Innovation HUB

Innovation HUB Coworking space | Startup Incubator
Бүтээмжийг тань нэмэхэд туслах тав тухтай орчин, хүрээлэл

21/08/2026
17/08/2026

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал маргаашнаас эхлэн 28-ны өдрийг...

📢 БАЯНХОШУУ БИЗНЕС, ИННОВАЦЫН ДЭД ТӨВД ХЭРЭГЖИХ ХӨТӨЛБӨР, СУРГАЛТУУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ“Рио Тинто Монгол” ХХК болон Нийсл...
27/07/2026

📢 БАЯНХОШУУ БИЗНЕС, ИННОВАЦЫН ДЭД ТӨВД ХЭРЭГЖИХ ХӨТӨЛБӨР, СУРГАЛТУУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

“Рио Тинто Монгол” ХХК болон Нийслэлийн Бизнес, Инновацын газрын хамтын ажиллагааны хүрээнд гэр хорооллын иргэдийн оролцоо, ур чадвар, хөдөлмөр эрхлэлт, бичил бизнес болон хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих цуврал хөтөлбөр, сургалтыг Баянхошуу бизнес, инновацын дэд төвд зохион байгуулах гэж байна.

Та дараах хөтөлбөр, сургалтуудаас өөрт тохирохыг сонгон бүртгүүлээрэй.

🚀 GROWTH-LAB — Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хурдасгуур хөтөлбөр
Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх, зах зээлд нэвтрүүлэх, бизнесийн өсөлтөө хурдасгах хүсэлтэй оролцогчдод зориулсан хөтөлбөр.

Бүртгэл: 2026.07.31 хүртэл
Төслийн танилцуулга: 2026.08.05
Хөтөлбөрийн хугацаа: 2026.08.12–09.16
Сонгогдсон 15 оролцогч хамрагдана.

🕯️ Лаа хийх сургалт
Онол, практик хосолсон сургалтаар оролцогч бүр өөрийн бүтээгдэхүүнээ туршин хийх боломжтой.

Огноо: 2026.07.30
Байршил: Баянхошуу инновацын дэд төв

🥋 Жюү жицүгийн сургалт
Хүүхэд, залуучуудын бие бялдар, сахилга бат, тэсвэр хатуужил, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын бүртгэл эхэллээ.

📍 Сургалт, хөтөлбөр бүрийн бүртгэлийн холбоосыг тухайн зурагт байрлах QR кодоор авна уу.

Өөрийгөө хөгжүүлэх, шинэ ур чадвар эзэмших, бизнесийн санаагаа дараагийн түвшинд хүргэх боломжоо бүү алдаарай.

#БаянхошууБизнесИнновацынДэдТөв #ЛааХийхСургалт #ЖюүЖицү #УрЧадварХөгжил #БизнесИнновац

Дэлхийд ганцхан 🇲🇳Монгол наадмаараа Дэнж хотойтол САЙХАН НААДААРАЙ🇲🇳
10/07/2026

Дэлхийд ганцхан 🇲🇳Монгол наадмаараа
Дэнж хотойтол САЙХАН НААДААРАЙ🇲🇳

МОНГОЛЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ, ИННОВАЦЫГ ДЭМЖИХ СУДАЛГААНД ХАМРАГДАЖ ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙ...
29/06/2026

МОНГОЛЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ, ИННОВАЦЫГ ДЭМЖИХ СУДАЛГААНД ХАМРАГДАЖ ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА.🔎

🇲🇳Монгол Улсын стартап экосистемийг хөгжүүлэх, гарааны бизнесүүдийг дэмжих зорилгоор Нийслэлийн Бизнес, инновацын газар нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Стартап болон энтрепренер хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран “Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулах болон хурдасгуур хөтөлбөр” төслийг 2026-2028 онд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

🇰🇷БНСУ-ын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ийн хүрээнд хэрэгжих энэхүү төслийн үр дүнг нэмэгдүүлэх, гарааны бизнес эрхлэгчдийн бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэх зорилгоор төслийн суурь судалгааг эхлүүлээд байна.
✅Иймд Та бүхнийг энэхүү судалгаанд идэвхтэй оролцож, Монголын гарааны бизнесийн орчныг сайжруулах, инновацыг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулахыг урьж байна.

Судалгаанд хамрагдах холбоос: https://l1nk.dev/iu5dxn7

🚀 “SMART CITY” ХАКАТОН ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭНийслэлийн Бизнес, инновацын газар, Монголын Хиймэл оюун, инновацын холб...
19/06/2026

🚀 “SMART CITY” ХАКАТОН ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Нийслэлийн Бизнес, инновацын газар, Монголын Хиймэл оюун, инновацын холбоо, Техник, технологийн их сургууль хамтран “Хиймэл оюуны технологиор хотын асуудлыг шийдвэрлэх нь” сэдэвт хакатон тэмцээнийг зохион байгуулж байна.
🎯 Зорилго:
Хиймэл оюун ухаан, өгөгдөл, программ хангамжийн шийдлийг ашиглан хотын тулгамдсан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх шинэлэг санаа, прототип, хэрэгжих боломжтой төслүүдийг бий болгох.
✅ Хэн оролцох боломжтой вэ?
ЕБС-ийн ахлах ангийн сурагчид
Их, дээд сургуулийн оюутнууд
Программ хөгжүүлэгчид
Дата аналистууд
Гарааны компаниуд
👥 Багийн бүрэлдэхүүн: 2–3 гишүүнтэй байна.

🏙 Оролцогчдын шийдэл боловсруулах сэдвүүд:
Smart Traffic – Түгжрэл, нийтийн тээвэр, зогсоол, замын хөдөлгөөний шийдэл
Smart Environment – Агаарын бохирдол, хог хаягдал, ногоон хотын дата шийдэл
Smart Government – Иргэдийн үйлчилгээ, өргөдөл гомдол, chatbot, хотын мэдээллийн хүртээмж
Smart Health & Safety – Эрүүл мэнд, осол гэмтэл, аюулгүй байдал, эрсдэлийн сэрэмжлүүлэг
Open Innovation – Ухаалаг хотын чиглэлээр өөрийн шинэлэг санааг танилцуулж, хөгжүүлэх боломж.

📅 Хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 22, 23

📍 Байршил: Техник, технологийн их сургуулийн байр 2 давхарт В21 Урлаг заал

🧩 Хэлбэр: Танхимаар зохион байгуулагдана.

🏆 Шагналын сан:
🥇 1-р байр – Өргөмжлөл + 4,000,000₮
🥈 2-р байр – Өргөмжлөл + 2,500,000₮
🥉 3-р байр – Өргөмжлөл + 1,500,000₮

Шилдэг шийдлүүдийг хакатоны дараа цаашид сайжруулж, нийслэлийн агентлагууд болон холбогдох байгууллагуудтай хамтран туршилтын төсөл болгон хэрэгжүүлэх боломжтой.

📌 Бүртгүүлэх холбоос:
https://www.postly.mn/aithon2026
📅 Бүртгэл дуусах хугацаа: 2026 оны 06-р сарын 21-ний өдөр 18:00 цаг хүртэл
✅ Тэмцээний удирдамжтай танилцах: https://tinyurl.com/ycu5waaz
📞Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 70111298, 99860368
📧 И-мэйл: [email protected]
Хотын ирээдүйн ухаалаг шийдлийг хамтдаа бүтээе!

📣 “ESPORTS” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО 🥳✨ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хөгжлийн харандаа” ...
03/06/2026

📣 “ESPORTS” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО 🥳

✨ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хөгжлийн харандаа” танин мэдэхүй, инновацын үзэсгэлэнг 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Соёлын төв өргөөнд 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

🎮 Тус арга хэмжээ нь хүүхэд, залуучуудад инновац, шинжлэх ухаан, технологийг сурталчлан таниулах, танин мэдэхүйн боловсролыг дэмжих, цахим орчны зөв хэрэглээ болон Esports-ийн зөв соёлыг төлөвшүүлэх зорилготой юм.

🏆 “Хөгжлийн харандаа” танин мэдэхүй, инновацын үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдсан Esports тэмцээний “Counter-Strike 2”, “Mobile Legends: Bang Bang” төрлүүдэд нийт 64 баг урьдчилсан шатанд өрсөлдсөнөөс шилдэг 8 баг шалгарч, 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Соёлын төв өргөөний Их танхимын тайзнаа үзэгч хүүхэд, залуусын өмнө өрсөлдөн аваргуудаа тодрууллаа.

🎯 Counter-Strike 2 төрөлд:
🥇 1-р байр – “Back to Back” баг
⭐ Шилдэг тоглогч – Н.Төгөлдөр /Skyline/
🥈 2-р байр – “Yaden” баг
🥉 3-р байр – “Generation of Miracles” баг
🏅 4-р байр – “Нисэхийн жаалууд V2” баг

🎯 Mobile Legends: Bang Bang төрөлд:
🥇 1-р байр – “Bujin Tuulai” баг
⭐ Шилдэг тоглогч - О.Тэмүүжин
🥈 2-р байр – “Deerem5” баг
🥉 3-р байр – “Bombastic Side Eye” баг
🏅 4-р байр – “After Ego” баг

👏 Тэмцээнд амжилттай оролцсон нийт хүүхэд, залуучууддаа баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөр болон Esports-ийн замналд нь өндөр амжилт хүсье.

🚀 Мөн хүүхэд багачуудад инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, танин мэдэхүйн болон гоо зүйн боловсрол олгох, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг танилцуулах, AR/VR технологийн гайхамшгийг мэдрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ерөнхий ивээн тэтгэгч APU DAIRY Монгол сүүний үйлдвэр, ивээн тэтгэгч Duurenfood LLC, хамтран ажилласан Монголын Скаутын Холбоо - The Scout Association of Mongolia болон Хүүхдийн Урлан Бүтээх Төв -ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

🎊 Хүүхэд бүрийн хөгжил, бүтээлч сэтгэлгээ, инновацын төлөө хамтдаа!

02/06/2026

🏆 “ХӨГЖЛИЙН ХАРАНДАА 2026” танин мэдэхүй, инновацын үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдсан Mobile Legends: Bang Bang төрлийн тэмцээний шилдэг багууд тодорлоо.

⚔️ Шуурхай шийдвэр
🔥 Ширүүн өрсөлдөөн
🤝 Хамтын ялалт

02/06/2026

🏆 “ХӨГЖЛИЙН ХАРАНДАА 2026”
танин мэдэхүй, инновацын үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдсан E-Sports тэмцээний Counter-Strike 2 төрлийн шилдэг багууд тодорлоо.

🔥 Гал халуун өрсөлдөөн
🎯 Нарийн тактик
🤝 Төгс багийн ажиллагаа

Address

СБД, 8-р хороо, Нийслэлийн Соёлын төв өргөө, “Г” корпус, 11 давхар
Ulaanbaatar
14191

Opening Hours

Monday 08:00 - 22:00
Tuesday 08:00 - 22:00
Wednesday 08:00 - 22:00
Thursday 08:00 - 22:00
Friday 08:00 - 22:00
Saturday 08:00 - 22:00
Sunday 08:00 - 22:00

Telephone

+97694086093

Alerts

Be the first to know and let us send you an email when Innovation HUB posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Innovation HUB:

Shortcuts

Share