Хөөрхөнтдөг өдрүүд

Хөөрхөнтдөг өдрүүд Naturella x Always

🫧 Period-той үед үсээ угааж болохгүй гэж үнэн үү?“Сарын тэмдэг ирсэн үед үсээ угааж болохгүй, даарч хөрвөл муу” гэж ээж,...
26/08/2026

🫧 Period-той үед үсээ угааж болохгүй гэж үнэн үү?

“Сарын тэмдэг ирсэн үед үсээ угааж болохгүй, даарч хөрвөл муу” гэж ээж, эмээ нараасаа сонсож байсан хүн олон байх аа. 🤭💙

Энэ ойлголт нь эрт үед халуун ус, дулаан орчин хязгаарлагдмал, усанд орсны дараа даарч хөрөх эрсдэл өндөр байсантай холбоотойгоор үе дамжин яригдсаар ирсэн гэж үздэг. Харин сарын тэмдэг ирсэн үед үсээ угаах нь өөрөө сарын тэмдэгт муугаар нөлөөлдөг гэсэн шинжлэх ухааны нотолгоо байхгүй. 🌷

Тиймээс period-той үедээ ч:
🫧 Үс, биеийн ариун цэврээ хэвийн сахиж болно
🚿 Өөрт тухтай бүлээн ус хэрэглээрэй
💨 Үсээ сайтар хатааж, даарч хөрөхөөс сэргийлээрэй
🧸 Бие тавгүй байвал өөрийгөө хүчлэхгүй, сайн амраарай

#СарынТэмдэг #ӨөрийгөөХаламжлая

🌸 Сарын тэмдэг хэд хоног үргэлжлэх нь хэвийн бэ?Хүн бүрийн бие өөр учраас сарын тэмдгийн үргэлжлэх хугацаа ч адилхан бай...
24/08/2026

🌸 Сарын тэмдэг хэд хоног үргэлжлэх нь хэвийн бэ?

Хүн бүрийн бие өөр учраас сарын тэмдгийн үргэлжлэх хугацаа ч адилхан байх албагүй шүү. 💗 Ерөнхийдөө сарын тэмдэг 𝟐–𝟕 хоног үргэлжлэх нь хэвийн гэж үздэг.

Өөрийнхөө мөчлөгийг илүү сайн таньж мэдэхийн тулд:
🌷 Сарын тэмдэг эхэлсэн болон дууссан өдрөө тэмдэглэж хэвшээрэй
🌷 Цусны хэмжээ, өвдөлт болон биеийн өөрчлөлтүүдээ ажиглаарай
🌷 Сар бүрийн мөчлөг тань өмнөхөөсөө мэдэгдэхүйц өөрчлөгдөж байгаа эсэхийг анзаараарай

Харин сарын тэмдэг 7 хоногоос удаан үргэлжлэх, маш их хэмжээгээр цус гарах эсвэл ердийнхөөс хүчтэй өвдөлт мэдрэгдэх зэрэг өөрчлөлт ажиглагдвал эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө аваарай. 🤍

Өөрийн биеийн хэмнэлийг мэддэг байх нь өөрийгөө халамжлахын нэг хэсэг шүү. 🌼

#ХөөрхөндөгӨдрүүд #ОхидынЗөвлөгөө #СарынТэмдэг #ӨөрийгөөХайрлая

🩵 **Сарын тэмдэгтэй үед хөнгөн дасгал хийж болох уу?**Болно. Харин биеэ хэт ачааллахгүй байх нь чухал. 🙌Сарын тэмдгийн ү...
21/08/2026

🩵 **Сарын тэмдэгтэй үед хөнгөн дасгал хийж болох уу?**

Болно. Харин биеэ хэт ачааллахгүй байх нь чухал. 🙌

Сарын тэмдгийн үед:
🧘‍♀️ Хөнгөн сунгалт, йог хийх
🚶‍♀️ 20–30 минут алхах
💧 Ус сайн уух
🏋️‍♀️ Хүнд дасгалын ачааллаа багасгах
😴 Өвдөлт, ядралт их байвал амрах

Хөнгөн хөдөлгөөн хийх нь цусны эргэлтийг дэмжиж, зарим хүнд сарын тэмдгийн базлалт болон тавгүй мэдрэмжийг багасгахад тусалдаг.

Гэхдээ тухгүй байвал заавал дасгал хийх шаардлагагүй шүү. 👌

#СарынТэмдэг #ХөнгөнДасгал #ХөөрхөндөгӨдрүүд

🌷Сарын тэмдэг ирэхээс өмнө яагаад сэтгэл санаа, бие организм өөрчлөгддөг вэ?Сарын тэмдэг ирэхээс хэд хоногийн өмнө даавр...
19/08/2026

🌷Сарын тэмдэг ирэхээс өмнө яагаад сэтгэл санаа, бие организм өөрчлөгддөг вэ?

Сарын тэмдэг ирэхээс хэд хоногийн өмнө дааврын өөрчлөлтөөс шалтгаалан бие болон сэтгэл санаанд янз бүрийн өөрчлөлт мэдрэгдэх нь бий. 💗

✨ Батга гарах
✨ Амархан уурлаж, сэтгэл санаа хэлбэлзэх
✨ Амттан ихээр хүсэх
✨ Хөх хөндүүрлэх
✨ Гэдэс дүүрэх, бие хавагнах
✨ Ядарч, нойрмоглох

Энэ үед өөртөө жаахан илүү анхаараарай. 🫶
💧 Ус сайн уух
🥗 Тогтмол, шим тэжээлтэй хооллох
😴 Хангалттай унтаж амрах
🚶‍♀️ Хөнгөн хөдөлгөөн хийх
☕ Кофеин, хэт давслаг хоолыг багасгах

Биеийнхээ өөрчлөлтийг анзаарч, өөрт тохирох аргаар тухтай өдрүүдийг өнгөрүүлээрэй. 🌸

#СарынТэмдэг #ОхидынЯриа #ХөөрхөндөгӨдрүүд #ӨөрийгөөХайрлая

“Өөрийгөө өлсөж болохгүй” 🩵Сарын тэмдгийн үеэр гэнэт л амттай юм идмээр санагдаад, хоолны дуршил нэмэгдэх үе байдаг даа....
17/08/2026

“Өөрийгөө өлсөж болохгүй” 🩵

Сарын тэмдгийн үеэр гэнэт л амттай юм идмээр санагдаад, хоолны дуршил нэмэгдэх үе байдаг даа. 🥹🍫

Тэр үед өөрийгөө хэт хорихын оронд биеэ сонсоод, шим тэжээлтэй хоолоо тогтмол идэж, хүссэн амттанаасаа ч багахан хэмжээгээр идээд өөртөө зөөлөн хандаарай. 💗

Сарын тэмдгийн өдрүүд бол өөрийгөө зовоох биш, арай илүү хайрлаж, халамжлах өдрүүд.🌷

Өлсөж болохгүй шүү, охид оо. 🫶

#СарынТэмдэг #ОхидынЯриа #ӨөрийгөөХайрлая #ХөөрхөндөгӨдрүүд

Охид хоорондоо л ойлгодог 6 зүйл 💗1. “Ард зүгээр байна уу?” гэж асуухад яг юу шалгуулаад байгааг шууд ойлгоно. 😭2. 00 ор...
12/08/2026

Охид хоорондоо л ойлгодог 6 зүйл 💗
1. “Ард зүгээр байна уу?” гэж асуухад яг юу шалгуулаад байгааг шууд ойлгоно. 😭
2. 00 орлоо гэхэд “хамт явах уу?” гээд шууд босно.🤭
3. “Чамд хэрэглэл байна уу?”сайн танихгүй охиноос ч асууж болох ганц асуулт. 🤝
4. Үсний боолт, толь, уруулын будаг хэрэг болоход хэн нэгний цүнхнээс заавал гарч ирнэ.
5. Нэг залуугийн screenshot явуулаад “энэ мөн үү?” гээд шууд судалгаа эхэлнэ 😂
6. “Энэ ямар байна?” гэдэг асуултын араас 10 зураг, 3 сонголт, 20 минутын хэлэлцүүлэг явна. 👗
#ХөөрхөнтдөгӨдрүүд #ОхидынЯриа

🌸 Үтрээний шүүрэл хэвийн үү?Өнгө, үнэр, хэмжээ нь бидний биеийн талаар олон зүйлийг хэлж өгдөг. 💗Өөрийн биеийн өөрчлөлти...
10/08/2026

🌸 Үтрээний шүүрэл хэвийн үү?

Өнгө, үнэр, хэмжээ нь бидний биеийн талаар олон зүйлийг хэлж өгдөг. 💗
Өөрийн биеийн өөрчлөлтийг анзаарч, аль нь хэвийн, хэзээ анхаарах хэрэгтэйг хамтдаа мэдэж авцгаая. ✨

#ХөөрхөнтдөгӨдрүүд #ЧиГанцаарааБиш #ОхидынЗөвлөгөө

💜 Сарын тэмдгийн үед яагаад амттан идмээр санагддаг вэ?Энэ үед эстроген, прогестерон зэрэг дааврын түвшин өөрчлөгдөж, та...
06/08/2026

💜 Сарын тэмдгийн үед яагаад амттан идмээр санагддаг вэ?

Энэ үед эстроген, прогестерон зэрэг дааврын түвшин өөрчлөгдөж, тархины серотонин (аз жаргалын даавар) бага зэрэг буурдаг. Үүний улмаас бие организм хурдан энерги өгдөг чихэрлэг эсвэл нүүрс ус ихтэй хүнс хүсэх нь элбэг байдаг.

🍫 Гэхдээ зөвхөн амттангаар хязгаарлахын оронд магни, төмөр агуулсан:
🥜 Самар
🍌 Банана
🍫 Хар шоколад
🥛 Тараг
зэрэг хүнс сонговол цатгалан мэдрэмжийг удаан хадгалж, сэтгэл санаанд ч эерэг нөлөөтэй.

Харин чиний хөөрхөнтдоөг өдрүүдэд хамгийн их идмээр санагддаг зүйл юу вэ? 💜
#ХөөрхөндөгӨдрүүд #ЧиГанцаарааБиш #ЭмэгтэйЭрүүлМэнд

📅 Сарын тэмдгийн хуанлигаа хөтлөх нь яагаад чухал вэ? 💗Өөрийн мөчлөгөө тэмдэглэж хэвшсэнээр биеийнхээ өөрчлөлтийг илүү с...
04/08/2026

📅 Сарын тэмдгийн хуанлигаа хөтлөх нь яагаад чухал вэ? 💗

Өөрийн мөчлөгөө тэмдэглэж хэвшсэнээр биеийнхээ өөрчлөлтийг илүү сайн ойлгож, дараагийн мөчлөгөө урьдчилан төлөвлөхөд тусална. 🌸
#ХөөрхөндөгӨдрүүд

💬 Period ирэхээр хамгийн их хэлдэг 5 үг...😭 "Өө, ирчихэж..."🍫 "Амттан идмээр байна."🛏️ "Жаахан хэвтчихье."😩 "Гэдэс базла...
03/08/2026

💬 Period ирэхээр хамгийн их хэлдэг 5 үг...

😭 "Өө, ирчихэж..."
🍫 "Амттан идмээр байна."
🛏️ "Жаахан хэвтчихье."
😩 "Гэдэс базлаад байна..."
❤️ "Always хэрэглэл байгаа биз дээ?"

✨ Хөөрхөндөг өдрүүд ч гэсэн өөрийгөө хайрлах өдрүүд.

#ХөөрхөндөгӨдрүүд

Address

Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, М-Си-Эс Анун төв, Улаанбаатар хот
Ulaanbaatar
17060

Opening Hours

Monday 08:00 - 12:00
13:00 - 17:00
Tuesday 08:00 - 12:00
13:00 - 17:00
Wednesday 08:00 - 12:00
13:00 - 17:00
Thursday 08:00 - 12:00
13:00 - 17:00
Friday 08:00 - 12:00
13:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөөрхөнтдөг өдрүүд posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Хөөрхөнтдөг өдрүүд:

Shortcuts

Share