TechGer

TechGer TechGer is a founders space focused on accelerating the startups on the verticals of Green-tech, Mobile, Big Data, and IoT.

TechGer founders’ space (Технологийн гэр) нь бизнесийн шинэлэг санаатай ОЮУТАН ЗАЛУУС, ХӨГЖҮҮЛЭГЧИД, ЗОХИОН БҮТЭЭГЧИД, ТЕХНОЛОГИЙН СТАРТАП-УУД, ЗАЛУУ ЭНТРЕПРЕНЁРУУДАД хямд зардлаар тав тухтай орчинд ажиллах боломжийг олгох зорилготой хамтын оффис буюу coworking space юм.

11/05/2023

Шилэн хоргоноосоо нууранд шидүүлсэн үр минь...

Миний хамтран зүтгэгч, хайраар хашраагч, хамаг л зүрхний хамгийн адармаатай цохилтууд минь. Заримдаа ч хүүхдээр хүн хийнэ гэдэг онигоотой, овсгоотой нэгний л ухаан мэдэх хэрэг дээ. Энэ нөхрийг хоёрдугаар ангид орсноос хойш би сургуульд нь зөөгөөгүй юм даг. Зөөгөөд, аваад байхаар ажил амьдрал тарж ойчоод, ёстой л нэг хүний бүтэн өдрийг бүхлээр нь булааж байгаа юм чинь. Тэгээд яваад байвал хэн нь ар гэрээ үүрч, амьдрал ахуйгаа залгуулах вэ дээ. Бодож байгаад нэг арга оллоо. Цүнхний дэлгүүр ороод дугуй сайтай, овор багатай, чанар гэж янзтай, бараг онгоцны чемодан гэхээр юм олж авчирлаа.
-За хүү минь үүнд бүх ном дэвтрээ хийгээд, чирээд алхаад байна даа л гэлээ. Сургууль нь манайхаас гурван буудал. Эхлээд өнөөх маань хүүхдүүд шоолно гээд хөдөлдөггүй дээ. Хүнд цүнх үүрээд яваад байвал чи өндөр болж чадахгүй энэ тэр гээд бөөн уран арга угсруулан хэрэглэж байгаад нөгөө бага оврын чемоданаа чирүүлэх боллоо. Ном нь хүнд, цүнх нь томыг ч хэлэх үү, эхний өдөр дагуулаад алхлаа, замыг нь зааж өглөө. Орой нь шалгаад баахан асуулаа, тийм байшингийн тэр булангаар тойроод гээд л чухам шалгалтаа онц өглөө. Дараа өдөр нь бас явган хичээл заалаа. За ингээд өөрөө алхдаг баатар боллоо. Ээ бурхан минь, хүүхэд бие даалгана, өөрөөсөө чөлөөлнө гэдэг чинь цээжний мах барсан тарчлаан шүү дээ. Машинтайгаа сэмхэн дагалаа, барааг нь алдахаараа л бачуурчих гээд байгаа юм чинь. Зам гарахдаа будилсныг эс тооцвол яг заасан замаар яваад сургуульдаа очлоо доо. Би ч бурзайсан хөлсөө арчаад ажилдаа хурдаллаа. Ингээд бид хоёр долоо хоногтоо 2-3 удаа нэг талдаа хүү өөрөө алхдаг хувилбарт шилжлээ. Өвөлдөө нөгөө муу чемоданых нь дугуй цас мөсөнд барьцалдчихсан л орж ирнэ дээ.
-Ямар ч машин зогсоод суучих, хүргээд өгье гэвэл суухгүй. Тэр хүний орон зайд чамайг юу хүлээж байгааг чи мэдэхгүй. Томоо болохоороо тэр такси энэ тэрээ барьж болно.
-Замаа олохгүй эргэлзвэл эхний таарсан цагдаад ээжийнхээ утасны дугаарыг хэлээд яриулна.
-Энгийн хүнээс тусламж хүсмээр бол эмээ, өвөө шигээ хүнд л хандана
-Хэзээ ч яарахгүй, гүйж яваад машинд мөргүүлдэг ч юмуу, хичээлдээ хүрэх, гэртээ харих аргагүй байдалд орж байхын оронд жаахан хүлээ, хүлээж сур, хоцорно л биз, огт очихгүй байснаас дээр гэхчлэн хэдэн хатуу дүрэмтэй. Улаанбаатарт төөрөхгүй болж байж улс орондоо төөрөхгүй, улсынхаа зам харилцаанд эзэн болж байж өөр аль ч улсын том нийслэлд төөрөхгүй гээд зөндөө ухуулга яриатай гэж байгаа, бас. Ингээд энэ нөхөр гуравдугаар ангиас бүрэн биеэ даасан даа. 12-тойд нь бас зун хоёр сар Сингапурт нүдээ аниж, сэтгэлийнхээ хамаг булчинг татайтал чангалж байгаад цөлөөд хаясан. Энэ жил 16 хүрлээ. Саяхан бид хоёр хагас жилээр сургуулиа солилоо. Хотоос алсхан байдаг, дотуур байртай сургууль юм.
-Ээж ээ, заавал явах ёстой юм уу, надад миний амьдрал, миний өрөө таалагддаг гэж байна аа, өнөөх маань.
-Хүү минь ээ, арагийн чинээ хотдоо, алгын чинээ өрөөндөө, атгын чинээ бодолтойгоо, аргалахын чинээ компьютэрийнхээ ард байгаад байж болохгүй ээ. Би одоо чамайг шилэн хоргоноос чинь суга татаж гаргаад нуурын усанд шидэх хэрэгтэй байна!
-Нуураар яах гээд байгаа юм бээ, би чадна шдээ.
-Хамгийн гол нь дараа нь би чамайг нуурын уснаас чинь суга татаж гаргаад далай руу шидэх гээд байгаа юм лдаа. Шууд далайд шидчихвэл шилэн хоргоны загас үхээд өгдөг юм байгаа биз дээ.
-Ах шууд далайд гараад чадсан л биз дээ гээд барьцаж байна.
-Тэр үед цаг өөр байсан, хүмүүс ч өөр байсан, тэр бол ахын үе, одоо чиний үе эхэлж байна гээд зүтгүүлж өглөө дөө.
-За за таны зөв юм байна, би тэр нуур руу чинь өөрөө үсэрье ээ, үсэрье. Ийм яриа болоод нуурын загас болохоор хичээж л яваа үр минь, өчигдөр хотод нэг АР ч билүү шалгалт өгүүлээд, үдээс хойш тоос шороотойгоо уралдан сургуульд нь хүргэлээ. Нөгөө нуурын том, бага загаснууд нь тосч ирээд, чемодан саваа хамтдаа зөөгөөд л чухам орж явчихлаа. Хүүхдээр хүн хийж, хүүхдээ өөрөөсөө чөлөөлнө гэдэг чинь ёстой сэтгэлийн хат шаардсан, сэлүүргүй завь шиг ажил шүү дээ, бурхан минь гэж...хүүгийн халамж, амттай сайхан хоолноос холдсон чинь харин би өөрөө зутрах талдаа, нусаа хацартаа нааж л явна даа.

06/12/2022
20/10/2022

Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (ITPEC)-ын бүртгэл 2022.10.19-ний өдрийг хүртэл явагдана.
Шалгалтад бүртгүүлэх холбоос: https://itpark.mn/itee/web/index.php

12/10/2022

Мэдээллийн технологийн паспорт шалгалтыг өгснөөр Мэдээллийн технологийн аль ч салбарын мэргэжилтэнтэй ойлголцох мэдлэг тань нэмэгдэнэ.

Бүртгэлийн линк 👉https://itpark.mn/itee/web/index.php/applicant/create

15/09/2022

Address

Baga Toiruu 49, Sukhbaatar District
Ulaanbaatar
210646

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97611313316

Alerts

Be the first to know and let us send you an email when TechGer posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to TechGer:

Share