Nomad of Youth Exchange

Call Directions Contact the business

Nomad of Youth Exchange "Exchange Culture. Earn Experience. Elevate Your Future." "Соёлоо солилц. Туршлага хуримтлуул. Ирээдүйгээ өсгө."

🇫🇷 ФРАНЦ ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ! 🇫🇷✨​✨ 2027 оны "AuPair France" хөтөлбөрт бэлдэж буй ...
17/09/2026

🇫🇷 ФРАНЦ ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ! 🇫🇷✨

​✨ 2027 оны "AuPair France" хөтөлбөрт бэлдэж буй залууст зориулав! 🇫🇷
Системтэй сургалт: Франц хэлийг анхан шатнаас нь суурьтай сурна.
Бодит боломж: 2027 онд Франц орныг зорьж, хэл болон соёлтой нь өөрийн биеэр танилцана.
Ирээдүйн зорилгынхоо эхний алхмыг өнөөдөр хийгээрэй! 💫

Эхлэх хугацаа: 2026.10.17 | 16:00 цагт
Хичээллэх байршил: Монгол-Францын төв
Элсэлтийн тоо: Суудлын тоо хязаартай
(Ердөө 10 суралцагч)

🔗 Онлайн бүртгүүлэх линк:
https://forms.greensoft.mn/796/form/59
📞 Мэдээлэл авах утас: 77116906

Homepage: www.mongolianaupair.com
🏅 Mongolian AuPair Agency – IAPA-гийн Монгол дахь цорын ганц 15 жилийн итгэмжлэгдсэн гишүүн (21 жил, 2000+ залуус).

08/09/2026

Морь унадаг байлаа гэж… 😂🐎
Одоогийн хүүхдүүдэд яривал үлгэр шиг санагдах байх даа.

Швейцариас ирсэн манай nomad traveller сумын наадамдаа ёстой л монгол хүн шиг гангарлаа. 🇲🇳🐎Монгол дээлээ өмсөж, мориндо...
17/07/2026

Швейцариас ирсэн манай nomad traveller сумын наадамдаа ёстой л монгол хүн шиг гангарлаа. 🇲🇳🐎

Монгол дээлээ өмсөж, мориндоо мордоод сумын наадмын уур амьсгалыг бүхлээр нь мэдэрсэн энэ өдөр түүнд бүр ч онцгой байв.

Хамгийн сайхан нь, хажууд нь нутгийн нэгэн хөөрхөн өв тээгч охин хамт байлаа. Герман хэлээр ус цас шиг ярьдаг тэр охин наадмын утга учир, монгол ёс заншлаа тайлбарлан, хамтдаа наадамлаж, дурсамж бүтээжээ.

Өөр өөр улс, өөр өөр хэлтэй ч Монголын өв соёл хүмүүсийг ийнхүү нэгтгэж, нөхөрлүүлдэг нь үнэхээр сайхан. ❤️✨

13/07/2026
Уухай!Уясан хүлэг морьд чинь шандас төгс хурдан байж,Унасан хүүхдийн гийнгоо тэнгэрт цуурайтах болтугай!Эзэн уяачийн хий...
12/07/2026

Уухай!Уясан хүлэг морьд чинь шандас төгс хурдан байж,Унасан хүүхдийн гийнгоо тэнгэрт цуурайтах болтугай!Эзэн уяачийн хийморь өөдөө, магнай тэнүүн байж,Эрмэг хурдан хүлгийн тоос нь түмэн олноо баясгах болтугай!Түмний эхэнд тодорч, торгон жолоогоо өргүүлэх өлзийтэй сайхан наадахын ерөөлийг өргөн дэвшүүлье! Уухай!

08/07/2026

Алсын толгодоос морьд хуйлран ирэхэд... 🌾🐎
​Шар цэцэгс алагласан уудам ногоон тал, цаана нь дүнхийх Хөвсгөлийн сүрлэг уулс. Алсаас тоос татуулан давхин ирэх адууны төвөргөөн Жаргалант сумын уул хадыг сэрээх шиг...
​Камер эргэхэд монгол ахуйн жинхэнэ амьд дүр төрх угтана. Дээлээрээ гоёсон Швейцарь аялагч бүсгүй энэхүү нандин агшныг гар утасныхаа хальсанд нандигнан буулгаж, хажууд нь малчин хотны бяцхан жаалууд халуун яриа өрнүүлэн зогсоно. Нааш цааш гүйх хүүхдүүдийн инээд, сүүлээ шарвагнан эрхлэх үнэнч анд (нохой), зүлэг ширлэн зогсох эмээлтэй цагаан морь... Энэ бүхэн ямар ч найруулагчгүй, хамгийн бодит бөгөөд дулаахан дүр зураг. Тэнгэрт нүүх нүүдэлчин үүлс хүртэл энэ амар амгаланг хайрлах мэт. Жинхэнэ "Монгол минь билээ" гэж дуу алдам агшин. ☁️✨
​📍 Хөвсгөл, Жаргалан

Галт уулын бэл дэх "Ice Shake" ба Швейцарь мэдрэмж 🧊🌋​Хэдэн мянган жилийн өмнө оргилон буцалж байсан Хорго уулын бэлд, ц...
08/07/2026

Галт уулын бэл дэх "Ice Shake" ба Швейцарь мэдрэмж 🧊🌋
​Хэдэн мянган жилийн өмнө оргилон буцалж байсан Хорго уулын бэлд, цэнгэг тунгалаг Тэрхийн Цагаан нуурыг ширтэнгээ мөстэй шэйк шимэх... Энэ бол жинхэнэ "Эсрэг тэсрэгийн гайхамшиг" юм байна.
​Үүдээ нээсэн цагаан гэрүүд, уудам ногоон тал, цаана нь цэлийх нуур. Яг л Швейцарын Альпийн нурууг санагдуулам цэнгэг агаар дунд орчин үеийн контемпорари амьдралын хэв маягийг хослуулах нь жинхэнэ "Luxury Nomad"-ын эрх чөлөө гэлтэй.
​Хотын соёл онгон зэрлэг байгалийн зүрхэнд уусах мөч. 🤍✨
​📍 Хорго-Тэрхийн цагаан нуур

08/07/2026

Швейцарь nomad traveller маань зам зуураа бараг Монголыг үзчихлээ шүү. 😄🇲🇳

Элсэн тасархайгаар саатаж, Хархорин орж, Хорго уулыг үзэн, Тэрхийн цагаан нуурын хөвөөнд хонож, тэндээсээ Солонготын даваагаар даван Хөвсгөл рүү аяллаа үргэлжлүүлж байна. Замын турш Монголын байгаль, нүүдэлчин ахуй, малчин айлын амьдралтай танилцсаар яваа тэрээр аялал бүрийнхээ мөчийг гайхшрал, догдлолоор дүүргэсээр. ✨

Энэ янзаараа Хөвсгөл хүрэхээсээ өмнө л Монголд бүрэн дурлаж, жинхэнэ nomad traveller болоод буцах нь ээ. 🐫🏕️🌿

Address

..
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00

Telephone

+97677116906

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Nomad of Youth Exchange posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Nomad of Youth Exchange:

Shortcuts

Share