21/11/2025
ГОУХАН–ийн ТСТМБС-II төслийн хүрээнд 35 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түншлэлтэй холбоотой мэдээллийг нэгтгэн ААНБ-ын дата сан үүсгэх, дүн шинжилгээ хийх, нэгдсэн түншлэлийн тайлан боловсруулах болон танхимын ба цахим сургалт зохион байгуулах зөвлөх үйлчилгээг амжилттай хэрэгжүүллээ.
📌 Зөвлөх үйлчилгээний хүрээнд:
🔹 35 сургуулийн НТҮСАЗ-д зориулсан 12 модуль бүхий танхимын болон цахим чадавхжуулах сургалт
🔹 Түншлэгч ААНБ-ын дата сан үүсгэх, баталгаажуулах үйл явцад техникийн дэмжлэг үзүүлэх
🔹 Ажил олгогч, үйлдвэрлэлийн дадлага хийсэн суралцагч, ажлын байран дахь сургагч багшийн сэтгэл ханамжийн судалгааны нэгдсэн арга зүй боловсруулах
🔹 МТБСБ-ын гадаад ба дотоод маркетинг, сургуулийн нэр хүндийг өсгөх стратегийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх
🔹 “2024–2025 оны хичээлийн жилийн МТБС-ын түншлэлийн нэгдсэн тайлан”-г боловсруулах зэрэг ажлуудыг амжилттай гүйцэтгэлээ.
🎓 11-р сарын 19–20-ны сургалт-семинараар 35 сургалтын байгууллагын НТҮСАЗ нарт:
• Сургалтын байгууллага бүрийн түншлэлийн тайлан болон
• Түншлэлийн нэгдсэн тайланг амжилттай танилцуулан хүлээлгэн өглөө.
Сургалтын үеэр:
✨ МТБСБ-ын гадаад ба дотоод маркетинг
✨ МТБС-ын түншлэл, хамтын ажиллагааны шинэ чиг хандлага
✨ Германы хосмог сургалтын тогтолцооны үүсэл, хөгжлийн тухай шинэлэг мэдээлэл өгч, оролцогчид бүлгээр бодит өгөгдөл дээр ажиллан туршлага солилцлоо.
✨Талархлын үг
Энэхүү зөвлөх үйлчилгээг амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л үе шатанд тасралтгүй дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан
ГОУХАН-ийн ТСТМБС-II төслийн хамт олон,
Боловсролын яам,
Боловсролын ерөнхий газар,
МҮХАҮТ,
мөн оролцсон 35 МТБСБ-ын НТҮСАЗ нартаа гүн талархал илэрхийлье.
Та бүхэн салбарын хөгжил, үр нөлөөг дээшлүүлэхийн төлөө бодитой хувь нэмэр оруулж, түншлэлд суурилсан МБС-ын хөгжлийг шинэ шатанд гаргах үйлсэд үнэтэй хувь нэмэр орууллаа.
МБС-ын салбарт хийж буй та бүхний ажил, хүчин чармайлт нь
🌱 салбарын хөгжил,
🌟 ирээдүйн ажиллах хүчний ур чадвар,
🏗 улс орны тогтвортой өсөлт хөгжилд томоохон үнэтэй хувь нэмэр оруулж, өргөжин дэлгэрэх болтугай.
Төсөл, зөвлөх үйлчилгээ, сургалтын хамт олонд зориулан уран яруу шүлэг тэрлэсэн Шинэ Иргэншил ПК-ийн НТҮСАЗ Нямсүх танд баярлалаа.