн баян тѳсѳвтэй Засгийн Газар буюу хамгийн нѳлѳѳ бүхий орныг АНУ тэргүүлж байгаа бол манай ур...
22/01/2013

Орлогын хэмжээгээрээ хамгийн баян тѳсѳвтэй Засгийн Газар буюу хамгийн нѳлѳѳ бүхий орныг АНУ тэргүүлж байгаа бол манай урд хѳрш 3-т жагсаж байна.
Харин нэг хүн амд ногдуулж тооцсон хүснэгтээс манай оронтой тѳстэй эдийн засгийн бүтэцтэй, газрын баялаг ихтэй, хүн ам сийрэг Норвеги, Канад улсууд дээгүүр явж байгаа байна.
Манай орны тѳсвийн орлого нийт хэмжээгээрээ ч нэг хүнд ногдуулсан хэмжээгээрээ ч нилээн бага хэмжээтэй байна. Хѳрш орнуудтай харьцуулахад манай тѳсвийн орлого дотооддоо жилд бүтээж буй нийт баялгийн нилээн ѳндѳр хувийг эзэлж байна. Засгийн Газар маань хүчтэй, баян болох хэрэгтэй байна. Эдийн засаг маань улам хурдацтай ѳсѳх хэрэгтэй байна. Та бүгд улам бүтээмжтэй, үр бүтээлтэй ажиллах хэрэгтэй байна. Танай байгууллага ѳндѳр ашигтай ажиллаж, таны цалин орлого ѳсѳх хэрэгтэй байна.

How short is the life expectancy of Mongolians comparing to others? Any other nations live shorter than Mongolians?Why R...
19/01/2013

How short is the life expectancy of Mongolians comparing to others? Any other nations live shorter than Mongolians?

Why Russian and Kazakh men have big life expectancy difference comparing to their women?

We could learn from lifestyle habits of nations who have higher life expectancy.

Согтууруулах ундааны хэрэглээг бид хэвээр нь ингээд ѳсгѳѳд байх уу?Эсвэл энэ тѳрлийн үйлдвэрлэгч нар дээр дотоодын зах з...
14/01/2013

Согтууруулах ундааны хэрэглээг бид хэвээр нь ингээд ѳсгѳѳд байх уу?
Эсвэл энэ тѳрлийн үйлдвэрлэгч нар дээр дотоодын зах зээлд борлуулах хэмжээнд хатуу квот тогтоож, экспортод гаргах үйлдвэрлэлийг харин дэмжих үү.

Alcohol consumption in Mongolia?
Mongolian alcohol market was 79 mil litre of beer, and 29 mil litre of vodka (and others) in 2011. With 1.8 million drinking age (18+) population, this is quite high consumption and it is increasing year by year. Government officials need to consider about setting a production quota for domestic market and support only export oriented alcohol production. (In the picture, Happy the puppy is protesting against alcohol consumption in Mongolia. Set a quota or export)

08/01/2013

Сар гаруйхан хугацааны дотор манай хуудсанд нэгдэж, санал бодлоо хуваалцах болсон гишүүдийн маань тоо 500 гаран болж байгаад бид баяртай байна.

Мэргэжлийн бус хүмүүсийн хувьд хамгийн уйтгартай боловч хэрэгтэй сэдвүүдийн нэг гэгддэг эдийн засгийн талаар тэр дундаа Монголын эдийн засагт тѳвлѳрч судалгаа хийн, хѳрш болон үлгэр дууриал авахуйц орнуудтай харьцуулсан байдлаар сонирхолтой, ойлгомжтойгоор мэдээллээ хүргэдэг нь манай хуудасны онцлог билээ.

Монгол орныхоо ѳрсѳлдѳх чадварыг нэмэгдүүлэхээр тѳрѳл бүрийн салбарт сурч, ажиллаж буй аль ч насны болон мэргэжлийн хүнд ѳѳрийн орныхоо давуу болон сул талыг нэг дороос ойлгомжтой байдлаар эх хэл дээрээ авах боломжийг манай хуудас хүргэж байгаа нь та бүгдийн хүрээллээр тарж, ѳргѳжиж байгаад бид урамшиж байна.

Баярлалаа.
БатуБизмап (Business Map)

Монгол хэдэн онд ѳѳрийн нефтийн хэрэгцээгээ 100% хангадаг болох вэ?Oil reserve in Mongolia is enough to supply domestic ...
01/01/2013

Монгол хэдэн онд ѳѳрийн нефтийн хэрэгцээгээ 100% хангадаг болох вэ?

Oil reserve in Mongolia is enough to supply domestic annual consumption of 1,050,000 tonnes for 33 years based on proven reserve and for 317 years based on geological proven reserve.
But Mongolian oil consumption is still 100% dependent on import.

Монголчууд мах, гурил, тѳмс л голчлон иддэг гэж тоон үзүүлэлтүүд хэлж байна.Монгол орны хил дотор хамгийн түгээмэл хэрэг...
20/12/2012

Монголчууд мах, гурил, тѳмс л голчлон иддэг гэж тоон үзүүлэлтүүд хэлж байна.
Монгол орны хил дотор хамгийн түгээмэл хэрэглэгддэг уг 9 бүтээгдэхүүний жагсаалтаас та дотоодын хүнсний барааны зах зээлийн багтаамж, Монгол хүний хооллолтын онцлог болон цаашлаад тухайн барааны үнийн ѳсѳлт нийт эдийн засагт хэрхэн нѳлѳѳлж болох тухай гэх мэт судалгааны санааг авч болно.

What Mongolians eat?
All the food items consumed in Mongolia including household and restaurant consumption, is calculated by BatuBizmap and here is the top 9 food items list by annual consumption.
1. Carcass meat (222,000 tonnes) 2. Flour (197,000 tonnes) 3. Potato (182,000 tonnes) 4. Sugar (36,000 tonnes) 5. Carrots (25,000 tonnes) 6. Rice (21,000 tonnes) 7. Rutabaga (21,000 tonnes) 8. Onion&Garlic (19,000 tonnes) 9. Cabbage (19,000 tonnes)

Монголд далд эдийн засаг хэр их хувьтай байна вэ?Статистикт бүртгэлгүй ѳнгѳрдѳг эдийн засгийн орлого буюу мэргэжлийн хэл...
17/12/2012

Монголд далд эдийн засаг хэр их хувьтай байна вэ?

Статистикт бүртгэлгүй ѳнгѳрдѳг эдийн засгийн орлого буюу мэргэжлийн хэлээр Далд эдийн засаг гэж нэрлэгддэг энэ үзүүлэлт албан ёсоор бүртгэлтэй эдийн засгийн хэмжүүр болох ДНБ-ийг гажуудуулж, яг бодитоор ямар тоо байх ёстой бол гэсэн сонирхлыг үргэлж татсаар ирсэн. Тэгвэл Дэлхийн Банк энэхүү нууцлаг орлого буюу далд эдийн засгийн талаар ѳргѳн хүрээний судалгаа хийлгэхээр баг гарган ажиллаж, улс орнууд тус бүрээр нь энэ үзүүлэлтийг гаргажээ. 2010 онд нийтлэгдсэн энэ судалгааны материалд Монгол орны далд эдийн засаг бүртгэлтэй орлогын 18% тай тэнцүү гэсэн тоо гарсан байна. Энэ нь манай хүн амын 18% нь нуугдмал орлоготой буюу ДНБ-д тусгагдсан орлогыг дор хаяж 18 хувиар нэмж байж бодит эдийн засгийн орлогоо харж болно гэсэн үг.
Эх сурвалж: Дэлхийн Банкны судалгааны баг, Фредрих Шнайдер, Андряас Буэн, Клаудио Монтенегро: "Далд эдийн засаг улс орнуудаар: 1999-2007 он хүртэлх 162 орнуудын тооцоолол", 2010 он

Таны мэргэжил хэр үнэ цэнэтэй вэ?Форбес сэтгүүлээс 2020 он хүртэлх хамгийн эрэлттэй, үнэ цэнэтэй мэргэжлүүдийн жагсаалты...
10/12/2012

Таны мэргэжил хэр үнэ цэнэтэй вэ?

Форбес сэтгүүлээс 2020 он хүртэлх хамгийн эрэлттэй, үнэ цэнэтэй мэргэжлүүдийн жагсаалтыг гаргажээ.

Мэдээллийн эх үүсвэр нь цалингийн мэдээллийн санг агуулдаг PayScale сайт болон 2020 он хүртэлх АНУ-ын Хѳдѳлмѳрийн Зах Зээлийн Статистик тѳлѳвлѳгѳѳнд үндэслэсэн байна.

Гол шалгуур үзүүлэлтүүд нь 1) эхлэлтийн цалин, 2) 10 жил ажилласны дараах дундаж цалин, мѳн 3) тухайн мэргэжлийн зах зээл дэх хэрэгцээ буюу ѳсѳлт гэсэн үзүүлэлтүүд байсан байна.

Эндээс харахад инженерийн тѳрлийн мэргэжлүүд хамгийн хэрэгцээтэй үнэ цэнэтэй мэргэжлүүд байна.

Хэдийгээр АНУ-ын зах зээл Монголынхоос ялгаатай боловч түрүүлж хѳгжиж яваа энэ орны статистик мэдээллээс та ѳѳрийн мэргэжлээ хэр эрэлттэй байхыг харьцуулж хараарай.

Монгол хэдэн онд инфляцийн түвшинг ѳѳрсдѳѳ удирдаж, 3% хүртэл бууруулах вэ?Үндэсний Хѳгжлийн Цогц Бодлогын зорилтууд хэр...
05/12/2012

Монгол хэдэн онд инфляцийн түвшинг ѳѳрсдѳѳ удирдаж, 3% хүртэл бууруулах вэ?

Үндэсний Хѳгжлийн Цогц Бодлогын зорилтууд хэрэгжиж ирэх тохиолдолд Монгол ѳѳрийн нефтийн хэрэгцээгээ хангадаг болох бѳгѳѳд инфляци 3% хүртэл буурахаар тѳлѳвлѳгдсѳн байна.

Монголчууд Хятадуудаас 2 дахин удаан хѳдѳлгѳѳнтэй юу аль эсвэл...? Олон улсын статистикийн стандарт үзүүлэлтийн нэг Худа...
03/12/2012

Монголчууд Хятадуудаас 2 дахин удаан хѳдѳлгѳѳнтэй юу аль эсвэл...?

Олон улсын статистикийн стандарт үзүүлэлтийн нэг Худалдан Авах Чадварын (Purchasing Power Parity) аргаар тооцсон Нэг Хүнд Ногдох Дотоодын Нийт Бүтээгдэхүүний тайлангаас харахад (CIA 2011) Монгол хүний бүтээмж болон амьжиргааны түвшин хѳрш орнууд болон бусад тэргүүлэгч орнуудаас нилээн хол хоцорсон байна. Манай эдийн засаг 17%-ийн ѳсѳлттэй байсан ѳнгѳрсѳн жилийн хувьд л гэхэд бид тэргүүлэгч орноос 21 дахин бага, хѳрш орнуудаасаа 2-с 3 дахин бага бүтээмжтэй, түүнийгээ дагаад амьжиргааны түвшин тѳдий чинээ доогуур байсан нь эмзэглүүштэй. Ажиллах хүчин маань залхуу байна уу эсвэл эдийн засгийн бүтэц тэр чигтээ үр ашиг багатай зохион байгуулагдсан уу гэдгийг та манай дараа дараагийн судалгаа, мэдээллээс дүгнэлтээ хийгээрэй.
Бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх, бизнесийн байгууллагын ашигт ажиллагааг хэрхэн ѳсгѳх, эдийн засгийн ѳрсѳлдѳх чадварыг хэрхэн сайжруулах талаар манай цаашдын судалгаа, мэдээлэл маань тѳвлѳрч байна.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Bizmap posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Bizmap:

Share