07/09/2026
🍂 AUTUMN CONNECT 2026
Баянгол дүүргийн Залуучуудын холбооны намрын нээлт “AUTUMN CONNECT” залуусын уулзалтад оролцож БГД-ийн залуучууд болон Баянгол дүүргийн залуучуудын холбооны баг бүрэлдэхүүнтэй хамтдаа танилцаж, ярилцаж, хөгжилдөж, өрсөлдөж сайхан дурсамж бүтээлээ.
🌽 Корнхолл тэмцээнээр залуус маань багаар тоглож, оновч, тэвчээр, багахан тактикаа сорин өрсөлдсөн бол,
🏹 Сур харваагаар Монгол уламжлалт харвааны нэгэн төрлийг сонирхон, цэц мэргэнээ сорьж, анхаарал төвлөрөл, ур чадвараа үзүүллээ.
🧠 АХА тэмцээнээр мэдлэг, хурд, сэтгэх чадвараа сорьж, хөгжилтэй асуулт хариултаар өрсөлдөн, олон инээд хөөртэй мөчийг хамтдаа өнгөрүүлсэн юм.
2026.09.05
#БаянголДүүргийнЗалуучуудынХолбоо