ЖАВХЛАНТ ЗӨГИЙН БАЛ

ЖАВХЛАНТ ЗӨГИЙН БАЛ Жаргалан жаргалан жаргалан, энэ ертөнцийн түмэн жаргалан, түүний доторх чухам жаргалан, эрүүл энхийн эрхэм жаргалан. Д.Нацагдорж.

Хөсөгтөн
23/08/2025

Хөсөгтөн

Хөгжмийн зохиолч Д.Ариунболд Composer ARIUNBOLD. D

ХҮРД нь Бурхан шашны үйлд хэрэглээ талаасаа буян, номыг дэлгэрүүлэгч. Харин гар хийц талаасаа уран бүтээл, дахин давтагд...
19/08/2025

ХҮРД нь Бурхан шашны үйлд хэрэглээ талаасаа буян, номыг дэлгэрүүлэгч.
Харин гар хийц талаасаа уран бүтээл, дахин давтагдашгүй зүйл юм.
Ихбаяр Лувсаншарав

15/08/2025
🍯
07/06/2025

🍯

Зөгийн балны эрлэг миний сэтгэлийг энэ бүтээгдэхүүн шууд татлаа. Жавхлант Зөгийн Бал
Эх орны онгон байгальд ургасан лянхуа, хунчир, хошоонгор, царгас цэцгийн охь дээжийг цуглуулсан зөгийн бал. Олон төрлийн, эмийн маягийн ургамлын охьтой байх тусмаа био идэвхтэй байдал. антиоксидант чанар нь илүү байдаг гэдэг.
400гр нь 15,680₮
EFES MARKET -д байгаа.

✨Астрологийн нэгээхэн хэсгээс судалсны дагуу мэдэж авсан жижигхэн дүгнэлтээ та бүхэнтэй хуваалцъя.Хүн болгонд өөрийн гэс...
05/04/2025

✨Астрологийн нэгээхэн хэсгээс судалсны дагуу мэдэж авсан жижигхэн дүгнэлтээ та бүхэнтэй хуваалцъя.

Хүн болгонд өөрийн гэсэн сайн тал, онцгой зан чанар, сэтгэл татам байдал байдаг. Энэ нь зөвхөн гадаад төрхөөр хязгаарлагдахгүй, дотоод энерги, зан чанар, ухаан, чин сэтгэл гэх мэт зүйлсээр хэмжээлэгдэнэ. Зарим хүн ил гаргаж, зарим нь дотроо хадгалж байдаг ч хүн бүрд заавал байдаг.

Харин эдгээр чанарууд илэрхийлэгдэж байгаа эсэх нь хувь хүний амьдралын хэв маяг, дотоод итгэл үнэмшил, өдөр тутамдаа гаргаж буй сонголт зэргээс нь шалтгаалдаг.

Хүн бүр дотоод гэрэлтэй. Тэрийгээ асаах уу, хадгалж явах уу гэдэг нь зөвхөн хувь хүнээс, өөрөөс нь шалтгаалдаг юм шүү.🪽

🪴 Гэрийн орчинд ногоон бүс бий болгох нь байгаль орчин болон нийгмийн хувьд олон талын ашиг тустай бөгөөд тогтвортой хөг...
31/03/2025

🪴 Гэрийн орчинд ногоон бүс бий болгох нь байгаль орчин болон нийгмийн хувьд олон талын ашиг тустай бөгөөд тогтвортой хөгжлийн зорилтуудад ч мөн хувь нэмэр оруулдаг.

Ургамал нь дулааныг шингээж, агаарыг хөргөж, байгалийн агааржуулалтыг дэмждэг тул амьдрах орчныг илүү сэрүүн, эрчим хүчний хэмнэлттэй болгодог.

Мөн ийм төрлийн ногоон орчин нь орон нутгийн биологийн төрөл зүйлсийг дэмжих жижиг амьдрах орчин (инсект) бүрдүүлж, экосистемийн тэнцвэрийг хадгалахад хувь нэмэртэй байдаг.

🌿Хүний ихэнх цагаа өнгөрөөдөг орчин бол гэр болон ажлын газар билээ.Хүн байгальтай харилцаа холбоогоо хадгалж, эрүүл амь...
28/03/2025

🌿Хүний ихэнх цагаа өнгөрөөдөг орчин бол гэр болон ажлын газар билээ.

Хүн байгальтай харилцаа холбоогоо хадгалж, эрүүл амьдрах хамгийн боломжтой арга бол ихэнх цагаа өнгөрөөдөг орчиндоо аль болох байгалийн элементийг шингээж өгөх юм.

Тухайлбал, өөрийн орчиндоо мод, ургамал, цэвэр агаар бий болгосноор байгальтай ойр байх хэрэгцээгээ хангахын зэрэгцээ бие болон эрүүл мэнддээ эерэг өөрчлөлтүүдийг авчрах боломжтой юм.

🌱 Хөрс - ургамал хоёр хоорондоо нягт холбоотой, бие биедээ үргэлж харилцан нөлөөлж байдаг. Хөрсөнд ургамал өөрийн үндсээ...
26/03/2025

🌱 Хөрс - ургамал хоёр хоорондоо нягт холбоотой, бие биедээ үргэлж харилцан нөлөөлж байдаг.

Хөрсөнд ургамал өөрийн үндсээр бэхлэгдэж, үржил шим, өөрт хэрэгтэй бүхнийгээ үндсээрээ дамжуулан сорж авдаг. Хөрсний бүтэц нь ургамлын үндэсний хөгжил, агаарын солилцооны горимд хамгийн их нөлөө үзүүлдэг.

Иймд ургамлын оршин тогтнох, амьдрах чухал нөхцөл нь яах аргагүй эрүүл хөрс билээ.

Цэцэглэлтийн үе шат 🌟
26/03/2025

Цэцэглэлтийн үе шат 🌟

Address

Ulaanbaatar
21000

Telephone

+97688809888

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ЖАВХЛАНТ ЗӨГИЙН БАЛ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share