01/07/2026
Монгол Улсын худалдааны салбарт дэлхийн жишиг үйлчилгээ, чанарын стандартыг нутагшуулж, хэрэглэгч төвтэй соёлыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Emart -ийн эрхэм хүндэт хамт олондоо түүхт 10 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Арван жилийн турш бүтээсэн амжилт бүхэн танай хамт олны мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл, харилцагчдаа эрхэмлэсэн үнэт зүйлсийн тод илэрхийлэл байсаар ирсэн билээ.
Ирээдүйн зам мөр тань улам гэрэлтэж, шинэ санаачилга, шинэ амжилт, шинэ оргил бүрийг хамт олноороо бүтээж, Монголын худалдааны салбарын хөгжлийг үргэлж манлайлан түүчээлэхийг хүсэн ерөөе.
Хамтын Үнэ Цэн🔹 Үнэт Санхүүгийн Нэгдэл
#ХамтынҮнэЦэн