04/06/2025
2025 онд авах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ шүү, хадгалаад аваарай.
Зарим иргэдээс "Хүүхдийн асрамж, тэтгэлэгийг шүүхээр тогтоолгоод, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт материалаа аваачиж өгөөд ч одоог хүртэл тэтгэлэгийн мөнгө авч чадахгүй байна яах вэ, тэтгэлэг төлөхгүй байгаа хүмүүст хүлээлгэх хариуцлага гэж байна уу" гэсэн асуулт их ирдэг тул дараах хариултыг өгч байна.
Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт "Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна" гэж заасан байдаг.