Багануур хөргөгч, хөлдөөгч засвар 99855655

Багануур хөргөгч, хөлдөөгч засвар 99855655 Хөргөгч, хөлдөөгч, хөргүүр, АС засвар үйлчилгээ. Утас 99855655

13/04/2026
🧊 ХӨРГӨГЧ ХӨЛДӨӨГЧ – ДУУДЛАГААР ТҮРГЭН ШУУРХАЙ ЗАСВАР 🛠Туршлагатай хамт олон. Хөргөгч хөлдөөгч тань:❄️ Хөргөлт муудсан у...
03/04/2026

🧊 ХӨРГӨГЧ ХӨЛДӨӨГЧ – ДУУДЛАГААР ТҮРГЭН ШУУРХАЙ ЗАСВАР 🛠
Туршлагатай хамт олон.
Хөргөгч хөлдөөгч тань:
❄️ Хөргөлт муудсан уу?
❄️ Ус гоожсон, дуу ихтэй болсон уу?
❄️ Огт асаагүй эсвэл тасалдаад байна уу?
Бид таны байршилд түргэн шуурхай очиж найдвартай засвар үйлчилгээ үзүүлнэ.

✔ УБ, Багануур дүүрэг засвар хийнэ

✔ Бүх төрлийн хөргөгч, хөлдөөгч засвар

– Хөргөлт сэргээх
– Мотор солих
– Гагнуур, (перон) цэнэглэлт
– Электрон гэмтэл засвар
– Бүрэн оношилгоо
3 сараас нэг жилийн баталгаа.
📞 Холбогдох утас: 99855655

Туршлагатай Засвар, найдвартай үйлчилгээтэй!
Хот дотор хаана ч дуудлага авч үйлчилнэ. Багануур дүүрэгт байрладаг шүү!!!

Харамсалтай хэрэг гарсан тул хэнэггүй монголчууддаа хэлмээр санагдаад байна. 1- Энгийн автомат 16А - 63А хооронд 1-ба 2 ...
10/02/2025

Харамсалтай хэрэг гарсан тул хэнэггүй монголчууддаа хэлмээр санагдаад байна.
1- Энгийн автомат
16А - 63А хооронд 1-ба 2 туйлтайг ѳргѳн хэрэглэдэг. Автомат нь таны монтажийн кабель утсыг хэт ачаалал буюу ѳндѳр гүйдэл гүйхээс л хамгаалдаг. 16 А Даах дамжуулагч утсаар түүнээс их 20А гүйдэл гүйхэд дамжуулагч утас эхлэлээсээ тѳгсгѳл хүртлээ халж эхэлнэ. Халснаар кабель утасны бүрээс хайлж тусгаарлах чадваргүй болж утаснууд нийлж монтаж дахин ашиглах аргагүй болно. Энэ процесс нь холболтын хэсгүүдэд түрүүлж явагдана.. Богино залгаа буюу (тог будуулах) үед гүйдэл хязгааргүй их болдог учраас автомат шууд хаядаг. Зарим тохиолдолд автомат хаядаггүй нь дамжуулагчийн холбоосууд сул эсхүл утас нарийн бол холбоос хэсгээр нэвчиж мѳн утас тасардаг.. Иймээс автомат бол зѳвхѳн утас, бүрээс хайлж гал гарахаас хамгаалахаас биш Амь нас, Хүчдэлийн ихсэлт (тог масслах гэж ярьдаг) эдгээрээс огтхон ч хамгаалахгүй. Товчхондоо бол хуучны нарийн зэсээр цэнэглэдэг гал хамгаалагч гэсэн үг. Доорхи хүснэгтээс дамжуулагч утсаа сонгож хэвшээрэй. Автоматаа утаснаасаа ямагт багаар сонгоорой.
нэг жишээ бодож үзүүлье.
2.500 ватт тень залгах бол Дамжуулагч сонгохын тулд түүгээр гүйх гүйдлийг олох хэрэгтэй. I=P/U = 2500/220 = 11A Одоо хүснэгтээ харвал зэс дамжуулагч бүхий 1.5 - тай утас (15 - 20А даана). Автоматаа 16А сонгоход болно. Хэд хэдэн цахилгаан хэрэгсэл ажиллуулах бол бүгдийг нэмж байгаад бодно. Бидний гаргадаг алдаа бол автомат унаад байхад ижил А- тайгаар солилгүй ихэсгэж сольдогт л байгаа юм..
2- Дифференциаль автомат АВДТ - мэтийн нь хэт ачааллын болон гүйдлийн ялгаврын хосолсон хамгаалалттай байдаг. Автомат сонгохдоо А- н хувьд энгийн автоматтай адил харин мэдрэмжийн хувьд дотор автоматны хайрцагт 25-30мА тайг Гадна самбарт 100мА - г сонгохыг зѳвлѳдѳг.. Хүчдэлийн ихсэлтээс бусад олон тѳрлийн хамгаалалт ажилладаг. Гүйдэл ихсэх, Гүйдэл нэвчих, холбоос сулрах, холбоос тасрах гэх мэт үйлдвэр хийцээсээ шалтгаалж олон нарийн ажиллагаатай байдаг.. Энэ бүгдийг сайн тайлбарлаж хэлээгүйгээс зарим цахилгаанчид учрыг нь олохгүй Энгийн автоматаар сольж тавьдаг тохиолдлууд маш их байна. Хэрэв автомат чинь унаад шинээр сольсон ч ялгаагүй байвал холболт дамжуулагч мѳн цахилгаан хэрэгсэлд чинь ямар нэг асуудал байгааг л хэлээд байна.. Тэр асуудлыг хѳѳж олох бус мэдэрч чаддаггүй энгийн автоматаар сольсоноор асуудал бүр аюултай түвшинд очиж байгаа л гэсэн үг. 2000-Аад оноос хойш манайх маш хатуу шаардлага тавьж шинэ барилгууд дээр диф автомат тавиад хэвшчихсэн. Даанч ашиглалт талдаа сайн мэдэхгүйгээс солиод тавьчихдаг нь харамсалтай. Ер нь ашиглалтын цахилгаанчин бол ѳндѳр мэдлэг чадвартай хүн байх ёстой гэдгийг эсрэгээр нь яваад байгаа талтай..
Буруу зѳрүү бичсэн бол доромжлолгүй доор тайлбар хийхийг хүсэе. Баярлалаа

Цахилгаан хэрэгслээ солихгүйгээр “Эрчим хүчээ хэмнэх энгийн аргууд”
15/03/2022

Цахилгаан хэрэгслээ солихгүйгээр “Эрчим хүчээ хэмнэх энгийн аргууд”

13/03/2022

Хувь айл болон байр, байшин, хаусны дотор монтаж үнэ тохирч чанартай хийж гүйцэтгэнэ. Мөн далд, ил монтаж сэргээж засварлана. Утас: 88064438

19/12/2020

Хэрэглэгч та зурагт үзүүлсэн цахилгаан хэрэгслээ 1 зэрэг залгахгүй байх, цахилгааны утас,монтаж, разеткад гэмтэл гарах, галын аюул эрсдэл үүсэхээс сэргийлж цахилгаан эрчим хүчээ зүй зохистой хэрэглэж хэвшээрэй.

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Багануур хөргөгч, хөлдөөгч засвар 99855655 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Багануур хөргөгч, хөлдөөгч засвар 99855655:

Share