16/11/2020
• Шим Агро ферм нь 2018 оны 2 дугаар улирлаас сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйн ферм байгуулах төслөө эхлүүлсэн бөгөөд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Европ стандарт бүхий бүрэн механикжсан 100 саалийн үнээний ферм болон өсвөр үхрийн бааз бүхий үржлийн аж ахуй барьж байгуулсан.
• “Шим Агро” ферм нь 2018 оноос Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицож, нутагшсан сүү, махны хосолмол ашиг шимт “Алатау” үүлдрийн үхрийн генефондыг хамгаалах, “Brown Swiss” үүлдрээр зохиомол хээлтүүлгийн аргаар ашиг шимийн үзүүлэлтүүдийг дээшлүүлэн, стандартын шаардлага хангасан үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч өсгөн бойжуулан мөн хэрэглэгчдэд эрүүл, органик сүүг бэлтгэн нийлүүлэн ажиллаж байна.
• “Шим агро” ферм 2018 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт газар тариалангийн зориулалтаар 400га талбайг эргэлтэнд оруулан, өөрийн хэрэгцээт малын тэжээл болох шүүст тэжээл болон бүдүүн тэжээлийг бэлтгэн эрүүл, органик сүүг бэлтгэн нийлүүлж байна.
#ШимАгро