Project Ad Agency

Project Ad Agency Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Project Ad Agency, Consulting Agency, Ulaanbaatar.

DEMAND CREATION сургалтын дэд сэдэв:Эрэлтийг хадгалах нь / Maintaining demand.Эрэлтийг хадгалах нь нийлүүлэлтийн чадавхи...
08/04/2026

DEMAND CREATION сургалтын дэд сэдэв:

Эрэлтийг хадгалах нь / Maintaining demand.

Эрэлтийг хадгалах нь нийлүүлэлтийн чадавхитай уялдуулан хэрэглэгчийн худалдан авалтын зан төлөвийг стратегийн хувьд урьдчилан таамаглах, төлөвлөх, нөлөөлөх ажиллагаа болдог.

Аливаа компани өөрийн хэрэглэгчдийн эрэлтийг хадгалах стратегийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байхгүй бол зах зээлээс арчигдах өндөр эрсдэлтэй тулдаг.

Жишээгээр монгол дахь нэг банк хэрхэн өөрийн эрэлтийг хадгалах боломжтой талаар авч үзнэ.

Spring2026 цоо шинэ сэдвийн сургалтууд:

05/04 Даваа гараг - КОНТЕМПОРАРИ МАРКЕТИНГ / CONTEMPORARY MARKETING

05/11 Даваа гараг - ХЭРЭГЛЭЭ ТӨВТ ҮЗЭЛ / CONSUMERISM

05/18 Даваа гараг - ХИЙМЭЛ ЭРЭЛТ ҮҮСГЭХ НЬ / DEMAND CREATION

2026.04.08 Сурталчилгааны Техникийн шатны сургалтын ээлжит сэдэв: Сэтгэлзүйд үндэслэсэн Сурталчилгааны техникүүд II
08/04/2026

2026.04.08 Сурталчилгааны Техникийн шатны сургалтын ээлжит сэдэв: Сэтгэлзүйд үндэслэсэн Сурталчилгааны техникүүд II

 Солонгосын вельнес соёлыг Америкт. Gene Oh нь АНУ-ын Brown University-д эмчийн мэргэжлээр суралцаж байх үедээ Сөүлд шил...
03/04/2026


Солонгосын вельнес соёлыг Америкт.

Gene Oh нь АНУ-ын Brown University-д эмчийн мэргэжлээр суралцаж байх үедээ Сөүлд шилжиж суралцсан бөгөөд тэндээс олж харсан зүйл нь түүний карьерыг өөр чигт хөтөлсөн байдаг.

Уугуул нутагт нь буюу Солонгост залуусын өргөнөөр хэрэглэдэг нэг бүтээгдэхүүн бол алкогольтой ундаа уух үедээ эрүүл мэндээ хамгаалах зорилгоор давхар уудаг желли стик юм. Энэ бүтээгдэхүүний категори нь солонгостоо тэрбумаар хэмжигдэх бизнес боловч Америкт төдийлөн танигдаагүй байсан салбар болж таарсан.

Ингээд Oh нь Felix Lee-тэй хамтран энэхүү боломжийг ашиглахаар шийдсэн буюу Солонгосын вельнес соёлыг Америкийн хэрэглэгчдэд хүргэхээр болсон.

Дараах ярилцлагаар бид хэрхэн соёлын ялгаатай бизнесийн орчинд амжилттай ажиллаж чадсантай танилцах болно.

Project Advertising Magazine / goo.gl/uriNr1 /
Мэдээлэлд түрүүлж хүрье!

Энэ хоёр сурталчилгааны хооронд ч нэлээд зай байна даа, хөгжих байлгүй дээ./Жишээ шүү/
03/04/2026

Энэ хоёр сурталчилгааны хооронд ч нэлээд зай байна даа, хөгжих байлгүй дээ.
/Жишээ шүү/

 Алдагдсан KitKat-ын маркетингийн боломж.2026 оны 3-р сарын 28-нд KitKat брэндийн бүтээгдэхүүнийг төв Итали дахь үйлдвэр...
03/04/2026


Алдагдсан KitKat-ын маркетингийн боломж.

2026 оны 3-р сарын 28-нд KitKat брэндийн бүтээгдэхүүнийг төв Итали дахь үйлдвэрээс Польш руу тээвэрлэж байхад хулгай авчихсан хэрэг гарсан.

Европ дахь ретайлеруудад хүргэгдэх ёстой байсан нийтдээ 12 тонн гаруй KitKat шоколад алдагдсан бөгөөд өндөр зохион байгуулалттай хулгай болох нь ойлгомжтой болсон.

Яагаад өргөн хэрэглээний барааг ийм төвшний зохион байгуулалттайгаар хулгайлав гэдэг дээр цагдаа сэргийлэхийнхэн бүгд л гайхаж байна.

Nestlé-ын дансаар бол яг 413,793 ширхэг шоколад алдагдсан нь ретайл дэх дундаж үнэлгээгээр $800,000 болно.

Уг мэдээ гарсан даруйдаа л онлайн, сошиал орчинд вирал болж түгсэн бөгөөд брэндийн маркетерууд ч үүссэн моментыг ашиглан албан ёсны мэдэгдэл гаргах байдлаар өөрсдийн сурталчилгаагаа идэвхтэй явуулж эхэлсэн. Манайд бол маркетинг сэтгүүл түрүүлэн энэхүү давалгаанд нэгдсэн болно.

KitKat-ын хувьд $800,000 нэг их нийлүүлэлт, санхүүд нөлөөлөөд байхаар дүн биш ч хэргийн эргэн тойронд үүссэн түр хугацааны момент боломжийг сурталчилгааны зорилгоор тултал нь ашиглахаар ханцуй шамлан орцгоосон.

Угаас сошиал орчинд нэг хэрэг олон хоног вирал байх боломжгүй тул цаг алдахгүй хөдлөхөөс өөр аргагүй байдаг билээ...

Project Advertising Magazine / goo.gl/uriNr1 /
Мэдээлэлд түрүүлж хүрье!

 Хенри Форд: Өдрийн $5 цалин.1914 онд Ford нь маш гайхалтай мэдэгдэл хийсэн бөгөөд энэ нь өөрийн үйлдвэрлэлийн ажиллагсд...
02/04/2026


Хенри Форд: Өдрийн $5 цалин.

1914 онд Ford нь маш гайхалтай мэдэгдэл хийсэн бөгөөд энэ нь өөрийн үйлдвэрлэлийн ажиллагсдын минимум цалинг өдөрт $5 болгосон талаар байв. Тухай үеийн салбарын дундаж нэг өдрийн цалингаас 2 дахин их хэмжээ байсан гэхээр хэр хүчтэй шийдвэр болох нь харагдана...
..Тухайн үед салбарын зарим мэргэжилтнүүд түүний энэхүү шинэ өөрчлөлтийг өргөн хүрээнд ажиллах боломжгүй гэж үзэж байсан ч цагийн хөлс угаас өндөрт тогтсон Фордын үйлдвэрт төвөггүй хэрэгжиж байлаа...
..1914-оос 1916 оны хооронд компанийн ашиг $30 саяас $60 сая болж 2 дахин өссөн нь түүнийг улам итгэлтэй болгож байлаа...
..Уг нь ажилчдаа тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд өдрийн $5 өгч эхэлсэн ч эцсийн дүндээ эсрэг үр дүнд хүрчихсэн. Ажилчдын turnover rate 370% хүрсэн буюу хэрэв тухайн компани 100 ажилтантай гэж үзвэл жилийн турш 370 хүн гарч, орсон болж таарна...
..Салбарын стандартаас хоёр дахин их цалин амласан менежментийн шийдвэрийн үр дүн нь яг юу болов? Менежерүүдийн суралцах кэйс нь яг юу вэ?

Project Advertising Magazine / goo.gl/uriNr1 /
Мэдээлэлд түрүүлж хүрье!

2026.04.02 Сурталчилгааны Мэргэжлийн шатны сургалтын ээлжит сэдэв: Стратегээ илэрхийлэх арга зам / Defining Strategic Ap...
02/04/2026

2026.04.02 Сурталчилгааны Мэргэжлийн шатны сургалтын ээлжит сэдэв: Стратегээ илэрхийлэх арга зам / Defining Strategic Approach.

- Сурталчилгааны стратегиа сонгохын өмнө хийх алхам бол хэрхэн илэрхийлэх арга замаа тодорхойлох явдал байдаг.

- Үндсэн 2, салбар 7 арга замуудаас сонголтоо хийдэг.

- Сурталчилгааны стратеги гэдэг нь брэнд, бүтээгдэхүүн үйлчилгээний Зөв онцлог талыг Зөв зорилтод хэрэглэгчдэд хэрхэн Зөв аргаар хүргэх талаарх арга замын Төлөвлөгөө юм.

- Сурталчилгааны дараах стратегийн хэлбэрүүд өргөнөөр ашиглагдаж байдаг...

Project Advertising Magazine / goo.gl/uriNr1 /
02/04/2026

Project Advertising Magazine / goo.gl/uriNr1 /

Өнөөдрийн / 2026.04.01 Сурталчилгааны Техникийн сургалтын ээлжит сэдэв: Сэтгэлзүйд үндэслэсэн СУРТАЛЧИЛГААНЫ ТЕХНИКҮҮД I...
01/04/2026

Өнөөдрийн / 2026.04.01 Сурталчилгааны Техникийн сургалтын ээлжит сэдэв: Сэтгэлзүйд үндэслэсэн СУРТАЛЧИЛГААНЫ ТЕХНИКҮҮД I

Яагаад Сэтгэлзүй гэж?

• Нийт худалдан авалтын 60% нь Төлөвлөгдөөгүй худалдан авалт байдаг. (Underhill 1999)

• Маркетеруудын хийж ирсэн зах зээлийн судалгаа одоо үед Хангалтгүй болсон. Хэрэглэгчдийн бодол санааны худалдан авалтанд нөлөөлөх, түлхэх хүчин зүйлсийг судлах нь Зайлшгүй болж ирсэн.

• Сэтгэлзүй нь хүний натур, сэтгэл санаа, хүмүүсийн хийдэг үйлдлүүдийн учир шалтгааныг судалдаг. / behavior and mental processes.

• Сурталчилгаа нь хүмүүсийн зан төлөвт нөлөөлөх замаар худалдан авах шийдвэрийг гаргуулах аргуудыг эрэлхийлж байдаг.

• Сэтгэлзүйг Барууны / нейросайнс болон Дорнын / Буддист хандлагаар тайлбарлах нь.

• Сэтгэлзүйд суурилсан сурталчилгааны түгээмэл техникүүд: 1-15 техник ажиллагаа, онолын суурь, жишээ.

Маркетинг сэтгүүлийн 2026.02.23 өглөөний нийтлэл.2026.02.23 Японы Фүжи банкны логоны түүх.1979 онд Японы Fuji Bank нь өө...
31/03/2026

Маркетинг сэтгүүлийн 2026.02.23 өглөөний нийтлэл.

2026.02.23


Японы Фүжи банкны логоны түүх.

1979 онд Японы Fuji Bank нь өөрийн логогоо танилцуулсан байдаг. Нэртэй график дизайнер Yūsaku Kamekura дизайныг нь гаргасан бөгөөд сэдлийн хувьд Япончуудын хүндлэн биширдэг, хамгийн өндөр уул болох Фүжи уулны дүрслэлээс авч ашигласан билээ.
Фүжи уул нь билэгдлийнхээ хувьд тогтвортой байдал / stability болон үндэсний бахархал / national pride болдог тул Fuji Bank-ны эрхэм зорилгод нийцэж байлаа.
Kamekura нь уулын дүрслэлийг кубист минималист формд оруулсан бөгөөд логонд дөрвөлжин хэлбэрийг сонгон, өнгөний палеттийн хувьд 1/3 нь цэнхэр, 2/3 нь ногоон харьцаатайгаар шийдсэн нь шинэлэг байдал, залуулаг байдлыг илэрхийлэх зорилготой байсан.
Fuji bank-ны зүгээс тухайн үед бизнесийн стратегийн хувьд шинэчлэлийн стратеги хэрэгжүүлж, илүү орчин үеийн байдлаар Японы банкны системдээ хүчтэй өрсөлдөөн үзүүлэхүйц байр сууринд очих эрмэлзэлтэй байсан.
Фүжи уулын минималист дизайн нь ерөнхийдөө адил хажуут тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд дөрвөлжин хүрээнд багтсан байсан. Банкны өв уламжлалыг урагш чиглэсэн бодлоготой нь хамтатган гаргаж чадсан гэж үздэг.
Шинэ логоны үр дүнд банкны хадгаламжийн хэмжээ, нийт харилцагчийн тоо нэмэгдсэн байдаг.
Түүхийн хувьд дэлхийн 2-р дайны дараагаар буюу 1948 оноос Yasuda Bank нь шинэ зохион байгуулалтад орж Fuji Bank болсон бөгөөд өмнөх логог ашиглаж байсан. Тухайн үеийн логоны хувьд хувьцаа эзэмшигч, харилцагч, ажилтан гурвын нэгдэл байдлаар мөнгийг дүрсэлсэн дугуй загвартай байсан байдаг.
Японы эдийн засаг үсрэнгүй хөгжихийн хэрээр банканд шинэ шаардлага тулгарав. Фүжи банкны бизнес цар хүрээгээрээ томорч, олон улсад гарч эхэлсэн тул үүнийгээ илтгэсэн имиж шинээр боловсруулах хэрэгтэй болсон. Банкны шинэ имиж нь илүү тодорхой, мэргэшсэн байдлыг илэрхийлсэн, медиа олон хэлбэрт тохиромжтой, хамгийн гол нь олон улсад корпоратив брэнд шинжтэйгээр ойлгогддог байх шаардлагатай байв.
Ингээд 1988 онд Fuji Bank нь глобал брэндинг фирм болох Landor Associates-т хандан логогоо шинэчлүүлсэн байдаг. Шинэчлэгдсэн лого нь илүү корпорате эстетиктэй, илүү шууд илэрхийлэмж, ойлгомжтой болж чадсан.
Нийгмийн хөгжлийг дагаад корпорате стратегиуд өөрчлөгддөг хуулийн дагуу брэнд имижийн дараагийн шинэчлэлийн хүрээнд шинэ логотой болсон билээ.
Landor Associates-ийн бүтээсэн шинэ лого 1988 оны 10-р сарын 1-нд танилцуулагдсан. Банкны үүх түүх, өв соёлыг хадгалахын зэрэгцээгээр олон улсад корпорате имижээр танигдахад нь туслах зорилготой байсан. Дөрвөлжин хэлбэр хэвээр хадгалагдаж, харин Фүжи уулын дүрслэл илүү уул гэж танигдахаар болж өөрчлөгдсөн. Үндсэн өнгөний харьцаа буюу цэнхэр, ногоон өнгө хадгалагдсан. Брэндийн нэрийн тайпографийг маш нарийн мэргэжлийн төвшинд сонгосон байдаг.
Fuji Bank нь тухайн үедээ 20-р зууны дэлхийн санхүүгийн секторт хэрхэн өрсөлдөх вэ гэдэг дээр суурилан ребрэндинг ажлаа хийсний хүрээнд энэхүү шинэчлэгдсэн лого гарч, 12 жилийн туршид ашиглагдаад дараагийн үедээ шилжсэн билээ.
Өдгөө Fuji Bank нь Японы банк санхүүгийн системд дангаараа оршдоггүй. 2000-2002 онд Dai-ichi Kangyo bank болон Industrial bank of Japan-тай нэгдэн Mizuho financial group болсон.
Энэ хэмжээгээгээрээ одоо Японы банк санхүүгийн секторт №3-т бичигддэг. Хамгийн том нь Mitsubishi UFJ Financial group, дараагаар нь Sumitomo Mitsui Financial group ордог байна.
Хэдийгээр банк нь бүтцийн өөрчлөлтөд орсон ч логоны эрх хэвээр хадгалагдаж байх өндөр магадлалтай.
Японд оюуны өмчийн хамгаалалтын хугацаа нь copyright бол зохиогч нас барснаас хойш 70 жил, барааны тэмдэгт / trademark бол 10 жил /сунгагддаг/, дизайны эрх / design right бол бүртгүүлснээс хойш 25 жил тус тус хамгаалагддаг. Хэдий компани логогоо хэрэглэхээ больсон ч албан ёсоор хүчингүй болгоогүй бол гуравдагч этгээд дур мэдэн ашиглаж болдоггүй дүрэмтэй.
Төстэй байдлаар олон улсад, санхүүгээс бусад салбарт ашиглах боломж хэдий байдаг ч Японы зах зээлд орж ирэх бол боломжгүй юм. Мөн мораль яригдаж таарна.

Project Advertising Magazine / goo.gl/uriNr1 /
Мэдээлэлд түрүүлж хүрье!

Хоцорсоор л байх уу?Маркетинг сэтгүүлийн 2026 оны 03-р сарын нийтлэлүүд:2026.03.01 Солонгост Taco Bell-ын гаргасан сурта...
31/03/2026

Хоцорсоор л байх уу?

Маркетинг сэтгүүлийн 2026 оны 03-р сарын нийтлэлүүд:

2026.03.01 Солонгост Taco Bell-ын гаргасан сурталчилгаа.
2026.03.02 Энэ Цагаан сарын трэндүүд.
2026.03.03 АНУ-д Bibigo шинэ савх танилцуулж байна.
2026.03.04 Хонгконгт явагдаж буй McDonald’s-ийн шинэ ‘i’m lovin’ it’.
2026.03.05 Унгарт хийсэн Xiaomi-ийн сурталчилгаа.
2026.03.06 Рамаданаар Германд гаргаж буй McDonald’s-ийн самбар.
2026.03.07 Өвлийн олимп ба брэнд төлөөлөгчийн зах зээл.
2026.03.08 Малайзад хийсэн Pantene-ын ажил.
2026.03.09 Тайландын замын аюулгүй байдлын хамтарсан ажил.
2026.03.10 Самсунгийн Former Genius ажил.
2026.03.11 BMW брэндийн Хятадад хийсэн сурталчилгаа.
2026.03.12 Эмэгтэйчүүдийн баярын Pizza Hut-ийн санаачлаг.
2026.03.13 Яагаад Labubu тансаг зэрэглэлийг илтгэх болсон бэ?
2026.03.14 Португалд эмэгтэйчүүдийн баяраар гаргасан Ikea ажил.
2026.03.15 Францад явуулсан Visa-ын AI сэрэмжлүүлэг.
2026.03.16 BMW нь шинэ загвараа Испанид танилцуулж байна.
2026.03.17 Wella-ын Англид гаргаж буй кампанит ажил.
2026.03.18 Heineken: Бууж өгөхийг хүсээгүй уушны газар.
2026.03.19 Ээжүүдийн баярын Tesco-ын бэлэг.
2026.03.20 Lego х F1 Formula болон Chinese Grand Prix.
2026.03.21 Дэлхийн Дижитал цэвэрлэгээний өдөр.
2026.03.22 Mercado Livre хэрэглэгчдийн датаг хамгаалах нь.
2026.03.23 Усыг йоджуулах нь зөв шийдэл үү?
2026.03.24 Luckin Coffee × Moutai хамтрал.
2026.03.25 Швейцар дахь McDonald's-ийн самбар.
2026.03.26 Air France-ийн шинэ стратеги ба сурталчилгаа.
2026.03.27 Chupa Chups-ийг задалж чадах уу?
2026.03.28 Rosé х Puma хамтрал.
2026.03.29 Fruittella брэндийн гайхалтай ном.
2026.03.30 Nespresso-ийн шинэ нүүр царай - Dua Lipa.
2026.03.31 Natural Bliss-ийн ид шид.
2026.03.31-1 БНСУ-ын уух соёлын шилжилт.

Project Advertising Magazine / goo.gl/uriNr1 /
Мэдээлэлд түрүүлж хүрье!

Heineken брэндээс 2020 онд “Cheers to All” сурталчилгааг хийсэн байдаг. Шар айргийг эрчүүд, коктейл зэргийг бүсгүйчүүд у...
28/03/2026

Heineken брэндээс 2020 онд “Cheers to All” сурталчилгааг хийсэн байдаг.

Шар айргийг эрчүүд, коктейл зэргийг бүсгүйчүүд уудаг гэдэг тогтсон үзэл хүйсийн стереотип дээр тоглолт хийсэн сурталчилгаа бөгөөд гол мессеж нь Шар айргийг хүн бүрд / Beer is for everyone гэдэгт чиглэсэн байсан.

Нэг талдаа нийгмийн асуудал, тэгээд бага зэрэг ёжлол агуулсан энэхүү сурталчилгаа нь Постмодернист сурталчилгаа юу, Метамодернист хандлагын сурталчилгаа юу?

Spring2026 шинэ сэдэв: Contemporary Marketing.

Cheers to whatever you ordered! Enjoying an aperitif with some colleagues, eating out at the weekend or heading to a bar on Saturday night? On these occasion...

Address

Ulaanbaatar

Telephone

95215992

Alerts

Be the first to know and let us send you an email when Project Ad Agency posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Project Ad Agency:

Share