Ulaanbaatar Chamber of Commerce-Улаанбаатар хотын худалдааны танхим

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Ulaanbaatar Chamber of Commerce-Улаанбаатар хотын худалдааны танхим

Ulaanbaatar Chamber of Commerce-Улаанбаатар хотын худалдааны танхим Улаанбаатар хотын Худалдааны Танхим

Улаанбаатар Хотын Худалдааны Танхим (УБХТ) нь нийслэл хотод бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан бизнесийг дэмжих олон нийтийн ТББ юм.
УБХТ-ын гол зорилго нь нийслэлийн бизнесийн орчныг сайжруулах, хувийн хэвшлийнхний нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, хамгаалах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, нийслэл хотынхоо хөгжлийн бодлого боловсруулахад бизнесийнхэний оновчтой санаа, санаачилгыг төр засагт хүргэх, олон улсад сурталчлахад оршино.

📢БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛД УРЬЖ БАЙНАЭрхэм хүндэт гишүүд ээ,Улаанбаатар хотын худалдааны танхимын үйл ажиллагааны тайлан, цаа...
22/09/2026

📢БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛД УРЬЖ БАЙНА
Эрхэм хүндэт гишүүд ээ,
Улаанбаатар хотын худалдааны танхимын үйл ажиллагааны тайлан, цаашдын бодлого, үйл ажиллагааны чиглэлийг хэлэлцэх, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ”-ыг 2026 оны 10-р сарын 1-нд зохион байгуулж буй тул Гишүүд Та бүхэн хүрэлцэн ирж, Танхимын цаашдын хөгжил, үйл ажиллагаанд өөрийн санал, байр сууриа илэрхийлэн, идэвхтэй оролцохыг уриалж байна.
Огноо: 2026 оны 10 дугаар сарын 1
Цаг: 10:00 цаг
Байршил: Central Tower, 17 дугаар давхар, “Криптос” ресторан
⚠️ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД
Тус хурлыг Танхимын дүрмийн дагуу зохион байгуулж байгаа бөгөөд гишүүн байгууллага, ААН-үүд та бүхэн гишүүний хураамжаа төлж, санал өгөх эрхээ баталгаажуулна уу.
🤝 ГИШҮҮДЭД ОЛГОХ БИЗНЕСИЙН БОЛОМЖ
“Бүх гишүүдийн хурал” нь зөвхөн хурлын үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй бөгөөд гишүүн байгууллагууд хоорондоо танилцах, шинэ бизнесийн харилцаа тогтоох, хамтын ажиллагааны боломж эрэлхийлэх, харилцагч, түншийн хүрээгээ өргөжүүлэх чухал боломж болно.
Нэг дор олон бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл цуглах тул та бүхэн энэхүү боломжийг ашиглан бизнесийн шинэ холбоо, хамтын ажиллагааны эхлэлийг тавиарай.
💬 ТАНЫ САНАЛ ЧУХАЛ
Танхимын цаашдын үйл ажиллагааг гишүүдийнхээ хэрэгцээ, оролцоонд тулгуурлан хөгжүүлэхийн тулд та бүхний санал, хүсэлт, санаачилгыг бид нээлттэй хүлээн авна.
Хурлын хэлэлцэх асуудалтай холбоотой нэмэлт санал, хүсэлт байвал бидэнтэй холбогдоно уу.
Холбогдох утас: 7700-3883, 9999-5605
Гишүүнчлэлтэй холбоотой мэдээллийг: https://www.ubchamber.mn/p/24
Улаанбаатар хотын худалдааны танхим

Улаанбаатар хотын худалдааны танхимын хэрэгжүүлж буй "Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтцийн хөтөлбөр"-ийн Ц...
22/09/2026

Улаанбаатар хотын худалдааны танхимын хэрэгжүүлж буй "Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтцийн хөтөлбөр"-ийн ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТ СУУРИЛУУЛАЛТЫН ГҮЙЦЭТГЭГЧДЭЭС "ОРОЛЦОХ СОНИРХОЛ" хүлээн авч буй тул Та бүхэн сонирхлоо илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.ubchamber.mn/a/527

УБХТ-ын Удирдах Зөвлөлийн гишүүнд нэр дэвшихийг урьж байнаУБХТ-ын Удирдах зөвлөлд шинээр сонгогдон ажиллах сонирхолтой г...
18/09/2026

УБХТ-ын Удирдах Зөвлөлийн гишүүнд нэр дэвшихийг урьж байна
УБХТ-ын Удирдах зөвлөлд шинээр сонгогдон ажиллах сонирхолтой гишүүн байгууллагууд нэрсээ 2026 оны 9-р сарын 22-ны дотор [email protected] цахим шуудангаар саналаа ирүүлнэ үү. Нэрс илгээсэн байгууллагуудад Анкет илгээх болно.

ААН, Гишүүн байгууллагууд Та бүхнийг Танхимын цаашдын бодлого, үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бизнесийн орчны хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг дэмжин, Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг санал болгон нэр дэвшүүлнэ үү.
УЗ болон Гишүүнчлэлтэй холбоотой мэдээллийг: 7700-3883, 9999-5605 дугаараас тодруулаарай.

10/09/2026

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.ubchamber.mn
Холбогдох утас: +976 77003883

Төр, хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагааны хүчээр цаашид нийслэл Улаанбаатар хотоос гадна 21 аймгийн төв, олон улсын б...
10/09/2026

Төр, хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагааны хүчээр цаашид нийслэл Улаанбаатар хотоос гадна 21 аймгийн төв, олон улсын болон орон нутгийн стратегийн авто замуудыг хөндлөн гулд холбосон нийт 500 орчим өндөр хүчин чадалтай түргэн цэнэглэгч станц бүхий үндэсний анхны ногоон коридорыг иж бүрэн байгуулж, улс даяар цахилгаан автомашинтай саадгүй аялах бүрэн боломжийг нээхээр ажиллаж байна.

📢Улаанбаатар хотын худалдааны танхим нь Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтцийг үе шаттай хөгжүүлэх хөтөлбөри...
10/09/2026

📢Улаанбаатар хотын худалдааны танхим нь Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтцийг үе шаттай хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор "Төслийн зохицуулагч" ажлын байранд мэргэжилтэн сонгон шалгаруулна.
Дэлэгэрэнгүй мэдээллийг: https://www.ubchamber.mn/a/525

📢Ulaanbaatar chamber of commerce is seeking qualified candidates for the position of "Project Delivery Coordinator" to support the implementation of the EV Charging Infrastructure Development Program.
For more information, please visit: https://www.ubchamber.mn/a/525

“Үндэсний EV цэнэглэх сүлжээ – Ногоон өртөө” нээлтийн үйл ажиллагаа 8-р сарын 24-нд хоёр байршилд зохион байгуулагдах гэ...
23/08/2026

“Үндэсний EV цэнэглэх сүлжээ – Ногоон өртөө” нээлтийн үйл ажиллагаа 8-р сарын 24-нд хоёр байршилд зохион байгуулагдах гэж байна. 🔋🇲🇳

📍 Байршил #1 — 32-ын тойрог | 10:00 цагаас
СБД, 11-р хороо, 32-ын тойргийн нэгдсэн авто зогсоолд суурилуулсан цэнэглэх станцуудын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлнэ.

📍 Байршил #2 — COP17 Ногоон бүс | 13:00 цагаас
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх COP17-н Зүчи тайзнаа “Үндэсний EV цэнэглэх сүлжээ – Ногоон өртөө” хөтөлбөрийг олон нийт, гадаад дотоодын зочид төлөөлөгчдөд танилцуулах нээлтийн арга хэмжээ үргэлжилнэ.

Хөтөлбөрийн хүрээнд Монгол орон даяар 500 цэнэглэх станц байгуулах бөгөөд эхний ээлжийн 13 байршил дахь 30 цэнэглэгчийн үйл ажиллагааг эхлүүлж байна.

21/08/2026

Улаанбаатар хотын Худалдааны Танхимаас хэрэгжүүлж буй “Цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийн хөтөлбөр”-ийн Нээлтийн ёслолд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Тус арга хэмжээний үеэр хөтөлбөрийн зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөг танилцуулахын зэрэгцээ аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд төсөлд оролцож, хамтын ажиллагаа өрнүүлэх болон бизнесээ өргөжүүлэх боломжуудын талаар мэдээлэл хүргэнэ.

Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 500 цахилгаан автомашины цэнэглэгч байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд төсөл бүрэн хэрэгжсэнээр жил бүр түлшний импортод зарцуулж буй 200 сая ам.долларын гадагшлах мөнгөн урсгалыг бууруулах, улмаар 166 мянган тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой гэж тооцоолж байна. Энэ нь байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөрөө 33 мянган янданг буулгасантай дүйцэхүйц үзүүлэлт юм.

Цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийн шинэ үеийг хамтдаа эхлүүлцгээе.

📅 Хэзээ: 8 сарын 24-ны 13:00-14:00 цагт, COP17-н Ногоон бүс, Зүчи тайз
📍 Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Booth 09 | Science and Community Pavilion

🌐 www.ubchamber.mn

#НогоонӨртөө #УБХТ

🇲🇳Эрхэм гишүүд, бизнес эрхлэгчид, хамтрагч, дэмжигч, түншүүд, цахилгаан машин хэрэглэгчид, сонирхогчид та бүхнийг Улаанб...
21/08/2026

🇲🇳Эрхэм гишүүд, бизнес эрхлэгчид, хамтрагч, дэмжигч, түншүүд, цахилгаан машин хэрэглэгчид, сонирхогчид та бүхнийг Улаанбаатар хотын худалдааны танхимын хэрэгжүүлж буй “Цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийн хөтөлбөр”-ийн НЭЭЛТИЙН ЁСЛОЛ-д хүндэтгэн урьж байна.
Тус арга хэмжээнд ирснээр та манай төслийн талаар болон манай төсөлд оролцож бизнесээ өргөжүүлэх боломжийн талаар мэдээлэл авч уулзах боломжтой.

Өдөр: 2026 оны 8 сарын 24-нд
Цаг: 13:00-14:00
Байршил: COP17, Ногоон бүс, Зүчи тайз
Холбогдох утас: 9999-5605, 8809-1204

🇺🇸Ulaanbaatar Chamber of Commerce (UBCC) is pleased to invite you to attend the Launch Ceremony of the Electric Vehicle Charging Infrastructure Program.
We would be honored by your presence at this special occasion.
Date: 24 August 2026
Time: 13:00-14:00 (GMT+8)
Venue: Zuchi stage, Green zone, COP17
RSVP: +976 9999 5605, +976 8809 1204

#чөлөөлье #ногоонөртөө

21/08/2026

COP17: "Бизнесийн өдөр” хөтөлбөрийн хүрээнд Цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийн хөтөлбөрийг танилцуулах уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

⚡ Тус хөтөлбөр нь:
• Монгол Улсад цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтцийн хүртээмжийг өргөжүүлэх
• Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих
• Байгаль орчинд ээлтэй тээврийн шилжилтийг хурдасгах
• Тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодитоор хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахад чиглэж байна.
COP17 Mongolia

MongoliaХудалдааныТанхим #ЦахилгаанТээвэр

Address

#810, Lagshan Center, Sukhbaatar District
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Ulaanbaatar Chamber of Commerce-Улаанбаатар хотын худалдааны танхим posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ulaanbaatar Chamber of Commerce-Улаанбаатар хотын худалдааны танхим:

Shortcuts

Share