Ord Mn Байгаль орчин ногоон хөгжил

Ord Mn Байгаль орчин ногоон хөгжил МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙН САЙТ www.Ord.mn

29/08/2026
Такламакан цөлийг “эмжээрлэв” Дэлхийн хоёр дахь том нүүдэл элсэн цөл, Хятадын хамгийн том элсэн цөл болох Такламакан цөл...
27/08/2026

Такламакан цөлийг “эмжээрлэв”

Дэлхийн хоёр дахь том нүүдэл элсэн цөл, Хятадын хамгийн том элсэн цөл болох Такламакан цөл нь Шиньжаны Таримын хотгорт байрлаж, нийт 337.6 мянган хавтгай дөрвөлжин километр талбайтай суналзан үргэлжилж байдаг. Гандуу хуурай цаг агаар элсэн шуурга зэрэг нь Шиньжяны өмнөд нутгийн Кашгар, Хотан, Баянголын Монгол өөртөө засах жөү зэрэг газруудад нөлөөлсөөр ирлээ.
Өдгөө элсний нүүдлийг сааруулах 100 гаруй төрлийн өвс мод тарьж, 3046 километрийн урттай ногоон бүсээр Такламакан цөлийг эмжээрлэсэн бөгөөд 110—7500 метрийн өргөнөөр бэхлэн, элсийг тогтоох зорилт тавин ажиллаж байна.

Хятад, Монголын сэтгүүлчид Хятадын хамгийн сайхан тосгонтой танилцлаа Хамтарсан сурвалжлагын баг 06-р сарын 08-ны үдээс ...
27/08/2026

Хятад, Монголын сэтгүүлчид Хятадын хамгийн сайхан тосгонтой танилцлаа

Хамтарсан сурвалжлагын баг 06-р сарын 08-ны үдээс өмнө Хятадын хамгийн үэсгэлэнт тосгон гэгддэг Зүнь-И хотын Мэйтань шяньд Янчүнь Байшюэ цайны үйлдвэрийн ХК-д хүрч, цай + цахим худалдааны хөгжлийн талаар сурвалжиллаа. Мөн тус компаниас үйдвэрлэн гаргаж байгаа "Meitan Cuiya" гэх цайны брэндээс амсаж шинэ цайны анхилуун амтанд автлаа. Сэтгүүлчид цай боловсруулах ажилд гар бие оролцож, аз жаргалыг мэдэрч байлаа. Олон жилийн турш "Meitan Cuiya" цай нь чанартай, тогтвортой, аюулгүй чанараараа зах зээл болон хэрэглэгчдийн дунд өргөн тархсан бөгөөд 2015 онд Италид болсон Милан Экспоны үеэр алтан шагнал авч, Хятадын улсын зэрэглэлийн цайны алтан шагналыг 90 гаруй удаа хүртэж байна.

Мөн Жиньхуа тосгон, цайны далай гэгддэг Хятадын хамгийн том цайны тариаланд хүрч, цай ба аялал жуулчлалыг хэрхэн хослуулж хөгжүүлж байгаа байдалтай танилцав. Энэ нутагт цай нь эдүгээ зөвхөн хоол, ундаа төдийгүй цайны сав баглаа боодол, цайны хэрэгсэл, цайны газар, цайны ландшафт, цайны шүлэг, цайны дуу, цайны уран бичлэг, уран зураг, цайны гэрэл зураг зэргийг багтаасан чөлөөт цаг, өөрийгөө хөгжүүлэх, зугаа цэнгэлийг хослуулсан соёлын шинж чанар болон бүрэн хөгжсөн байна.

Address

Ulaanbaatar

Telephone

+97698615050

Alerts

Be the first to know and let us send you an email when Ord Mn Байгаль орчин ногоон хөгжил posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ord Mn Байгаль орчин ногоон хөгжил:

Shortcuts

Share

Category