SB Learning Center

SB Learning Center Тогтвортой санхүү, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, төслийн удирдлагаар мэргэшсэн зөвлөх компани

We are hiring ESG expert on full-time basis for our DFI funded green investment project. If you are interesting, please ...
26/05/2025

We are hiring ESG expert on full-time basis for our DFI funded green investment project.

If you are interesting, please contact us at [email protected] by sending your resume.

We are hiring IT Specialist with the following qualifications and experience: • University degree in Information technol...
28/03/2024

We are hiring IT Specialist with the following qualifications and experience:
• University degree in Information technology, Economics, Finance social sciences, or in a relevant field - In the absence of the required academic degree, 2 years of professional experience on top of the 3 years of professional experience in the IT industry;
• Minimum 3 years of experience in application architecture and programming;
• Strong software engineering’s skills,
• Strong data/financial analysis skills,
• A solid understanding of accounting, forecasting,
• Excellent communication skills,
• Computer literacy, strong Excel, and Word skills,
• Working knowledge of Mongolian & English.

Please send your CV to [email protected] if you have an interest.

23/02/2024

Зудын давтамж улам л ойрхон болсоор байна.
10 жилд 1 удаа зуд болдог байсан бол одоо 3-5 жилд болдог болжээ.
Дэлхийн дулаарал, цаг уурын огцом өөрчлөлтүүд биднийг цаашид ч гайхшруулсаар байх болно.

Нүүдлийн мал аж ахуйн соёл, уламжлал маань хэдэн малчдаа зүдрээж байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө яалтачгүй сөхрөөж байна.

Малчдад туслах аяныг сайн дурын үндсэн дээр хийхээс гадна төр засаг "Гамшгийн эрсдэлийн сан" байгуулж ийм цаг үед бэлэн байдлыг хангах цаг нь болжээ.

Малчин хүний хөдөлмөр цаг наргүй, хамгийн хүнд хүчир ажил гэдгийг хөдөө өссөн бид сайн мэднэ. Заримдаа өмнөөс нь халирмаар ч санагддаг л юм.

Шийдэл бол цаашид хагас-эрчимжсэн аж ахуйн загвар руу орохоос өөр аргагүй. Малын тоо толгойг нэмэгдүүлэх гэхээсээ чанартай, цөөн малтай өндөр үр шимт сүргийн бүтцийг бий болгож бага насанд нь бордож хэрэглээнд шилжүүлдэг гадны туршлагыг авууштай.

Малын гоц халдварт өвчин бол энэ их цас зудын дэргэд хянах боломжтой л асуудал.
Бэлчээрийн даац маш их хэтэрсэн, цөлжилтийн улмаас мал бэлчээрээр идээших, тарга тэвээрэг авах боломж улам бүр хомсдож буй тул "Тусгаарлагдсан аж ахуй"-г олноор хөгжүүлэхэд төрийн дэмжлэг, хөрөнгө оруулалт, малчдын маань ур ухаан юу юунаас чухал болжээ.

Мөн Малын индексжүүлсэн даатгалын тогтолцооны цар хүрээ, босго шалгуурыг ч улам төгөлдөржүүлэх хэрэгтэй болсон байна.

Зуд турханыг давж урин зунтай золгох хүртэл мөн ч амаргүй цаг хугацааг туулах тул монгол хүн бүр санаа зовниж суугаа байх аа.

Хандив тусламж нэг удаа хүрээд л зогсоно харин олон арван өдөр малчид л ядрахгүй гайгүй даваасай гэж залбирч сууна.

Хүүхэд байхдаа хавар бүр малчдын хотоор сургуулийн урлагийн бригадад багтаж тоглолт хийн сэтгэл санааг нь өргөж явснаа санав.

Нүүрномын найзууд минь өөр өөрийн чадах хэмжээнд малчин ах дүүсдээ тус дэм болоорой гэж хүсье.

Урин цаг наашлаж нуруу тэнийх өдөр ойрхон байгаасай.
🙏🙏🙏

Өнөөдөр Хүний эрхийн Олон Улсын өдөр бөгөөд өдгөө 75 жилийн тэртээ хүн төрөлхтөн анх удаа хүний эрх, эрх чөлөө, халдашгү...
10/12/2023

Өнөөдөр Хүний эрхийн Олон Улсын өдөр бөгөөд өдгөө 75 жилийн тэртээ хүн төрөлхтөн анх удаа хүний эрх, эрх чөлөө, халдашгүй дархан байдлыг тунхаглан зарлаж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн түүхтэй юм.

Энэхүү хүний эрхийн түгээмэл тунхаглалыг санаачлан боловсруулж НҮБ-ын Eрөнхий Ансамблиар батлуулан хүний эрхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан АНУ-ын тэргүүн хатагтай асан Элеанор Рузвельтийг санан дурсахгүй байхын аргагүй билээ.

Та бүхэндээ Хүний эрхийн олон улсын өдөр болон "Ардчилал, хүний эрхийн өдөр"-ийн 34 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

Ажил хэрэгч, санаачлагатай, санхүүгийн мэргэжилтэй, англи хэлтэй ТУЗ-ын нарийн бичгийн дарга ажилд авна. Сонирхож буй за...
09/12/2023

Ажил хэрэгч, санаачлагатай, санхүүгийн мэргэжилтэй, англи хэлтэй ТУЗ-ын нарийн бичгийн дарга ажилд авна. Сонирхож буй залуус [email protected] мэйл хаягаар анкетаа илгээгээрэй.

04/05/2023

ХААН Банкны хувьцааны үнэ хоёрдогч ЗЗ дээр арилжаалагдаж эхэлсэн

◻️ эхний өдрөө 15% өсөж ₮1,102-т
◻️ 2 дахь өдрөө 15% өсөж ₮1,267-т
◻️ 3 дахь өдрөө 5% унаж ₮1,201 дээр хаагдлаа.

Улмаар тус банкны зах зээлийн үнэлгээ IPO хийх үеэр ₮1.8 их наяд байсан бол ₮462.3 тэрбумаар өсөж ₮2.3 их наяд болоод байна. 🍋

02/05/2023

Захиалгаа баталгаажуулаад үнэгүй хүргүүлэн аваарай 😇

Банкны эрсдлийн удирдлагын тухай сонирхолтой нийтлэл хүргэж байна.
01/05/2023

Банкны эрсдлийн удирдлагын тухай сонирхолтой нийтлэл хүргэж байна.

Banks have three lines of defense for managing risk — and then regulators are the fourth line of defense. In the case of Silicon Valley Bank, all four failed. If banks want to manage risk better, one good place to start is making sure a Chief Risk Officer is in place and a board-level risk committ...

Өдөр тутмын ажил амьдралд тань бизнесийн болон хуулийн англи хэлний мэдлэг шаардагдаж байна уу? Танд туслах вебсайтуудыг...
25/04/2023

Өдөр тутмын ажил амьдралд тань бизнесийн болон хуулийн англи хэлний мэдлэг шаардагдаж байна уу? Танд туслах вебсайтуудыг хүргэж байна.

Бизнесийн англи хэл:
1. https://learnenglish.britishcouncil.org/
2. https://www.englishcentral.com/
Хуулийн англи хэл:
1. https://www.legalenglish.com/
2. https://studylegalenglish.com/

Вебсайт тус бүрт подкаст, блог, сэтгүүл, үнэгүй ном сурах бичиг, толь бичиг, богино бичлэгүүдтэй бөгөөд та сонирхолтой байдлаар үгийн баялгаа нэмэгдүүлж, ур чадвараа сайжруулах болно 💯💯💯

21/04/2023

Хөрөнгийн зах зээлийн хамгийн том IPO 🍋

Монголын хамгийн том банк ХААН Банкны IPO ₮336 тэрбумын захиалга авч 183%-ийн гүйцэтгэлтэй хаагдлаа. 🎉

Bigger than bigger!

Төрийн банк, Голомт банк зэрэг системийн нөлөө бүхий банкнуудын IPO-н захиалгын дүн болон гүйцэтгэлийн хувь нь Монголын ХЗЗ дээрх хамгийн хамгийн болоод байсан билээ. Тэгвэл энэ удаад нийт хувьцааныхаа 10%-ийг нэгж хувьцааг нь ₮959-өөр олон нийтэд санал болгосон ХААН Банкны IPO-н захиалгын үр дүн ХЗЗ-д тогтсон дээд амжилтыг бут ниргэлээ. Тодруулбал,

◻️ Илүү олон: Тус банкны IPO-д 31,561 захиалагч оролцсон нь өмнөх системийн банкнуудын IPO-д оролцогчдын нийлбэрээс 13.6% илүүрхэв.

◻️ Хамгийн өндөр: Түүнчлэн ХААН Банкны IPO нийт ₮336 тэрбумын захиалга авсан нь МХБ дээр бүртгэлтэй 10 компанийн IPO-н захиалгын дүнгээс 53.4% илүүрхэж ХЗЗ-д шинэ түүх бичлээ.

💭 Хуваарилалт юу болох вэ?

ХААН Банк нийтэд санал болгож буй хувьцааныхаа 85%-ийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 15%-ийг олон нийтэд санал болгосон. Гэхдээ олон нийтээс ₮180 тэрбум буюу төлөвлөгөөт дүнгээс 6.5 дахин их захиалга ирсэн билээ. Тэгэхээр стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга 100% биелж, үлдсэн ₮27.5 тэрбумыг жижиг хөрөнгө оруулагчдад хувь тэнцүүлэх аргаар хуваарилах юм.

◻️ Яаж? Нийт хөрөнгө оруулагчийн тоо 30 мянга давсан тул хөрөнгө оруулагчдын ₮300,000 хүртэлх захиалга бүрэн биелж, харин энэ хэмжээнээс давсан захиалгын 11% нь биелэхээр байна.

◻️ Айн? Та тэдний IPO-д ₮10 саяын захиалга өгсөн бол таны захиалгын ₮300 мянга нь 100% биелж, үлдсэн дүнгийн 11% биелснээр нийт ₮1.4 саяын үнийн дүн бүхий хувьцааг эзэмших нь.

Эцэст нь… ХААН Банкны IPO амжилттай болсноор ХЗЗ-ийн үнэлгээ ₮8.5 их наяд болж буй. Нэмээд дараа дараагийн банкнууд IPO хийх үед ХЗЗ-ийн үнэлгээ нэлээд өсөх нь дээ. Заа тэгээд Монголын хамгийн том банкны хувьцаа эзэмшигч болсон хөрөнгө оруулагчдадаа баяр хүргэе.

Address

Meru Tower, 1st Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar

Telephone

+97677118481

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when SB Learning Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to SB Learning Center:

Share