19/08/2026
Би яагаад болсон бэ гэж үү?
サービス業の本の出版について
🇯🇵🇯🇵🇯🇵🇲🇳🇲🇳🇲🇳
Монгол хүн бүр гадаад улсад сурч ажиллаж байх хугацаанд тухайн улсынхаа хэрэг болох мэдээллийг Монголдоо чирч ирэхийг боддог болов уу!
😍😍😍
Миний бие ч бусдын адил Монголд маань хэрэг болж юу магад гэж бодож Японд өөрийн ажиллаж байсан газар болон ажиглаж харсан мэдсэн зүйлээ нэгтгэн 2018 онд ном болгосон.
#Монгол улс цаашид уул уурхай голлох бус аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталж байгаа бол үйлчилгээний соёл маркетинг тал дээр илүү онцгойлон анхаарч үзэх хэрэгтэй.
Харин дараагийн номондоо Монголын худалдаа үйлчилгээний салбарт хэрэгтэй Япон улсын үйлчилгээний соёл болон маркетингийн мэдээллийг нэгтгэн 2022 онд хэвлүүлж байлаа.
😎😎😎
Эхний номынхоо #Япон соёл" гэсэн бүлэгт Японы бизнесийн соёл болон Японд амьдрахад хэрэг болох мэдээллийг оруулсан.
Японд дөнгөж очсон хүн болгонд тохиодог хэцүү зүйл бол хэл болон соёлын том хана юм.
Зарим нь #Монголоо санаад няцаад буцдаг бол, зарим нь хичээж үр дүнгээ үзэхийг эрмэлздэг.
Япон бол Монголоос соёл болон нийгмийн тогтолцооны хувьд өөр учраас олон хүнд саад бэрхшээл тохиолддог.
Өөрийн мэдэх туршлага дээрээ үндэслэн Япон явахыг хүсэж буй хүмүүст зөвлөгөө маягаар бичсэн.
Япон хэлийг голчлон сурах бус мөн Японы нийгмийн соёлыг мэдээд явбал очоод амьдрахад бага ч гэсэн дөхөм байх болов уу!
Та гадны улс оронд эцэг эхийн нэрээр бус #Монгол хүн" гэсэн ганц л нэрийн дор явах болно.
Тиймээс улс орныхоо нэрийг ямагт нандигнан дээдэлж, Монгол хүн чаддаг, хичээдэг гэдгийг үзүүлдэг байх хэрэгтэй.
Та бүхэнд амжилт хүсье!
🇯🇵🇯🇵🇯🇵🇲🇳🇲🇳🇲🇳
А.Галбадрах 2026.08.19
#Үйлчилгээний маркетингийн зөвлөх