Mongolian Mining Exchange

Mongolian Mining Exchange The Premier Mongolian website for connecting Buyers & sellers of Mining Projects

Mongolian Mining exchangeLLC is started
with the initiative of Mongolian biggest coal,
iron ore and spar miners under purposes of

build a reliable joint between mining sup-
pliers and buyers, to rate realness price in

market, to introduce stock and rate infor-
mation to the world, to provide informa-
tion to investors, collect investment, to

raise interesting for invest to mining area
by the in

crease export by the united policy,
to increase competitiveness of Mongolian
mining products, collect investment for
mining projects. We will be the bridge through international
companies with Mongolian mining area and
will be the gate to world for local custom-
ers. Principles:
• Provide qualified and requires custom-
er’s wish services

• Implement ethics at all stages of the
company
• Provide equal access and development
opportunity for employees to life quality
and professional knowledge and skills

• Develop cooperation and effective com-
munication with clients, partners and
employees

Mining Investment
• To provide professional advice,
broking for procurement and sale

survey and operational special per-
mission.

• To service consulting, recall invest- ment for survey and mining
• To issue bond to international and
domestic stock exchange, to make
IPO and to service as investing bank

• To service investment, to make pro-
curement, to financial and leasing SERVICES

08/03/2021

Эрдэс баялгийн салбарын нийт эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе

ЭРДЭС БАЯЛГИЙН ТОЙМ сонин

08/04/2020
ХЯТАДЫН УУЛ УУРХАЙ 2018олон улсын чуулганд оролцох урилга:Монголын Уул Уурхайн Бирж дэмжин ажиллаж буй БНХАУ-ын Тяньжин ...
25/09/2018

ХЯТАДЫН УУЛ УУРХАЙ 2018
олон улсын чуулганд оролцох урилга:
Монголын Уул Уурхайн Бирж дэмжин ажиллаж буй БНХАУ-ын Тяньжин хотноо 2018 оны 10 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах 20 дахь удаагийн ХЯТАДЫН УУЛ УУРХАЙ олон улсын чуулган, үзэсгэлэнд Төлөөлөгчөөр оролцохыг урьж байна.

Тус арга хэмжээний онцлог, давуу тал:
Нэг. Дэлхийн 53 орны 11000 гаруй төлөөлөлтэй нүүр тулсан ажил хэргийн уулзалт хийх, харилцан туршлага солилцох, хөрөнгө оруулалт татах, салбарын хөгжилийг бодит орчинд нь өөрийн биеэр мэдрэх, богино хугацаанд бизнесийн хүрээгээ өргөтгөх
Хоёр. Хүчирхэг урд хөршийн уул уурхайн хөгжил дэвшилийн талаар бодит орчинд нь очиж танилцах, Тяньжин хотын уул уурхайн олон улсын биржийн үйл ажиллагаатай танилцан, ажил хэргийн уулзалт хийх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бизнес аялалд нэгдэхийг урьж байна.
Холбоо барих: 976-70111106, 99277576, 89113499
И-мэйл:[email protected], http://chinaminingtj.org/

АЛТНЫ ХАНШИЙН ЭРСДЭЛЭЭС ХЭРХЭН ХАМГААЛАГДАХ ВЭ.Сүүлийн саруудад хойд солонгосын цөмийн зэвсгийн хэлэлцээр, АНУ-ын ерөнхи...
22/06/2018

АЛТНЫ ХАНШИЙН ЭРСДЭЛЭЭС ХЭРХЭН ХАМГААЛАГДАХ ВЭ.
Сүүлийн саруудад хойд солонгосын цөмийн зэвсгийн хэлэлцээр, АНУ-ын ерөнхийлөгч Трампын үүсгэж буй худалдааны дайн зэргээс үүдэн алтны ханш уналтын бүсэд үргэлжлэн арилжаалагдсаар байна. Цаашид АНУ-ын холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэгдүүлсээр байх хандлагатай байгаагаас үүдэн алтны ханшийн уналт үргэлжлэх магадлалтай байгаа. Иймд алт олборлогч байгууллага, аж ахуйн нэгжүүд ирээдүйд олборлох алтныхаа үнэ цэнийг хадгалахад буюу алтны ханшийн уналтыг хамгаалах арга техник, нөхцөл боломжоор хангасаар байгаа гэдгийг мэдэгдэх таатай байна.

Доорх хавсаргасан файлд дэлгэрэнгүй жишээ авсан байгаа бөгөөд та бүхэн танилцаж өөрийн хөдөлмөрийн үр шимийг хамгаалж ажиллахыг уриалж байна.

Конгрессийн урилга3 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа Хятадын Алтны Конгресс нь 2018 оны 7 дугаар сарын 24-26н...
12/06/2018

Конгрессийн урилга

3 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа Хятадын Алтны Конгресс нь 2018 оны 7 дугаар сарын 24-26ны өдрүүдэд #Бээжингийн “Хятадын үндэсний конвенцын төв”-д #ХЯТАДЫН АЛТНЫ ХОЛБОО болон #ДЭЛХИЙН АЛТНЫ ЗӨВЛӨЛ хамтран зохион байгуулах гэж байна.

Конгресс нь “Алтны стратеги ба шинэ эдийн засаг” ерөнхий сэдвийн хүрээнд дараахи асуудлуудыг хэлэлцэнэ: - #Дэлхийн алтны зах зээлийн хөгжлийн хандлага - #Алтны үйлдвэрлэлийн ойрын болон хэтийн төлөв - #Алтны салбарын шинэчлэл болон глобалчлал - #Алт, үнэт эдлэлийн үйлдвэрлэл, үндэсний стратеги Үүний зэрэгцээ салбарын үзэсгэлэн худалдаа гарах ба дараахи гурван том хэсгүүдээр тусгайлсан арга хэмжээнүүд явагдана. Алтны үйлдвэрлэлийн хурлын хэсэгт алт хайгуул, олборлолт, хайлуулах, уул уурхайн технологийн хөрөнгө оруулалтын бэлтгэл зэрэг сэдвүүдийг багтаасан бол алтны хөрөнгө оруулалтын салбарын хэсэгт алтны санхүүгийн шинж чанарууд, алтны хөрөнгө оруулалтын зах зээлийн шинжилгээ ба чиг хандлага, алтны хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний шинэчлэл гэх мэт гүнзгий хэлэлцүүлэг, алтны хэрэглээ хэсэгт алтны эцсийн хэрэглээний бүтээгдэхүүний анализ, алт үнэт эдлэлийн үйлдвэрлэл, үндэсний стратегид анхаарлаа хандуулах, алтны хэрэглээний зах зээлийг тэргүүлэх, алтны хэрэглээний үйлдвэрлэлийн сүлжээг өргөтгөх асуудлууд тус тус хэлэлцэгдэх болно.

Хуралд оролцохыг хүссэн та 70111106 дугаарт хандана уу.

04/05/2018

МОНГОЛЫН УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД
800 ГАРУЙ ТАМИРЧИД ОРОЛЦЛОО

Хорин нэгдүгээр зууны Монгол улсын баялаг бүтээгчдийн тэргүүн эгнээнд яваа хүмүүс бол эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч яваа уурхайчид юм. Энэ долоо хоногийн лхагва, пүрэв гарагуудад “Буянт-Ухаа” спортын ордонд Монголын уурхайчдын спортын их наадам ёслол төгөлдөр болж, спортын таван төрөлд аваргуудаа тодрууллаа.

Монголын Уул Уурхайн Бирж, Монголын Уул уурхайн мэргэжлийн холбооноос санаачлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр гурав дахь жилдээ зохион байгуулсан Уурхайчдын спортын их наадам Уулын баяжуулах “Эрдэнэт Үйлдвэр”-ийн нэрэмжит болж, 40 жилийн ойтойгоо золгож байгаа их айлын баярыг Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа уурхайчид спортоор өрсөлдөж хамтдаа тэмдэглэлээ. Сагсан бөмбөг, Волейбол, Шатар, Ширээний теннис, Дарстын төрөлд шилгүүдээ тодруулсан тэмцээнд 28 байгууллагын 800 гаруй уурхайчин тамирчид оролцсон юм.

Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав, Уул уурхайн мэргэжлийн холбооны ерөнхийлөгч, Доктор, профессор, Монгол Улсын Гавьяат уурхайчин Д.Цогбаатар, “Таван толгой” ХК-ийн Үйлдвэр эрхэлсэн дэд захирал Ц.Батсайхан, “Эрдэнэ Үйлдвэр”-ийн Ерөнхий захиралын эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч дарга Эрдэнэбилэг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хангарьд спорт цогцолборын захирал Ш.Даваахүү гээд Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч компанийн төлөөллүүд оролцож, нийт уурхайчин тамирчиддаа спортын өндөр амжилт хүссэн юм.

Мөн Монголын уурхайчдын дундаас спортын мастер цолтонгууд төрөн гарсан юм. “Таван толгой” ХК-ийн тамирчин Б.Гантулга, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн тамирчин И.Энхцэцэг, “Таван толгой” ХК-ийн тамирчин Н.Шинэхүү нар волейболын спортын мастер цолоор, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн тамирчин н.Алтанцэцэг ширээний теннисний спортын мастер цолоо гардан авсан.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, Спортын газрын “Спортын алдар” медалиар “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тамирчин Д.Алтансүх, Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн тамирчин Д.Ганцог нар шагнагдаж, байгууллага хамт олныхоо нэрийг өндөрт өргөлөө.

Дашрамд дурьдахад тус тэмцээнийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Таван Толгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Хартарвагатай” ХК, “Домогт Хан Алтай” ХХК нар ивээн тэтгэж оролцсон байна. Иймд зохион байгуулагчдын зүгээс ивээн тэтгэж оролцсон компаниудад дурсгалын медалыг хадгалуулав.

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДМЫН ШИЛЖИН ЯВАХ
“АЛТАН ЦОМ”-ЫН ЭЗДЭЭР УУЛЫН БАЯЖУУЛАХ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН “ХАНГАРЬД” БАГ ТОДОРЛОО.

Сагсан бөмбөгийн тэмцээний шилдгүүд

1. Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийн тоглолт өрсөлдөөнтэй ширүүн болж, аваргын алтан медалийг “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Хангарьд баг, мөнгөн медалийг “Хартарвагатай” ХК-ийн баг, хүрэл медалийг Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн баг хүртлээ.

Эрэгтэй шилдэг тэргүүн тоглогчоор Хангарьд багийн тамирчин Н.Оюунболд, шилдэг довтлогчоор “Хартарвагатай” ХК-ийн тамирчин Я.Бат-Орших, шилдэг хамгаалагчаар Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн тамирчин С.Мөнхтүвшин, шилдэг холбон тоглогчоор “Багануур” ХК-ийн тамирчин Н.Ёндонжамц нар тодорлоо.

Эмэгтэйчүүдийн тэмцээний нэгдүгээр байрт “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Хангарьд баг, хоёрдугаар байрт “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн баг, гуравдугаар байрт “Бласт” ХХК-ийн баг орлоо. Эмэгтэй тэргүүн тоглогчоор “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Хангарьд багийн тамирчин А.Отгонмөнх, шилдэг хамгаалагчаар “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тамирчин Н.Номин, шилдэг довтлогчоор УУХҮЯ-ны тамирчин Д.Болортуяа, шилдэг холбон тоглогчоор “Бласт” ХХК-ийн тамирчин А.Цэнд-Аюуш нар шалгарч алтан цомын эзэд болсон юм.

Волейболын тэмцээний шилдгүүд

2. Монголын хамгийн олон үзэгчидтэй спорт бол волейболын спорт. Уурхайчдын дундаас ч олон шилдэг тамирчин төрөн гарсан байдаг. Уурхайчдын спортын их наадмын волейболын тэмцээний эрэгтэй аварга багаар “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Хангарьд баг, мөнгөн медалийн эзэн багаар “Оюутолгой” ХХК-ийн баг, хүрэл медалийн эзэн багаар “Бласт” ХХК-ийн баг тодорлоо. Шилдэг довтлогчоор “Оюутолгой” ХХК-ийн багийн тамирчин Х.Шинэбаяр, шилдэг холбон тоглогчоор “Бласт” багийн тамирчин Г.Цэрэнсанги, шилдэг хамгаалагчаар “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тамирчин Н.Баярхүү, шилдэг тэгш тоглогчоор Хангарьд багийн тамирчин Э.Мөнхсайхан нар шалгарч баг хамт олноо хошуучиллаа.

Эмэгтэйчүүдийн тэмцээний алтан медалийг “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Хангарьд баг, мөнгөн медалийг “Мондулаан Трейд” ХХК-ийн баг, хүрэл медалийг “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн баг хүртлээ. Шилдэг довтлочгоор “Мондулаан Трейд” ХК-ийн тамирчин Т.Ариунцэцэг, шилдэг холбон тоглогчоор “Мондулаан Трейд” ХХК-ийн тамирчин Д.Номин-Эрдэнэ, шилдэг хамгаалагчаар “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тамирчин А.Ичинхорлоо, шилдэг тэгш тоглогчоор Хангарьд багийн тамирчин Б.Анхзул нар тодорлоо.

Ширээний теннисийн тэмцээний шилдгүүд

3. Ширээний теннисийн тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд “Бласт” ХХК-ийн тамирчин Б.Баттөмөр түрүүлж аваргын алтан медалийг хүртсэн бол мөнгөн медалийг “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн О.Хатанбаатар, хүрэл медалийг “Баялаг Энержи Ресурс” ХХК-ийн тамирчин Б.Есөнтөмөр хүртлээ.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медалийг “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Хангарьд багийн тамирчин спортын мастер Д.Алтанцэцэг, мөнгөн медалийг ШУТИС- ГУУС-ийн тамирчин Оюунбилэг, хүрэл медалийг Дархан Төмөрлөгийн Үйлдвэр багийн тамирчин Б.Оюун нар хүртлээ.

Харин холимог багийн тэмцээн сонирхолтой болж нэгдүгээр байрт Хангарьд багийн Д.Баяраа, Д.Алтанцэцэг нар, хоёрдугаар байрт Бласт багийн Б.Баттөмөр, С.Отгонцэцэг нар, гуравдугаар байрт “Ачит-Ихт” ХХК-ийн С.Намжилдорж, Ц.Энхбаяр нар тус тус шалгарч шилдгүүд боллоо.

Шатрын тэмцээний шилдгүүд

4. Ухаан бодол шавхсан Уулгүй талын цусгүй тулаан шатрын тэмцээний эрэгтэйчүүдэд “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Хангарьд багийн шатарчин Г.Отгонпүрэв түрүүллээ. Хоёрдугаар байрт “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн шатарчин Э.Мөнхдөл, гуравдугаарт байрт “ТиТи ЖиВи СиӨү” ХХК-ийн шатарчин Я.Отгончулуун шалгарсан бол эмэгтэй шатарчдын тэмцээнд “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Хангарьд багийн шатарчин Ч.Уранчимэг тэргүүн байр, хоёрдугаар байрт “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн шатарчин Э.Мөнхзаяа, гуравдугаар байрт ШУТИС- ГУУС-ийн шатарчин Ц.Ариунжаргал бусад тамирчдаасаа илүү ухаан, тэвчээр гаргасан тоглолтыг үзүүлж Монголын уурхайчдын спортын 5-р их наадмын шатрын тэмцээний шилдгүүд боллоо.

Дартсийн тэмцээний шилдгүүд

5.Спортын их наадмын Дартсийн тэмцээн багийн төрөлд болсноороо онцлогтой байлаа. Монгол улсад сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж байгаа Дартсийн спортоор уурхайчид шилдгүүдээ тодрууллаа. Тэргүүн байрт Н.Даваадорж ахлагчтай Д.Жавхлан, А.Болортуяа гишүүдтэй “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн баг шалгарлаа. Хоёрдугаар байрт Ш.Даваахүү ахлагчтай М.Наранбат, Б.Сайнбилэг гишүүдтэй “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Хангарьд баг, гуравдугаар байрт С.Одбилэг ахлагчтай Д.Ганзориг, Ч.Баяржаргал гишүүдтэй “Бласт” ХХК-ийн багууд тус тус шалгарч шагналын хүндэтгэлийн индэрт хамт олон, албан байгууллагынхаа нэрийг мандууллаа.
Ийнхүүү Монголын Уул Уурхайн Биржээс санаачлан гурав жилдээ зохион байгуулагдсан Уурхайчдын спортын их наадамд багийн дүнгээр Уулын баяжуулах “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Хангарьд баг тэргүүн байрт шалгарлаа. Спортын таван төрлийн дөрвөн төрөлд Хангарьд багийн тамирчид түрүүлсэн бол, шилдэг тоглогчдоор ч мөн Хангарьд багийн тамирчид тодорлоо.

Энэ онд түүхт 40 жилийн ойн баяр нь тохиож байгаа “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Хангарьд багийн тамирчид байгууллагынхаа ойн баярт том амжилт, “Алтан цом”-оор бэлэг барилаа. Монголын үе, үеийн уурхайчдийн яруу алдар бадартугай.

Монголын Уул Уурхайн Мэргэжлийн Холбооны Ерөнхийлөгч,
Монгол Улсын Гавьяат уурхайчин, Доктор, профессор Д.Цогбаатар:

Энэ жилийн тэмцээн өрсөлдөөнтэй сайхан болж өнгөрлөө. Нийтдээ 28 байгууллагын 800 гаруй шилдэг тамирчид хоёр өдрийн турш өрсөлдөж өнөөдөр дүнгээ гаргалаа. Уурхайчдын спортын их наадам жилээс жилд улам өрөгжиж, олон баг тамирчид оролцох болсонд маш их баяртай байна. “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 40 жилийн ойн хүрээнд энэ жилийн тэмцээн маань боллоо. Ирэх жилийн тэмцээнд өшөө олон баг оролцож, шилдэг мастерууд төрөн гарсан сайхан тэмцээн болно гэдэгт итгэлтэй байна.

Эрдэнэт Үйлдвэрийн Хангарьд спорт цогцолборын дарга,
Монгол улсын гавьяат тамирчин Ш.Даваахүү:

Монголын уурхайчдын спортын их наадам өргөн дэлгэр үнэхээр сайхан боллоо. Манай “Эрдэнэт Үйлдвэр”-ийн баг таван төрөл, тэмцээний дөрвөн төрөлд нь тасархай түрүүлж, гайхалтай амжилтыг үзүүллээ. Байгууллага хамт олныхоо нэрийг өндөр өргөсөн Хангарьд багийн хамт олонд халуун баяр хүргэе. Мөн энэхүү тэмцээнийг зохион байгуулсан Монголын Уул Уурхайн Биржийн хамт олонд баярлалаа.

“Хартарвагтай” ХК-ийн Ерөнхий захирал, МУАҮГ Д.Сурмаажав:

Энэ тэмцээнд манай хамт олон байнга идэвхитэй оролцдог. Манай багийн хамт олон сүүлийн дөрвөн жил дараалан Увс аймгийн аварга болсон. Өнгөрсөн 2017 онд мөн лигийн аварга болж алтан цомын эзэл болж байсан. Манай компанийн хамт олон спортыг хөгжүүлэх тал дээр их анхаарч ажилладаг. Уурхай дээрээ олон тэмцээн зохион байгуулж болохуйц спортын ордон байгуулсан. Энэ нь манай тамирчдын амжилтанд нөлөөлж байна. Энэхүү тэмцээнийг санаачлан зохион байгуулсан Монголын Уул Уурхайн Биржийн хамт олонд тусгайлан баяр хүргэе.

“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тамирчин Г.Эрдэнэтуяа

Манай “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хамт болон 52 хүний тамирчдын бүрэлдэхүүнтэй 5 төрөлд нь оролцлоо. Нийт багийнхаа дүнгээр хоёрдугаар байрт орсон. Энэ тэмцээнд амжилт гаргах гэж компанийнхаа шигшээ багийг маш сайн бүрдүүлж оролцсон. Тэмцээний зохион байгуулалт сайн байлаа. Бүх юм эмх цэгцтэй, тэмцээн бүр яг хуваарийн дагуу цагтаа явж байсан. Ийм сайхан тэмцээнийг зохион байгуулсан хамт олонд баярлалаа. “Эрдэнэт Үйлдвэр”-ийнхээ хамт олонд 40 жилйин ойн баярын мэнд хүргэе.

“Хартарвагатай” ХК-ийн тамирчин Ж.Бат-Орших:

Тэмцээн хоёр өдрийн турш болж өндөрлөлөө. Шилдэг тоглогч болоход гол үүрэг гүйцэтгэсэн багийнхаа хамт олонд маш их баярлалаа. Мөн тэмцээнд оролцох боломжийг олгосон Увс аймгийн Хартарвагатай компанийнхаа хамт олон баярлалаа. Өмнө нь уурхайчдын спортын наадам 2011-2013 онд өөр байгууллагаас оролцож байсан. Олон амжилт гаргаж байсан. Энэ жилийн тэмцээнд нутгийн компаниас ороод мөнгөн медаль авлаа.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97691911383

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Mining Exchange posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mongolian Mining Exchange:

Share

Category