Mongolian Guide Tour LLC

Mongolian Guide Tour LLC Mongolia Guide Tour LLC is one of the long-running tour operators of Mongolia since 2006.

Сонирхож байвал 11-324788 утсаар холбогдоорой.
03/11/2025

Сонирхож байвал 11-324788 утсаар холбогдоорой.

 (Бямба гарагийн VIP сургалт)  Монголын Аялал Жуулчлалын Холбоотой хамтран ээлжит сургалтаа зохион байгуулах гэж байна. ...
25/11/2024


(Бямба гарагийн VIP сургалт)

Монголын Аялал Жуулчлалын Холбоотой хамтран ээлжит сургалтаа зохион байгуулах гэж байна. Тус сургалт жилд 2 удаа явагдаж байгаа бөгөөд энэ удаа Монголын аялал жуулчлалын салбарт шинээр орж ирсэн Start-up компаниудын удирдах түвшний хүмүүс, бусад тур операторуудын менежерүүдийг хамруулах юм.

Сургалт 2024 оны 12-р сарын 7-ны Бямба гарагт 09:00 – 18:30 цагт Корпорэйт зочид буудал (Скайтель салбар)-ын хурлын танхимд явагдана. Дараах сэдвүүдээр чадварлаг багш, зөвлөхүүд хичээл заах болно.

:
• Монголын АЖ-ын салбарын үндсэн 5 бэрхшээл, гарц шийдэл
• Нүүрстөрөгчийн ул мөргүй аялал жуулчлал
• Монголын аялал жуулчлалын БНХАУ дахь маркетингийн боломж
• Монголыг сонгон аялдаг жуулчдын хүлээлт, бодит байдал
• Тур лидерийн мэдлэгт: Бурханы хөрөгийг задлан тайлбарлах нь
• Цайны замын жуулчдад учирч буй бэрхшээл, гарц шийдэл
• Аяллын үнийн бодлого, үнэ бодох аргачлал

:
• ХААИС-ЭЗБС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор З.Ундрах
• БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Жао Жичиан
• Блокчэйн эко парк ХХК, гүйцэтгэх захирал Б.Цолмон
• ЮНЕСКО-гийн байгаль орчны салбарын анхны дарга, DuMont Travel handbook номын зохиогч, доктор, профессор Майкл Уолтер
• Монголиан Гаид Тур ХХК-ийн захирал, докторант Ч.Буянбадрах
• Транслэйшн ХХК-ийн захирал Б.Эрдэнэчимэг
• Монгол-Хятадын “Талын өртөө” холбооны ТУЗ-ийн дарга Шэн Вей

280,000 төгрөг бөгөөд сургалтын танхимын орчин нөхцөл, багш нарын цалин урамшууллаас гадна өдрийн хоол, кофе бреакууд, чөлөөт ярилцлага, санал асуулга, сертификат олгох зэрэг үйл ажиллагаанууд багтсан болно.

Бүртгүүлэхээр бол дараах линкээр ороорой. Мөн төлбөрөө төлж баталгаажуулаарай. Асуух зүйл байвал 70101011, 89740231, 91913166, 99072779 утаснуудад хандаарай.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSekflTX69et8D-6Uk49cJEtWcvoNXWmeyUAkUexQfSDWFWlCQ/viewform

  Ирсэн зочид “сонирхолтой, шинэлэг, бүтээлч боллоо”, “урьсанд баярлалаа”, “төсөөлж байгаагүй олон шинэ мэдээлэл өнцгийг...
07/10/2024


Ирсэн зочид “сонирхолтой, шинэлэг, бүтээлч боллоо”, “урьсанд баярлалаа”, “төсөөлж байгаагүй олон шинэ мэдээлэл өнцгийг олж харлаа”, “ажлаа хойшлуулаад дуустал нь суулаа”, “эмх цэгц, зохион байгуулалт супер” гэж тал талаас сэтгэгдлүүдээ хэлсэн билээ. Багийнхаа өмнөөс хүрэлцэн ирсэн бүх хүмүүст МАШ ИХ БАЯРЛАЛАА гэж хэлмээр байна. ЖАЙКА байгууллагын суурин дэд төлөөлөгч Ёшимура Токүжи нээж үг хэлсэн бөгөөд хэлэлцүүлэг дуусахад “гайхамшигтай ажиллагаа боллоо” гэж гуравхан үгээр дүгнэлээ. Бидний хувьд “төгс байх” гэж биш, харин “сайн зохион байгуулах”-ыг хичээсэн.

#ЯАМНААС: Ирсэн зочдоо уйдаахгүй өнгөрөөж чадсандаа баяртай байна аа. ЕС-ын дэргэдэх АЖ-ын үндэсний хорооны гишүүн Г.Оюунтунгалаг, ССАЖЗЯ-ны АЖ-ын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Н.Болормаа нар оролцогсдын асуултанд “оновчтой” хариултуудыг өглөө. Одоохондоо шинэ яаманд манай салбарыг хариуцсан дарга нар томилогдоогүй байгаа билээ. Гэвч төрийг төлөөлөн ирсэн мэргэжилтнүүдийн идэвхитэй оролцоонд баяртай байлаа.

#ЗОЧДООС: Хэлэлцүүлгийн зочин илтгэгчид болох Палеонтологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, докторант С.Өлзийцэрэн Ulziitseren Sanjaadash, ШУТИС-ын багш, доктор Д.Сэрдарам Serdaram Damdin, Монгол адууны диваажин ТББ-ын тэргүүн Б.Наранбадрах Монгол адууны диваажин /Horse heaven нартаа маш их баярлалаа, илтгэлүүд товч тодорхой зорилготой, цаг хугацаагаа баримталсан, чанартай байлаа.

Хэлэлцүүлэгт уригдан ирж бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой товч мэдээлэл өгсөн Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн, Treelings модны бүртгэл мэдээллийн системийг үүсгэн байгуулагчдын нэг Б.Цолмон, Намнаа академийг үүсгэн байгуулагч Н.Алтанхуяг, Уулын нуур ТББ-ыг үүсгэн байгуулагч С.Өлзийтогтох, Сайн номун хийдийн АЖ хариуцсан захирал О.Мөнгөнцэцэг, Дархан-Уул аймгийн АЖХ-ны тэргүүн Т.Тунгалаг нарын эрхэм зочиддоо мөн талархал илэрхийлье.

#САЛБАРААС: Салбарын олон төлөөлөл цаг заваа гарган ирж сонслоо, асуулт асуулаа, мөн саналаа хэллээ. Ирсэн зочиддоо 186 нүүр “гарын авлага” ном бэлэглэлээ. Тэрхүү гарын авлага АЖ-ын үйл ажиллагаанд тань бодитой нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
Үйл ажиллагаа маань амжилттай болж зохион байгуулагдахад хамтран ажилласан
- Чингис хаан Үндэсний музейн хамт олон,
- Sound of Mongolia-гийн залуучууд,
- Богц Брэнд Катеринг үйлчилгээ Явуулын ресторан Catering Service-ийн хамт олон,
- хөтлөн явуулсан Б.Батзолбоо Batzolboo Byambadorj,
- Гарын авлага, тайлангийн эх бэлтгэлүүд, сурталчилгааны хэвлэлтийн ажлуудыг сэтгэл дүүрэн хийж өгсөн Almaz Press-ийн хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлье. Танхим тав тухтай, дэлгэц харахад урамтай, хоол үйлчилгээ амттай сайхан байсан шүү.

Манай баг хамт олон угаасаа ажил нь “гартаа орцгоочихсон”, гялалзуур сайхан залуучууд байдаг аа. Ж.Энхжаргал, Н.Хажидмаа, С.Батхишиг, А.Айгерим, Г.Анужин, Б.Булгантамир, Н.Сувдаа, Т.Ихбаяр та нараараа үргэлж бахархдаг.

 .Сайн байцгаана уу, сайхан намаржиж байна уу?Манай компани АЖ-ын салбарынханд “хэлэлцүүлэг” зохион байгуулах юм. Маш их...
30/09/2024

.
Сайн байцгаана уу, сайхан намаржиж байна уу?
Манай компани АЖ-ын салбарынханд “хэлэлцүүлэг” зохион байгуулах юм. Маш их мэдээлэл хүргэж, 200 хуудастай гарын авлага түгээх юм. Хураамж нь 50000 төгрөг.

Хэлэлцүүлэг 10-р сарын 4-ний Баасан гарагт 09:00 – 13:00 цагт Чингис хаан үндэсний музейн 7-р давхарт, хурлын танхимд болно. Сигмент нь хэдийгээр япон жуулчинд гэж байгаа боловч ямар ч орны жуулчдад хэрэгжүүлэх боломжтой агуулгуудыг танилцуулах юм.

Салбар маань өнгөрсөн 30 жилд “Тэрэлж, Хархорин, Хөвсгөл нуур, Ёлын ам – Баянзаг” гэсэн маршрутаар л явдаг. Хотын аялал маань нэг түүхийн музей, нэг шашны музей, нэг ардын урлагийн тоглолт, Сүхбаатарын талбай, ноолуурын дэлгүүр гэсэн “тогтчихсон бүтэц”-тэйгээр явагдаж байна. Тус хэлэлцүүлгээр өөр хөтөлбөрүүдийг танилцуулах юм.

:

- Боловсрол, танин мэдэхүйн аяллын бүтээгдэхүүний санал болон адал явдалт аялал жуулчлалын бүтээгдэхүүний саналууд (Илтгэгч: Монголиан Гаид Тур ХХК-ийн захирал Ч.Буянбадрах )

- Зочин илтгэл 1: Цаг хугацаа – төсөл (Илтгэгч: ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, салбарын эрхлэгч С.Өлзийцэрэн)

- Зочин илтгэгч 2: Нэг модны карбон оффсет – төсөл (Илтгэгч: ШУТИС-ийн Хүмүүнлэгийн салбарын ахлах багш, доктор, дэд профессор Д.Сэрдарам)

- Зочин илтгэгч 3: Адуу хүн хоёр - төсөл (Илтгэгч: Монгол адууны диваажин ТББ-ын тэргүүн Б.Наранбадрах)

Ирж сонсоод, маш хэрэгтэй “Guide line” ном авахыг хүсэж байвал дараах линкээр орж бүртгүүлээрэй. 7 удаагийн илтгэл мэдээллээр шинэ санаа оноонууд сонсож, шинэ хүмүүстэй танилцаж, амттай кофе уугаарай.

Тодруулах утас: 70101011, 91913166
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdy-bT9ivPNe0UmsGEDiOpJ12QKtkqSPMyfH6B0xqNRhFDgtA/viewform?fbclid=IwY2xjawFmxzFleHRuA2FlbQIxMAABHd_jCO-DPuqcwY2Uq4706hrp_iAXoqIxDo8tUaNotSV2VVcuLurdMC5pwg_aem_jqOWxJHlVZymyGbom9rfbQ

21/12/2022

Petroglyph complex in Del mountain, situated in Ulziit Soum of Dundgobi province, covers an area of 17 km length and 8 k...
17/02/2020

Petroglyph complex in Del mountain, situated in Ulziit Soum of Dundgobi province, covers an area of 17 km length and 8 km width. The mountain is a major memorial of rock art for its treasures include over 5000 petroglyphs of the Bronze Age, over 20 rectangular tombs, 4 ancient ruin remains and ancient Chinese, Uighur and Tibetan writings. The rock art of Del Mountain is indisputable proof of the lifestyle, economy, society, culture and art of ancient people who lived in Mongolia.
📝Book with us
http://www.touristinfocenter.mn/en/TourRoute_more.aspx?ItemID=76

Address

Ulaanbaatar
UB15160

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00

Telephone

+97670101011

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Guide Tour LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mongolian Guide Tour LLC:

Shortcuts

Share