ММСА /Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбоо/

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • ММСА /Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбоо/

ММСА /Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбоо/ ISO management system standard consulting

ММСА нь менежментийн мэргэшсэн зөвлөхүүдийг бэлтгэж, олон улсын зөвлөх үйлчилгээний ур чадвар болон ёс зүйн стандартыг мөрдлөгө болгох зорилгоор 2008 оны 11 сарын 5-нд байгуулагдсан мэргэжлийн байгууллага юм.
Аливаа улс орны хөгжил хувийн хэвшлийн хөгжлөөр тодорхойлогддог. Харин хувийн хэвшлийн амжилттай үйл ажиллагааг хангах хүчин зүйлүүдийн нэг нь яах аргагүй менежментийн зөвлөх үйлчилгээ юм.
Сүүлийн 10 жилд дэлхий нийтэд менежментийн зөвлөх үйлчилгээ асар их өргөн хүрээтэй өсөн хөгжиж байна. Нэг шалтгаан нь, бизнесийн процессуудыг үр дүнтэй удирдах шаардлагуудыг агуулсан удирдлагын тогтолцооны ISO стандартуудыг нэвтрүүлэх үйл ажиллагаа дэлхий нийтийг хамарсан өргөн хүрээтэй болсон. Цаашлаад, олон улсын стандартчилал нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бүрдүүлэх, эрсдлийн удирдлагыг хангах, хүний нөөцийг оновчтой удирдах гэх мэт бизнесийн бүхий л үйл ажиллагааны стандартын шаардлагуудыг илүү ойлгомжтой ба хүртээмжтэй түвшинд гаргаж өөртөө агуулсан. Үүнтэй зэрэгцэн, зөвлөх байгууллагуудын тоо эрчимтэй өссөөр байна.
Нөгөөтэйгүүр, шинээр байгуулагдаж байгаа бизнесүүдийн тоо болон хэмжээ өсөн нэмэгдсээр байгаа нь тэдэнд бизнесийн удирдлагын дэмжлэг үзүүлдэг зөвлөх үйлчилгээний хэрэгцээг мөн нэмэгдүүлсээр байна.
Монголын менежментийн зөвлөх үйлчилгээ нь шинэ тутам хөгжиж байгаа салбар хэдий ч дэлхий нийтийн хөгжлийг дагаж дотоодын зах зээл дээрх зөвлөх үйлчилгээний хэрэгцээг хамгийн сүүлийн үеийн арга хэрэгжлүүдээр ханган ажиллах байна.
ММСА нь менежментийн зөвлөхүүдийн мэргэжлийн гэрчилгээжүүлэх байгууллагын хувьд өөрийн эрхэм зорилгыг дараахь байдлаар тодорхойлдог:
• Бизнесийн зөвлөх мэргэжлийн ур чадварыг тасралтгүй сайжруулах замаар дэлхийн түвшний мэргэшсэн зөвлөхүүдийг бэлтгэж гэрчилгээжүүлэх
• Чадварлаг зөвлөх үйлчилгээгээр дамжуулан хувийн хэвшлийг хүчирхэгжүүлэх
Тиймээс, Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбооны (MMCA) эн тэргүүний зорилт нь дотоодын зөвлөх үйлчилгээний тасралтгүй хөгжлийг хангаж, зөвлөхүүдийн өнөөгийн мэргэжлийн түвшинг дэлхийн хөгжилтэй уялдуулан өөрчлөн шинэчлэх явдал болж байгаа юм. Үүнтэй холбогдуулан, ММСА нь дотоодын зөвлөхүүдийг менежментийн хамгийн сүүлийн үеийн шилдэг арга барил, арга техник болон арга хэрэгслүүдэд сургаж мэргэшүүлэх, зөвлөх мэргэжлийн ёс зүйн журмыг нэвтрүүлэх, гэрчилгээжүүлж мэргэшсэн зөвлөх цол олгох хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.

Address

Улаанбаатар/, Сүхбаатар дүүрэг
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97699083413

Alerts

Be the first to know and let us send you an email when ММСА /Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбоо/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ММСА /Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбоо/:

Shortcuts

Share